Буцах

Судалгааны шийдлүүд дээр санал авах

Нийгэм

"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын гүйцэтгэж буй “Байгууллага зорилгоо тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай цалин хөлс хангамж  урамшууллын тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны багийн боловсруулсан дараах шийдлүүд дээр саналаа өгөөрэй.

0

Байгууллагын цалин хөлс, хангамж, урамшууллын тогтолцооны зорилго:  

0

  • Байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудыг тогтвортой, үр дүнтэй ажиллахад сэдэлжүүлэх, бүтээсэн үнэ цэнийг тогтмол үнэлэх замаар өрсөлдөхүйц нөхцлөөр харилцан үр шим хүртэх

0

Судалгааны тулгуур ойлголтууд:

0

1. Байгууллага - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц

0

2. Нэгдмэл зорилго - Оролцогч талууд харилцан хүлээн зөвшөөрсөн зарчмуудад нийцүүлэн, нийтлэг ашиг сонирхлыг тусгаж, нэг мөр ойлгогдохоор томьёолсон зорилго

0

3. Хэрэгжүүлэх - Нэгдмэл зорилгыг тодорхой хугацаанд төлөвлөсөн түвшинд хүргэхэд шаардлагатай ажлуудыг тодорхойлох, төлөвлөх, гүйцэтгэх, мониторинг хийх, дүгнэх, оношлох, сайжруулах цогц үйл ажиллагаа

0

4. Шаардлага - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдүүлвэл зохих хэм хэмжээ

0

5. Цалин - Ажил олгогчоос нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцож буй ажилтны үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг тухайн ажилтны алдагдсан боломжийн өртөгтэй уялдуулан тооцож, харилцан тохиролцсон тогтмол олгох мөнгөн төлбөр

0

6. Хөлс - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор богино хугацааны гэрээнд үндэслэн ажил гүйцэтгэгчид олгож буй төлбөр

0

7. Хангамж - Оролцогч талууд үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нөөц

0

8. Урамшуулал - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг үүргээ тогтвортой, үр дүнтэй гүйцэтгэхэд сэдэлжүүлэх зорилгоор бусад оролцогч талуудаас хүртээх үр шим

0

9. Үр шим - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэснээр оролцогч талуудад бий болох харьцангуй давуу тал.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн