Буцах

Судалгааны тулгуур ойлголтууд - "Монгол улсын боловсролын тогтолцооны хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь"

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас гүйцэтгэж буй "Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны багийн тодорхойлсон тулгуур ойлголтуудыг танилцуулж байна. Та бүхэн ойлголт тус бүртэй танилцаж, санал бодлоо хуваалцаарай.

0

1. Боловсрол - Хүн суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай мэдлэгийг бүтээх чадвар;

0

2. Мэдлэг - Өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, турших боловсруулах аргаар тодорхой нөхцөлд орших юмс, үзэгдлийн шинж чанар эсвэл тэдгээрийн хоорондын тогтвортой хамаарлыг нээн илрүүлж тодорхойлсон дүгнэлт;

0

3. Чадвар - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай  оюуны болон биеийн үйлдлүүдийг гүйцэтгэх арга барилыг;

0

4. Ур чадвар - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оюуны болон биеийн үйлдлүүдийг алдаагүй гүйцэтгэх арга барилыг;

0

5. Зорилго - Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн

0

6. Тогтолцоо - Зорилго/зориулалтыг хэрэгжүүлэхэд оролцдог элементүүдийн хооронд явагддаг, синэргистик хэв шинжийг тодорхой хугацаанд тогтвортой бүрдүүлдэг харилцан уялдаатай үйлчлэлүүдийн/ эмх цэгцтэй үйл ажиллагааны загвар;

0

7. Байгууллага - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд харилцан уялдаатай үүрэг гүйцэтгэж, үр шим хүртэх зорилготой хүмүүсийн цэгцтэй үйл ажиллагааны бүтэц;

0

8. Багш - Суралцагчийн боловсрол эзэмших үйл ажиллагааг чиглүүлэх, дадлагажуулах үүрэг бүхий хувь хүн;

0

9. Суралцагч - Боловсрол эзэмшиж буй хувь хүн;

1

10. Сурагч - Ерөнхий боловсрол эзэмших зорилготой суралцагч;

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн