Буцах

"Бурхан багшийн дүйчин өдөр" гэж бид юуг ойлгох вэ?

Нийгэм

"Бурхан багшийн дүйчин өдөр"-ийн утга учир

0

Энэхүү өдөр нь бурхан багшийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг бөгөөд жил бүрийн  зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр тохиодог. Их дүйчин өдөр нь буддын шашинтай дэлхийн улс орнуудын хувьд уламжлал болсон олон улсын тодотголтой томоохон баярын нэгд тооцогддог. 

0

"Бурхан багшийн дүйчин өдөр"-ийн түүх 

0

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. 

0

"Бурхан багш"-ийн түүх 

0

НТӨ 565 онд Энэтхэгийн Галилавасду хотноо Лүмбини цэцэрлэгт хаан эцэг Сиддхартад нэгэн хүү төрсөн нь бурхан багш байсан аж. Бурхан багшийн эхийг Маяа гэдэг байжээ. Тэр үед хүүхдээ эцэг эхийндээ очиж гаргадаг байсан тул эх Маяа зарц нарынхаа хамт аав ээжийндээ очих гэж яваад замдаа Лүмбини цэцэрлэгт хүүгээ төрүүлжээ. Хүүгийнхээ заяа төөргийг үзмэрчээс асуухад “Энэ хүү гэртээ үлдвэл алдартай жанжин болно, гэрээсээ гарч явбал дэлхийд алдартай багш болно” гэжээ. Хаан хөвүүн 29 нас  хүртлээ хааны ордонд жаргал цэнгэл, тансаг амьдралд умбаж, эрдэм боловсрол эзэмшин өсчээ. Нэгэн удаа хотын гадаа гарч явтал төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонд нэрвэгдсэн олон амьтныг үзээд зовлонгийн шалтгааны үнэнийг эрж хайхаар гэрээс гарч тойн болжээ. 35 настай хаан хөвгүүн Дорждагд бодь модны өмнө сууж бурханы хутгийг олсон гэдэг. Өөрийн олон шавь нарын дунд дөрвөн үнэний тухай сургаал, мөнх бус хоосон чанарын тухай онолоо удаа дараалан номлосоор 81 насандаа Кушанагар хэмээх газар таалал төгсжээ. Бурхан багшийн зүрхэн тарни нь “Дадята хум мүүни мүүни маха мүүни шагжа мүүни суухаа”, “Дадята хум мүни мүни маха мүни еэ сууха, ум зэяа биди суухаа” бөгөөд хамаг амьтныг энэрэн нигүүлсэх, буяны үйл бүтэхийн ерөөл оршдог.

0

"Бурхан багшийн дүйчин өдөр" юу хийхийг цээрлэдэг вэ?

0

Энэ өдөр 10 хар нүгэл үйлдэхийг цээрлэх хэрэгтэй гэж номложээ. Тодруулбал,

0

  • Амьтны амь таслах,
  • Хулгай хийх,
  • Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
  • Худал ярих
  • Хов өгүүлэх
  • Ширүүн үг өгүүлэх
  • Дэмий чалчах
  • Хүсэл шунал
  • Хорон сэтгэл

0

 буруу үзэл гэсэн 10 нүгэл багтана. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн