Буцах

НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДЭХ ОНЦЛОХ ЗААЛТУУД

Улс төр

УИХ-ын 2020 оны сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвсэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 5 сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой байсан.Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх...”-ийг хянаж, дүгнэлт гаргах юм. 

3

Тэгвэл Үндэсний аудитын газар хүргүүлж буй намуудын мөрийн хөтөлбөртөө тусгасан онцлох заалтуудаас хүргэж байна. 

0

МОНГОЛ АРДЫН НАМ

0

МАН мөрийн хөтөлбөртөө "Алсын хараа-2050"-н эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх аж. Тодруулбал, банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагджээ. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор гэнэ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн орлого нэмэгдүүлэх мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт багтжээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаажээ. 

2

АРДЧИЛСАН НАМ

0

Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө  тусгасан гэдгээ дуулгаад байна. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна. Тэд мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгаж байна. Тэд өнөөдөр Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ. 

1

 “ШИНЭ ЭВСЭЛ” 

0

Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүллээ. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.

0

“ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа юм. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл  байгааг ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг тооцож гаргажээ.

0

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоож, хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

0

Тус эвслийн Мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан нь анхаарал татаж байгаа юм.

2

Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох тухай  “ШИНЭ ЭВСЭЛ”  мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

0

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

0

МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.

1

Мэдэгдэх

2

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Монгол ардын хувьсгалт нам

2020/07/01

https://betmongolia.net/1xbet/

2023/10/23

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн