Буцах

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ба иргэдийн байр суурь

Улс төр

Энэ оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж  байна. Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 

0

Иймээс парламентад суудал бүхий МАН, АН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөх юм.

0

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөхөө зарласан анхны эрхэм УИХ-ын гишүүн асан АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл байлаа. Тэрээр энэ сарын 02-ны өдөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн юм. 

0

Тэрбээр, “Ирэх 6 жилд олон асуудлаар гар бие оролцож, хувь нэмрээ оруулах зорилгоор намаасаа нэр дэвшиж, өрсөлдөхөөр шийдлээ” хэмээн мэдэгдсэн ба түүнийг нэр дэвшүүлэх эсэхийг Ардчилсан нам нь шийдэх юм.

0

Тэрээр энэхүү мэдэгдлийг хийснээс хойш олон нийтийн сүлжээгээр иргэд талцан маргаж байна. Тухайлбал, зарим нь түүнийг боловсролтой, хүний эрхийн төлөө тэмцэгч, сайн ээж, сайн улс төрч мөн эрэгтэй хүн аливаа зүйлсийг ерөнхийд нь хардаг бол эмэгтэй хүн илүү нарийвчлан хардаг учраас Ерөнхийлөгч болох нь зүйтэй гэж үзэж байгаа бол үлдсэн хэсэг нь түүнийг гадаад нөхөртэй, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гар хөл гэх мэт шалтгаанаар дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.

0

  • Тэгвэл та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
  • Өөрсдийн байр сууриа энд баримт нотолгоотой, цэгцтэй, соёлтойгоор хэлэлцүүлье.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн