Буцах

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ТУСАВ

Улс төр

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдод танилцуулж эхэллээ.

0

Тэгвэл, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн асуудал хэрхэн төссөн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. 

0

Монгол ардын нам:

0


- Хөрөнгийн зах зээл, дижитал санхүүгийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлж, хөгжүүлнэ...

0

1. Хөрөнгийн зах зээл гэж юу вэ? 

0

2. Яг ямар стандарт нэвтрүүлэх вэ? 

0

3. Хэрхэн яаж хөгжүүлэх вэ? Хөгжүүлсэн гэдгийг хэрхэн яаж хэмжих вэ? 

0

Ардчилсан нам:

0


- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд хөрөнгө оруулалт сан, хамтын хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ

0

1. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоо гэж яг ямар тогтолцоог хэлж байна вэ?

0

2. Эрх ашгийг ямар үед хамгаалсан гэж үзэх вэ? 

0


- Олон улсад зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хөшүүргийн бодлогоор дэмжиж, хөрвөдөггүй хувьцааны эзэмшлийн төвлөрлийг задлах шийдэмгий арга хэмжээ авна. Хөрөнгийн зах зээлийн ашигт ажиллагаа нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин болгох арга хэмжээ авна.

0

1. Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуй нэгжүүдэд ямар аж ахуй нэжүүд багтаж байгаа юм бэ?

0

2. Хөшүүргийн бодлогоор дэмжинэ гэж юуг хэлээд байгаа юм бэ? Яавал дэмжсэн гэж үзэх вэ? 

0

3. Хөрөнгийн зах зээлийн ашит ажиллагаа ямар түвшинд явж байгаа юм бэ? 

0

4. Монгол улсад бизнес эрхлэхэд таатай орчин бүрдсэн үү? 

0

5. Яавал таатай орчинтой гэж үзэх юм бэ? Хэрхэн хэмжих вэ? Тоогоор?

0


- Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр хувьчилж, ил тод, нээлттэй засаглалыг нэвтрүүлнэ

0

1. Ил, тод, нээлттэй гэдэг ойлголтыг тодорхойлсон уу? 

0


- Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлнэ

0

1. Хувьцаа эзэмишгчдийн эрх ашгийг яавал хамгаалсан гэж үзэх юм бэ? 

0


- МХБ, ҮЦТХТ-ийг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгоно

0

1. Ямар үед нээлттэй болсон гэж үзэх вэ? 

0


- Хөрөнгийн зах зээлийн зөөлөн болон хатуу дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэйгээр бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ...

0

1. Ямар зах зээлийг зөөлөн, ямар зах зээлийг хатуу гэсэн ангилалд оруулж байгаа вэ? Хэмжүүр нь юу вэ? 

0

Зөв хүн электорат эвсэл:

0


- Дотоодын бондын зах зээлийг блокчейн технологи дээр тулгуурлан хөгжүүлж хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлнэ

0

1. Блокчейн технологи гэж яг ямар технологийг хэлэх вэ? 

0

2. Яавал хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлсэн гэж үзэх вэ? 

0


- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд нийгмийн даатгалын сангууд бусад инститционал хөрөнгө оруулагчдыг жам ёсных нь дагуу хөрөнгийн зах зээлд татна.

0

1.Хэрхэн хөрөнгийн зах зээлрүү татах вэ? Татсан гэдгээ хэрхэн хэмжих вэ? 

0

Шинэ эвсэл:
- Санхүүгийн зах зээлийг төрөлжүүлж, хөрөнгийн захын эзлэх хувийг нэмэгдүүлнэ

0

1. Санхүүгийн зах зээлийг хэрхэн яаж төрөлжүүлэх вэ? 

0

2. Хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн гэдгээ хэрхэн хэмжих вэ? Яавал нэмэгдүүлсэн гэж үзэх вэ? 

0


- Арилжааны банкуудын нээлттэй хувьцаат компани болгож хувьцааг нь олон нийтэд эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ

0

1. Олон нийтэд эзэмшүүлэх бодлого гэж яг ямар бодлогыг хэлж байна вэ? 

0

2. Эзэмшүүлсэн гэдгээ хэрхэн аяж хэмжих вэ? 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн