Буцах
“Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ойлголтын томьёолол
Нийгэм
“Сократус Студио” ХХК-ийн санаачлагаар “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нийгмийн системийн инженерчлэлийн арга зүйд суурилсан “Гарааны бизнесийн экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг 2020 оны 08 сарын 20-с эхлэн гүйцэтгэж байна.
2
Судалгааны баг "ТУС Солюшн" ХХК-ийн боловсруулсан ойлголт тодорхойлох хавтгайг ашиглан дараах ойлголтуудыг тодорхойлоод байна. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.
0
1. Инноваци гэдэг нь Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг үүсгэж үнэ цэнийг бүтээх шийдлийн оюуны загвар
1
2. Гарааны бизнес гэдэг нь Инновацид суурилсан бизнесийн оюуны загвар
0
3. Бизнес: Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг харилцан тогтвортой нөхцөлөөр солилцох замаар үнэ цэнийг бүтээх үйл ажиллагаа
0
4. Экосистем гэдэг нь: Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэй оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем.
1
5. Гарааны бизнесийн экосистем гэдэг нь: Инновацид суурилсан бизнесийн оюуны загварыг төрүүлэх, тогтвортой үйл ажиллагаа болгон хөгжүүлэх зорилготой, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэй оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем.
0
6. Гарааны бизнесийн экосистемийн зорилго: Инновацид суурилсан бизнесийн оюуны загварыг төрүүлэх, тогтвортой үйл ажиллагаа болгон хөгжүүлэх замаар оролцогч талуудад үнэ цэнийг бүтээх.
1
1
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлгийн Like/dislike
Хэлэлцүүлэг үзсэн
амжилт хүсье
2020/11/25
Хариулах
0
0