Буцах

“Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны ажлын үр дүнгээс ( 2 дахь нийтлэл)

Нийгэм

“Гүнд Хэлткэр энд Эдүкэшн Сан” ТББ-ын санаачилгаар “ТУС Солюшн” ХХК болон "Залуу судлаачдыг дэмжих сан" хамтран боловсруулсан “Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны ажлын үр дүнгээс та бүхэнд хүргэж байна.

0

Судалгаан дахь 52 тулгуур ойлголтоос 40 ойлголтыг нь шинээр тодорхойлж, 12 ойлголтын тодорхойлолтыг ТУС Солюшн ХХК болон ЗСДС ТББ-ын нэр томьёоны сангаас авч ашиглав.

0

Өмнөх хэлэлцүүлгээр та бүхэнд 20 тулгуур ойлголтыг хүргэсэн билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр "Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгаан дахь 32 ойлголтыг орууллаа.

0

21. Мэргэшил (Specialization) - Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн цогц чадвар;

0

22. Байгууллага (Organization) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц;

0

23. Сургалтын байгууллага (Educational institutions) - Боловсрол эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэх замаар, харилцан үнэ цэн бүтээх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц

0

24. Сургууль (School) - Нийтээр хүлээн зөвшөөрсөн албан боловсролыг цогцоор нь эзэмшүүлэх зорилготой сургалтын байгууллага;

0

25. Цэцэрлэг (Kindergarten) - Сургуулийн өмнөх албан боловсролыг цогцоор нь эзэмшүүлэх үйл ажиллагааг асрах, хамгаалах үйл ажиллагатай хослуулан явуулдаг сургалтын байгууллага;

0

26. Хичээл (Lesson/Course) - Тогтоосон хугацаанд тодорхой сэдвийн хүрээнд боловсрол эзэмших үйл ажиллагаа;

0

27. Сургалт (Study) - Тодорхой нөөц зарцуулан боловсрол эзэмшүүлэх зорилготой үйл ажиллагаа;

0

28. Хөтөлбөр (Academic program) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатууд, түүний хэв шинжүүд, ашиглах цогц өгөгдлүүдийг нэг нь нөгөөтэйгөө зөрчилдөхгүйгээр, ул маар нэг нь нөгөөгөө дэмжсэн, зорилгын хэрэгжилтийн үр дүнд эерэг нөлөөтэй байхуйцаар тодорхойлж, оновчтой дэс дараалалд оруулж бэлдсэн агуулга;

0

29. Анги (Class) - Боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, үе шатаар ангилж үүсгэсэн бүлэг суралцагч;

0

30. Танхим (Hall)- Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад шаардлагатай хэв шинжүүдийг бүрдүүлсэн орчин;

0

31. Стандарт (Standard) - Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв шинжүүдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг загвар;

0

32. Арга (Way) - Тодорхой үр дүнг бий болгох зорилтот үйлдүүдийг тодорхойлж үүсгэсэн оюуны шийдэл; 

0

33. Аргачлал (Method) - Тодорхой үр дүнг бий болгох зорилтот үйлдлүүдийг тодорхойлж үүсгэн, уялдуулсан оюуны шийдэл;

0

34. Арга зүй (Methodology) - Тодорхой үр дүнг бий болгох зорилтот үйлдлүүдийг тодорхойлон, уялдуулж үүсгэх оюуны шийдлийн суурь хэв шинжүүдийг агуулсан логикийн үндэслэл;

0

35. Дүн (Grade) - Ойлголтыг нэгтгэх зорилгоор тодорхойлсон үнэлгээний үр дүнгийн түвшний ангилалд дүйцэх утга;

0

36. Үнэлгээ (Assessment) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэл болон үр дүнг тодорхой шалгуурын дагуу жишиг загвартай харьцуулан гаргасан дүгнэлт;

0

37. Диплом (Diploma) - Сургалтын хөтөлбөрөөр тогтоосон чадварыг суралцагч эзэмшсэнийг нотлох гэрчилгээ;

0

38. Гэрчилгээ (Certificate) - Байгалийн болон нийгмийн үзэгдэл тохиосныг нотлох бүрэн, цэгцтэй өгөгдлийг тусгаж албажуулсан баримт бичиг;

0

39. Магадлан итгэмжлэл (Accreditation) - Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигтэй харьцуулж үнэлэх, хараат бус, хөндлөнгийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа;

0

40. Мэргэжлийн үнэмлэх (Professional certification) - Тодорхой төрлийн хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай, төрөлжсөн цогц чадварыг эзэмшүүлэх сургалтад хамрагдаж төгссөнийг нотлох албажуулсан баримт бичиг;

0

41. Жишиг загвар (Reference model) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх чадварыг харьцуулж хэмжих зорилгоор тогтоосон, үр дүнтэй нь нотлогдсон хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл;

0

42. Дэмжих (to support) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловч хангалтгүй байгаа орчныг хамтран бүрдүүлэх, нөөцийг харилцан үр шим хүртэх нөхцөлөөр солилцох үйл ажиллагаа;

0

43. Хөгжүүлэх (to develop) - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа;

0

44. Орчин (Environment) - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай шаардлагуудыг хангасан орон зай;

0

45. Нөөц (Resource) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл;

0

46. Суурь нөөц (Fundamental resources) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цаг хугацаа, хөрөнгө, мэдлэгийн нөөц;

0

47. Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл;

0

48. Цалин (Salary) - Ажил олгогчоос нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцож буй ажилтны үүргийн гүйцэтгэл, түүний үр дүнг тухайн ажилтны алдагдсан боломжийн өртөгтэй уялдуулан тооцож, харилцан тохиролцсон тогтмол олгох мөнгөн төлбөр; 

0

49. Хангамж (Supply) - Оролцогч талууд үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нөөц;

0

50. Урамшуулал (Incentives) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудыг үүргээ тогтвортой, үр дүнтэй гүйцэтгэхэд сэдэлжүүлэх зорилгоор бусад оролцогч талуудаас хүртээх үр шим;

0

51. Үүрэг (Duty) - Зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх, эрх зүйн актаар байнгын мөрдөх хэм хэмжээ болгон тогтоосон үйлдлүүд;

0

52. Үнэ цэнэ (Value) - Оролцогч талуудын хэрэгцээ өрсөлдөхүйц нөхцөлөөр хангагдах;

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн