Буцах

"Гарааны бизнесийг дэмждэг экосистемийн жишиг загвар боловсруулах нь" судалгааны үр дүнгээс

Нийгэм

Судалгаанд нийт 14 суурь ойлголтыг ашигласнаас 9 ойлголтыг шинээр тодорхойлж, 5 ойлголтын тодорхойлолтыг ТУС Солюшн ХХК болон ЗСДС ТББ-ын нэр томьёоны сангаас авч ашиглав.  Суурь ойлголтуудын тодорхойлолт: 

0

1. Мэдлэг (knowledge) - Өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, турших, боловсруулах аргаар тодорхой нөхцөлд орших юмс, үзэгдлийн шинж чанар эсвэл тэдгээрийн хоорондын тогтвортой хамаарлыг нээн илрүүлж, тодорхойлсон дүгнэлт;

0

2. Инноваци (Innovation) - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа;

0

3. Инновацийг санаачлагч (Innovator) - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санааг зохиоход нөөц зарцуулсан хувь хүн;

0

4. Бизнес (Business) - Инновацийг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа;

0

5. Гарааны бизнес (Start-Up business) - Инновацийг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх, тогтвортой ажиллах системийг төлөвшүүлэх зорилготой цогц үйл ажиллагаа;

0

6. Гарааны компани (Start-Up company) - Гарааны бизнес эрхэлдэг нийгмийн нэгж систем;

0

7. Экосистем (Есоsystem)- Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, хүрээлэн буй орчиндоо тэнцвэртэйгээр оршин тогтнох чадвартай, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн нийлмэл систем;

0

8. Дэмжих (Support) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан үр шим хүртэх нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа;

0

9. Хөгжүүлэх (Develop) - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа;

0

10. Жишиг загвар (Reference model) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдсон хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл;

0

11. Орчин (Environment) - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар 

0

гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай шаардлагуудыг хангасан орон зай; 

0

12. Нөөц (Resource)- Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл;

0

13. Суурь нөөц (Fundamental resources) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацаа, хөрөнгө, мэдлэгийн нөөц;

0

14. Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн