Буцах

“Хүний суурь хэрэгцээний ангилалд орсон суурь ойлголтуудыг тодорхойлох нь” судалгаагаар тодорхойлсон зарим суурь ойлголтууд дээр санал авч байна.

Нийгэм

"Гүнд Инвестмент" ХХК-ийн захиалгат "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ийн санаачилгатайгаар “Хүний суурь хэрэгцээний ангилалд орсон суурь ойлголтуудыг тодорхойлох нь” судалгааны ажлыг нийт 6 сарын турш гүйцэтгэж байна. Та бүхэн судалгааны багийн боловсруулсан шийдлүүд болох тулгуур ойлголтуудтай танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0

1. Биеийн эрүүл мэнд - Тухайлсан үүрэг бүхий, харилцан уялдаатай эд, эрхтэн тогтолцоонуудын хэвийн үйл ажиллагааны төлөв байдал

1

2. Хамтрах - Хоёр ба түүнээс дээш хүн бие биенийхээ давуу талыг ашиглан харилцан үүрэг гүйцэтгэх замаар нэгдмэл зорилгыг хэрэгжүүлж үр шим хүртэх

1

3. Нийгмийн хамгаалал - Хүний суурь хэрэгцээгээ хангахад учрах эрсдэлийг бууруулах, эрсдэлд орсон хүмүүсийн эрүүл, аюулгүй, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуулийн дагуу хэрэгжүүлж буй даатгал, халамжийн цогц үйл ажиллагаа

0

4. Хошин мэдрэмж - Хүн болон юмс, үзэгдлүүдийг хооронд нь зүйрлэх эсвэл адилтгах аргыг ашиглан эерэгээр илэрхийлэх замаар бусад хүний оюун санаанд инээдтэй, хөгжилтэй дүгнэлт хийлгэх чадвар

0

5. Хүндлэл - Тухайн хүний хийсэн үйлдэл, бүтээл нь бусдад эерэг нөлөө үзүүлснийг хүмүүс хүлээн зөвшөөрснөө эерэг үйлдлүүдээр илэрхийлэх

0

6. Туслах - Бусад хүний зорилгоо хэрэгжүүлэхэд дутагдаж буй нөөцийг хүн өөрт байгаа нөөцөөр бүрдүүлэх замаар өөрийн тодорхой оюуны болон биет хэрэгцээгээ хангах үйл ажиллагаа

0

7. Суурь чадвар - Хүн хэрэгцээгээ бие даан хангахад шаардлагатай танин мэдэх, бусадтай харилцах, оюуны шийдлүүдийг зохион бүтээх чадвар

0

8. Бүтээл - Тодорхой агуулгын хүрээнд өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, нэгтгэн дүгнэх, төсөөлөн бодох аргаар юмс үзэгдлийн шинж чанар, тэдгээрийн хэв шинжүүдийг уялдуулах, нэгтгэх замаар бий болгосон оюуны болон биет загвар

0

9. Судлах - Биет болон биет бус зүйлийн мөн чанарыг арга, журам, багажаар тогтоож эдгээрийн тухай мэдлэг үүсгэх үйл явц

0

10. Шинжлэх - Тодорхой арга, аргачлалыг ашиглан аливаа юмс үзэгдлийн  хэв шинжийг таньж мэдэх, зүй тогтлыг тогтоох үйл ажиллагаа

0

11. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх - Хүн өөрийн төсөөллийг бодит байдалтай харьцуулсан дүгнэлтийн үр дүнд ялгарсан дааврын нөлөөгөөр бие махбодь өөрчлөгдөх шинж тэмдэгээр илэрдэг сэтгэлийн тогтворгүй төлөвөөс үүдэж биеийн хэлэмж гаргах болон биет үйлдэл хийхийг

0

12. Хүлээн авах байдал - Бусдын тодорхойлсон шинэ санал, санааг өөрийн хэвшмэл ойлголттой харьцуулан өгөгдөл болгон бүртгэж оюуны загвар үүсгэх үйл ажиллагаа

0

13. Туйлбартай зорих - Зорилгоо хэрэгжүүлэхэд тулгарах саад, бэрхшээл, асуудлыг даван туулах арга замуудыг боломжит нөөцүүдийг ашиглан тууштай,  тасралтгүй хайж буй цогц үйлдлүүд

0

14. Сониуч - Тодорхой юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх зорилгоор хэв шинжийг нь танин мэдэх? шаардлагатай өгөгдлийг цуглуулах, бүртгэх дадал

0

15. Тайван байдал - Сэтгэл хөдлөлийг бий болгох саад бэрхшээл байхгүй байх төлөвийг

0

16. Мөрөөдөх - Хүн хэрэгцээгээ хангахын тулд хүрэхийг хүссэн үр дүнгийн төсөөллөө бий болгох үйл ажиллагаа

0

17. Техник - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай, үр ашигтай үйлдлүүдээс бүрдсэн оюуны шийдэл

0

18. Өсөх - Хүн амьдрах хугацаанд танин мэдэхүйн үйлдлүүдийг гүйцэтгэснээр бие махбодын хөгжил болон мэдлэг, ур чадвар нэмэгдэхийг

0

19. Norms - Оролцогч талуудын харилцааны зохистой эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хэв шинжийг тогтоох  зорилгоор эрх зүйн баримт болон ёс зүйн хүрээнд нийтээр дагаж мөрдөх түвшин

0

20. Ёс заншил - Бүлэг хүмүүс хэрэгцээгээ хангах болон удаан хугацааны туршид тогтсон ахуй, соёлоо хадгалан үлдэх зорилгоор үйлдэж буй цогц үйлдлүүд

0

21. Тэгш эрх - Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодлоор ялгаварлахгүйгээр адил эрх эдлүүлэх, хариуцлага хүлээлгэх хуулиар баталгаажуулсан зарчим

0

22. Шашин - Хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл дээр тулгуурлан зохион байгуулалттай дэлгэрүүлсэн ертөнцийн мөн чанарын тухай сургаал номлол, зан үйлийн тогтолцоо

0

23. Хэл - Хүмүүс хоорондоо бодол, мэдрэмжээ илэрхийлэх зорилгоор дохио зангаа, дуу авиа, үг ашиглан улс орнуудын яриа болон бичгийн дүрмийн дагуу харилцах систем

0

24. Сэтгэлийн амар амгалан - Зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь саад, бэрхшээл тулгарснаас үл шалтгаалан хүний сэтгэл тогтвортой байх төлөвийг

0

25. Тууштай байдал -Зорилгыг хэрэгжүүлэхэд хүний оюун санаан дахь ойлголтууд өөрчлөгдөхгүй байх төлөв

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн