Буцах

Cистемийн инженерчлэлийн олон улсын зөвлөлийн монгол дахь салбар төрийн бус байгууллагын дүрэмд санал авах

Хууль зүй

СИСТЕМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН

0

ЗӨВЛӨЛИЙН МОНГОЛ ДАХЬ САЛБАР

0

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

0


 

0

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

0

1.1. Дүрмийн зорилго:

0

Энэхүү дүрмийн зорилго нь “Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөлийн Монгол дахь салбар” /цаашид “Байгууллага” гэх/-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулахад шаардлагатай тогтолцооны суурь хэв шинжүүдийг бүрдүүлж мөрдүүлэхэд оршино.

0

1.2. Байгууллагын оноосон нэр:

0

Энэхүү байгууллагын оноосон нэр нь “Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөлийн Монгол дахь салбар” (цаашид Байгууллага гэх) байна. Байгууллага нь “Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөл” (цаашид Зөвлөл гэх)-ийн байгууллагын дүрмийн V зүйлийн 4-р хэсэгт заасны дагуу түүний харьяанд, орон нутгийн эрх бүхий салбар байгууллага байх болно.

0

Монголоор : Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөлийн Монгол дахь салбар

2

Англиар: INCOSE Mongolia Chapter

0

1.3. Байгууллагын зорилго:

0

Системийн инженерчлэлийн ойлголт, мэдлэгийг бүхий л салбарт түгээн дэлгэрүүлж, дэлхийн жишигт нийцсэн системийн инженерчлэлийн сайн дадлагыг бий болгох.

0

1.4. Байгууллагын зорилт:

0

1.4.1. системийн инженерчлэлийн чиглэлээр боловсрол, судалгааны хүрээнд хамтын ажиллагааг дэмжих;

0

1.4.2. системийн инженерчлэлийн практикт шаардлагатай мэргэжлийн стандартыг баталгаажуулах;

0

1.4.3. системийн инженерчлэлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх;

0

1.4.4. системийн инженерчлэлийн процессийг хөгжүүлэх, практик мэдлэгийг сайжруулах бүхий л салбарын судалгаа, сургалтын хөтөлбөрүүдийг дэмжих;

0

1.4.5. байгууллагын үйл ажиллагааг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбарын байгууллагуудад таниулах.

0

1.5. Байгууллагын үүсгэн байгуулагдсан огноо:

0

2021 оны 2 сарын 5-ны өдөр

0

1.6. Байгууллагын хэлбэр:

0

Гишүүдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага (ТББ)-ын хэлбэрээр зохион байгуулагдсан.

0

1.7. Байгууллагын албан ёсны хаяг:

0

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв, 308 тоот Утас:7000-9761

0

1.8. Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээ:

0

Байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн Байгууллагын туйлын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлагдана. 

0

1.9. Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажилллагааны чиглэл:

0

  1. Бага хурал, семинар, сургалтыг дэмжих, ивээн тэтгэх, эсвэл ивээн тэтгэгчээр хамтран ажиллах
  2. Гишүүдийнхээ системийн инженерчлэлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн товхимолоор хангах
  3. Системийн инженерчлэлийн сайн дадлагыг бий болгох, нэмэгдүүлэх сургалт, судалгааг явуулах

0

1.10. Байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хугацаа:

0

Байгууллага нь үйл ажиллагаагаа хугацаагүй эрхэлнэ.

0

ХОЁР. СУУРЬ ОЙЛГОЛТУУДЫН НЭР ТОМЬЁО

0

2.1. Энэхүү дүрэмд болон байгууллагын үйл ажиллагаанд дараах суурь ойлголтуудыг дор томьёолсон утгаар ойлгоно.

0

  1. Үзэл баримтлал гэж байгууллагын үйл ажиллагааны туйлын зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс, зарчмуудыг багтаасан цогц ойлголтыг;
  2. Туйлын зорилго гэж оролцогч талууд хэрэгцээгээ хангахын тулд байнгын, тогтвортой үүрэг хүлээн хамтран ажилласнаар бий болгох үр дүнгийн хураангуйлсан томьёоллыг;
  3. Хэтийн зорилго гэж байгууллага туйлын зорилгоо хэрэгжүүлэх арга замын хураангуйлсан томьёоллыг;
  4. Үнэт зүйлс гэж үнэ цэнийг бүтээх арга замын бусдаас ялгарах хэв шинжүүдийг;
  5. Зарчим гэж хүрээлэн байгаа орчны өөрчлөлтөөс үл хамааран туйлын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хэвээр нь дагаж мөрдөхөөр тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг;
  6. Үнэ цэнэ гэж оролцогч талуудын хэрэгцээ өрсөлдөхүйц нөхцөлөөр хангагдахыг;
  7. Үр шим гэж оролцогч талуудад үнэ цэнийг бий болгох үүрэг гүйцэтгэсний төлөө хүртэх өгөөжийг;
  8. Стратеги гэж зорилгын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй болон нөлөөлж байгаа саад, бэрхшээлүүдийг танин мэдэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах эсвэл арилгах зорилготойгоор тодорхойлсон арга замуудыг;
  9. Жилийн зорилго гэж байгууллага хэтийн зорилгынхоо хүрээнд тухайн төлөвлөгөөт жилийн үйл ажиллагааны хүрэхээр төлөвлөсөн түвшинг томьёолон тодорхойлсныг;
  10. Функц гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, ижил төстэй, харилцан хамааралтай хэв шинжүүдээр нь төрөлжүүлэн ангилсан ажлуудыг;
  11. Ажил гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, зохион байгуулалтын нэгж, ажлын байран дээр тодорхой зорилго, уялдаатайгаар гүйцэтгэх үүргүүдийг;
  12. Үүрэг гэж ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй хийгдэх, эрх зүйн актаар байнгын мөрдөх хэм хэмжээ болгон тогтоосон үйлдлүүдийг;
  13. Оролцогч гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээн оролцдог, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө үр шим хүртдэг хувь хүн, хуулийн этгээдийг;
  14. Шийдэл гэж асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ойлголтуудыг тодорхойлох, өгөгдөлд хөрвүүлэх, ангилах, үйлдлүүдийг тогтоох, дэс дараалалд оруулах, тэдгээрийг хооронд нь уялдуулах цогц санааг баримтжуулсан хэлбэрийг;
  15. Дүрэм гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зайлшгүй мөрдүүлэх суурь хэв шинжүүдийг болон шийдвэр гаргах хэм хэмжээг тогтоож, хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичгийг;
  16. Журам гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөгдөх тодорхой хэв шинжийг бүрдүүлэхэд шаардлагатай, олон дахин давтагддаг үүргүүдийг тогтоож, тэдгээрийг хооронд нь уялдуулсан эрх зүйн баримт бичгийг;
  17. Аргачлал гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдлүүдийг тодорхойлох, тэдгээрийг хооронд нь уялдуулах үйлдлүүдийг тодорхойлж баримтжуулсан эрх зүйн баримт бичгийг;
  18. Эрх барих гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай дүрэм, журмыг тогтоох, шийдвэрүүдийг гаргах цогц үүргүүдийг гүйцэтгэхийг;
  19. Эрх мэдэл гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд оролцогчдын гүйцэтгэх үүргийг заавал гүйцэтгүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах үүргийг;
  20. Шийдвэр гаргах гэж зорилгыг хэрэгжүүлэх боломжит арга замуудын хувилбаруудаас оновчтойг сонгож албажуулахыг /тушаал, шийдвэр, тогтоол/;
  21. Манлайлах гэж байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд учирч байгаа, учирч болзошгүй саад, бэрхшээлүүд тэдгээрийг даван туулах арга замуудыг урьдчилан судалж тодорхойлох, тэдгээрийг даван туулах оновчтой арга замуудыг сонгох, оролцогч талуудын гүйцэтгэх үүргүүдийг байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх цогц үүргүүдийг;
  22. Уялдуулах гэж зорилгод чиглэсэн үүргүүдийг цаг хугацаа, орон зай, агуулгын хувьд нэг нь нөгөөтэйгөө зөрчилдөхгүйгээр, улмаар нэг нь нөгөөгөө дэмжсэн, зорилгын хэрэгжилтийн үр дүнд эерэг нөлөөтэй байхуйцаар гүйцэтгэлийн оновчтой дэс дараалалд оруулахыг;
  23. Зохицуулах гэж зорилго руу чиглэсэн төлөвлөсөн ажлууд тасарч болзошгүй тохиолдолд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хангах, тасалдлаас үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг;
  24. Тогтолцоо гэж оролцогч талууд харилцан уялдаатай үүргүүдийг гүйцэтгэх замаар нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх бүтцийг;
  25. Тогтолцооны суурь хэв шинжүүд гэж зорилгоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд           зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай шалгуур шинжүүдийг;

0

ГУРАВ. НЭГДМЭЛ ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

0

ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ ЗАРЧИМ

0

3.1. Байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг мөрдөнө. Үүнд:

0

  1. Нэгдмэл зорилгод захирагддаг байх;
  2. Баримт нотолгоонд үндэслэдэг байх;
  3. Ил тод байх;
  4. Үүрэг хүлээснээр үр шим хүртдэг байх;
  5. Тасралтгүй сайжирдаг байх;

0

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД

0

БҮРДҮҮЛЭХ ДЭД ТОГТОЛЦОО

0

4.1. Байгууллага нь энэ дүрмийн 3.1-т заасан зарчмыг мөрдөх үйл ажиллагаанд дараах дэд тогтолцоог бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. Зорилгын тайллын дэд тогтолцоо;
  2. Хэмжүүр үзүүлэлтийн дэд тогтолцоо;
  3. Мэдээллийн урсгалын дэд тогтолцоо;
  4. Үүргийн дэд тогтолцоо;
  5. Эргэх холбооны дэд тогтолцоо;

0

4.2. Энэ дүрмийн 4.1-т заасан дэд тогтолцоо, түүний суурь хэв шинжүүдийг хангах шийдлүүдийг дүрмийн 11.1-т заасан этгээдүүд боловсруулж, мөрдүүлнэ.

0

ТАВ. ЗОРИЛГЫН ТАЙЛЛЫН ДЭД ТОГТОЛЦОО

0

5.1. Байгууллага нь энэ дүрмийн 4.1.1-т заасан зорилгын тайллын дэд тогтолцоог дараах хэв шинжүүдээр бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. нэгдмэл зорилго нь албан ёсоор баталгаажсан байх;
  2. нэгдмэл зорилгыг дэд зорилгуудад задалж томьёолсон байх;
  3. нэгдмэл зорилгын ойлголт бүрийг задалж тодорхойлсон байх;
  4. нэгдмэл зорилго нь оролцогч бүрт нэг мөр ойлгогддог байх;
  5. нэгдмэл зорилго нь оролцогч талуудын нийтлэг ашиг сонирхлыг тусгасан байх;
  6. нэгдмэл зорилгын томъёолол нь тоон утга руу шилжүүлж болохуйц ойлголтуудаар илэрхийлэгдсэн байх;
  7. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөгдөх тодорхой зарчмуудыг тодорхойлсон байх;

0



 

0

ЗУРГАА. ХЭМЖҮҮР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДЭД ТОГТОЛЦОО

0

6.1. Байгууллага нь энэ дүрмийн 4.1.2-т заасан хэмжүүр үзүүлэлтийн дэд тогтолцоог дараах хэв шинжүүдээр бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийг бүх оролцогч талуудын үүргийг гүйцэтгэлийн нийлбэрээр хэмждэг байх;
  2. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн хэмжүүрүүд нь баримт фактад суурилсан байх;
  3. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн хэмжүүрүүд нь тоон утгаар хэмжигддэг байх;
  4. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хэмждэг байх;
  5. нэгдмэл зорилгыг хэрэгжилтийн үр дүн нь оролцогч талуудын ашиг сонирхлыг тусгасан олон хэмжээст хэмжүүрүүдээр хэмжигддэг байх;
  6. нэгдмэл зорилгыг хэрэгжилтийн үр дүнг оролцогч талууд нийтлэг хэмжүүрээр хэмждэг байх;
  7. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн хэмжүүрүүд нь баримт фактад суурилсан байх;
  8. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн хэмжүүрүүд нь тоон утгаар хэмжигддэг байх;
  9. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн хэмжүүрүүдийн тэмүүлэх түвшин нь тодорхой байх;
  10. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүн нь тус тусдаа хэмжүүртэй байх;
  11. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн ба гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг хэмждэг хэмжүүртэй байх.

0

ДОЛОО. МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛЫН ДЭД ТОГТОЛЦОО

0

7.1. Байгууллага нь энэ дүрмийн 4.1.3-т заасан мэдээллийн урсгалын дэд тогтолцоог дараах хэв шинжүүдээр бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. урсаж байгаа мэдээлэл нь бодит баримтаар илэрхийлэгддэг байх;
  2. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх өгөгдөл, мэдээллийг цуглуулж, бүртгэдэг байх;
  3. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх өгөгдөл, мэдээллийг шуурхай цуглуулж, бүртгэдэг байх;
  4. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх өгөгдөл, мэдээллийг бүрэн цуглуулж бүртгэдэг байх;
  5. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх өгөгдөл, мэдээллийг цуглуулж, ангилж бүртгэдэг байх;
  6. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх явцад бүртгэгдсэн мэдээллийг боловсруулдаг байх;
  7. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх явцад бүртгэгдсэн мэдээллийг шуурхай/тухай бүр боловсруулдаг байх;
  8. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг түгээдэг байх;
  9. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг шуурхай/тухай бүр түгээдэг байх;
  10. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг хүртээмжтэйгээр түгээдэг байх;

0

НАЙМ. ҮҮРГИЙН ДЭД ТОГТОЛЦОО

0

8.1. Байгууллага нь энэ дүрмийн 4.1.4-т заасан үүргийн дэд тогтолцоог дараах хэв шинжүүдээр бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь албадан гүйцэтгэгддэг үүргүүдээс бүрдсэн байх;
  2. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүдийг нийтлэг хэв шинжүүдээр ангилж, тодорхойлсон байх;
  3. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүд нь хоорондоо уялдсан байх;
  4. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүдийн гүйцэтгэлийг тоон утгаар хэмжиж болдог байх;
  5. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүдийг тухайн үүргийг хүлээсэн оролцогч бүр хүлээн зөвшөөрсөн байх;
  6. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүдийг гүйцэтгэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чадвартай байх.

0

ЕС. ЭРГЭХ ХОЛБООНЫ ДЭД ТОГТОЛЦОО

0

9.1. Байгууллага нь энэ дүрмийн 4.1.5-т заасан эргэх холбооны дэд тогтолцоог дараах хэв шинжүүдээр бүрдүүлнэ. Үүнд:

0

  1. нэгдмэл зорилгын хэрэгжилтийн үр дүн нь оролцогч талуудын ашиг сонирхлыг хангахад шууд нөлөө үзүүлдэг байх;
  2. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үүргүүдийн биелэлт нь оролцогч талуудын ашиг сонирхлыг хангахад шууд нөлөө үзүүлдэг байх;
  3. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг урт хугацаанд тогтвортой хамтран ажиллахыг сэдэлжүүлсэн байх;
  4. нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг урт хугацаанд үр дүнтэй ажиллахыг сэдэлжүүлсэн байх;
  5. нэгдмэл зорилгын хэрэгжилтэд учирч буй доголдол, зөрчлийг үүсгэж байгаа шалтгааныг оролцогч талууд тухай бүр олж тогтоодог байх;
  6. нэгдмэл зорилгын хэрэгжилтэд учирч буй доголдол, зөрчлийг үүсгэж байгаа шалтгааныг арилгахад чиглэсэн ажлуудыг төлөвлөдөг байх;

0

АРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ

0

10.1. Байгууллага нь "Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөл"-д зөвшөөрөгдсөн гишүүнийг гишүүнээр элсүүлнэ.

2

10.2. Байгууллага нь гишүүнчлэлийн үйл ажилллагаанд "Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөл"-ийн дүрмийн 1-р бүлэгт тусгагдсан заалтуудыг баримтална.

0

10.3. Бүх гишүүдийн уулзалт

0

  1. Байгууллагын ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
  2. Хөтөлбөрийн хороо нь Байгууллагын гишүүдийн бизнес уулзалт болон ээлжит хурлыг зохион байгуулна.
  3. Хорооны дарга, дэд хорооны дарга болон гишүүд нь тухайн хороо, дэд  хорооны хурлыг тус тус хариуцана.
  4. Байгууллагын аливаа хурлын хэлэлцүүлэх асуудал нь тухайн хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилан илгээсэн хөтөлбөртэй эсвэл гишүүдийн зөвшилцсөнтэй нийцэж байна.
  5. Ээлжит бус хурлыг Хөтөлбөрийн хороо болон Удирдах Зөвлөлөөс зарлан хуралдуулна.
  6. Ээлжит бус хуралд оролцохоор бүртгүүлэгчид Хөтөлбөрийн хорооноос тогтоосон бүртгэлийн хураамжийг төлж болно.

0

10.4. Гишүүний үүрэг

0

  1. Байгууллагын ээлжит болон ээлжит бус хуралд оролцох
  2. Байгууллагын гишүүний хураамж төлөх
  3. Хэлэлцүүлж буй асуудалд нэг санал өгөх үүрэгтэй

3

АРВАН НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН БҮТЭЦ,

0

ТЭДГЭЭРИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

0

11.1. Байгууллагын удирдлагын бүтэц нь дараах нэгжүүдээс бүрдэнэ. Үүнд:

0

  1. Удирдах зөвлөл;
  2. Гүйцэтгэх удирдлага;

0

11.2. Байгууллагын удирдлага, түүний гишүүд дараах нийтлэг үүргүүдийг хүлээнэ. Үүнд:

0

  1. Байгууллагын үзэл баримтлалд нийцүүлсэн шийдвэр гаргах;
  2. Байгууллагын оролцогч талууд үзэл баримтлалд захирагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
  3. Хууль тогтоомж, энэ дүрэм, байгууллагын дотоод дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад учирсан хохирлыг төлөх;
  4. Үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн байгууллагын болон оролцогч талуудын нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах;
  5. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичиг, мэдээ, мэдээллийг зөвхөн үүргээ гүйцэтгэх зорилгоор ашиглах;
  6. Үүргээ гүйцэтгэхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, баримт бичгийг тогтоосон журмын дагуу шаардаж авах;
  7. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд байгууллагын эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах, эрх мэдлээ зөвхөн байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглах;
  8. “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг мөрдөх, хэрэгжүүлэх;
  9. Энэхүү дүрмээр зохицуулаагүй бусад асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагын удирдлага, түүний гишүүдийн дунд ойлголтыг нэгтгэх хэлэлцүүлгийг хийж, саналыг авах бөгөөд олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал хураалтыг Удирдах Зөвлөлөөс санал болгосон тохиолдолд саналын хуудас ашиглах замаар , бусад тохиолдолд дүрэмд өөрөөр заагаагүй бол аман болон гар өргүүлэх хэлбэрээр санал хураалтыг зохион байгуулна.
  10. Гишүүнчлэлийн төлбөрийг төлөөгүй гишүүдээс бусад гишүүд нь гишүүдийн хуралд санал өгнө. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан санал өгхийг хориглоно.
  11. Энэхүү дүрэмтэй зөрчилдөхөөс бусад тохиолдолд Байгууллагын удирдах албан тушаалтнуудын болон Хороодын хуралд “Робертын журам”-ын дагуу бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулах арга замыг тодорхойлно.

0

АРВАН ХОЁР. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

0

12.1. Байгууллагын эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл /цаашид “УЗ” гэх/ байна.

0

12.2. УЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь түүний хурал байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа ээлжит хурлаа УЗ-ийн хурлын журамд заасны дагуу хуралдуулна.

0

12.3. УЗ нь 5 гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг нийт гишүүдээс хугацаагүйгээр томилно.

0

12.4. Байгууллагын хэрэгцээнээс хамаарч УЗ-ийн санал хураалтаар дараагийн сонгон шалгаруулалтанд удирдах зөвлөлийн гишүүдийн тоог өөрчилж болно

0

12.5. Хуралд УЗ-ийн нийт гишүүдийнх нь олонхи буюу 51%-ийн гишүүд ирснээр хурал хүчин төгөлдөр болно.

1

12.6. УЗ-ийн хурлын шийдвэр нь хуралд ирсэн гишүүдийн 50-аас дээш хувийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.

0

12.7. УЗ-ын хурлын зар хүргэх, хурлын дэг, хурлын бэлтгэл ажлыг хангах, ээлжит болон ээлжит бус хурал хуралдуулах, хэлэлцэх асуудлыг тодорхойлох, шийдвэрийн төслийг боловсруулах, зохион байгуулах, санал өгөх хэлбэр, санал тоолох, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, хүргүүлэхтэй холбогдсон нарийвчилсан журмыг УЗ-ийн хурлын журмаар тогтооно.

0

12.8.Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг дараах үндэслэлээр УЗ-ийн хурлаар үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Үүнд:

0

  1. өөрөө хүсэлтээ гаргасан;
  2. эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
  3. хуралд жилд 2 удаа оролцоогүй;
  4. байгууллагын дүрэм, журамд заасан хориглох заалтыг зөрчсөн;
  5. гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
  6. хууль тогтоомж, УЗ-тэй байгуулсан гэрээ, бусад дүрэм, журамд заасан үндэслэлээр.

0

12.9. УЗ нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

0

  1. Энэ дүрмийн 11.2-т заасан нийтлэг үүрэг;
  2. Байгууллагын үзэл баримтлал, дунд хугацааны зорилго, зорилтууд, зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлт /СҮДҮ/-ийн төслийг хэлэлцэж, УЗ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
  3. Байгууллагын төлөвлөгөөт жилийн зорилго болон энэ дүрмийн 6.1.9-д заасны дагуу СҮДҮ-гийн зорилтот түвшинг батлах;
  4. Энэ дүрмийн 6.1.1-6.1.3, 6.1.10, 6.1.11, 7.1, 8.1, 9.1-д заасан дэд тогтолцооны суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх, сайжруулах шийдлүүдийг батлах;
  5. Байгууллагын бодлогын чанартай шийдвэрийг хэрэгжүүлэх нэмэлт төрөлжсөн тогтолцооны хэв шинжүүдийг бүрдүүлэх, сайжруулах шийдлүүдийг батлах;
  6. Байгууллагын функц, зохион байгуулалтын бүтцийн зураглалыг батлах;
  7. Байгууллагын газар, нэгжийн СҮДҮ-ийг батлах;
  8. Гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, энэ дүрэмд заасан үндэслэлээр чөлөөлөх;
  9. Байгууллагын СҮДҮ-ийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайланг хэлэлцэн дүгнэлт гаргаж, УЗ-аар хэлэлцүүлэх;
  10. Байгууллагын хөндлөнгийн аудиторын байгууллагыг томилох, түүнтэй гэрээ байгуулах;
  11. Төрийн бус байгууллагын тухай хууль, УЗ-ын журам болон бусад хууль тогтоомж, дүрэм, журамд заасан үүргүүд.

0

АРВАН ГУРАВ. ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА

0

13.1. Байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

0

13.2. Гүйцэтгэх захирал нь Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хууль, дүрмээр тогтоосон хэм хэмжээнд манлайлан, уялдуулж, зохицуулна.

0

13.3. Гүйцэтгэх захирлыг Байгууллагын ТУЗ-өөс 3-аас доошгүй жилийн хугацаатай томилно.

0

13.4. Гүйцэтгэх захирлыг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Үүнд:

0

  1. өөрөө хүсэлтээ гаргасан;
  2. эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
  3. Байгууллагын дүрэм, журамд заасан хориглох заалтыг зөрчсөн;
  4. гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;
  5. хууль тогтоомж, ТУЗ-тэй байгуулсан гэрээ, бусад дүрэм, журамд заасан үндэслэлээр.

0

13.5. Гүйцэтгэх захирал нь дараах үүрэгтэй. Үүнд:

0

  1. Энэ дүрмийн 10.2-т заасан нийтлэг үүрэг;
  2. Энэ дүрмийн 5.1-т заасан хэв шинжийг бүрдүүлсэн Байгууллагын үзэл баримтлал, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Байгууллагын нийт ажилтнуудын дунд ойлголтыг нэгтгэх хэлэлцүүлгийг хийж, саналыг авсаны үндсэн дээр ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх;
  3. Энэ дүрмийн 6.1.4 - 6.1.8, 6.1.10-т заасан хэв шинжийг бүрдүүлсэн Байгууллагын СҮДҮ, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх;
  4. Байгууллагын дунд хугацааны зорилго, зорилтуудын төсөл, тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх;
  5. Энэ дүрмийн 13.5.2, 13.5.3, 13.5.4-т заасан ТУЗ-ийн хурлаас гарсан саналыг тусган батлуулах хувилбарыг ХЭХ-аар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
  6. Байгууллагын дунд хугацааны төлөвлөгөө, үйл ажиллагааны функц, зохион байгуулалтын бүтцийн зураглал, тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах;
  7. Байгууллагын төлөвлөгөөт жилийн зорилго, СҮДҮ-гийн зорилтот түвшинг тодорхойлж Байгууллагын нийт ажилтнуудын дунд ойлголтыг нэгтгэх хэлэлцүүлгийг хийж, саналыг авсаны үндсэн дээр ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
  8. Байгууллагын газар, нэгжийн СҮДҮ-ийн зорилтот түвшинг батлах;
  9. Байгууллагын функцийн хүрээнд жилийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдуулан нэгтгэж батлах;
  10. Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, уялдуулах;
  11. Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, нөхцлийг бүрдүүлэх;
  12. Энэ дүрмийн 6.1.1-6.1.3, 6.1.10, 6.1.11, 7.1, 8.1, 9.1-д заасан тогтолцооны суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх, сайжруулах шийдлүүдийг Байгууллагын үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
  13. Байгууллагын бодлогын чанартай шийдвэрийг хэрэгжүүлэх нэмэлт төрөлжсөн тогтолцооны суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх, сайжруулах шийдлүүдийг Байгууллагын үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж ТУЗ-өөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах;
  14. ХЭХ, ТУЗ болон өөрийн баталсан шийдүүдийг оролцогч талуудад танилцуулах, хүлээн зөвшөөрүүлэх, мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих;
  15. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай шийдвэр гаргах, мөрдүүлэх;
  16. Холбогдох журамд заасан хугацаанд өнгөрсөн оны СҮДҮ-ийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайланг гаргаж ТУЗ-д тогтоосон хугацаанд хүргүүлэх;
  17. Байгууллагын жилийн санхүүгийн тайланг гаргах, аудитын дүгнэлтээр баталгаажуулах, хууль, холбогдох журмын дагуу ТУЗ, ХЭХ-д танилцуулах;
  18. Байгууллагын хууль, дүрэм, журмаар тогтоосон эрх мэдлийн хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах;
  19. Байгууллагын зорилтот хэрэглэгчидтэй хамтран ажиллахад зайлшгүй мөрдөх шийдлүүдийг энэ дүрмийн 8.1-т заасан хэв шинжүүдэд нийцүүлэн боловсруулж, мөрдүүлэх;
  20. Хууль, бусад дүрэм, журам, УЗ-тэй байгуулсан гэрээнд заасан үүрэг;

0

13.6. Гүйцэтгэх захирлын энэ дүрэмд зааснаас бусад үүрэг, хүлээлгэх хариуцлага, цалин хөлс, хангамж, албан тушаалаас чөлөөлөх зэргийг түүнтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

0

АРВАН ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД

0

14.1. Ажилтан нь Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцож үр шим хүртэх зарчмаар ажиллана.

0

14.2. Ажилтны хүлээх үүрэг, хариуцлага, хүртэх үр шимийг журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтооно.

0

14.3. Ажилтан үүрэг гүйцэтгэсний төлөө авах цалин хөлсний бүтэц нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц байна.

0

АРВАН ТАВ. ХОРООД

0

15.1. Байгууллага нь хѳтѳлбѳр хариуцсан, харилцаа холбоо хариуцсан, гишүүнчлэл хариуцсан хороодтой байна.

0

15.2. Байгуулагад хэрэгцээтэй гэж үзвэл УЗ-ийн шийдвэрийн дагуу түр хороодыг үүсгэн байгуулж болно. 

0

15.3. Гүйцэтгэх захирал хороодын зорилго, үр дүнгийн хэрэгжилтийг жил бүр хянана. 

0

15.4. Хороодын дарга нарыг Гүйцэтгэх захирал санал болгосноор УЗ томилно.

0

АРВАН ЗУРГАА. САНХҮҮ

0

16.1. Байгуулагын санхүүгийн жил нь жил бүрийн 1 сарын 1-ээс 12 сарын 31 байна.

0

16.2. Удирдах зөвлөл нь байгууллагын жил бүрийн төсөв, үйл ажиллагааны орлого, зардлын тѳлѳвлѳгѳѳг батална.

0

 16.3. Хорооны гишүүд болон УЗ нь ямар ч хэлбэрээр үйл ажиллагааны орлогыг хүлээн авахгүй. 

0

16.4. УЗ нь байгууллагын үйл ажиллагааг явуулахтай холбоотой гарсан зардлыг зөвшөөрч болно. 

0

16.5. Хороод болон УЗ-ийн гишүүдийн байгууллагад бүрдүүлсэн орлогыг Гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгч, хянуулна. 

0

16.6. УЗ-ийн шийдвэрээр Санхүүгийн хороо байгуулагдсан тохиолдолд тухайн хороо нь үйл ажиллагааны төсвийг боловсруулах болон санхүүгийн тайлан бэлтгэхэд Гүйцэтгэх захиралд дэмжлэг үзүүлнэ. 

0

16.7. УЗ нь байгууллагыг төлөөлж зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөдлөх болон үл хѳдлѳх хөрөнгийг гэрээслээр хүлээн авах, гэрээслэх, хандивлах болон хөрөнгийн итгэмжлэл эзэмших, хөрөнгө оруулалт хийх, дахин хөрөнгө оруулалт хийх, менежмент хийх болон эдгээр үйл ажиллагаанаас үүсэх орлогыг захиран зарцуулна.

0

16.8. УЗ нь зорилгыг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын хѳрѳнгийг хуваарилна.

0

16.9. Байгууллага нь хөрөнгөө зөвхөн энэхүү дүрэмд заасан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд зарцуулах бөгөөд санхүүжилтийг Чаптэрийн гишүүдэд хуваарилахгүй. 

0

16.10. Байгууллагыг татан буулгах тухай шийдвэр гарсны дараа байгууллагын бүх өр төлбөрийг барагдуулж, үлдсэн хөрөнгийг татан буугдсанаас хойш 30 хоногийн дотор Зөвлөлд буцаан шилжүүлнэ.

0

АРВАН ДОЛОО. ШАГНАЛ

0

17.1. УЗ нь системийн инженерчлэлийн практикт гаргасан ололт амжилт, эсвэл байгууллагад оруулсан хувь нэмрийг нь үнэлж хувь хүн болон ААН-ийн шагнаж, урамшуулах эрхтэй. 

0

17.2. Шагналд нэр дэвших этгээдүүдийн мэргэжлийн ур чадвар, шаардлага гэх зэрэг шалгууруудыг УЗ тогтооно.

0

АРВАН НАЙМ. ДҮРМИЙН НЭМЭЛТ ѲѲРЧЛѲЛТ

0

18.1. Энэхүү дүрэмд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах зорилгоор Дүрмийн хороо байгуулж болно.

0

18.2. Энэхүү дүрэмд Дүрмийн хороо эсвэл УЗ-ийн олонхийн саналаар, эсвэл байгууллагын идэвхтэй гишүүдийн 15-аас доошгүй хувийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ.

0

18.3. Нэмэлт, өөрчлөлтийн саналыг Дүрмийн хороо эсвэл Удирдах Зөвлөл хэлэлцэж, зѳвлѳмж гарган байгууллагын бүх гишүүдэд мэдэгдэнэ. 

0

18.4. Нэмэлт, өөрчлөлтийн саналыг тухайн асуудлыг хэлэлцэхээс 30 хоногийн өмнө бүх гишүүдэд цаасаар хүргүүлж, санал авна. 

0

18.5. Нэмэлт, өөрчлөлтийн саналын хуудаст үндэслэн гишүүдийн 66%-ийн саналаар нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд батална. 

0

18.6. Хуралд бүх гишүүдийн 20 хувиас доошгүй гишүүд оролцосноор хурал хүчин тѳгѳлдѳр гэж үзэж энэ дүрэмд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулна. 

0

18.7. Энэхүү дүрмийг хянаж шинэчлэх ажлыг Дүрмийн хороо эсвэл УЗ дөрвөн жил тутамд хийж гүйцэтгэнэ.

0

НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН БАТАЛГАА

0

Би [Нарийн бичгийн нэр нь] гарын үсэг зурснаар, “Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөлийн Монгол дахь салбар”-ын Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд энэхүү __ хуудас бүхий дүрмийг гишүүдийн санал хураалтаар болон УЗ-ийн хурлын шийдвэрээр батлагдсан гэдгийг баталж байна.

0


 

0

Мэдэгдэх

2

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Дэмжиж байна.

2021/06/17

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн