Буцах

Залуус яагаад сонгуульд идэвхигүй оролцож байна вэ? Түүний шалтгаан

Улс төр

Конрад Аденауэр сангийнхан залуусын улс төрийн оролцооны талаарх судалгааг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийжээ. Уг судалгаагаар 18-20 насныхны 13.4 хувь нь сонгууль бол иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх арга гэж хариулсан бол 20 гаруй хувь нь шилдэг улстөрчдөд төрийн эрхийг бариулах сонголт гэж үздэгээ илэрхийлжээ.

1

Сонгуульд яагаад саналаа өгөхгүй байгааг залуусаас асуухад “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” зэргээр хариулсан аж. Ийм хандлагатай хүмүүс жил ирэх тусам олшрох магадлалтайг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээлж байсан.

2

Тухайлбал, 1992 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн 92 хувь нь саналаа өгсөн бол 2004 онд 74.9, 2012 онд 66 болтлоо буурсан байна. Тэдний дундаас хамгийн залуу сонгогчид болох 18-25 насныхны ирц бүр хангалтгүй байна.

0

2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгчээ. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

1

Залуус сонгуульд яагаад идэвхигүй оролцож байна вэ? 

4

Хэрхэн яаж залуусыг сонгуульд идэвхижүүлэх вэ? 

2

Сонгуульд санал өгөх чухал гэдгийг хэрхэн ойлгуулах вэ? 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн