Буцах

Хөл хорионы давуу болон сул талууд

Нийгэм

Монгол улсад Коронавирусийг дотооддоо алдаж хатуу хөл хорио тогтоосноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

0

Тэгвэл хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд:

0

  1. Нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө 2 хувь нь хэвийн ажиллаж байгаа ба 150 мянга гаруй ажлын байр хумигджээ.
  2. Сургуульд суралцдаг хүүхэдтэй 4 өрх тутмын 3 нь боловсролын зайны сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан байна. Дийлэнх өрхүүд сургалтын үйл ажиллагааны чанар, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа боловч хүүхдүүдэд гэрээр суралцах сургалтын үйл ажиллагаанд нь өрхийн бусад гишүүдийн тусламж хэрэгтэй байсаар байна.
  3. COVID-19 цар тахал гарахаас өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад өрхийн дундаж орлого 529.0 мянган төгрөг буюу даруй 40.0 хувиар буурсан гэх мэт нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаанууд олноор гарсан байна. 

0

Хатуу хөл хорионы дэглэм нь иргэдэд эдийн засаг талаасаа сөргөөр нөлөөлж байгаа бол хувь хүний зүгээс хөгжих боломж гэж харж байгаа хүмүүс ч цөөнгүй байна. Тухайлбал:

0

  1. Иргэд гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөж ойр дотно байх хэрэгцээгээ хангах
  2. Суралцах, шинэ хоббитой болох
  3. Бүтэн цагийн ажилтай завгүй байдаг эцэг эхчүүд хүүхдэдээ цаг гаргах гэх мэт давуу талууд ч ажиглагдаж байна.

0

  • Та бүхний хувьд хатуу хөл хорионы дэглэм хэрхэн нөлөөлж байна вэ? 
  • Ямар боломжийг шинээр бий болгосон талаараа бусадтайгаа хуваалцаарай.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн