Буцах

ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НИЙГМИЙН ОРОЛЦОГЧ ТАЛ БҮРТ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын 2018 онд гүйцэтгэсэн "Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвараар шинжилж, дүрслэх нь" судалгааны дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байна. Та бүхэн танилцаад саналаа өгөөрэй.

0

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

0

Судалгааны дүгнэлт:

0

1. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг «Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллах, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд дэмжлэг үзүүлэх» гэж Ерөнхийлөгчийн тухай хуулиар тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан Ерөнхийлөгчийн үүрэгт нийцэхгүй байна.

0

2. Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуур, хүлээлгэх хариуцлагыг тогтоогоогүй байна.

0

3.Ерөнхийлөгчийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг Үндсэн хууль болон холбогдох хуулиар тогтоогоогүй байна.

0

4.Ерөнхийлөгчид эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн хүлээх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаарахгүй байна.

0

5.Ерөнхийлөгчийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг бий болгож буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг Ерөнхийлөгчийн тухай хуулиар тогтоогоогүй байна.

0

6.Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн хүлээх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байхаар холбогдох хуулиар тогтоогоогүй байна.

0

7.Ерөнхийлөгчийг зөвхөн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлдэг байхаар холбогдох хуулиар тогтоох.

0

8.Ерөнхийлөгчийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрх, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.

0

Судалгааны : 

0

1.Ерөнхийлөгчийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий олон нийтийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.

0

2.Ерөнхийлөгчид эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Ерөнхийлөгчийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох.

0

3.Ерөнхийлөгчид эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн хүлээх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох.

0

4.Ерөнхийлөгчийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох.

0

5.Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрх, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн хүлээх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байхаар холбогдох хуулиар тогтоох.

0

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Улсын Их Хурлын зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгтэй нийцүүлэн хуулиар тогтоогоогүй байна. 
  2. Улсын Их Хурал зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг хуулиар тогтоогоогүй байна.
  3. Улсын Их Хурал зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  4. Улсын Их Хурлын гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Улсын Их Хурлын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл түүний үр дүнгээс хамаарахгүй байна.  
  5. Улсын Их Хурлын гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаарахгүй байна.
  6. Улсын Их Хурал зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  7. Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гүйцэтгэх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.  

0

Судалгааны санал зөвлөмж

0

  1. Улсын Их Хурал аливаа хуулийг батлахдаа уг хуулийн зорилгыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нийцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоох
  2. Улсын Их Хурал зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт  заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Улсын Их Хурлын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий олон нийтийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  4. Улсын Их Хурлын гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  5. Улсын Их Хурал зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  6. Улсын Их Хурал үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гүйцэтгэх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоох.

0

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

0

Судалгааны дүгнэлт  

0

  1. Засгийн газрын үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг "Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ" гэж Засгийн газрын тухай хуулиар тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 -т заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байна.
  2. Засгийн газрын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр  дүнг хэмжих шалгуурыг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  3. Засгийн газар зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.
  4. Засгийн газрын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Засгийн газрын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна. 
  5. Засгийн газрын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаарахгүй байна. 
  6. Засгийн газар зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргээ гүйцэтгэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  7. Засгийн газар үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гүйцэтгэх үүрэгт нийлцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 

0

Судалгааны санал зөвлөмж 

0

  1. Засгийн газар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хуулиудын хэрэгжилтийг хангах үүрэгтэй байхаар холбогдох хуулиар тогтоох
  2. Засгийн газар зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрх, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Засгийн газар зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоох
  4. Засгийн газрын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг  Засгийн газрын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  5. Засгийн газрын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  6. Засгийн газар зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  7. Засгийн газар үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Засгийн газар гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоох.

0

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

0

Судалгааны дүгнэлт  

0

  1. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг "Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" гэж Үндсэн хуулиар тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангахад чиглэж байна.  
  2. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг  "БҮРЭН ЭРХ" гэдэг ойлголтоор тодорхойлсноос Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зорилго буюу үүрэг нь үзэмжийн чанартай буюу зайлшгүй хэрэгжих хэв шинжийг бүрдүүлээгүй байна.
  3. Үндсэн хуулийн цэц зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.
  4. Үндсэн хуулийн цэц зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  5. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна.  
  6. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна.
  7. Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүнийн үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  8. Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэлийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.  

0

Судалгааны зөвлөмж

0

  1. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг үзэмжийн чанартай бус, зайлшгүй хэрэгжих хэв шинжээр тодорхойлж холбогдох хуульд тусгах
  2. Үндсэн хуулийн цэц зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн үүргийг хэрэгжүүлэхэд нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Үндсэн хуулийн цэц зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн  гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий иргэдийн төлөөллийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  4. Үндсэн хуулийн цэц зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн  гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий иргэдийн төлөөллийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  5. Үндсэн хуулийн цэцгийн гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  6. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  7. Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  8. Үндсэн хуулийн цэцийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэлийг  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байхыг холбогдох хуулиар тогтоох

0

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ 

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт Шүүхийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг  "Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох" гэж тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгтэй нийцэж байна.
  2. Шүүхийн үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, 4.1.3 дахь хэсэгт Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, 4.1.4 дэх хэсэгт Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх"  гэж тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүрэгт нийцээгүй, үзэмжийн чанартай байна. 
  3. Шүүх зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.
  4. Шүүх зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  5. Шүүхийн бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл түүний үр дүнгээс хамаарахгүй байна. 
  6. Шүүхийн бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийн гүйцэтгэлээс хамаарахгүй байна.  
  7. Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  8. Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шүүхийн хүлээх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 

0

Судалгааны зөвлөмж 

0

  1. Шүүхийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангахтай холбоотой үүссэн маргааныг 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцүүлэн шийдвэрлэдэг үүрэгтэй байхаар шүүхийн зорилгыг дахин томьёолж, тодорхойлох.
  2. Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шүүхийн гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий иргэний төлөөллийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  4. Шүүхийн бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг  Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  5. Шүүхийн бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт  заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шүүхийн хүлээх үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  6. Шүүхийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  7. Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шүүхийн хүлээх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байхыг холбогдох хуулиар тогтоох

0

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Шүүхийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангахтай холбоотой үүссэн маргааныг 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгт нийцүүлэн шийдвэрлэдэг үүрэгтэй байхаар шүүхийн зорилгыг дахин томьёолж, тодорхойлох.
  2. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Прокурорын тухай хуулийн 42 дугаар 42.1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн гэж заасан нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгт бүрэн нийцээгүй байна.
  3. Прокурорын байгууллага зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.
  4. Прокурорын байгууллага зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  5. Прокурорын байгууллагын ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Прокурорын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна.  
  6. Прокурорын байгууллагын ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийн гүйцэтгэлээс хамаарахгүй байна.  
  7. Прокурорын байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  8. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллагын гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.  

0

Судалгааны зөвлөмж

0

  1. Прокурорын үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, ял эдлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих зорилготой байхаар холбогдох хуулиар тогтоох 
  2. Прокурорын байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллагын гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Прокурорын байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий иргэний төлөөллийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  4. Прокурорын байгууллагын ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Прокурорын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  5. Прокурорын байгууллагын ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд  Прокурорын байгууллагын хүлээх үүргийн гүйцэтгэл болон үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  6. Прокурорын байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  7. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллагын хүлээх үндсэн үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг үүрэгтэй байхаар холбогдох хуулиар тогтоох

0

 НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт  "Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна" гэж тодорхойлсон нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүрэгтэй бүрэн уялдаагүй байна.
  2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг хуулиар тогтоогоогүй байна.
  3. Нутгийн өөрөө удирдах байгууллага зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хөндлөнгийн мониторинг хийлгэх хэрэгцээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар тогтоосон ч, уг үүргийг хэрэгжүүлэх этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй.  
  4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна. 
  5. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаарахгүй байна.
  6. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.  

0

Судалгааны санал, зөвлөмж

0

  1. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар холбогдох хуулиар тогтоох  
  2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоох
  4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  5. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн ажилтнуудад эдлүүлэх нийгмийн баталгаа, хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт болон 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох
  6. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  7. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэгт нийцүүлэн төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байх үүргийг холбогдох хуулиар тогтоох

0

УЛС ТӨРИЙН НАМ 

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Улс төрийн намын үйл ажиллагааны зорилго буюу нийгэмд хүлээх үүргийг Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоогоогүй байна. 
  2. Улс төрийн намын нийгмийн өмнө хүлээх үүргийг холбогдох хуулиар тодорхойлоогүй учир үүргийн гүйцэтгэлд мониторинг хийх боломжгүй байна.
  3. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  4. Улс төрийн намын гишүүдийн хүртэх үр шим нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улс төрийн намын хүлээх үүргийн хэрэгжилт, түүний үр дүнгээс хамаарахгүй байна.  
  5. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  6. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Улс төрийн намын хүлээх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлэх үүргийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна.  

0

Судалгааны санал, зөвлөмж

0

  1. Улс төрийн намыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэх арга замуудыг судлах, тодорхойлох, хэрэгжүүлэх үүрэгтэй олон нийтийн байгууллага байхаар холбогдох хуулиар тогтоох
  2. Улс төрийн намын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг хэмжих шалгуурыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хангах, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улс төрийн намын хүлээх үүрэгт нийцүүлэн холбогдох хуулиар тогтоох.  
  3. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнд хараат бус мониторинг хийж олон нийтэд нээлттэй мэдээлдэг үүрэг бүхий иргэний төлөөллийн байгууллагыг холбогдох хуулиар тогтоох.
  4. Улс төрийн намын гишүүдийн хүртэх үр шим нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улс төрийн намын хүлээх үүргийн хэрэгжилт, түүний үр дүнгээс хамаардаг байхаар холбогдох хуулиар тогтоох.
  5. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  6. Улс төрийн намын зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилт, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд Улс төрийн намын хүлээх үүрэгтэй уялдуулан төлөвлөж, иргэдээр хэлэлцүүлдэг байхыг холбогдох хуулиар тогтоох

0

ИРГЭН 

0

Судалгааны дүгнэлт 

0

  1. Монгол улсын иргэдийн зорилгыг Үндсэн хуулийн оршилд "... Монголын ард түмэн бид .... Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх..." гэж тодорхойлсон. 
  2. Монгол улсын Үндсэн хуулиар иргэдийн нийтлэг нийгмийн зорилгыг "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэж тодорхойлсныг Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөө гэж томъёолон 16 дугаар зүйлд нарийвчлан тодорхойлсон. 
  3. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тогтоосон иргэний эрхийг хангахад иргэдийн хүлээх үүргийг Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд, төрийн хүлээх үүргийг 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тогтоосон байна.
  4. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн баталгааг хангахад улс төрийн намын хүлээх үүргийг тогтоогоогүй байна. 
  5. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилтийг хэмжих хэмжүүрийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  6. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилтэнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон байна. 
  7. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний үүргийн хэрэгжилтэнд хөндлөнгийн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон байна. 
  8. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хараат бус мониторинг хийх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  9. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тогтоосон үүргийн гүйцэтгэлд хөндлөнгийн нэгдсэн, иж бүрэн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  10. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийн хэрэгжилтэнд иж бүрэн, нэгдсэн мониторинг хийж, дүгнэлт гаргахгүй байна.  
  11. Иргэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр баталгаажсан эрхээ эдлэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай нэгдсэн шалгуур, мэдээлэл, нийтлэг үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 
  12. Иргэд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон үүргээ гүйцэтгэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай нэгдсэн шалгуур, мэдээлэл, нийтлэг үүргүүдийг холбогдох хуулиар тогтоогоогүй байна. 

0

Судалгааны санал зөвлөмж

0

  1. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн баталгааг хангахад улс төрийн намын хүлээх үүргийг холбогдох хуулиар тогтоох
  2. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийн хэрэгжилтийг заалт тус бүрээр хэмжих шалгуур, хэмжүүрийг холбогдох хуулиар тогтоох. 
  3. Хүний Эрхийн Үндэсний Комисс мониторинг хийхэд олон нийтийн хяналтыг хангах, үүргүүдийг тодорхой болгох замаар мониторингийн дүгнэлт нь хараат бус байх нөхцлийг холбогдох хуулиар тогтоох 
  4. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тогтоосон үүргийн гүйцэтгэлд хөндлөнгийн нэгдсэн, иж бүрэн мониторинг хийх үүрэг бүхий этгээдийг холбогдох хуулиар тогтоох
  5. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний үүргийн хэрэгжилтийг заалт тус бүрээр хэмжих шалгуур, хэмжүүрийг холбогдох хуулиар тогтоох. 
  6. Хүний эрхийн үндэсний комиссыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 бүлэг иргэний эрхийн хэрэгжилтэнд иж бүрэн, нэгдсэн мониторинг хийж, дүгнэлт гаргадаг үүрэгтэй байхаар холбогдох хуулиар тогтоох  
  7. Иргэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ эдлэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох
  8. Иргэд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон үүргээ гүйцэтгэхэд үүссэн болон үүсэж болзошгүй хүндрэлийг үүсгэж буй шалтгааныг олж тогтооход зайлшгүй шаардлагатай шалгуур, мэдээлэл, үүргүүдийг холбогдох хуулиар тогтоох

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн