Буцах

Хувийн тэтгэвэрийн даатгалын тогтолцоо хэрэгтэй юу?

Нийгэм

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсөж 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсөж 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсөж байна.

0

Хүн амын дундаж наслалт 2019 оны байдлаар 70.41 (эрэгтэй 66.38, эмэгтэй 75.96)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад 4 насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4 хүн, 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоололтой байна.

0

Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан дээрх тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй байхаар байна.

0

2020 оны 5 дугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд хувийн тэтгэвэрийн тухай хуулийн төслийг өргөн барьсан ч батлагдаагүй билээ. Хувийн тэтгэвэрийн даатгал нь:

0

  • Богино хугацааны дараа тэтгэвэр авах боломжтой
  • Тэтгэвэр төлж байгаад нас барвал гэр бүлд нь өвлөгдөн үлдэх боломжтой
  • Үүсгэсэн тэтгэврийн хуримтлал Монгол банкны бодлогын хүүгээр өснө
  • Хуримтлалын, нэрийн дансны, хөрөнгө оруулалтын, өгөөж тооцож өгдөг давуу талуудтай юм.

0

Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. 

1

Гэвч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байгааг төслийн танилцуулгад дурджээ. Эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байгаа юм байна. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай хэмээн үзжээ.

1

Таны бодлоор хувийн тэтгэвэрийн даатгал хэрэгтэй юу?

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн