Буцах
Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь судалгааны явцын үр дүнгээс хүргэж байна
Нийгэм
“Сократус Студио” ХХК-ийн санаачлагаар “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ нийгмийн системийн инженерчлэлийн арга зүйд суурилсан “Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг 2020 оны 08 сарын 20-с эхлэн гүйцэтгэж байна.
0
Судалгааны баг "ТУС Солюшн" ХХК-ийн боловсруулсан ойлголт тодорхойлох хавтгайг ашиглан дараах ойлголтуудыг шинэчлэн тодорхойлоод байна. Та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.
0
Инноваци - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа
1
Инновацийг санаачлагч - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санааг зохиоход нөөц зарцуулсан хувь хүн
0
Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа
0
Гарааны бизнес - Инновацийг хөгжүүлэх замаар үнэ цэнэтэй шийдэл, тогтвортой ажиллах системийг бүтээх зорилготой үйл ажиллагаа
0
Гарааны компани - Гарааны бизнес эрхэлдэг нийгмийн нэгж систем
0
Экосистем - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэй оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем.
0
Дэмжих - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан ашигтай нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа
0
Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн зорилго: Гарааны компани зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг оролцогч талууд хамтран бүрдүүлж, харилцан үнэ цэнийг бүтээх.
0
0
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлэг үзсэн
Хэлэлцүүлгийн Like/dislike