Буцах

Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь судалгааны үр дүнгээс

Нийгэм

“Сократус Студио” ХХК-ийн санаачлагаар “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нийгмийн системийн инженерчлэлийн арга зүйд суурилсан “Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг 2020 оны 08 сарын 20-с эхлэн гүйцэтгэж байна.

0

Судалгааны баг "ТУС Солюшн" ХХК-ийн боловсруулсан ойлголт тодорхойлох хавтгайг ашиглан дараах ойлголтуудыг шинэчлэн тодорхойлоод байна. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0

Инноваци - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа

0

Инновацийг санаачлагч - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санааг зохиоход нөөц зарцуулсан хувь хүн

0

Гарааны бизнес - Инновацийг хөгжүүлэх замаар үнэ цэнэтэй шийдэл, тогтвортой ажиллах системийг бүтээх зорилготой үйл ажиллагаа

0

Гарааны компани - Гарааны бизнес эрхэлдэг нийгмийн нэгж систем 

0

Экосистем - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэй оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем.

0

Дэмжих - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан ашигтай нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа

0

Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа

0

 Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн зорилго: Гарааны компани зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг оролцогч талууд хамтран бүрдүүлж, харилцан үнэ цэнийг бүтээх. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн