ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛНА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭД ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар илэрхийлэх Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.

1.2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ-д  бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. 

1.3. МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ нь Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана. 

1.4. МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм. 

1.5. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана. 

 

 

Хоёр. Хэрэглэгчийн эрх, үүрэг

 

2.1. Хэрэглэгч "Хувийн нууцын бодлого" баримт бичиг болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

2.2. Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.

2.3. Хэрэглэгч нь хэлэлцүүлэгт өөрийн санал бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар илэрхийлэх нь хэрэглэгчийн үүрэг байна.

2.4. Хэрэглэгч нь хэлэлцүүлэгт оролцохдоо ёс зүйг баримтлах ба бусдын нэр төр, шашин шүтлэг, арьс өнгөнд халдахгүй байх нь хэрэглэгчийн хариуцлага байна.

2.5. Хэрэглэгч нь үүргээ дагаж мөрдөөгүй бол хэлэлцүүлгийн платформоос шууд хасах ба асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

2.6. Хэрэглэгч нь хэлэлцүүлгийн цагийг баримтлах  үүрэгтэй.

2.7. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

2.8. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргах үүрэгтэй. 

 

 

Гурав. Эзэмшигчийн эрх, үүрэг

 

3.1. Эзэмшигч нь МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМЫН Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.

3.2. Эзэмшигч нь Хэрэглэгчийн мэдээлэл ашиглахыг зөвшөөрч Хэрэглэгч рүү урилга илгээх, хэрэглэгчийн эрхэнд хязгаарлалт хийх, цуцлах эрхтэй.

3.3. Хэлэлцүүлэгт оролцогч нарын хооронд асуудал, маргаан гарсан эсвэл үүргийн зөрчил гарсан тохиолдолд хэрхэн шийдэхийг Эзэмшигч шийдвэрлэнэ.

3.4. Эзэмшигч нь Уригдсан хэрэглэгчтэй тохиролцон өөрийн бүрэн эрхийг шилжүүлэх эрхтэй. Эрх шилжүүлсэнтэй холбоотой гарах аливаа асуудлын хариуцлагыг тохиролцсон Хэрэглэгчид хүлээнэ.

 

 

Дөрөв.Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

 

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМЫН аюулгүй найдвартай байдал, болон ХЭЛЭЛЦҮҮЛЭГТЭЙ холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.  

4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэлэлцүүлэгт оролцох боломж нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ.

4.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэл хэрэглэгчийн үүргийг зөрчсөн байвал шууд устгах, хэрэглэгчийг платформоос хасах эрхтэй. 

4.4. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ. 

4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

4.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.