Буцах

"Монгол Улсын үндэсний тэтгэврийн тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны суурь ойлголт

Нийгэм

Нас: Амьд биетийн бий болсоноос хойшхи амьдарсан хугацааны хэмжүүр

1

Настан: Тухайлсан насны бүлэгт хамаарах хүн

2

Ахмад настан: Ахимаг насны бүлэгт хамаарах хүн

2

Зорилго: Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн үр дүн

1

Улс: Хүмүүс суурь хэрэгцээгээ харилцан хүртээмжтэйгээр, тогтвортой хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нэгдмэл зорилготой, нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж, үр шим хүртдэг иргэдтэй,  хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагтай, бие даасан төртэй нийгмийн тогтолцоо юм.

1

Тэтгэвэр: Иргэний хөдөлмөр эрхлэх чадвар нь тодорхой шалгуураар хязгаарлагдмал болох нь баталгаажсан тохиолдолд иргэн болон байгууллагын оролцоотойгоор тусгайлан хуримтлуулсан сангаас тогтоосон дүнгээр уг шалгуурыг хангах хугацаанд авах мөнгөн орлого.

1

Тогтолцоо: Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц.

1

Тэтгэмж: Иргэний орлого нь бусдыг асрах шаардлага, эрүүл мэнд, гэнэтийн хүчин зүйлийн улмаас тасалдсан нь тодорхой шалгуураар баталгаажсан тохиолдолд тухайн иргэн, түүний гэр бүлийн амьжиргааны зардлыг түр хугацаанд санхүүжүүлэх зорилгоор тусгай сангаас олгож буй мөнгөн тусламж 

1

Эрсдэл: Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, тохиолдох хугацааг нь урьдчилан тооцох боломжгүй байгаль, нийгмийн юмс, үзэгдэл 

1

Даатгал: Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдэлээс үүсэж буй хохирлыг хуваалцах тохиролцоо.

0


 

0



 

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Чухал судалгаа хийж байгаа Залуу судлаач сангийн хамт олондоо амжилт хүсье. Баярлалаа.

2021/04/22

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн