Буцах

Судалгааны тулгуур ойлголтууд дээр саналаа өгөөрэй.

Нийгэм

"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын гүйцэтгэсэн "Монгол улсын боловсролын нэгдсэн тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны багийн боловсруулсан шийдлүүдээс танилцуулж байна. 

0

Судалгаанд нийт 50 тулгуур ойлголт ашигласнаас 40 ойлголтыг шинээр тодорхойлж, 10 ойлголтын тодорхойлолтыг "ТУС Солюшн" ХХК болон "ЗСДС "ТББ-ын нэр томъёоны сангаас авч ашиглав. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй. 

0

1. Боловсрол (Education) - Хүн суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай мэдлэгийг бүтээх чадвар; 

0

2. Боловсролын түвшин (Educational level) - Хүн суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай мэдлэг бүтээх чадварын хэмжээ;

0

3. Мэдлэг (Knowledge) - Өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, турших боловсруулах аргаар тодорхой нөхцөлд орших юмс, үзэгдлийн шинж чанар эсвэл тэдгээрийн хоорондын тогтвортой хамаарлыг нээн илрүүлж тодорхойлсон дүгнэлт;

0

4. Чадвар (Ability) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай  оюуны болон түүнийг дагалдах биеийн үйлдлүүдийг гүйцэтгэх арга барилыг;

0

5. Ур чадвар (Skill) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оюуны болон биеийн үйлдлүүдийг алдаагүй гүйцэтгэх арга барилыг;

0

6. Сургуулийн өмнөх боловсрол (Preschool education) - Эрүүл, аюулгүй амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, орчноо танин мэдэх суурь дадалтай болоход шаардлагатай өгөгдлийг хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт гаргах, үр дүнг үг яриагаар илэрхийлэх чадвар;

0

7. Ерөнхий боловсрол (General education) - Суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай зүй зохистой харилцах ерөнхий чадвар;

0

8. Мэргэжлийн боловсрол (Vocational Education) - Өөрийн болон бусдын суурь хэрэгцээг хангахад шаардлагатай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай зүй зохистой харилцах, тодорхой мэргэжлээр дагнасан чадвар;

0

9. Дээд боловсрол (Tertiary education) - Өөрийн болон бусдын суурь хэрэгцээг хангахад шаардлагатай төрөлжсөн шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай хамтран үнэ цэнэ бүтээх, тодорхой мэргэжлээр дагнасан чадвар;

0

10. Насан туршийн суралцахуй (Lifelong learning) - Суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай чадвараа тасралтгүй хөгжүүлэх/төгөлдөржүүлэх үйл ажиллагаа;

0

11. Тогтолцоо/Систем (System) -  Зорилго/зориулалтыг хэрэгжүүлэхэд оролцдог элементүүдийн хооронд явагддаг, синергистик хэв шинжийг тодорхой хугацаанд тогтвортой бүрдүүлдэг харилцан уялдаатай үйлчлэлүүдийн эмх цэгцтэй үйл ажиллагааны загвар;

0

12. Зорилго (Purpose) - Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн үр дүн;

0

13. Судалгаа (Research) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг бүтээх зорилгоор өгөгдлийг цуглуулах, боловсруулах, дүгнэх цогц үйл ажиллагаа;

0

14. Багш (Teacher) - Суралцагчийн боловсрол эзэмших үйл ажиллагааг чиглүүлэх, дадлагажуулах/дасгалжуулах үүрэг бүхий хувь хүн;

0

15. Сурах (Learn) - Мэдлэг бүтээх оюуны үйлдлүүдийг танин мэдэх, хэрэглэж дадах үйлдлүүдээс бүрдэх үйл ажиллагаа;

0

16. Суралцагч (Learner) -  Боловсрол эзэмшиж буй хувь хүн

0

17. Сурагч (Pupil) - Ерөнхий боловсрол эзэмших зорилготой суралцагч;

0

18. Оюутан (Student) - Дээд боловсрол эзэмших зорилготой суралцагч;

0

19. Хүүхэд (Child) - 0-18 хүртэлх насны хүн;

0

20. Мэргэжил (Profession) - Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай, төрөлжсөн цогц чадвар;

0

21. Мэргэшил (Qualification /Specialization) - Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн цогц чадвар;

0

22. Байгууллага (Organization) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц;

0

23. Сургалтын байгууллага (Training organization) - Боловсрол эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэх замаар, харилцан үнэ цэнэ бүтээх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц;

0

24. Сургууль (School) - Нийтээр хүлээн зөвшөөрсөн албан боловсролыг цогцоор нь эзэмшүүлэх зорилготой сургалтын байгууллага;

0

25. Цэцэрлэг (Kindergarten) - Сургуулийн өмнөх албан боловсролыг цогцоор нь эзэмшүүлэх үйл ажиллагааг асрах, хамгаалах үйл ажиллагатай хослуулан явуулдаг сургалтын байгууллага;

0

26. Хичээл (Lesson) - Тогтоосон хугацаанд тодорхой сэдвийн хүрээнд боловсрол эзэмших үйл ажиллагаа;

0

27. Сургалт (Study) - Боловсрол эзэмшүүлэх зорилготой үйл ажиллагаа;

0

28. Хөтөлбөр (Curriculum) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатууд, түүний хэв шинжүүд, ашиглах цогц өгөгдлүүдийг нэг нь нөгөөтэйгээ зөрчилдөхгүйгээр, улмаар нэг нь нөгөөгөө дэмжсэн, зорилгын хэрэгжилтийн үр дүнд эерэг нөлөөтэй байхуйцаар тодорхойлж, оновчтой дэс дараалалд оруулж бэлдсэн агуулга;

0

29. Анги (Class) - Боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, үе шатаар ангилж үүсгэсэн бүлэг суралцагч;

0

30. Танхим (Hall) - олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад шаардлагатай хэв шинжүүдийг бүрдүүлсэн орчин;

0

31. Стандарт (Standard) - Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв шинжүүдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг загвар;

0

32. Арга (Way) - Тодорхой үр дүнг бий болгоход шаардлагатай үйлдүүдийг тодорхойлж үүсгэсэн оюуны шийдэл;

0

33. Аргачлал (Methodology) - тодорхой үр дүнг бий болгох зорилтот үйлдлүүдийг тодорхойлон, уялдуулж үүсгэх оюуны шийдлийн суурь хэв шинжүүдийг агуулсан логикийн үндэслэл;

0

34. Арга зүй (Method) - Тодорхой үр дүнг бий болгох зорилтот үйлдлүүдийг тодорхойлон, уялдуулж үүсгэх оюуны шийдлийн суурь хэв шинжүүдийг агуулсан логикийн үндэслэл;

0

35. Дүн (Grade) - Ойлголтыг нэгтгэх зорилгоор тодорхойлсон үнэлгээний үр дүнгийн түвшиний ангилалд дүйцэх утга; 

0

36. Үнэлгээ (Assessment) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэл болон үр дүнг тодорхой шалгуурын дагуу жишиг загвартай харьцуулан гаргасан дүгнэлт;

0

37. Диплом (Diploma) - Сургалтын хөтөлбөрөөр тогтоосон чадварыг суралцагч эзэмшсэнийг нотлох гэрчилгээ;

0

38. Гэрчилгээ (Certificate) - Байгалийн болон нийгмийн үзэгдэл тохиосныг нотлох бүрэн, цэгцтэй өгөгдлийг тусгаж албажуулсан баримт бичиг;

0

39. Магадлан итгэмжлэл (Accreditation) - Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигтэй харьцуулж үнэлэх, хараат бус, хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа;

0

40. Мэргэжлийн үнэмлэх (Professional certification) - Тодорхой төрлийн хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай, төрөлжсөн цогц чадварыг эзэмшүүлэх сургалтанд хамрагдаж төгссөнийг нотлох албажуулсан баримт бичиг;

0

41. Жишиг загвар (Reference model) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдсон хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл;

0

42. Дэмжих (Support) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан үр шим хүртэх нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа;

0

43. Хөгжүүлэх (Develop) - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа;

0

44. Орчин (Environment) - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай шаардлагуудыг хангасан орон зай;

0

45. Нөөц (Resource) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл;

0

46. Суурь нөөц (Fundamental resources) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацаа, хөрөнгө, мэдлэгийн нөөц;

0

47. Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл;

0

48. Цалин (Salary) - Ажил олгогчоос нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцож буй ажилтны үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг тухайн ажилтны алдагдсан боломжийн өртөгтэй уялдуулан тооцож, харилцан тохиролцсон тогтмол олгох мөнгөн төлбөр;

0

49. Хангамж (Supplies) - Оролцогч талууд үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нөөц;

0

50. Урамшуулал (Incentives) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг үүргээ тогтвортой, үр дүнтэй гүйцэтгэхэд сэдэлжүүлэх зорилгоор бусад оролцогч талуудаас хүртээх үр шим

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн