Буцах

Судалгааны багийн тодорхойлсон суурь ойлголтууд

Нийгэм

Гүнд Инвестмент ХХК-ийн захиалгаар Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын гүйцэтгэсэн "Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны ажлын үр дүнгээс танилцуулж байна.

0

Судалгааны багийн тодорхойлсон суурь ойлголтууд:

0

1. Спорт - Оюуны болон биеийн ур чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх замаар тодорхой хэрэгцээгээ хангах зорилготой,  оролцогч талууд тогтоосон дүрмийн дагуу гүйцэтгэх ёстой оюуны болон биет цогц үйлдлүүдээрээ өрсөлддөг тоглоом

0

2. Сагсан бөмбөгийн спорт - Сагсанд бөмбөг оруулж оноо авах замаар өрсөлддөг багийн спорт

0

3. Холбоо - Нийтлэг ашиг сонирхлоо хангах зорилгоор оролцогч талууд бие биенийхээ өмнө харилцан тохиролцсон үүргүүдийг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага

0

4. Лиг - Урьдчилж тодорхойлсон шаардлагыг хангасан багууд тогтоосон журмын дагуу өрсөлдөж аварга шалгаруулах замаар харилцан үр шим хүртдэг спортын тэмцээн

0

5. Сагсан бөмбөгийн Лиг - Тодорхой шаардлагыг хангасан сагсан бөмбөгийн багууд тогтоосон журмын дагуу өрсөлдөж аварга шалгаруулах замаар харилцан үр шим хүртдэг спортын тэмцээн

0

6. Сагсан бөмбөгийн клуб - Сагсан бөмбөгийн нэг болон түүнээс дээш багтай, тухайн багийг болон сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулахад оролцогч талууд нь үүрэг хүлээж, үр шимийг хүртдэг байгууллага

0

7. Сагсан бөмбөгийн баг - Сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөхөд зайлшгүй байх шаардлагуудыг хангасан, нэгдмэл зорилготой бүлэг хүмүүс

0

8. Сагсан бөмбөгийн академи - Сагсан бөмбөгийн спортыг судлах, түүнийг гүнзгий танин мэдэх зорилготой залуучуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай орчин, нөөцийг бүрдүүлсэн байгууллага

0

9. Дасгалжуулагч - Баг, тамирчдын зорилгоо хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, хэрэгжүүлэх,  оюуны болон бие бялдрын ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай арга зүйгээр хангах үүрэг хүлээж буй мэргэшсэн хүн

0

10. Тамирчин - Тодорхой спортоор өрсөлдөхөд шаардлагатай биеийн болон оюуны ур чадварыг эзэмшсэн, түүнийгээ тогтвортой хадгалах, хөгжүүлэхийн тулд тогтмол бэлтгэл сургуулилт хийн өрсөлдөх замаар үр шим хүртдэг хувь хүн

0

11. Шүүгч  - Тэмцээний туршид тоглолтын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, дүрэм зөрчигдсөн тохиолдолд хариуцлага ноогдуулах үүрэг хүлээсэн, тэмцээний дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн

0

12. Лиг зохион байгуулагч - Лигийн үүрэг хүлээсэн, сагсан бөмбөгийн холбооны гишүүн байгууллага

0

13. Ивээн тэтгэгч - Байгууллага болон хувь хүний зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад нөөцөөр дэмжлэг үзүүлэх үүргүүдийг хүлээж, үр шим хүртдэг хувь хүн, хуулийн этгээд

0

14. Лигийн үзэгч - Сагсан бөмбөгийн лигийн тоглолтыг хэрэгцээгээ хангах зорилгоор үзэж, лигийн нэгдмэл зорилгын хэрэгжилтэд үүрэг хүлээж, үнэ цэнэ бүтээж буй хувь хүн

0

15. Хувьцаа эзэмшигч - Хэрэгцээгээ хангах зорилгоор өөрт байгаа нөөцийг ашиглан зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, манлайлах үүрэг бүхий хувь хүн болон хуулийн этгээдийг

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн