Буцах

Толгойн алчуур зүүх уламжлал хүний эрхийг зөрчдөг үү?

Нийгэм

Германы Баден-Вюртемберг мужаас сургуулиуддаа мусульман эмэгтэйн нүүрээ бүтэн далдалсан өмсгөл болох бурка өмсөхийг хориглосон шийдвэрийг энэ 2020 оны 7 дугаар сард гаргасан. Германы 16 мужийн 8 нь эмэгтэй багш бурка өмсөхийг хориглочихсон байсан бол одоо сурагчид нь бас өмсөхгүй боллоо. Сургуулийн орчинд бурка өмсөх нь нийтийн сургуулийн “шашны хувьд төвийг сахих” үндсэн зарчимтай нийцэхгүй хэмээн үзэж хориглож байгаа юм. 

0

Германаас гадна Европын улсуудад олон нийтийн газарт нүүрний хаалт өмсөхийг хориглодог билээ. Үүний гол шалтгаан нь терроризмтой холбоотой бий болсон бөгөөд 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон аймшигт халдлагаас хойш энэ үзэл улам эрчимжсэн юм.

0

 Харин сүүлийн жилүүдэд мусульман эмэгтэйчүүд өөрийн хүслээр бус зөвхөн шашны дарамт шахалтаас болж биеийн нүднээс бусад хэсгээ ил гаргахгүй хувцаслаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж Нидерланд, Франц, Дани, Австри зэрэг олон  улс орнуудад нүүрний хаалт буюу буркаг өмсөхийг хориглож зөрчсөн тохиолдолд 100-800 хүртлэх еврогоор торгох хуультай болсон байна.

0

Ислам шашны Коран сударт яг тодорхой толгойн алчуур зүү гэсэн журам байдаггүй байна. Харин эмэгтэйчүүдийг биеийн галбираа мэдэгдэхээргүй хувцас өмсөх, үсээ далд байлгах ёстой гэсэн утга бүхий заалт байдаг. 

0

Тэд энэхүү заалтыг үндэслэж буркаг өмсөхийг шаарддаг ба журмыг дагахгүй бол бурхны зарилгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг тйимээс ч Муслим шашинтай биш гэсэн үг хэмээн үздэг байна. Хэрэв толгойн алчуур зүүхгүй тэгсэн хэрнээ өөрийгөө муслим шашинтан хэмээн үзэж байвал энэ нь нүгэл үйлдэж буй хэрэг хэмээн тайлбарладаг байна. 

0

Коран судраа хамгийн ариун зүйлд тооцож, үг бүрчлэн дагадаг Муслим шашинтай хүмүүсийн хувьд Европын улсуудад амьдрах нь нүгэл үйлдэх эсвэл торгуулах гэсэн 2 сонголтоос аль нэгийг нь сонгоход хүргэж байна. 

0

Нэг талаас харахад хүнийг шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхаж буй мэт боловч нөгөө талаас харахад хүн өөрийн хаана хэн болж төрөхөө сонгож чадахгүйгээс хойш Мусульман болж төрснийхөө төлөө халуун хүйтнийг үл харгалзан жилийн 4 улиралд нүднээс бусад хэсгээ ил гаргахгүйгээр хувцаслах нь хүний эрхийг зөрчиж буй мэт харагдаж байна. 

0

Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 

0


 

0

Мэдэгдэх

4

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Соёлоо хадгалах үндэстний хэв шинжээ хадгалах зорилгоор зүүж буй хүмүүс ч байгаа учраас бүхэлд нь хорих нь учир дутагдалтай л байх гэж бодож байна.

2020/07/27

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн