Буцах

“ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ БОЛОН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИШИГ ЗӨВЛӨМЖ”-ИЙГ СИСТЕМИЙН ЗАГВАРААР ШИНЖИЛЖ ДҮРСЛЭХ НЬ”

Нийгэм

"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын гүйцэтгэсэн ээлжит “ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДАЛ  БОЛОН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИШИГ ЗӨВЛӨМЖ”-ИЙГ  СИСТЕМИЙН ЗАГВАРААР ШИНЖИЛЖ ДҮРСЛЭХ НЬ” судалгааны суурь ойлголтуудыг танилцуулж байна. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0


ДЭМБ (WHO) - Улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран  ажиллах, эрүүл мэндийн салбар дахь санаачлагуудыг  олон  улсын  хэмжээнд хэрэгжүүлэх, дэмжих, түгээх, судалгаа явуулах, стандарт  тогтоох, техникийн туслалцаа үзүүлэх, дэлхийн хүн амын эрүүл мэндэд мониторинг хийх замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллага;

0

Цар тахал (Pandemic) - ДЭМБ-ийн бүс нутгийн ангиллаар 2 ба түүнээс  дээш бүс нутагт голомт үүссэн, богино хугацаанд олон хүн зэрэг халдвар  авч, хурдацтай тархах аюултай, хүн амд урьд нь дархлаа тогтоогүй халдварт өвчин;

0

Халдварт өвчин (Infectious disease) - Өвчин үүсгэгч биетүүд нэгээс нөгөөд дамжих замаар амьд биед нэвтэрсний улмаас үүсэх амьд бие махбодь, оюун санаа, нийгмийн харилцааны суурь хэв шинжүүдийн бүрдэл

0

Хариу арга хэмжээ (Response) - Хүлээн авсан өгөгдлүүдийг  боловсруулж, дүгнэлт хийсний үр дүнд гүйцэтгэх, тодорхой зорилготой, зохион байгуулалттай цогц үйлдлүүд;

0

Тандалт (Surveillance)- Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг чиглүүлэх, зохицуулах, нөлөөлөх зорилгоор өгөгдлийг цуглуулж, боловсруулах үйл явц;

0

Зөвлөмж (Guidline)- Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оновчтой үйлдлүүдийг зөвлөсөн баримт бичиг;

0

Эрүүл мэнд (Health)- Амьд бие зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай оюун санаа, бие махбодь, нийгмийн харилцааны суурь хэв шинжүүдийн бүрдэл юм.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн