Буцах

Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж системийн загвараар дүрслэх нь судалгааны суурь ойлголтууд

Нийгэм

"Гүнд Инвестмент" ХХК-ийн санаачилгаар "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ ээлжит судалгаагаа гүйцэтгээд байна. Энэ удаа сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварыг боловсруулах замаар оролцогч талуудад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг тодорхойлох хэрэгцээнд үндэслэн энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно. Судалгааны үр дүнгийн нэг хэсэг суурь ойлголтуудыг доор оруулсан бөгөөд та бүхэн танилцаад ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0

Спорт - Оюуны болон биеийн ур чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх замаар тодорхой хэрэгцээгээ хангах зорилготой  оролцогч талууд тогтоосон дүрмийн дагуу гүйцэтгэх ёстой оюуны болон биет цогц үйлдлүүдээрээ өрсөлддөг тоглоом

0

Сагсан бөмбөгийн спорт - Сагсанд бөмбөг оруулж оноо авах замаар өрсөлддөг багийн спорт

0

Холбоо - Нийтлэг ашиг сонирхлоо хангах зорилгоор оролцогч талууд бие биенийхээ өмнө харилцан тохиролцсон үүргүүдийг гүйцэтгэж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага

0

Лиг - Тодорхой шаардлагыг хангасан багууд тогтоосон журмын дагуу өрсөлдөж аварга шалгаруулах замаар үр шим хүртдэг спортын тэмцээн

0

Сагсан бөмбөгийн Лиг - Тодорхой шаардлагыг хангасан сагсан бөмбөгийн багууд тогтоосон журмын дагуу өрсөлдөж аварга шалгаруулах замаар үр шим хүртдэг спортын тэмцээн

0

Сагсан бөмбөгийн клуб - Сагсан бөмбөгийн нэг болон түүнээс дээш багтай, тухайн баг болон сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулахад оролцогч талууд нь үүрэг хүлээж, үр шимийг хүртдэг  байгууллага

0

Сагсан бөмбөгийн баг - Сагсан бөмбөгийн спортоор өрсөлдөхөд зайлшгүй байх шаардлагуудыг хангасан, нэгдмэл зорилготой бүлэг хүмүүс

0

Сагсан бөмбөгийн академи - Сагсан бөмбөгийн спортыг судлах, түүнийг гүнзгий танин мэдэх зорилготой залуучуудыг хөгжүүлэх, дэмжихэд шаардлагатай орчин, нөөцийг бүрдүүлсэн байгууллага

0

Дасгалжуулагч - Баг, тамирчдын зорилгоо хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, хэрэгжүүлэх,  оюуны болон бие бялдрын ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай арга зүйгээр хангах үүрэг хүлээж буй мэргэшсэн хүн

0

Тамирчин - Тодорхой спортоор өрсөлдөхөд шаардлагатай биеийн болон оюуны ур чадварыг эзэмшсэн, түүнийгээ тогтвортой хадгалах, хөгжүүлэхийн тулд тогтмол бэлтгэл сургуулилт хийн өрсөлдөх замаар үр шим хүртдэг хувь хүн

0

Шүүгч  - Тэмцээний туршид тоглолтын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, дүрэм зөрчигдсөн тохиолдолд хариуцлага ноогдуулах үүрэг хүлээсэн, тэмцээний дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн

0

Зохион байгуулагч - Лигийг зохион байгуулах үүрэг хүлээсэн, сагсан бөмбөгийн холбооны гишүүн байгууллага

0

Ивээн тэтгэгч - Байгууллага болон хувь хүний зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад нөөцөөр дэмжлэг үзүүлэх үүргүүдийг хүлээж, үр шим хүртдэг хувь хүн, хуулийн этгээд

0

Лигийн үзэгч - Сагсан бөмбөгийн лигийн тоглолтыг үзэх  замаар лигийн нэгдмэл зорилгын хэрэгжилтэд үүрэг хүлээж, үнэ цэнэ бүтээж, хэрэгцээгээ хангаж буй хувь хүн

0

Хувьцаа эзэмшигч - Хэрэгцээгээ хангах зорилгоор өөрт байгаа нөөцийг ашиглан зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, манлайлах үүрэг бүхий хувь хүн болон хуулийн этгээдийг

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн