Буцах

Судалгааны багийн тодорхойлсон тулгуур ойлголт, зорилго дээр санал авах

Нийгэм

"Нэйшнл Лайф" даатгал ХХК-ийн санаачилгаар "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ нь “Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Судалгааны багийн боловсруулсан шийдлүүд болох Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны зорилго болон тулгуур ойлголтуудтай танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0

Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны зорилго:

0

  • Монгол улсын иргэн тэтгэвэр авахад шаардлагатай нөөц, тогтвортой орчныг бүрдүүлж, хөгжүүлэхэд оролцогч талууд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэх замаар Үндсэн хуулийн 16-р зүйлийн 5 дахь хэсэгт заасан өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах болон бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах иргэний эрхийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах.

0

Судалгааны багийн тодорхойлсон тулгуур ойлголтууд:

0

1. Улс: Хүмүүс суурь хэрэгцээгээ харилцан хүртээмжтэйгээр, тогтвортой хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нэгдмэл зорилготой, тухайн нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж, үр шим хүртдэг, нийтлэг хэлтэй иргэдтэй, бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагтай, бие даасан төртэй нийгмийн тогтолцоо.

0

2. Нас: Амьд биетийн бий болсноос хойших амьдарсан хугацааны хэмжүүр.

0

3. Настан: Тухайлсан насны бүлэгт хамаарах хүн.

0

4. Шимтгэл: Үйлчилгээ авах зорилгоор тодорхой хувиар заавал урьдчилж төлж буй мөнгөн төлбөр.

0

5. Тэтгэвэр: Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор иргэн болон байгууллагын оролцоотойгоор тусгайлан хуримтлуулсан сангаас харилцан тохиролцсон дүнгээр авах мөнгөн орлого.

2

6. Хураамж: Тодорхой үйлчилгээ авах зорилгоор, урьдчилан төлж буй тогтоосон мөнгөн төлбөр.

0

7. Тогтолцоо: Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, бий болгосон үр дүнгээс үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц.

1

8. Ахмад насан: Ахимаг насны бүлэгт хамаарах хүн.

0

9. Тэтгэмж: Иргэний орлого нь бусдыг асрах шаардлага, эрүүл мэнд, гэнэтийн хүчин зүйлийн улмаас тасалдсан нь тодорхой шалгуураар баталгаажсан тохиолдолд тухайн иргэн, түүний гэр бүлийн орлогыг түр хугацаанд нөхөх зорилгоор тусгай сангаас олгож буй мөнгөн тусламж.

0

10. Даатгал: Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдэлээс үүсэж буй хохирлыг хуваалцах тохиролцоо.

0

11. Эрсдэл: Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, тохиолдох хугацааг нь урьдчилан тооцох боломжгүй байгаль, нийгмийн юмс, үзэгдэл.

0

12. Загвар: Аливаа ойлголтыг тодорхойлдог, нийтээр хүлээн зөвшөөрсөн, хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл.

1

13. Жишиг: Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдож хүлээн зөвшөөрөгдсөн төлөв.

0

14. Шалгуур: Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ангиллыг үүсгэх, харьцуулахад ашигладаг урьдчилан тодорхойлсон хэв шинж.

0

15. Тэтгэврийн тогтолцоо: Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор, иргэн болон байгууллага нь харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэх замаар тусгайлан хуримтлуулсан сангаас тухайн иргэнд мөнгөн үр шим хүртээх цэгцтэй үйл ажиллагааны бүтэц.

0

16. Монгол улс: Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхэм зорилготой, тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан үүргийг иргэд болон төр нь хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхийг баталгаатай эдлэх, нийтлэг хэлтэй иргэдтэй, хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагтай, бие даасан төртэй нийгмийн тогтолцоо.

0

Мэдэгдэх

2

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн