Буцах

"Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох нь" судалгааны явцын олон нийтийн хэлэлцүүлэг

Нийгэм

          “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нь “Танин мэдэх аргад суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар харилцан үнэ цэн бүтээдэг талбар байна” гэсэн туйлын зорилгынхоо хүрээнд нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргачлал ашиглан Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалд шийдэл санал болгох зорилготой судалгааны ажлыг олон салбарын мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэн зохион байгуулдаг билээ. Бидний өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлоогүй нь оролцогч талуудын дунд ойлголтын зөрчилдөөн үүсэх цаашлаад олон асуудлууд бие биеэсээ урган гарах суурь шалтгаан болж байна. Иймд "Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох нь" судалгааны ажлыг 2023 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна. Уг судалгааны эхний үе шат нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан нийт нэр болон үйл үгийг тодорхойлж, уялдуулах замаар нийгмийн харилцаанд өргөн хэрэглэгддэг тулгуур ойлголтын толь бичиг боловсруулах зорилготой.

0

1. Нэр (name): Юмс үзэгдлийг ялгах зорилгоор оноосон үг

1

2. Алдар (fame): Хөдөлмөр, бүтээлээрээ үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр бусдын оюунд үүссэн загвар

0

3. Иргэн (citizen): Аль нэг улсад харьяалалтай, хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээдэг хүн

0

4. Нууц (secret): Тодорхой зорилгоор юмс, үзэгдлийн бусдад мэдэгдээгүй шинж

0

5. Нэгж (unit): Юм, үзэгдлийн тодорхой нэг хэв шинжийг хэмжих зориулалттай, тоон утга руу хөрвүүлдэг жишиг хэмжүүр

0

6. Тоо (number): Тодорхой утга үүсгэх зорилгоор өгөгдлийг боловсруулахад ашиглагддаг математикийн үндсэн элемент

0

7. Цаг (hour): Хугацааг 60 минутаар хэмжих нэгж

0

8. Хоног (day): Дэлхий тэнхлэгээ бүтэн тойрон эргэхтэй тэнцэх 24 цаг бүхий хугацааг хэмжих нэгж

0

9. Өдөр (daytime): Нар мандахаас шингэх хүртэлх үеийн хугацаа

0

10. Сар (month): Сар дэлхийг бүтэн тойрохтой уялдуулан тооцсон хугацааны нэгж

0

11. Он (year): Жилийг дэс дарааллаар тэмдэглэсэн тоо

0

12. Жил (year): Дэлхий нарыг бүтэн тойрохтой тэнцэх 12 сар бүхий хугацааны нэгж

0

13. Зорилго (purpose): Хүн хэрэгцээгээ хангахаар тодорхой нөөц зарцуулж бий болгохоор төлөвлөж буй үр дүнгийн төсөөлөл

0

14. Байр (place): Аливаа зүйл тодорхой хугацаанд оршиход шаардлагатай нөхцөл, орчинг бүрдүүлсэн орон зай

0

15. Орон (space): Юмс, үзэгдлийн тодорхой хүрээнд чөлөөтэй оршиход шаардлагатай зай

0

16. Хэрэгсэл (tool): Зорилгыг хэрэгжүүлэхэд нөөцийг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангахад зориулалттай оюуны загвар, эд зүйл

0

17. Ажил (work): Зорилтот үр дүнг бий болгох харилцан уялдаатай биеийн болон оюуны цогц үйлдэл

0

18. Хөдөлмөр (labor): Хүн хэрэгцээгээ хангах зорилгоор гүйцэтгэдэг харилцан уялдаатай ажлуудаас бүрдсэн, тогтвортой үйл ажиллагаа

0

19. Хүн ам (population): Тодорхой нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй иргэд

0

20. Далбаа (flag): Улсын бэлгэдлийг өнгө, дүрслэлээр илэрхийлсэн албан ёсны бэлгэ тэмдэг

0

21. Дэг (order): Тодорхой үйл ажиллагааг эмх цэгцтэй болгодог, оролцогч талууд дагаж мөрдөхөөр санал нэгдсэн цогц үйлдлүүдээс бүрдсэн хэм хэмжээ

0

Үнэтэй саналаа өгсөн танд баярлалаа.

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн