Буцах

Хандлага

Нийгэм

Нэгэн эр өнгө өнгийн шаар зарч мөнгө олдог байв. Түүний бизнес доройтож эхлэхэд тэрээр хэд хэдэн шар тэнгэрт сул тавин хөөргөдөг байсан ба үүнийг харсан хүүхдүүдийн сэтгэл маш ихээр хөөрөн шар зардаг өвгөн дээр очиж худалдаж авдаг байжээ. Нэгэн өдөр бяцхан хүү худалдагч эрээс “хэрэв та хар өнгийн шар сул тавьбал тэр нь хөөрөх үү” гэж асууж. Худалдагч түүндүү инээмсэглэн “гаднах өнгө нь бус түүний дотор байгаа зүйл нь түүнийг хөөргөхөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэж хариуллаа.

0

Бидний амьдралд ч мөн энэхүү дүрэм үйлчилдэг. Ур чадвар, хандлага болон хүсэл эрмэлзэл нь биднийг чиглүүлнэ. Ур чадвар нь бидний ямар нэгэн зүйл хэрхэн хийхийг, хүсэл эрмэлзэл нь яах гэж хийж байгааг, хандлага нь хэр сайн хийхийг тодорхойлдог юм. Бидний амжилтын томоохон хэсэг нь хандлага байдаг.

0

Хүмүүсийн ихэнх нь эерэг хандлагын хүчийг мэддэг ч сөрөг хандлагыхыг тийм ч сайн ойлгодогггүй. Эерэг хандлага нь хүнийг шинэ шинэ боломжуудыг олж харахад дэмждэг бол сөрөг хандлага нь өөрөө өөрийгөө устгах нэгэн шалтгаан болдог байна. Жишээ нь, нэгэн жижиг тосгонруу томоос том мангас дайрч гэнэ. Тосгоны бүх оршин суугчид айн сандарч байв. Гэтэл нэгэн бяцхан хүү “Бид яагаад энэхүү мангасын өөдөөс дайрч болохгүй юм бэ?” гэж асуухад иргэд “Чи энэ мангасыг ямар том болохыг харахгүй байна уу?” гэж хариулав. Хүү өөдөөс нь “Үгүй дээ, тэр дийлдэшгүй том биш, оноход амархан байх болно” гэж аварга мангасын толгойруу чулуу шийдэн алж орхижээ. Энэхүү үлгэрийн гол санаа нь бидний хандлага бидний асуудалтай хэрхэн нүүр тулж байгааг шийддэг. Эерэг хандлагатай хүмүүс бэрхшээлийг нэгэн шинэ боломж гэж хардаг бол сөрөг хандлагатай хүмүүс үүнийг бартаа зовлон гэж хардаг байна. Асуудал болгон түүнтэй адил эсвэл түүнээс ч илүү боломжийг бий болгож байдаг.

0

Бидний хандлагыг тодорхойлж байдаг хүчин зүйлүүд

0

Хандлага нь балчир наснаас эхлэн төлөвшдөг байна. Хүний хандлагыг тодорхойлдог “3E” хүчин зүйлс бий.

0

Нэг дүгээрт хүрээлэн буй орчин (environment). Хүрээлэн буй орчин нь маш олон зүйлсээс бүрднэ; сургууль, гэр, ажлын газар, улс төрийн орчин гэх мэт. Бүх хүрээлэн буй орчин нь өөрийн гэсэн соёлыг бүтээж байдаг. Жишээлбэл, чи маш сайн үйлчилгээтэй, дараа нь харилцаа, үйлчилгээ тун тааруу 2 төрлийн хүнсний мухлаг орлоо гэж төсөөлье. Энэхүү 2 мухлагийн ялгаа нь түүний соёлын ялгаанд оршиж байдаг.  Соёл нь хүрээлэн буй орчныг тодорхойлж, энэ нь цаашлаад бидний хандлаганд нөлөөлдөг.

0

Хоёр дахь нь туршлага (experience). Туршлага нь бидний ирээдүйн зарчим болж өгдөг. Жишээ нь, бид хүүхдээ бага байхад нь худал хэлэх нь муу зуршил гэж сургадаг хэдий ч даргаасаа чөлөө авахын тулд хүүхдийнхээ хажууд худал хэлдэг. Хүүхдүүд тэр үед сурсан болон туулсан туршлага  2-ынхоо хооронд төөрдөг. Гэвч тэд өөрсдийн туршлага дээр үндэслэн дүгнэлт гаргадаг байна.

0

Гурав дахь нь боловсрол (education). Энэ нь албан болон албан бус аль аль боловсролыг хамаарна. Бид боловсролыг амжилтанд хүргэх хандлагын хэлбэрт мэдлэг, туршлага болон мэргэн оюун болгон хувиргадаг байна.

0

Эерэг хандлага нь маш олон сайн нөлөөг үзүүлж байдаг. Үүнд:

0

  • Амьдралаа илүү учир утгатай болгох

  • Өөрийгөө болон бусдыг сэдэлжүүлэх

  • Ажлын бүтээмж болон ашгаа нэмэгдүүлэх

  • Асуудлыг шийдэн, эерэг шийдэлд хүрэх

  • Стрессийг бууруулж, чанарыг нэмнэ

0

Ишлэл

Зохиогч...

Эх сурвалж...

0

Үүний эсрэг сөрөг хандлага нь маш олон үр дагавар авчирдаг. Үүнд:

0

  • Амьдралыг утга учиргүй болгох (нөхөрлөл, үерхэл, ажил, гэрлэлтэндээ сэтгэл хангалуун бус байх)

  • Зэхүүцэл, уур бухимдал, стресс нэмэгдэнэ. Хүн бүр энэхүү сөрөг зүйлсээс ангижирахыг хүсдэг ч сөрөг хандлага нь эсэргүйцэж байдаг байна.

0

Жишээ нь, нэгэн залуу 15 жилийн хорих ялаа эдлэн эрх чөлөөтэй болов. Тэрээр шоронг орхисон даруйдаа таагүй мэдрэмжүүд гарч эхэлжээ. Учир нь тэр шоронгийн хэв маягт дассан байв. Тиймээс тэр дахин гэмт хэрэг үйлдэж бүх насаараа хоригдох ял сонсов. Зарим үед хүн сөрөг орчиндоо хэт дасан бидэнд сайн сайханыг авчирхыг мэдэж байв ч түүнийгээ өөрчлөх боломжгүй болдог.

0

Эерэг хандлагыг өөртөө хэвшүүлэхэд туслах аргууд

0

  1. Өөрийн төвлөрч буй зүйлээ өөрчлөн эерэг талыг олж хар. Ихэнх хүмүүс өөрийн хайж буй зүйлийг л олж хардаг. Тиймээс бид бусдаас муу зүйлийг бус эерэг талыг олж харах хэрэгтэй. Andrew Carnegie, Америкийн хамгийн баян хүн ба гангийн хамгийн том үйлдвэртэй эрхэм, нийт 310 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр нэг удаа өөрөөсөө “Бусад хүмүүстэй хэрхэн харилцха вэ?” гэж асуужээ. Хүмүүсийн арга эвийг олно гэдэг алт хайхтай агаар нэг; алтнаас шороо шаварыг салгахтай яг л адил. Яг үүнтэй адил, бусдын сайн сайхан талыг олохын тулд сөрөг талаас нь ангижарах хэрэгтэй.

  2. Юмыг цаг тухайд нь хийх зуршилтай бол. Бидний ихэнх нь цагийг тулгаж хийх муу зуршилтай. Юмыг хойшлуулах нь бидэнд хоцроох, үл тоомсорлох гэсэн сөрөг хандлагуудыг бий болгож байдаг. Жишээ нь, бид бага байхдаа том болоод аз жаргалтай болно гэж итгэдэг. Том болоод сурагч болсоныхаа дараа сургуулиа төгсчөөд аз жаргалтай болно гэж боддог. Сургуулиа төгссөнийхээ дараа ажилд ороод аз жаргалыг олно хэмээн үздэг. Ажилд орсоныхоо дараа хүнтэй гэрлэснээр аз жаргал олно гэж боддог. Хүнтэй гэрлэснийхээ дараа өөрийн гэр бүлээ зохиосноор аз жаргалтай болно гэж боддог. Гэр өүлээ зохиосныхоо дараа тэтгэвэртээ гарсанаар насан туршдаа аз жаргалтай амьдарна гэж итгэдэг. Тэтгэвэрт гарсаныхаа цаг хугацаа аль хэдийн буцааж болохгүйгээр өнгөрсөн, аз жаргалыг мэдрэхээс хожимдсон гэдгийг ухаардаг. Зарим хүмүүс өөрсдийн ирээдүйгээ шинжилж, бэлдэж байна гэх үгээр муу зуршилаа өмөөрдөг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд энэхүү үгээ хэлж л байдаг. Эерэг хандлагыг өөртөө төлөвшүүлье гэж бодож байгаа бол цагийг нь тулгаж хийхээ больж, яг одооноос хийж эхлэх нь зүйтэй.

0

Ишлэл2

Зохиогч2...

Эх сурвалж2...

0

Мэдэгдэх

0

1

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

nomin:

aanhaa

Хариулт:

yess yess

2020/03/06

nomin:

yess yess

Хариулт:

aanhaa

2020/03/06

Таалагдахгүй байна

Нэр томьёо Тайлбар
1 environment хүрээлэн буй орчин
2 стресс бухимдал

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн

Эерэг коммент

nomin

aanhaa

Сөрөг коммент

nomin

aanhaa

Онцлох коммент

nomin

aanhaa

Хамгийн идэвхтэй гишүүн

nomin