Буцах

Олон нийтийн хэлэлцүүлэг 2_Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь

Хууль зүй

1. Ялгаварлан гадуурхах (Discrimination): Тодорхой хэв шинжид үндэслэн хүний нийтлэг эрх ашгийг хөндөх, халдах, хохироох

0

2.  Эвлэлдэн нэгдэх (Assembly): Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоёр болон түүнээс дээш хүн харилцан ойлголцлын үр дүнд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлоороо нийлэх

0

3. Гэр бүл (Family): Суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангах зорилготой хамтын амьдрал бүхий хоёр болон түүнээс дээш хүмүүсээс бүрдсэн нийгмийн анхдагч нэгж систем

0

4. Шинжлэх ухаан (Science): Байгаль, нийгмийн юм, үзэгдлийн хэв шинжүүд, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын зүй тогтлыг тодорхой арга, аргачлалын дагуу танин мэдэх цогц үйл ажиллагаа

0

5. Хүчин төгөлдөр (Valid): Шийдвэрээр баталгаажсан, тодорхой хэм хэмжээний үйлчлэл нь идэвхитэй байх төлөв

0

6. Эд хөрөнгө (Possession): Тодорхой этгээдийн хэрэгцээг хангах зориулалттай, хамааралд нь байгаа, үнэ цэнийг нь хэмжих боломжтой биет зүйл

0

7. Хөдлөх хөрөнгө (Moveable property): Гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр байршлыг нь тодорхой орон зайд өөрчилж болдог хөрөнгө

0

8. Үл хөдлөх хөрөнгө (Immoveable property): Тодорхой орон зайг эзлэн тогтвортой байршдаг хөрөнгө

0

9. Эцэг эх (Parents): Хүүхдийг төрүүлсэн эсвэл хуулийн дагуу үрчлэн авсанаар түүний өмнө үүрэг хүлээсэн эрэгтэй, эмэгтэй хүн\

0

10. Төрөл садан (Relatives): Гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, түүний төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдүүдийг хамааруулсан бүлэг хүмүүс

0

11.  Эрүү шүүлт (Torture): Эрх бүхий албан тушаалтан эсвэл түүний зөвшөөрсөнөөр бусад этгээд тодорхой зорилготойгоор хүний бие махбодь, сэтгэл санаанд зориудаар зовиур, шаналал мэдрүүлэх үйл ажиллагаа

0

12. Эрүүл орчин (Healthy environment): Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай, хүний бие, сэтгэцийн сэтгэцийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэв шинжүүдийг бүрдүүлсэн орон зай

0

13. Үр шим (Efficiency): Тодорхой үйл ажиллагааны үр дүнд бий болох өгөөж

0

14. Улс төр (Politics): Тодорхой нутаг дэвсгэрт засаглалын эрх мэдлийг ашиглан нийгмийн харилцааг зохион байгуулах үйл явцыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

0

15. Аюулгүй орчин (Safety environment): Хүний суурь хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалагдсан хэв шинжүүдийг бүрдүүлсэн орон зай

0

16. Эрх чөлөө (Freedom): Нийгмийн харилцааны нийтлэг ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн арга хэрэгслээр хүн суурь хэрэгцээгээ хангах үйлдлүүдийг бусдын албадлага, хязгаарлалтгүйгээр гүйцэтгэх боломж

0

17. Гэмт хэрэг (Crime): Эрүүгийн хуульд хариуцлага оногдуулахаар заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл

0

18. Хэв журам (Order): Нийгмийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн дагуу иргэдийн эрх үүргийг уялдуулан тогтоож, дагаж мөрдүүлэхээр заасан загвар бүхий шийдэл

0

19. Нутаг дэвсгэр (Territory): Тодорхой улсын харьяалалд оршиж, хуулиар хамгаалагдсан хил хязгаарын доторх талбай

0

20. Ашиг сонирхол (Interest): Тодорхой үйл ажиллагааг танин мэдсэний үндсэн дээр үр дүнгээс нь үр шим хүртэх сэдэл

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн