Буцах
"Инновацыг хөгжүүлдэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн тодорхойлсон суурь ойлголтууд
Нийгэм
Залуу судлаачдыг дэмжих сан ТББ, БШУЯ, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ-ын хамтран гүйцэтгэж буй "Инновацыг хөгжүүлдэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн боловсруулсан суурь ойлголтыг танилцуулж байна. Та бүхэн ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.
0
1. Иргэн - Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргийг хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг эдэлдэг хүн
0
2. Эрх - Хүн суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн бусад гишүүдийн хүлээдэг хууль ёсны болон ёс зүйн үүргүүдээр баталгаажсан хэм хэмжээ
0
3. Шаардлагатай - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдүүлбэл зохих хэм хэмжээний төлөв
0
4. Хэрэгжилт - Тодорхой үйл ажиллагаагаар зорилтот үр дүнг бий болгох өөрчлөлтийн үйл явц
0
5. Инновац - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа
0
6. Нөөц - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжүүдийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл
0
7. Тогтвортой - Хэв шинж тодорхой хугацаанд хадгалагдах төлөв
0
8. Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа
0
9. Бүрдүүлэх - Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг уялдаатайгаар нэгтгэх замаар цогц болгох үйл ажиллагаа
0
10. Хангах - Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг бэхжүүлэх үйл ажиллагаа
0
0
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлэг үзсэн
Хэлэлцүүлгийн Like/dislike