Буцах

Дижитал шилжилт ба эмэгтэйчүүдийн оролцоо

Нийгэм

Дэлхийн Өрсөлдөх Чадварын төвөөс дижитал ертөнцийн өрсөлдөх чадварт суурилсан гурван үндсэн шалгуур болох мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдлаар нь харьцуулан эрэмбэлэн гаргасан 2020 оны тайланд:

0

  • Нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексээр 62-т. Монгол улс үндсэн гурван бүлэгт эрэмбийн хувьд бууралттай байна. 
  • Ази-Номхон далайн бүсийн 14 улсаас 14-т.
  • 20 саяас бага хүн амтай дэлхийн 34 улсаас 34-т эрэмблэгдсэн байна. 

0

Энэхүү дижитал өрсөлдөх чадварын оноо сул байгаад боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд, боловсролын нийт зардал, эмэгтэй судлаачид, судалгаа шинжилгээний ажлын бүтээмж, шинээр бизнес эхлүүлэх зэрэг үзүүлэлтүүд эрс муудсан болон мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтэд сүүл мушгиж байгаа зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн байна.

0

Манай улсын хувьд мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй хүмүүсийн 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Мөн жил бүр мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр төгсөж байгаа оюутны 20 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна.  

0

Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлд ажлын байр нэмэгдэх төлөвтэй боловч яг эдгээр салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо харьцангуй цөөн байна. Мэдээлэл, харилцаа холбоо, инженер, дизайны чиглэлээр сурч буй эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс дөрөв дахин их байгаа нь боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь дижитал шилжилтийн үед хүйсийн тэгш бус байдал бий болох хандлага гарч ирж байна.

0

  • Таны бодлоор яагаад энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байна вэ?
  • Мэдээлэл технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ тухай үзэл бодлоо цэгцтэйгээр солилцъё.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн