Буцах

Танхимын сургалтыг эхлүүлэх нь зөв үү?

Нийгэм

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор БШУЯ-наас улсын хэмжээнд танхимын сургалтыг эхлүүлэх тухай нийгэм сэтгэлзүйн байдлын судалгааг багш, эцэг эх, сурагчдаас авсан билээ. Уг судалгаагаар танхим сургалтыг эхлүүлэхийг 16 хувь, цар тахал гараагүй бүс нутагт 24 хувь дэмжсэн бол хязгаарлалттай байдлаар буюу цахимаар хичээл эхлүүлэхийг 35 хувь нь дэмжиж, 45 хувь нь эргэлзээтэй хэмээсэн.

0

Иймээс БШУЯ 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2 дугаар сарын 1-нээс цахимаар эхлүүлээд байгаа билээ. Харин УОК-ын шуурхай штабын хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 3 дугаар сарын 1-нээс танхимын сургалтыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай хэлсэн юм. 

0

Харин Шадар Сайд, УОК-ын дарга хүүхдүүдийг эрсдэлд орно хэмээн үзэж танхимын хичээлийг гуравдугаар 1-нээс эхлүүлэх саналыг хойшлуулснаа 2 дугаар саын 18-ны өдөр мэдээлсэн билээ.

0

Энэхүү сургалтын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх тухай асуудал дээр иргэд олон нийт өөр өөр байр суурьтай байна. Өдөр ирэх тусам халдвартай иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед хичээлийг танхимаар орох нь эрсдэлийг улам нэмэгдүүлэх аюултай ба хичээл танхимаар орж эхэлсэн ч хүүхдээ явуулахгүй гэсэн байр суурьтай иргэд нилээдгүй байна. Харин үлдсэн хэсэг нь цахим сургалтын чанар муу, хүртээмж бага байгааг хэлж танхимын сургалтыг нээж сүргийн дархлааг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

0

  • Таны бодлоор 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимын сургалтыг эхлүүлэх нь зөв үү?
  • Цахимаар хичээллэхийн давуу болон сул талуудын тухай хэлэлцүүлье.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн