Буцах

“Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь 50 ойлголтын хэв шинжүүдийг тодорхойлох нь” судалгааны явцын мэдээлэл

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын гүйцэтгэж буй ээлжит  “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь 50 ойлголтын хэв шинжүүдийг тодорхойлох нь” судалгааны багийн тодорхойлсон суурь ойлголтуудыг танилцуулж байна. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй. 

0

Загвар - Аливаа ойлголтыг тодорхойлдог, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл

0

Хүн - Суурь хэрэгцээгээ хангах зорилгоор хийсвэрлэн сэтгэж, өөр хоорондоо харилцан үйлчилдэг амьтан

0

Хэрэгцээ - Амьд бие оршин байхад зайлшгүй шаардлагатай нөөц, орчин нөхцөлийн бүрдлийн төлөв байдал

0

Зорилго - Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн үр дүнгийн төсөөлөл

0

Харилцаа - Хэрэгцээгээ хангах зорилгоор нөөцийг харилцан солилцох зорилготой цогц үйлдлүүд

0

Хөгжил - Аливаа системд гарч буй эргэлт буцалтгүй чанарын өөрчлөлт

0

Хэмжүүр үзүүлэлт - Тодорхой хэв шинжийг тоон өгөгдлийн хэлбэрт хөрвүүлсэн нэгж 

0

Хөрс - Шаардлагатай элементүүдийн нөлөөгөөр бий болдог газрын гадаргын дээд давхрагын үржил шимтэй хэсэг

0

Агаар - Азот, хүчил төрөгч давамгайлсан хийн төлөвтэй бодисуудын нэгдэл

0

Ажил - Үр шим хүртэх зорилготой тодорхой хугацаанд заавал гүйцэтгэх үйлдлүүдээс бүрдсэн хөдөлмөр

0

Хөдөлмөр - Хүн суурь хэрэгцээгээ хангах зорилгоор гүйцэтгэх биеийн болон оюуны уялдаатай үйлдлүүд

0

Эдийн засаг  - Иргэд хэрэгцээгээ харилцан хангах зорилгоор өөртөө байгаа нөөцийг бусадтай үр ашигтай солилцох цогц үйл ажиллагаа

0

Боловсрол - Суурь хэрэгцээгээ хангах арга замыг тодорхойлоход шаардлагатай танин мэдэхүйн арга барил болон шинжлэх ухааны нийтлэг мэдлэгүүдийн тухай өгөгдөл, мэдээллүүдээс бүрдсэн, баримтжуулсан оюуны загвар

0

Соёл - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хоорондын харилцаанд мөрдөгддөг зонхилох хэв хэмжээнүүдийн хэрэгжилтийн илрэн гарч буй цогц шинж тэмдгүүд

0

Эрүүл мэнд - Амьд биеийн хэвийн үйл ажиллагааны төлөв байдал 

0

Сонирхол - Тодорхой хэрэгцээг тогтвортой хангах эрмэлзлийн оюуны загвар

0

Нийгэм - Хүмүүс суурь хэрэгцээгээ харилцан, хүртээмжтэй, тогтвортой хангахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх зориулалттай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт тогтвортой оршдог, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай бие даасан эрх зүйн болон бусад суурь бүтэцтэй, иргэд нь харилцан уялдаатай нийтлэг үүрэг хүлээдэг систем

0

Байгууллага -   Оролцогч талуудад харилцан тогтвортой үнэ цэнийг бүтээх зорилготой нийгмийн нэгж систем

0

Нам - Нийгмийг хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй нийгмийн нэгж систем 

0

Гэр бүл - Оролцогч талууд суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангах нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай анхдагч орчин, нөөцийг бүрдүүлэхэд сайн дураар болон хуулиар хүлээсэн харилцан уялдаатай үүргүүдийг гүйцэтгэдэг нийгмийн анхан шатны нэгж систем.

0

Хууль - Нийгмийн нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх оролцогч талууд болон тэдгээрийн хүлээх үүргийг тодорхойлж, хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичиг

0

Иргэн - Иргэн - Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг эдэлдэг хүн

0

Эрх - Хүн суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн бусад гишүүдийн албан болон албан бус үүргүүдээр баталгаажсан хэм хэмжээ

0

Үүрэг -  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхүүдийг хангахад зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор байнгын мөрдөх хэм хэмжээ болгон тогтоосон үйлдлүүд

0

Хариуцлага -  Зайлшгүй шаардлагатай үр дүнг бий болгох үүргийг гүйцэтгэснээр эрх ашиг нь хөндөгдөх оролцогч талуудаас үүргийг гүйцэтгэгчид үзүүлэх хариу үйлдлийн төлөв

0

Эрх чөлөө - Хүн хэрэгцээгээ тогтвортой хангахдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга замуудаас сонгох боломж 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн