Буцах

Нийгмийн нэгж инженерчлэлийн аргад суурилсан “ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ ЭКОСИСТЕМИЙН ЖИШИГ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ НЬ” судалгааны үр дүнгээс

Эдийн засаг

“ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ ЭКОСИСТЕМИЙН ЖИШИГ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ НЬ”

0

Судалгаанд нийт 14 суурь ойлголтыг ашигласнаас 9 ойлголтыг шинээр тодорхойлж, 5 ойлголтын тодорхойлолтыг ТУС Солюшн ХХК болон ЗСДС ТББ-ын нэр томьёоны сангаас авч ашиглав. Суурь ойлголтуудын тодорхойлолт:

0

1. Мэдлэг (knowledge) - Өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, турших, боловсруулах аргаар тодорхой нөхцөлд орших юмс, үзэгдлийн шинж чанар эсвэл тэдгээрийн хоорондын тогтвортой хамаарлыг нээн илрүүлж, тодорхойлсон дүгнэлт;

0

2.Инноваци (Innovation) - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа;

0

3.Инновацийг санаачлагч (Innovator) - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санааг зохиоход нөөц зарцуулсан хувь хүн

0

4.Бизнес (Business) - Инновацийг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх зорилготой цогц үйл ажиллагаа;

1

5.Гарааны бизнес (Start-Up business) - Инновацийг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа;

0

6.Гарааны компани (Start-Up company) - Гарааны бизнес эрхэлдэг нийгмийн нэгж систем;

0

7.Экосистем (Есоsystem) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэйгээр оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем;

0

8.Дэмжих (Support) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан үр шим хүртэх нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа;

0

9.Хөгжүүлэх (Develop) - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа;

0

10.Жишиг загвар (Reference model) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдсон хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл;

0

11.Орчин (Environment) - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай шаардлагуудыг хангасан орон зай;

0

12.Нөөц (Resource) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл;

0

13.Суурь нөөц (Fundamental resources) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацаа, хөрөнгө, мэдлэгийн нөөц;

1

14.Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл.

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

нэр томъёог тайлбарласан байдал таалагдлаа.

2023/08/16

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн