Буцах

Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний шийдэл бидэнд байна уу?

Нийгэм

2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минутад Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь дөрөв хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдсэн байна.

0

Газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн тоон үзүүлэлтээр Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон байна.

0

Улаанбаатар хотын ойролцоо 8 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унах ба хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай учраас хүн ам болон эдийн засгийн зонхилох хэсэг нь нийслэл хотдоо төвлөрсөн манай оронд газар хөдлөлтийн аюул үлэмж хохирол учруулах боломжтой гэдэг нь харагдаж байна.

0

Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд улс орны хэмжээнд газар хөдлөлтийн тохиолдлыг бүртгэх багаж төхөөрөмжийг нэмэгдүүлэн сайжруулах, аюулаас хамгаалах барилга байгууламж барих, шинээр баригдаж буй барилгуудын стандартад хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байх шаардлагатай. Харин ард иргэдийн хувьд газар хөдлөлтийн аюулын талаар мэдээллийг идэвхтэй авч, гамшгийн үед хэрхэн аюулаас зайлсхийх талаар ойлголттой болох нь чухал юм.

0

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга Ж.Дамдинсүрэнгийн мэдэгдсэнээр, 

0

"Улаанбаатар хотын есөн дүүрэгт 193 талбайг түр цуглах талбай болгон тэмдэгжүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд хоргодох байр буюу нүүлгэн шилжүүлэх 32 байршил бэлдсэн гэжээ.

0

  1. Өндөр магнитудын газар хөдлөлт болох үед та аюулаас зайлсхийх бэлтгэлтэй байна уу?
  2. 32 байршлын хорогдох байр хаана байдгийг мэдэх үү?
  3. Байгалийн гамшиг нь урьдчилан тооцоолох боломжгүй саад бөгөөд газар хөдлөлтийн үед улсын хэмжээнд авч болох арга хэмжээний талаар танд ямар нэгэн шийдэл байна уу? 

0

Энэ тухай баримт нтолгоотой, цэгцтэй, соёлтойгоор хэлэлцье.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн