Буцах

Монгол Улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой юу?

Нийгэм

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа ба Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон талаар ярьсан нь олон нийтийн дунд нилээдгүй шүүмжлэлд өртсөн билээ. 

0

Статистикийн төв газрын тайлангаар Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан ба Засгийн газраас боловсруулан гаргасан "Алсын хараа-2050" төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьсан байна.

0

Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд буй өнөө үед аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

0

МУЗГ-ын 2015 оны 324 дүгээр тогтоолоор аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл баримтлалд нийцүүлэн, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, олон улсын сайн туршлагад тулгуурлан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

0

Уг хөтөлбөрийг 2016-2025 оны хооронд үе шаттайгаар хөгжүүлэхээр тусгасан байна. 

0

  • Таны бодлоор Монгол улс 400 сая жуулчин хүлээн авах боложтой юу?
  • 4 жилийн дараа дуусах "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд ямар үнэлгээ өгөх вэ?
  • Танд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шийдэл байна уу?

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн