Буцах

Нийгмийн нэгж инженерчлэлийн аргад суурилсан " Ухаалаг Улаанбаатар Хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны үр дүнгээс

Нийгэм

Нийгмийн нэгж инженерчлэлийн аргад суурилсан " Ухаалаг Улаанбаатар Хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны үр дүнгээс та бүхэнд хүргэж байна.

0

Суурь ойлголт тодорхойлсон аргачлал: Аливаа загварыг боловсруулахад шаардагддаг үндсэн бүрдүүлэгч нь ойлголтууд буюу оюуны загварууд юм.

0

Ойлголт гэдэг нь аливаа юмс, үзэгдлийн бусдаас ялгарах зонхилох хэв шинжүүдийг нь уялдуулан ангилж танин мэдсэнээр тухайн юмс үзэгдлийн хүний оюун ухаанд бүрэлдэн, хадгалагддаг тусгал юм. Өөрөөр хэлбэл тодорхой хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагаар бий болсон, оноосон нэртэй оюуны загвар болно.

0

Харин суурь ойлголт гэдэг нь бидэнд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй тодорхойлох шаардлагатай ойлголтууд юм. Иймд суурь ойлголтыг тодорхойлно гэдэг нь тухайн ойлголтыг бусад ойлголтуудаас ялгахад зайлшгүй шаардлагатай хэв шинжүүдийг тодорхойлж, хооронд нь уялдуулан логик эрэмбэд оруулан томьёолох үйл явц юм.

0

“Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгаанд нийт 5 ойлголтыг шинээр тодорхойлсон ба бусад 7 ойлголтыг ТУС Солюшн ХХК-ийн мэдээллийн сангаас авч хэрэглэв.

0

1.Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл.

0

2.Хот - Хүмүүс суурь хэрэгцээгээ харилцан хүртээмжтэйгээр, тогтвортой хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зориулалт бүхий газар зүйн байршил болон бусад байгалийн давуу талтай нутаг дэвсгэрт тогтвортой оршдог, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь бүтэцтэй, оршин суугчид нь харилцан уялдаатай нийтлэг үүрэг хүлээдэг нийгмийн нэгж систем.

0

3.Ухаалаг байх - Өгөгдлийг бүрэн, тасралтгүй цуглуулан чанартай өгөгдлийн сан бүрдүүлж боловсруулах замаар тулгарсан асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэддэг байх.

0

4.Ухаалаг хот байх - Өгөгдлийг бүрэн, тасралтгүй цуглуулан, чанартай өгөгдлийн сан бүрдүүлж боловсруулах замаар тулгарсан асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг тухай бүр, шуурхай танин мэддэг хот байх.

0

5.Жишиг загвар - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдсон хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулж харуулсан дүрслэл

0

ТУС СОЛЮШН ХХК-ийн мэдээллийн сангаас авч хэрэглэсэн ойлголтууд :

0

1.Иргэн - Нийгмийн харилцаанд хуулиар болон нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад шалгуураар тодорхойлогдсон эрхийг эдэлж, үүргүүдийг хүлээдэг хувь хүн.

0

2. Эрх - Хүн тодорхой нийгэмд амьд байх, амьдрахад зайлшгүй хангагдах шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, албан болон албан бус үүргүүдээр баталгаажсан хэв хэмжээ.

0

3. Оролцогч тал - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээн оролцдог, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө үр шим хүртдэг хувь хүн, хуулийн этгээд.

0

4. Зорилго - Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн үр дүнгийн төсөөлөл.

0

5. Үүрэг - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх, эрх зүйн актаар байнгын мөрдөх хэм хэмжээ болгон тогтоосон үйлдлүүд.

0

6. Үнэ цэнэ - Оролцогч талуудын хэрэгцээг бусадтай өрсөлдөхүйц нөхцөлөөр хангагдах.

0

7. Үр шим - Оролцогч талууд үнэ цэнийг бий болгох үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хүртэх өгөөж.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн