Буцах

Гарааны бизнест тулгамдаг нийтлэг асуудал юу вэ ?

Нийгэм

“ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖДЭГ ЭКОСИСТЕМИЙН ЖИШИГ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ НЬ” СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС

0

Судалгааны хүрээнд нийт 60 эх сурвалжаас мэдээлэл цуглуулан боловсруулж гарааны бизнесүүдэд тулгамдаж буй 12 төрлийн 146 нийтлэг асуудлуудыг тодорхойлсон. Уг асуудлуудыг гарааны бизнесийн өөрийнх нь дотоод орчин болон экосистемд, Монгол болон олон улсад гэсэн ангиллаар ялгавартай гаргаж эзлэх хувиар оруулав

0

Гарааны бизнест тулгамдаж буй нийтлэг асуудлууд

0

Монгол улс дахь гарааны бизнесүүдэд тулгамдаж буй асуудлууд:

0

  1. Гарааны бизнесийн дотоод орчинд холбогдох асуудал
  2. Экосистемд холбогдох асуудал

0

Гарааны бизнесийн дотоод орчинд холбогдох:

0

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал - 2.2%
  • Бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадвартай холбоотой асуудал - 7.7%
  • Бизнес төлөвлөгөөтэй холбоотой асуудал - 5.5%
  • Хүний нөөцтэй холбоотой асуудал - 11%
  • Санхүүжилттэй холбоотой асуудал - 12%
  • Бусад асуудал - 14.2%

0

Экосистемд холбогдох:

0

  • Нийгмийн дэд бүтэц, хамтын ажиллагаатай холбоотой асуудал - 19.7%
  • Улс төр, хууль эрхзүйн орчинтой холбоотой асуудал - 15.7%
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй холбоотой асуудал - 5.5%
  • Бусад - 6.5%

0

Олон улс дахь гарааны бизнесүүдэд тулгамдаж буй асуудлууд:

0

Гарааны бизнесийн дотоод орчинд холбогдох:

0

  • Гарааны бизнесийн дотоод орчинд холбогдох асуудал
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой асуудал-12.7%
  • Бизнес төлөвлөгөөтэй холбоотой асуудал-7%
  • Бүтээгдэхүүний зар сурталчилгаатай холбоотой асуудал-5.5%
  • Хүний нөөцтэй холбоотой асуудал-9.1%
  • Бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадвартай холбоотой асуудал- 11%
  • Бусад -31%

0

Экосистемд холбогдох:

0

  1. Зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой асуудал- 5.5%
  2. Бусад- 9.1%

0

Монгол улс дахь гарааны бизнесүүдэд тулгамдаж буй дотоод орчинд холбогдох асуудлууд нь нийт асуудлын 52.6%-ийг эзэлж байгаа бол экосистемд холбогдох асуудлууд нь үлдсэн 47%- ийг эзэлж байна.

0

Тухайлбал гарааны бизнесийн дотоод орчинд хүний нөөц болон санхүүжилттэй холбоотой асуудал түгээмэл тохиолддог бол экосистемд нийгмийн дэд бүтэц, хамтын ажиллагаа болон улс төр, хууль эрхзүйн орчинтой холбоотой асуудлууд нь дийлэнх хувийг эзэлж байна.

0

Олон улс дахь гарааны бизнесүүдэд тулгамдаж буй дотоод орчинд холбогдох асуудлууд нь нийт асуудлын 85.4%-ийг эзэлж байгаа бол үлдсэн хувийг экосистемд холбогдох асуудал эзэлж байна. Тухайлбал гарааны бизнесийн дотоод орчинд санхүүжилт, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадвартай холбоотой асуудлууд дийлэнх хувийг буюу 32.8%-ийг эзэлж байна.

0

Түүнчлэн тодорхойлсон нийт 141 асуудлын 36.2% нь гарааны бизнесийн экосистемд тулгамдаж буй асуудлууд байна.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн