Буцах

“Монгол улсын олборлох аж үйлдвэрийн тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны явцын хэлэлцүүлгийг тоймлон хүргэх нь

Эдийн засаг

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур нь олборлох аж ахуй билээ. Одоогийн байдлаар уул уурхайн салбар манай улсын экспортын 81 хувийг эзэлж байна.  Гэвч уг салбарт хэрэгжиж буй одоогийн эрхзүйн болон бусад салбарын зохицуулалтыг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа нь өнөөгийн нөхцөл байдлаар харагдаж байна. 

0

Уг судалгаагаар Монгол улсын олборлох, аж үйлдвэрийн тогтолцооны жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх гэсэн гол зорилгын дор 

0

  1. Монгол Улсын олборлох аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг зохицуулж буй хуулиудад системийн шинжилгээ, оношилгоо хийх 
  2. Нийгэмд өгөөжтэй олборлох үйлдвэрийн жишиг загвар боловсруулах
  3. Монгол Улсын олборлох аж үйлдвэрийн тогтолцооны жишиг загвар боловсруулах гэсэн 3 үе шатаар системийн шинжилгээ хийж 

0

  1. Олборлох аж үйлдвэрийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулдаг хууль, эрх зүйн баримт бичгүүдэд системийн шинжилгээ хийх замаар тогтолцооны доголдлуудыг илрүүлнэ. 
  2. Үндсэн хуулийн үзэл баримтлал, системийн онол, олон улсад нийтлэгээр дагаж мөрддөг олон улсын стандартууд, нийгмийн хариуцлагын олон улсын стандартад нийцсэн олборлох аж үйлдвэрийн тогтолцоо болон олборлох үйлдвэрийн жишиг загварыг боловсруулна. 
  3. Үндсэн хуулийн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх, тогтолцооны доголдлуудыг засах  чиглэлээр  хууль, эрх зүйн баримт бичгүүдэд оруулах багц  нэмэлт, өөрчлөлтийн  саналыг  боловсруулна гэсэн үр дүнд хүрнэ гэсэн төсөөлөлтөйгөөр судалж байна. 

0

Уг судалгааны нийт төсөв нь 435.977.515 төгрөг бөгөөд 

0

  • Санхүүжүүлэгчээр
  • Судлаачаар
  • Хэвлэлийн спонсороор
  • Мэдээллээр хангах гэх мэт арга замаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой ба уг сэдвээр та өөрийн үзэл бодлоо бидэнтэй хуваалцаарай. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн