Буцах

Нойр гэж юу вэ?

Нийгэм

Нойрсолт нь хүний бие махбодын цогц түвшинд дэлхийн хоногийн мөчлөгт зохицсон физиологийн тохируулгын үйл явц юм.

0

Нойрсолт нь ерөнхий 2 үет мөчлөгтэй байдаг ба үүнийг:

0

1. Non-REM

0

2. REM(Rapid Eye Movement) гэж нэрлэдэг.

0

Унтаж эхлэх үед хамгийн түрүүнд бид Non-REM нойрсолтонд автдаг бөгөөд энэ нь 4 үе шаттай.

0

I үе

0

Сэрүүн байх болон унтах үеийн завсрын мөч бөгөөд заримдаа бид унтаад ч байгаа юм шиг сэрүүн ч байгаа юм шиг мэдрэмж авдаг нь энэ үе бөгөөд ойролцоогоор 5–10 минут үргэлжилдэг.

0

Бяцхан зөвлөмж: Ажил, хичээл дээр ядраад толгой ажиллахгүй байх үед хамгийн хурдан сэргэх арга бол 10 минут эсвэл түүнээс бага хугацаанд дуг хийх юм. Учир нь I үе рүү л ороод гардаг учир бие махбод илүү сэргэг болдог.

0

II үе

0

Биеийн дулаан буурч, зүрхний цохилт удааширч эхэлдэг ба 10–25 минут гаруй үргэлжилдэг. Өөрөөр жинхэнэ нойрны эхлэл ч гэж нэрлэх тохиолдол бий.

0

Бяцхан зөвлөмж: Хэрвээ та өдөр дуг хийхээр төлөвлөсөн бол 20 минутаас хэтрэх хэрэггүй. Учир нь үүнээс цааш III үе рүү шилждэг тул өдрийн турш хүнийг нозоорсон, нойрмоглосон байдалд хүргэдэг.

0

III ба IV үе

0

Үндсэн нөхөн сэргэлт явагддаг гүн нойрсолтын үе бөгөөд энэ үед эд эсийн нөхөн төлжилт, өөхний эд задлагч ферментийн идэвхжил зэрэг чухал өсөлтийн дааврууд ялгарч дараагийн шинэ өдөр зарцуулагдах эрчим хүчийг үйлдвэрлэн нөөцөлдөг. Түүнчлэн энэ үед тархинд дахь мэдрэлийн эсүүд цэгцлэлт болон цэвэрлэлтийг хийж хэрэгтэй, хэрэггүй ой санамжийг ялгаж, хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ урт хугацааны ой санамж руу шилжүүлдэг.

0

Бяцхан зөвлөмж: Хэрэв танд 20 минут дуг хийх хангалтгүй санагдаж байгаа бол 90 минут дуг хийхийг санал болгож байна. 90 минутад бид гүн нойрсолт руу ороод гардаг учир бүрэн цэнэглэгдэж сэрдэг. Тиймээс өдөр дуг хийхээр төлөвлөж байгаа бол нэг бол 20 минутаас бага нэг бол 90 минут нойрсохыг зөвлөж байна.

0

Харин үүний дараа REM (Зүүдэн нойр) нойрсолт руу шилждэг.

0

Энэ үед тэнхлэгийн булчин тонусгүй болж амардаг ба ингэснээр хүний нуруу тэнийж амарсан мэт мэдрэмжийг авдаг. Хэрэв REM нойрсолтонд орж чадалгүй сэрсэн бол амарсан мэт мэдрэмж авч чаддаггүй.

0

Хамгийн чухал нь энэ үед мэдрэлийн эсүүдийн хоорондох холбоос бэхжих ба үүнээс улбаалан мэдээлэл хоорондын дамжих хурд сайжирч, бүтээлч сэтгэлгээ өсдөг. Түүнчлэн зүүдлэх үйл явц өрнөх бөгөөд бүтээлч сэтгэлгээ өсөх энэ үед зарим хүмүүс зүүдэндээ хүнд асуудлаа шийдэх тохиолдол бий. Жишээлбэл үелэх системийг зохион бүтээсэн Д.И.Менделевийн үелэх системийг зохион бүтээх санаагаа бодож олсон тохиолдлыг дурдаж болох юм.

0

Ямар нэг шалтгааны улмаас Зүүдэн нойроо гүйцэд авалгүй дутуу сэрвэл дараа өдөр нь түүнийгээ нөхөхийн тулд илүү их урт хугацаагаар нойрсдог ба үүнийг нойрны өр гэж нэрлэнэ. Жишээлбэл шөнөдөө 4–5 унтаж босоод ажил, хичээлдээ явах нь зүүдэн нойроо гүйцэд авахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг ба энэ мэтээр олон хоног дараалж зүүдэн нойроо авахгүй явах нь   нойрны дутагдалд хүргэж хий юм харах шалгаан болохоос гадна анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, стресст өртөмхий уур уцаартай болдог.

0

Иймээс насанд хүрэгчид, ялангуяа оюутнууд 7–9 цаг унтах нь өдөр авсан мэдээллээ мэдлэг болгон урт хугацааны ой санамж руу шилжүүлэн хадгалах, илүү бүтээлч сэтгэлгээтэй болох зэрэгт ихээхэн ач холбогдолтой бөгөөд сэтгэл санааны хувьд тогтуун байдаг.

0

Нойрсох үйл явц хэрхэн өрнөдөг вэ ?

0

Нойрсолт нь хоёр хүчин зүйлийн оролцоотой явагддаг ба үүнд нойрны даралт (sleep pressure) болон циркадиан хэмнэл (circadian rhythm) ордог. Циркадиан хэмнэл гэдэг нь хүний бие доторх цаг бөгөөд өөрөөр биологийн цаг ч хэмээн нэрлэдэг.

0

Энэ нь хүн бүхэнд өөр өөр байдаг бөгөөд нийт хүмүүсийн 40% өглөөний хүн, 30% шөнийн шар шувуухай буюу орой унтаж орой сэрдэг бол үлдсэн хувь холимог төрлийн хүмүүс байдаг.

0

Орой болж гэрэл үгүй болоход хүний тархинд мелатонин хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь тархинд унтах дохио өгж нойрны даралтыг идэвхжүүлдэг. Нойрны даралт гэдэг нь хүний тархины зарцуулж буй маш их энергиэс чөлөөлөгдөн гарж буй аденозин хэмээх бодисын ялгарлаас үүсдэг бөгөөд түүний эзлэх хувь ихсэх тусам нойр хүрж нозоордог ба эцэстээ аденозин өөрийн рецептор буюу хүлээн авууртайгаа холбогдох үед бид унтдаг.

0

Кафейн агуулсан бүтээгдэхүүн кофе хэрэглэхэд сэргэдэг учир

0

Кафейн агуулсан бүтээгдэхүүн буюу кофе, ногоон цай зэрэг нь аденозиныг өөрийн хүлээн авууртайгаа холбогдохыг саатуулдаг учир унтах үйл явц саатаж бид сэргэг болж нойрмоглохоо зогсоодог хэдий ч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд аденозин бүр мөсөн алга болохгүй эзлэх хувь нь ихэссээр байдаг ба кафейны үйлчлэл гарах үед маш их нойр хүрж, ядарч сульдах нь үүнтэй холбоотой байдаг.

0

"Өдрийн гэрэл болон бусад орчны идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойгоор өдрийн нойр нь хэзээ ч шөнийн нойрыг орлож чадаггүй учир шөнө ялангуяа 00:00–02:00 цаг хүртэл нойрсож байх нь маш чухал юм."

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн