Буцах
"Хүний эрхийн нэр томъёонд тодорхойлолт боловсруулах нь" судалгааны ажлын явцын хэлэлцүүлгийн тулгуур ойлголт 1-10
Хууль зүй
1. ХҮН: 1. Суурь хэрэгцээгээ хангах зорилгоор сэтгэн боддог, бусадтай харилцдаг, хэлийг үүсгэн ашигладаг амьтан. 2. Суурь хэрэгцээгээ хангах зорилгоор сэтгэн боддог, бусадтай харилцдаг, хэл ярианы чадвартай амьтан.
0
2. ЭРХ: Нийгмийн харилцааны нийтлэг ёс зүйн/ёс суртахууны хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, хүн жам ёсны суурь хэрэгцээгээ хангах үйлдлүүдийг гүйцэтгэх шаардлага.
1
3. ХУУЛЬ: Нийгмийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор оролцогч талууд болон тэдгээрийн хүлээх үүрэг, холбогдох хариуцлагыг уялдуулан тодорхойлсон, тухайн улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөх, эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан тогтолцооны оюуны загвар.
0
4. ҮҮРЭГ: Суурь хэрэгцээгээ хангахын тулд гүйцэтгэдэг, ёс зүй болон хуулийн дагуу зайлшгүй, тогтвортой биелүүлэх үйлдэл.
1
5. ЭРХ ЧӨЛӨӨ: Нийгмийн харилцааны нийтлэг ёс зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, хүн суурь хэрэгцээгээ хангах үйлдлүүдийг тодорхой албадлага, хязгаарлалтгүйгээр гүйцэтгэх боломж.
0
6. ТӨР: Тодорхой нутаг дэвсгэрт хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх орчин нөхцлийг хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалыг хэрэгжүүлэх замаар бүрдүүлэх, сайжруулах үүрэг бүхий тогтолцоо.
1
7. БОЛОВСРОЛ: Хүн суурь хэрэгцээгээ хангахын тулд суралцах замаар мэдлэгийг бүтээх чадвар.
0
8. ШҮҮХ: Хэрэг, маргааныг шийдвэрлэн тогтоох үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий тогтолцоо.
0
9. ӨМЧ: Хүн, хуулийн этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, биет болон биет бус хэлбэртэй хөрөнгө
0
10. НИЙГЭМ: Түүхэн урт хугацаанд тодорхой нутаг дэвсгэрт бүрэлддэг, нийтлэг соёл, үнэт зүйл, зан заншил, үзэл баримтлал бүхий бүлэг хүмүүсийн хоорондын харилцааны тогтолцоо.
0
0
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлэг үзсэн
Хэлэлцүүлгийн Like/dislike