Буцах

2021036 - Компанийн санхүүгийн гүйцэтгэл ба хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлын МЕТА-анализт, системт тойм судалгаа

Нийгэм

Хураангуй

0

Судлаачид компанийн амжилтыг зөвхөн санхүүгийн үзүүлэлт илэрхийлэх боломжгүй гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд компанийн нийгмийн хариуцлагын тайлан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлж байна. Өндөр хөгжилтэй орнуудын нээлттэй компаниудын хүрээлэн буй орчны тайлан нь нийгмийн хариуцлагын чухал үзүүлэлтэд тооцогдож байна. Тиймээс бид компанийн тайланд хүрээлэн буй орчны тодруулга тусгагдсан байдал болон хувьцааны үнийн хэлбэлзэл хоорондын хамаарлыг мета аналиmз- системт тойм аргаар тодорхойлохыг зорилоо. Судалгааг 2020.09 – 2021.3 сарын хооронд мета-анализт системт тойм загвараар шинжлэх ухааны цахим датабааз (Google scholar, Jstor, Emerald, ScienceDirect)-ыг  түшиглэн “PRISMA” стандартын дагуу хийж гүйцэтгэв. Олон улсын шинжлэх ухааны цахим датабаазын Хайлтын үр дүнд шинжлэх ухааны 4 цахим сангаас  нийт 870 судалгааны өгүүлэл тодорхойлогдсон. Системт тоймд судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 19 өгүүлэл, мета-анализад 15 өгүүллийг оруулсан. Судалгааны дата анализыг R программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Мета-анализ шинжилгээнд Хантер, Шмидт(1990)-ын статистикийн аргачлалыг ашигласан.  Системт тойм шинжилгээний дүнгээр компани тайланд хүрээлэн буй орчны тодруулгыг тодорхой тусгах нь хувьцааны үнэ өсөхөд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл болох нь харагдаж байна. Нэгтгэсэн корреляцийн коэфициент  0.19 байгаа нь хүрээлэн буй орчны тодруулга болон хувьцааны хэлбэлзэл хооронд эерэг хамаарал байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид компанийн хүрээлэн буй орчны тодруулгыг анхаарч байгаатай холбоотой байж болно.
 

0

Түлхүүр үг  Хүрээлэн буй орчны тодруулга, санхүүгийн гүйцэтгэл, хүрээлэн буй орчны менежмент, мета анализит-систимт тойм

0

Удиртгал

0

Сүүлийн жилүүдэд НҮБ гишүүн орнуудаа хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжихийг уриалж байна. Үүний дагуу олон улс орнууд компаниудынхаа үйл ажиллагааг  ногоон явагдаж буйд ихэд анхааран шаардлага, стандартуудыг чухалчлан мөрдөх болсон. Компаниудын гадаад, дотоод мэдээлэл хэрэглэгчид тухайн компанийн байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Улмаар компанийн байгальд ээлтэй байдал нь компанийн нийгмийн байр суурьт нөлөөлснөөр хөрөнгө оруулалт цаашлаад санхүүгийн гүйцэтгэлд өндөр нөлөө үзүүлж байна.

0

Компанийн санхүүгийн гүйцэтгэлийг хөрөнгийн зах зээлд суурилсан, нягтлан бодох бүртгэлд суурилсан аргуудаар үнэлж болно. Дээрхээс аль ч аргын үед компанийн хүрээлэн буй орчны үзүүлэлтийн санхүүгийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөө жил ирэх тусам нэмэгдсээр байна. Учир нь хувьцааны үнэ нь компанийн зах зээлийн үнэлгээнээс хамааран хэлбэлздэг. Компанийн зах зээлийн үнэлгээ нь хөрөнгө оруулагчдын эрэлт, компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буйгаас ихээхэн хамаарч өөрчлөгддөг. Иймд компаниуд үйл ажиллагаагаа илүү олон нийтэд нээлттэй болгох шаардлагын дагуу хүрээлэн буй орчны тодруулгыг тайлагнаж байна. (Dejun & Wenjuan, 2011)

0

Хүрээлэн буй орчны тодруулга нь компанийн үйл ажиллагаатай холбоотой хөрс, газрын доорх усны бохирдол болон бусад байгаль орчинтой холбогдох мэдээллийг гуравдагч этгээдэд ил болгох, мэдэгдэх, тайлагнахыг хэлнэ. (Bagby, Murray, & Andrews, 1995) Улмаар хүрээлэн буй орчны тодруулга нь байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг гадаад мэдээлэл хэрэглэгчдэд ялган харуулах, давуу талыг үүсгэж, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байна.

0

“Портерийн таамаглал"-д хог, бохирдлыг эдийн засгийн хаягдлын нэг хэлбэр гэж үздэг тул энэ нь үйлдвэрлэлийн явцад нөөцийг бүрэн бус, үр ашиггүй, ашигласны шинж тэмдэг. (Albertini & Environment, 2013) Компанийн материалын хэрэглээ хангалтгүй, процессын хяналт муутай байгаа нь материалын үргүй зарцуулалтыг үүсгэж, үйлдвэрийн алдааг ихэсгэдэг. Зардлыг үр ашигтай зарцуулснаар ашигт ажиллагааг нэмэгдүүлж хог хаягдлыг бууруулах боломжтой байдаг. (Albertini & Environment, 2013) Тиймээс бид байгууллагын санхүүгийн гүйцэтгэл , хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлыг мета-анализт системт тойм аргачлалаар судлахыг зорилоо.

0

Судалгааны зорилго

0

Энэхүү бакалаврын дипломын ажлын зорилго нь компанийн санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт ба хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлох мета-анализт системт тойм судалгааг хийхэд оршино. Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

0

  1. Компанийн санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, хувьцааны үнийн хэлбэлзлийг тодорхойлох
  2. Компанийн хүрээлэн буй орчны тодруулгын хандлагыг олон улсын төвшинд тодорхойлох
  3. Компанийн хувьцааны үнийн хэлбэлзэл ба хүрээлэн буй  орчны тодруулга  хоорондын хамаарлыг судлах

0

Судалгааны шинэлэг байдал, ач холбогдол

0

Компанийн санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт ба хүрээлэх буй орчны тодруулга хоорондын уялдаа холбоог судалсан судалгааны өгүүлэл монгол улсын төвшинд харьцангуй ховор байна. Энэхүү сэдвээр хийгдсэн судалгааны ажил нь аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй явуулах, олон нийтэд тайлагнахад холбогдох мэдээллээр хангах ач холбогдолтой. Иймд олон улсын цахим датасангуудад нийтлэгдсэн судалгаанууд дээр мета анализ, системт тоймын арга зүйг ашиглан уг судалгааг хийж байгаа нь шинэлэг юм.

0

Судлагдсан байдал

0

Компанийн санхүүгийн  гүйцэтгэл нь эцэстээ компанийн ашгаар илэрхийлэгддэг.  (Alikhani, Maranjory, & Sciences, 2013; Freedman & Jaggi, 1992) Компанийн ашиг, гүйцэтгэлийг нягтлан бодох бүртгэлд суурилсан эсвэл хөрөнгийн зах зээлд суурилсан хэмжүүрээр хэмжиж болно. Нягтлан бодох бүртгэлд суурилсан хэмжүүр нь пүүсийн өнгөрсөн гүйцэтгэлийг тусгадаг бол хөрөнгийн зах зээлд суурилсан арга нь хувьцаа эзэмшигчдийн ирээдүйн хүлээлтийг тусгасан байдаг (Peloza 2009). (McGuire, Sundgren, & Schneeweis, 1988) судалгаанд уг хоёр аргын сул талуудын талаар ярилцаж, хоёр аргыг ашиглан тогтвортой гүйцэтгэлийг үнэлсэн. Хувьцааны үнэ нь зөвхөн санхүүгийн оролцогч талуудтай холбоотой бөгөөд хүрээлэн буй орчны нөлөөлөл, санхүүгийн бус оролцогч талуудтай ч бас холбоотой. (McWilliams, 2017)

0

Хүрээлэн буй орчныг сайжруулах, корпорацийн нэр хүндийг сайжруулахын тулд компаниуд хүрээлэн буй орчны тодруулгын төвшинг дээшлүүлж болно (Porter & Van der Linde, 1995) Хүрээлэн буй орчны менежмент сайтай, байгаль орчинд ээлтэй компаниудын хувьд зохицуулалтын зардлын зардал бага байх бөгөөд цэвэр бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалан бизнес эрхлэх боломж нэмэгдэнэ. Компанийн хог хаягдлын менежмент сул байгаагаас үүдэн нэмэгдэж буй зардал нь компаниудын зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байгааг  ихэнх судалгаанууд харуулж байна. Хараахан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд хүрээлэн буй орчны менежментийг ашиглан дээрх давуу талыг олж авах боломжтой байна. Байгаль орчны мэдээллийг олон нийтэд мэдээлснээр компаниуд бизнесийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг илүү сайн мэддэг болж, зөвхөн эерэг мэдээг мэдээлэхийг хүсэх болно. Дараах онолуудын хүрээнд хүрээлэн буй орчны мэдээлэл, санхүүгийн гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг дэвшүүлсэн байна. 

0

  • “Портерийн таамаглал"-д хог, бохирдлыг эдийн засгийн хаягдлын нэг хэлбэр гэж үздэг тул энэ нь үйлдвэрлэлийн явцад нөөцийг бүрэн бус, үр ашиггүй, ашигласны шинж тэмдэг. (Albertini & Environment, 2013)
  • Компанийн материалын хэрэглээ хангалтгүй, процессын хяналт муутай байгаа нь материалын үргүй зарцуулалтыг үүсгэж, үйлдвэрийн алдааг ихэсгэдэг. 
  • “Зардлын давууталын онол” Зардлыг үр ашигтай зарцуулснаар ашигт ажиллагааг нэмэгдүүлж хог хаягдалыг бууруулах боломжтой байдаг.
  • “Хөрөнгийн бүтцийн хараат бус байдлын онол”ын дагуу капиталын зах зээл дээр компаниуд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа харгалзан үздэг цорын ганц хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын боломж гэж үзжээ.

0

  1. Судалгааны арга зүй 

0

Байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт ба хүрээлэн буй орчны тодруулга хоорондын хамааралыг мета-анализт системт тойм загвараар 2020.09 – 2021.3 сарын хооронд шинжлэх ухааны дата сангуудыг түшиглэн хийж гүйцэтгэв. Мета анализт системт тойм судалгааг хийхийн өмнө олон улсын стандартын дагуу судалгааны протокол бичиж ашигласан. (Хавсралт 1) Системт тоймд судалгаанд хамруулах шалгуурыг хангасан нийт 19 өгүүлэл, мета-анализад 15 судалгааны мэдээллийг ашигласан.

0

Судалгаанд хамруулах шалгуур 

0

Судалгааны дата судалгааны өгүүлэлүүдэд хүрээлэн буй орчны гүйцэтгэлийг тодорхой хэмжсэн байх, санхүүгийн гүйцэтгэлийг зах зээлд суурилсан арга эсвэл нягтлан бодох бүртгэлд суурилсан аргаар хэмжсэн байх ерөнхий шаардлагыг тавьсан. байгууллагын хүрээлэн буй орчны гүйцэтгэл ба санхүүгийн гүйцэтгэл хооронд Пирсоны корреляци, Т тест, Хи квадрат тестийн утгыг тооцоолсон өгүүлэлүүдийг сонгон авсан. Судалгаануудын  харьцуулагдах боломжтой байдлыг харгалзан агшны судалгааны загвараар хийгдсэн судалгааны өгүүлэлийг уг судалгаанд сонгон авч хамруулсан. Мөн илэрх судалгаанаас бүтэн судалгааны өгүүлэл нь англи хэл дээр бичигдээгүй, төлбөртэй цахим датасангууд дээр нийтлэгдсэн эсвэл бүтэн хувилбараараа цахим хэлбэрт байршаагүй өгүүлэлүүдийг судалгаанд хамруулах шалгуурыг хангасан ч шаардлатагай мэдээлэл авах боломжгүй тул хассан.

0

Судалгааны өгүүллийг сонгохдоо дараах хамруулах шалгуурыг баримталсан. Үүнд:

0

  1. Хамаарах хувьсагчийг тодорхой хэмжиж тусгасан байх
  2. Үл хамаарах хувьсагчийг тодорхой хэмжиж тусгасан байх
  3. Хамаарах хувьсагчийг зах зээлд эсвэл нягтлан бодох бүртгэлд суурьлан санхүүгийн гүйцэтгэлийг хэмжсэн байх
  4. Байгууллагын хувьцааны үнийн хэлбэлзэл ба хүрээлэн буй орчны тодруулгыг тодорхойлсон байх

0

Түүвэр

0

Хамруулах шалгуурыг хангасан нийт судалгаануудын түүвэрт сонгож авч хамруулсан байгууллагуудын үйл ажиллагааны төрөл дараах байдалтай байна. (Хими, газрын тос, газ, үйлчилгээ, хөдөө аж ахуй, уул уурхай, энерги, метал, эрүүл мэнд, харилцаа холбоо, аж үйлдвэр, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэл, технологи) 

0

Үр дүн

0

Үр дүнгээ пирсоны корреллцийн коэффициентээр, үгүй бол Т тест, Z оноо болон P утгыг тооцоолсон ерөнхий шаардлагыг тавьсан. Гэвч дээрх харицааг гаргаагүй ч системт тоймд шаардлагатай шинэ санааг дэвшүүлэн, өөр арга зүйгаар хийсэн бол мета анализад оруулалгүй системт тоймд уг судалгааны өгүүлэлийг ашигласан.

0

Судалгааны түүвэр, түлхүүр үг

0

Судалгааны мэдээ, материалыг “Google scholar, Jstor, Emerald, ScienceDirect” цахим датабаазуудаас “PRISMA” загварын дагуу цуглуулсан. Олон улсын шинжлэх ухааны цахим датабаазуудаас сэдвийг судлах явцад судалгааны өгүүлэлүүдэд хамгийн олон давтагдаж хэрэглэгдсэн, зорьсон утга санааг бүтэн илэрхийлэхүйц түлхүүр үгүүдийг дараах байдлаар хослуулан сонгож авч хайлт хийсэн. 

0

  1. “Corporate environmental disclosure” ба “Stock Price”, 
  2. “Corporate environmental disclosure” ба “Accounting Based Financial performance”

0

Түлхүүр үгэнд “corporate” угтварыг авсан нь дан ганц “environmental disclosure” түлхүүр үг нь хэт өргөн хүрээг хамарсан, макро түвшний судалгааны илэрц олон байсан учир хайлтыг нарийсгасах зорилгоор хэрэглэсэн. Зах зээлд суурилсан санхүүгийн гүйцэтгэлийг судалгаанууд Market capitalization, stock valuation зэргээр тусгасан байсан ч хэт цөөн илэрцтэй байсан тул аль аль утгыг агуулахын тулд илэрцийн хүрээг өргөсгөх зорилгоор “stock price” –г ашигласан. Хайлтын үр дүнд дээрх шинжлэх ухааны 4 цахим сангаас 2021 оны 2-р сарын 26 ны өдрийн байдлаар нийт 870 судалгааны өгүүлэл тодорхойлогдсон. Үүнээс 19-н судалгааны өгүүллийг чанарын анализад, 15-г судалгааны өгүүлэлийн үр дүнг  мета анализад ашигласан.

0

0

Зураг 1 Судалгааны өгөгдөл цуглуулалтын тойм бүдүүвч

0

Өгөгдөл цуглуулалт

0

Илэрцээрх 762 судалгааны өгүүлэлээс хамруулах шалгуурыг хангасан нийт 19 судалгааны өгүүлэлүүдээс дараах ерөнхий 3 н бүлэг асуулгын дагуу өгөгдөлийг цуглуулсан.

0

  1. Судалгааны ерөнхий үзүүлэлт;

0

(Энэ бүлэг асуулт нь судалгааны бичигдсэн он, ямар судалгааны арга ашигласан, ямар түүврийг ашигласан, хамааралт ба үл хамааралт хувьсагчийг ямар үзүүлэлтээр хэмжсэн мэдээлэлүүдийг багтана.)

0

  1. Байгууллагын хувьцааны үнийн хэлбэлзэл ба хүрээлэн буй орчны тодруулга хоорондын хамаарлын системт тойм шинжилгээний дүн;

0

(Үүнд статистик шинжилгээний үр дүн ба дүгнэлтийг багтаасан)

0

  1. Судалгааны статистик шинжилгээний тойм

0

(Энэ бүлэг асуултад хамааралт ба үл хамааралт хувьсагчийн хоорондын корреляцийн коеффицент, хи кв тестийн утга, p утга багтсан.)

0

Цахим датасангуудаас илэрсэн судалагааны өгүүлэлүүд нь дараах байдалтай байна. 

0

Хүснэгт 1. Судалгааны ерөнхий үзүүлэлт 

0

ID

Он

Судалгааны загвар

Түүврийн хэмжээ

Байгууллагуудын төрөл

Walterg. Blacconiere,

1994

Агшингийн судалгаа

47

Химийн үйлдвэр

Walter G.  Blacconiere,  Dennis  M.  Patten

1997

Агшингийн судалгаа

72

Химийн үйлдвэр

H.RussellFogler

1975

Агшингийн судалгаа

9

Нээлттэй зах зээлд хувьцаагаа арилжааладаг компаниуд

Frednutt

Martin Freedman, Dennis M. Patten

2004

Агшингийн судалгаа

112

Хорт бодис ялгаруулдаг компаниуд (орлого нь 279-84116 сая.доллар)

Robert D. Klassen and Curtis P. McLaughlin

1996

Агшингийн судалгаа

22

Нээлттэй зах зээлд хувьцаагаа арилжааладаг компаниуд (цахилгаан хэрэгсэл, газ, газрын тосны үйлдвэрүүдийг багтаасан )

Raisa Almeyda, Asep Darmansyah

2019

Агшингийн судалгаа

380

G7 улсын үл хөдлөх хөрөнгийн  компани

Olaoye, Oladipupo Festus

2018

Агшингийн судалгаа

28

Нигерийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалдаг газрын тос, газны, үйлчилгээний, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн компаниуд

Refandi Budi Deswanto, Sylvia Veronica Siregar

2018

NA

NA

Индонезийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хөдөө аж ахуй, уул уурхай, химийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн үйлдвэр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбаруудын Индонез Улсын Байгаль орчны яамны Байгаль орчны менежментийн гүйцэтгэлийн үнэлгээний хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд


 

Ahmadi, Ali

2017

Агшингийн судалгаа

40

Францад үйл ажиллагаагаа явуулдаг 40 том компани

Arafat, M Yasser

2012

Агшингийн судалгаа

33

Индонезийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 33 н үйлдвэрлэлийн байгуулллага

Capelle-Blancard, Gunther

2016

Агшингийн судалгаа

98

EthicalQuote-ийн 2002-2008 оны хугацаанд бүртгэлтэй 98 пүүсийн 66.032 үйл явдлыг багтаасан анхны мэдээллийн сан

Cormier, Denis

1999

 

212

Индонезийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Байгаль орчны менежментийн гүйцэтгэлийн үнэлгээний хөтөлбөрт  оролцож буй хөдөө аж ахуй, уул уурхай, үндсэн аж үйлдвэр ба химийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн үйлдвэр, өргөн хэрэглээний барааны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд

KALASH, İsmail J Sosyoekonomi

2020

 

66

Истанбулын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Энэ нь 2 хэсгээс бүрдэнэ 1т байгаль орчны талаарх мэдээллээ Туркын цаг уурын өөрчлөлтйн дагуу тайлагнадаг 36 компани, 2т ХБОны мэдээллээ илгээхийг хүссэн ч мэдээллээгүй 30 компани

Khasanah, Eka Miratul

2019

 

20

Индонезийн хөрөнгийн биржид бүртгэлтэй үйлдвэрлэлийн  компани (2011-2014)

Kikuchi, Takeharu

2005

 

300

Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй үйлдвэрлэлийн компаниуд 

Malarvizhi, P

2016

 

85

Бомбайяийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хими, энерги, металын салбарын компаниуд

Mathuva, David Mutua

2019

Агшингийн судалгаа

50

Кеняагийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд (2011-2015)

Pribowo, Edi

2018

 

75

Индонез, Малайзын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд (магдлалт түүвэр)

Qiu, Yan

Shaukat, Amama

2016

 

629

Financial Times хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 2005-2009 оны датаг хамарсан. Хамруулсан компаниуд нь дараах 9 н үндсэн чиглэлээс бүрдэнэ. (газрын тос ба газ, үндсэн материал, аж үйлдвэр, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэнд, өргөн хэрэглээний үйлчилгээ, харилцаа холбоо, хэрэгсэл технологи )

0

NA – Судалгааны өгүүлэлд тодорхой тусгагдаагүй.

0

Хүснэгт 2. Судалгааны ерөнхий үзүүлэлт үргэлжлэл

0

ID

Хамааралт хувьсагч

Үл хамааралт хувьсагч

Walterg. Blacconiere,

Хуримтлагдсан хэвийн бус өгөөж (CAR) 

Хүрээлэн буй орчны мэдээлэлийн зэрэглэл (0-5)

Хуримтлагдсан хэвийн бус өгөөж (CAR)

Нийт орлогод химийн салбарын орлогын эзлэх хувь

Walter G.  Blacconiere,  Dennis  M.  Patten

Шийдвэрийн тайланд бүртгэсэн нийт зардлын орлогод эзлэх хувь

Хүрээлэн буй орчны мэдээлэлийн зэрэглэл

H.RussellFogler

Бохирдлын зэрэглэл

Өдөр бүрийн хувьцааны үнэ

Frednutt

Martin Freedman, Dennis M. Patten

Хорт бодис тооллогын өгөгдөл

Хүрээлэн буй орчны тодруулга

Robert D. Klassen and Curtis P. McLaughlin

Хуримтлагдсан хэвийн бус өгөөж (CAR)

Хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлөх шийдвэр

Хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх шийдвэр

Raisa Almeyda, Asep Darmansyah

Зах зээлийн үнэлгээ

Хүрээлэн буй орчны оноо 

Olaoye, Oladipupo Festus

Компанийн нийгмийн хариуцлага

Жинлэгдсэн дундаж хувьцааны үнэ, Ногдол ашгийн график, хамааралд үндэслэн хувьцааны эцсийн ба анхны үнэ ба хувьцааны анхны үнийн зөрүү (spr)

Refandi Budi Deswanto, Sylvia Veronica Siregar

Хүрээлэн буй орчны тодруулга, 

Жилийн санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт, Жилийн хүрээлэн буй орчны гүйцэтгэл, Компанийн хэмжээ, Компанийн хөшүүргийн зэрэг, Стратегийн эзэмшил, Пүүсүүдэд тулгардаг хүрээлэн буй орчны асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, Нэмэлт санхүүгийн үйл ажиллагаа 

Ahmadi, Ali

Хөрөнгийн өгөөж (RoA)

Хүрээлэн буй орчны индекс

Arafat, M Yasser

Тобин Кю

Хүрээлэн буй орчны тодруулга, (ED) Хүрээлэн буй орчны гүйцэтгэл EP)

Capelle-Blancard, Gunther

Хуримтлагдсан хэвийн бус өгөөжийн дундаж

Хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын 

Cormier, Denis

Зах зээлийн бета эсвэл батлагдсан эрсдэл;

Хүрээлэн буй орчны тодруулга

Хөрөнгийн зах зээлийн даах чадвар (дамми хувьсагчаар);

Арилжааны хэмжээ;

Нэг хувьцаа эзэмшигч, хувь хүн эсвэл гэр бүлийн хяналт;

Өөр пүүсийн охин компани;

KALASH, İsmail J Sosyoekonomi

Компанийн хөрөнгийн өгөөж (RoA);

Хүрээлэн буй орчны тодруулга (дамми хувьсагчаар)

Khasanah, Eka Miratul

Компанийн хөрөнгийн өгөөж (RoA);

Хүрээлэн буй орчны гүйцэтгэл

Тобин Кю

Kikuchi, Takeharu

Тобин Кю

Хүрээлэн буй орчны гүйцэтгэл

Malarvizhi, P

Компанийн хөрөнгийн өгөөж

Хүрээлэн буй орчны индекс

Mathuva, David Mutua

Хувьцааны хөрвөх чадвар

Хүрээлэн буй орчны тайлангийн оноо

Pribowo, Edi

Дансны үнэ хүртэлх үнэ PBTV (Price to book value)

Хүрээлэн буй орчны тодруулга

Qiu, Yan

Shaukat, Amama

Нэгж хувьцаанд ногдох ашиг

Хүрээлэн буй орчны тайлангийн оноо (Блүүмбергийн хөгжүүлсэн)

0

NA – Судалгааны өгүүлэлд тодорхой тусгагдаагүй.

0

Хүснэгт 3.  Компаний санхүүгийн гүйцэтгэл ба хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлын системт тойм шинжилгээний дүн

0

Судалгааны код (ID)

Гол үр дүн

Дүгнэлт

(Blacconiere et al., 1994)

Химийн бодис алдсан ослын тохиолдолд хүрэлэн буй орчны тодруулгаа олон нийтэд нээлттэй дэлгэрэнгүй тайлагнаж байсан үйлдвэрүүд нь, нийт түүвэрт авсан үйдвэрүүдээс харьцангуй бага сөрөг нөлөө үзүүлсэн байна.

Хүрээлэн буй орчны талаархи мэдээлэлийн цар хүрээг хэмжих нь үл хамааран хувьсагчдаас хамгийн баталгаатай байх боломжтой.

(Blacconiere et al., 1997)

N/A

Уг судалгаанд санхүүгийн болон санхүүгийн бус тайлан, байгаль орчны талаарх бусад мэдээллийг зах зээлийн хариу үйлдлийн судалгаанд хамруулсан, үр дүнд үйлдвэрүүд уг шийдвэрт сөрөг хариу үйлдэл үзүүлж байна

(Fogler & Nutt, 1975)

Өдөр тутмын "бета" -г хувьцаа тус бүрээр тооцож, өдрийн 19 үнийн өөрчлөлтийг Standard and Poor's Industrial Average-ийн харгалзах өдөр тутмын өөрчлөлтөөр тооцсон. Арилжааны хөрөнгө оруулалтыг бета хувилбаруудыг ашиглан нэмэлт тохируулга хийсэн. Эдгээр тохируулгуудын аль нь ч үндсэн үр дүнд ихээхэн нөлөөлсөнгүй

Хувьцаа өөрчлөгдөхөд үнэ нь эрсдлийн өгөөжийг үнэлэх анхны үнэд чиглэнэ. Хөрөнгө оруулагчдын дийлэнх нь нийгмийн ухамсартай болоогүй бол энэ үйл явц үргэлжилнэ. 

(Freedman & Patten, 2004)

N/A

1989 оны 6 сард баталсан Цэвэр агаарын актын Хортой хийн тооллого хийх мэдээлэл нь зах зээлийн хариу үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. 

(Klassen & McLaughlin, 1996)

Үйлдвэрүүдийн хүрээлэн буй орчны гүйцэтгэлтэй холбоотой онцлог үйл явдалууд нь пүүсийн зах зээлийн үнэлгээнд нөлөөлдөг.

Энэхүү судалгаа нь “Үр ашигт зах зээлийн онол”-д суурилсан. Энэ онол нь үйлдвэрлэлийн байгууллагын зах зээлийн үнэлгээг тооцоолоход хамгийн тохиромжтой арга юм. Компани хүрээлэн буй орчинтой холбоотой  сайн, муу шийдвэрийг гаргах нь компанийн үнэлгээнд хэрхэн нөлөөлж байгааг ангилан судалсан.


 

Robert D. Klassen (Klassen & McLaughlin, 1996)

Хүрээлэн буй орчны тодруулга хувьцааны үнэ хоорондын хамаарал эерэг байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд санхүүгийн тогтвортой гүйцэтгэлд Нийгэм, Засаглалын хүчин зүйл нөлөөлөхүйц ач холбогдолгүй байна.

 

“Компанийнн нийгмийн хариуцлага” нь “хувьцааны үнэ, ногдол ашиг ба хувьцааны үнийн өгөөж”-р бүрэн тодорхойлогдох боломжтой байна.

Нийт компаниудын 4 н түвшинд нийлүүлэн дүн шинжилгээ хийсэн. Компанийн нийгмийн хариуцлага нь хувьцааны зах зээлийн үнэтэй тэг хамааралтай байна. 

(Almeyda & Darmansya, 2019)

Байгаль орчны талаархи тодруулга нь пүүсийн зах зээлийн үнэлгээнд нөлөөлөхгүй.

Хүрээлэн буй орчны тодруулгыг дээрх үл хамааран хувьсагчид бүрэн тодорхойлж чадахгүй байна.  

(Olaoye et al., 2018)

Хөрөнгийн өгөөж ба хүрээлэн буй орчны индекс нь ач холбогдлын түвшинд хамааралтай байна. 

Байгаль орчны мэдээлэлд мэдрэмтгийн бус салбарын байгууллагууд илүү байгаль орчны мэдээлэлээ олон нийтэд дэлгэх хандлагатай байна.

Arafat, M Yasser

Хүрээлэн буй орчны тодруулга нь, санхүүгийн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах боломжтой. Хүрээлэн буй орчны тодруулга, хүрээлэн буй орчны гүйцэтгэлээ сайн тайлагнаж удирдаж чаддаг байгууллагуудын санхүүгийн гүйцэтгэлд хүлээлт тавьж болно.

Байгаль орчны гүйцэтгэл нь санхүүгийн гүйцэтгэлд эерэг, чухал нөлөө үзүүлж байна.

Capelle-Blancard, Gunther

Хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалийн нэр хүнд өндөр байх тусам КНХ, санхүүгийн гүйцэтгэлийн эерэг хамаарал төдийн чинээ хүчтэй байна.

Хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалийн сөрөг мэдээнд агшин зуур хариу үйлдэл үзүүлж байгаа боловч эерэг мэдээлэлд төдийлөн хариу өгдөггүй байна.

Cormier, Denis

Хүрээлэн буй орчны тодруулга нь хөрөнгийн зах зээлийн илтгэх байдалтай эерэг хамааралтай байна

1986-1993 оны хоорондох панел датанд хийсэн анализаар хүрээлэн буй орчны тайлагнал нь компанийн мэдээллийн зардлын нөхцөл байдал, санхүүгийн байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр компанийнн менежментийн зардлын үр ашгийн дүн шинжилгээний үр дүн гэж үздэг.

KALASH, İsmail J Sosyoekonomi

Хүрээлэн буй орчны тодруулга нь компанийн хөрөнгийн өгөөжид чухал нөлөө үзүүлэхгүй.

Нийгэм ба оролцогч талууд пүүсүүдэд байгаль орчны асуудалтай холбоотой үйл ажиллагааныхаа талаар илүү их мэдээлэл өгөхийг шаардаж байна.

Khasanah, Eka Miratul

Model I ROA = α + β1 EnP + e1 

Model IIQ = α + β1EnP+ β2 ROA+ e2

Байгаль орчны гүйцэтгэл нэг хувиар нэмэгдэх тусам ROA-ээр хэмжигдэх санхүүгийн гүйцэтгэлийг 1.297 оор нэмэгдэнэ.

Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтанд байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ нь холбогдох мэдээллийг агуулаагүй гэж үзсээр байна. Гэсэн хэдий ч хүрээлэн буй орчны гүйцэтгэл нь хөндлөнгийн хувьсагч болох санхүүгийн гүйцэтгэлээр дамжуулан компанийнн үнэлгээнд шууд бус нөлөөтэй байдаг.

Kikuchi, Takeharu

Шинжилгээнээс харахад санхүүгийн гүйцэтгэл (Tobin’s q-ээр хэмжигддэг) нь байгаль орчны үзүүлэлтүүдтэй хүчтэй хамааралтай болохыг харуулж байна.

Хүлээгдэж буй үр дүнгээс харахад ногоон байх ‘буурах өгөөж’ байгааг харуулж байна: өндөр бохирдолтой үйлдвэрүүд болон пүүсүүдийн хүрээлэн буй орчны гүйцэтгэлийг сайжруулах хүчин чармайлт нь аль хэдийн маш ногоон өнгөтэй байгаа пүүс, аж үйлдвэрүүдийн хүчин чармайлтаас илүү их үйл ажиллагааны сайжруулалт хийдэг.

Malarvizhi, P

Хүрээлэн буй орчны тодруулгын индексийн өөрчлөлтийн хувийг компанийн  хөрөнгийн өгөөж тодорхойлох боломжтой байна. Мөн эдгээр үзүүлэлтүүд нь хоорондоо сөрөг хамааралтай байна. 

Компаниудын хэмжээтэй томоохон хамаарал байгаа нь томоохон компаниуд жилийн тайлан, тогтвортой байдлын тайлан дээрээ байгаль орчны талаар илүү их мэдээлэл өгөх хандлагатай байгааг харуулж байна. Эдгээр пүүсүүд олон нийтийн анхаарлын төвд байх магадлал өндөр бөгөөд олон нийтийн хүлээлтийг хангахын тулд илүү их зүйлийг илтгэх болно.

Mathuva, David Mutua

хоорондох хамгийн их корреляцийн коэффициент нь 0.8-аас бага тул тодорхойлогдсон хувьсагчдын дунд олон шугаман байдал нь асуудал үүсгэж болзошгүйг харуулж байна. N/A

Хүрээлэн буй орчны тайлангийн бүх талууд хувьцааны хөрвөх чадвартай ихээхэн холбоотой байдаггүй. Тодруулбал, ус, биологийн төрөл зүйл, тээвэр, ханган нийлүүлэгчид, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү их мэдээлэл хийдэг компаниуд хувьцааны хөрвөх чадвар өндөр байх магадлалтай.

Pribowo, Edi

Малайзын компанийн дансны үнэ хүртэлх үнийг хүрээлэн буй орчны тодруулга 21.8 хувийг тодорхойлж чадаж байна.

Индонезийн компанийн дансны үнэ хүртэлх үнийг хүрээлэн буй орчны тодруулга  12.9 хувийг тодорхойлж чадаж байна

Аудитын хороо нь Малайзын уул уурхайн компаниудын байгаль орчны талаархи мэдээлэлд эерэг нөлөө үзүүлдэг.

Индонезийн уул уурхайн компаниудад ТУЗ-ийн комиссар нэмэгдэх нь байгаль орчныг илчлэх түвшинг дээшлүүлэх болно.

Qiu, Yan

Shaukat, Amama

   

0

Хүснэгт 4. Судалгааны статистик шинжилгээний тойм

0

Authors

p утга

T / Хи квадрат тест

p утга

Walter g. Blacconiere,

-0.44573a

0.001

N/A

N/A

Walter G.  Blacconiere, Dennis

N/A

N/A

-0.87б

0.80

H.Russell Fogler Frednutt

N/A

N/A

N/A

N/A

Martin Freedman, Dennis M. Patten

0.221a

0.020

3.492в

0.001

Robert D. Klassen and Curtis P. McLaughlin

N/A

N/A

4.06б

0.001

-2.9в

Raisa Almeyda, Asep Darmansyah

0.127

N/A

6.53в

0.011

Olaoye, Oladipupo Festus

N/A

N/A

N/A

N/A

Refandi Budi Deswanto,

N/A

N/A

N/A

N/A

Ahmadi, Ali

0.473

0.00

N/A

N/A

Arafat, M Yasser

N/A

N/A

1.203 

0.238

Capelle-Blancard, Gunther

N/A

N/A

N/A

N/A

Cormier, Denis

0.14

0.07

1.49б

N/A

KALASH, İsmail J Sosyoekonomi

0.878

0.01

N/A

N/A

Khasanah, Eka Miratul

N/A

N/A

2.948

0.004

Kikuchi, Takeharu

0.2

0.01

N/A

N/A

Malarvizhi, P

-0.102

0.1

N/A

N/A

Mathuva, David Mutua

0.232

0.01

N/A

N/A

Pribowo, Edi

N/A

N/A

Indonesia 43– 0.902

Malaysia 32- 1.304

Indonesia-0.372

Malaysia- 0.203

Qiu, Yan

Shaukat, Amama

0.25

N/A

N/A

N/A

0

a – Пирсоны корреляци, б – Т тестийн утга, в – Хи квадрат тестийн утга

0

СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ

0

Мета-анализын шинжилгээгээр компанийн санхүүгийн гүйцэтгэл болон хүрээлэн буй орчны тодруулга хоорондын хамаарлыг үнэлсэн. Судалгааны өгүүлэлүүд хамаарлыг харилцан адилгүй аргачлалаар тодорхойлсон учир мэдээллийг нэгтгэж анализ хийх зорилгоор Хантер, Шмидт (1990)-ын статистикийн нэгтгэх аргачлалыг ашигласан. Мета-анализын хамаарах хувьсагчаар нягтлан бодох бүртгэл, зах зээлд суурилсан санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтийг  тодорхойлсон, үл хамаарах хувьсагчаар улс орон, судлагдсан хугацаа болон хүрээлэн буй орчны үзүүлэлтийг авсан. Хамаарлыг үнэлэхдээ корреляцийн коэфициент ашиглаж хамаарлын хүчийг тодорхойлов. Корреляцийн шинжилгээ ашиглаагүй, коэфициентийг бүрэн мэдээлээгүй тохиолдолд Розентал (1991) эсвэл Волф (1986)-ын томъёог ашиглан Т болон Z тестийн оноог корреляцийн коэфициентэд хувиргаж ашиглана. Хантер, Шмидтийн статистик тестийг дараах дарааллаар хийж гүйцэтгэнэ. Нэгдүгээрт кореляцийн коэфициентийн жинлэгдсэн дундажийг дараах томъёогоор(a) тооцно. 

0

r= NiriNi                             (a)

0

Тооцоололд N нь нийт ажиглагдсан утга, r корреляцийн коэффциент, r корреляцийн коэффциентийн жинлэгдсэн дундаж болно. Хоёрдугаарт ажиглалтын вариацийг тодорхойлно (б).

0

Sr2= Ni(ri-r)2Ni                   (б)

0

Гуравдугаарт түүврийн алдааны вариацыг Se2=1-r-2k/Ni томьёогоор үнэлнэ. Корреляцийн нарийвчилсан шинжилгээгээр нэгэн төрлийн байдлыг үнэлэхдээ 75 хувийн дүрмийг баримтлана. Нийт ажиглагдсан вариацийн 75 хувийг түүврийн алдаагаар тайлбарлах боломжтой тохиолдолд нэгэн төрлийн тархалттай гэж үзнэ (Перлман Шмидт, ба Хантер, 1980). Мөн Хи-квадрат тестээр статистик тестийн ач холбогдлын түвшинг тодорхойлох ба тэг таамаглал нь p утга тэгтэй тэнцүү байна. Статистик анализын үр дүнгийн тогтвортой байдал, нарийвчлалыг 95%-ийн итгэлийн интервал ба итгэх интервалаар тодорхойлно. Итгэх интервал бага, тэг утга агуулаагүй тохиолдолд үр дүнг тогтвортой, найдвартай гэж үзнэ. Корреляцийн коэфициентийн итгэлийн интервалын хэлбэлзэл бага байх нь дата анализын нарийвчлалыг илэрхийлнэ. Модератор анализаар дэд бүлгүүдийн нөлөөллийг илрүүлнэ. Шмидт ба Хантерын нэгэн төрлийн бус ажиглалтуудын үед дэд бүлгээр нөлөөллийг үнэлдэг энэхүү загвар нь нөлөөллийн хүчийг илүү нарийн тооцох нөхцөлийг бүрдүүлдэг. 

0

  1. Судалгааны үр дүн 

0

Системт тойм шинжилгээ:

0

Уг системт тоймд 13 орны 2143 компаний санхүүгийн гүйцэтгэл, хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлыг судлав.

0

Санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт

0

Компаний санхүүгийн гүйцэтгэлийн хувьсагчийг хэмжсэн үзүүлэлтүүд нь  нягтлан бодох бүртгэлд суурилсан, зах зээлд суурилсан, хуримтлагдсан хэвийн бус өгөөж гэсэн гурван бүлэгт харъяалагдаж байна.  Нягтлан бодох бүртгэлд суурилсан санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтэд Тобин Кю, хөрөнгийн өгөөж, эздийн өмчийн өгөөжийн үзүүлэлтүүд нь хамгийн өргөн ашиглагдсан бол зах зээлд суурилсан санхүүгийн гүйцэтгэлд хувьцааны үнийн хэлбэлзэл, зах зээлийн үнэлгээг ашиглаж хэмжсэн байна. 

0

Хүрээлэн буй орчны үзүүлэлт

0

Түүврээрх судалгааний өгүүлэлүүдэд хүрээлэн буй орчны хувьсагчийг хэмжихэд хамгийн олон давтагдаж ашиглагдсан үзүүлэлт нь  “хүрээлэн буй орчны тодруулга” байна. Дээрх хэмжүүрээр нийт 4 н судалгааны өгүүлэл хүрээлэн буй орчны хувьсагчыг хэмжсэн ба цаашилбал 2 судалгаанд дамми хувьсагч руу шилжүүлэн ашигласан байна. Олон нийтэд төдийлөн тархаагүй тогтсон загварт ороогүй, олон ялгаатай байдлаар хэмжигдсэн хүрээлэн буй орчны үзүүлэлтийг  (Ahmadi & Bouri, 2017), {Blacconiere, 1997 #5} судалгаануудад индексээр илэрхийлсэн нь шинэлэг байна. Индексийн тооцооллыг дараах байдлаар тооцоолжээ. 

0

ENVDINDXit = f {a0 + a1HWit + a2TCSit + a3NFit + a12INDit + a10CAPSPit + a4SVOLit + a5ROAit +a7GEARit + a8 LOGCP it + eit}

0

Шууд бус хамаарал

0

 

k

N

r

СХ

95 % ИИ

Хи Квадрат

Вариац

P утга

1994-2012

 

798

0.132

0.001

0.121-0.143

27.717

0.027

< 0.001

2016-2020

 

1345

0.217

0.001

0.207-0.227

75.996

0.035

< 0.001

0

Компаний хүрээлэн буй орчны үзүүлэлт, байгууллагын санхүүгийн гүйцэтгэл хоорондын хамаарал нь  дараах орнуудын судалгаануудад шууд бус байна. Нигер, Индонез, Малайз,    улсуудад шууд бус буюу хүрээлэн буй орчны үзүүлэлт нь компаний санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтэд шууд нөлөө  үзүүлэхгүй байна. Судалгаануудын давхардлыг ажиглавал шинээр гарч ирж буй (хөгжиж буй) зах зээлтэй улс орнуудын хувьд илэрсэн байна. 

0

Мета-анализ шинжилгээ:

0

Анализад 1994 – 2020 оны 15 судалгааны 2143 компаний шинжилгээний өгөгдлийг ашиглав. Хүрээлэн буй орчны тодруулга болон хувьцааны хэлбэлзэл хооронд эерэг хамааралтай байна (r = 0.19). Судалгааны үр дүнг ижил төстэй судалгаатай харьцуулвал дараах байдалтай байна. 

0

Пирсоны корреляцийн коэфициент

k

N

r

CX

95 % ИИ

Хи квадрат

Вариац

P утга

120

2143

0.186

0.001

0.178 – 0.193

76.158

0.0325

< 0.001

0

  • (Albertini & Environment, 2013) Хүрээлэн буй орчны менежмент болон компаний санхүүгийн гүйцэтгэл хоорондын хамаарлыг судласан 62943 компаний түүвэртэй хамарсан мета анализт системт тойм шинжилгээний нэгтгэсэн коррелляцийн коэффициент нь 0.09  гарсан байна. 

0

Хүснэгт 5. Компаний санхүүгийн гүйцэтгэл ба хүрээлэн буй орчны үзүүлэлт хоорондын хамаарлын мета анализ шинжилгээний дүн

0

Судалгаанд оролцсон байгууллагуудын 1994  - 2012 оны хугацаааны хамааарал  0.13, 2016 – 2020 оны хооронд 0.22 тодорхойлогдож байна. Шинжилгээний итгэх интервал хэлбэлзэл бага байгаа нь тооцоолол нарийвчлал хангалттайг илэрхийлж байна. 

0

Хүснэгт 6. Судалгааны хугацааны нөлөөллийг хянасан модерате анализын дүн

0

Дүгнэлт

0

Нийт системт тоймд хамрагдсан 19-н судалгааны 13 нь хүрээлэн буй орчны үзүүлэлт, компаний санхүүгийн гүйцэтгэлд хоорондын эерэг хамааралтай байгааг тодотгсон байна. Уг чиглэлээр хийгдсэн судалгаанууд нь ямар нэгэн 

0

Системт тойм шинжилгээний дүнгээр компани тайланд хүрээлэн буй орчны тодруулгыг тодорхой тусгах нь хувьцааны үнэ өсөхөд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл болох нь харагдаж байна.

0

  • Тухайн улс орны хөрөнгө оруулагчид, компаний мэдээлэл хэрэглэгчидийн ухамсартай байдал нь  компаний хүрээлэн буй орчны тайлан, санхүүгийн гүйцэтгэл хоорондын хамааралд шууд нөлөө үзүүлэх боломжтой байна.

0

 Мета-анализ шинжилгээний дүнгээр нэгтгэсэн корреляцийн коэфициент  0.19 байгаа нь хүрээлэн буй орчны тодруулга болон хувьцааны хэлбэлзэл хооронд эерэг хамаарал байгааг харуулж байна. 

0

  • Компаниуд хүрээлэн буй орчны тодруулгыг тодорхой нарийвчлан тайлагнах нь чухал байна. 
  • Байгууллагын салбарын онцлогоос хамааран хамаарлын түвшин ялгаатай байх боломжтой байна.
  • Улс   орны     хөгжлийн  түвшин  нь  компанийн  хүрээлэн   буй орчинд ээлтэй үйл ажиллагаа  явуулж  буй  эсэхтэй    холбоотой байж болно.

0

Тиймээс компаниуд тайланд хүрээлэн буй орчны тодруулгыг тодорхой нарийвчлан тайлагнах нь чухал байна. Түүнчлэн хүрээлэн буй орчны тодруулга нь санхүүгийн гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл болж байна. Байгууллагын салбарын онцлогоос хамааран хамаарлын түвшин ялгаатай байх боломжтой учир нарийвчлан судлах шаардлагатай байна. Мөн 2016 – 2020 оны судалгаанд хамаарал 1994 – 2012 оны судалгааны хамаарлаас харьцангуй өндөр байгаа нь сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид компанийн хүрээлэн буй орчны тодруулгыг анхаарч байгаатай холбоотой байж болно.

0

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 

0

Ahmadi, A., & Bouri, A. J. M. o. E. Q. A. I. J. (2017). The relationship between financial attributes, environmental performance and environmental disclosure. 

0

Albertini, E. J. O., & Environment. (2013). Does environmental management improve financial performance? A meta-analytical review. 26(4), 431-457. 

0

Alikhani, R., Maranjory, M. J. I. R. J. o. A., & Sciences, B. (2013). An Investigation on the Relationship between social and environmental Information disclosure leveland firms Performance in Iran. 5(1), 125-128. 

0

Almeyda, R., & Darmansya, A. J. I. J. o. P. S. (2019). The Influence of Environmental, Social, and Governance (ESG) Disclosure on Firm Financial Performance. (5), 278-290. 

0

Arafat, M. Y., Warokka, A., & Dewi, S. R. J. J. o. O. M. S. (2012). Does environmental performance really matter? A lesson from the debate of environmental disclosure and firm performance. 2012, 1. 

0

Bagby, J. W., Murray, P. C., & Andrews, E. T. J. V. E. L. J. (1995). How Green Was My Balance Sheet?: Corporate Liability and Environmental Disclosure. 225-342. 

0

Blacconiere, W. G., Northcut, W. D. J. J. o. A., Auditing, & Finance. (1997). Environmental information and market reactions to environmental legislation. 12(2), 149-178. 

0

Blacconiere, W. G., Patten, D. M. J. J. o. a., & economics. (1994). Environmental disclosures, regulatory costs, and changes in firm value. 18(3), 357-377. 

0

Brainard, W. C., & Tobin, J. J. T. A. E. R. (1968). Pitfalls in financial model building. 58(2), 99-122. 

0

Capelle-Blancard, G., & Petit, A. (2016). Every Little Helps? ESG news disclosure and stock market reaction. Retrieved from 

0

Cormier, D., Magnan, M. J. J. o. A., Auditing, & Finance. (1999). Corporate environmental disclosure strategies: determinants, costs and benefits. 14(4), 429-451. 

0

Dejun, D., & Wenjuan, X. J. E. R. (2011). Can Consumers Influence the Strategy of Corporate Environmental Management?[J]. 6

0

Deswanto, R. B., & Siregar, S. V. J. S. R. J. (2018). The associations between environmental disclosures with financial performance, environmental performance, and firm value. 

0

Fogler, H. R., & Nutt, F. J. A. o. M. J. (1975). A note on social responsibility and stock valuation. 18(1), 155-160. 

0

Freedman, M., & Jaggi, B. J. C. P. o. A. (1992). An investigation of the long-run relationship between pollution performance and economic performance: the case of pulp and paper firms. 3(4), 315-336. 

0

Freedman, M., & Patten, D. M. (2004). Evidence on the pernicious effect of financial report environmental disclosure. Paper presented at the Accounting Forum.

0

Hackston, D., Milne, M. J. J. A., auditing, & journal, a. (1996). Some determinants of social and environmental disclosures in New Zealand companies. 

0

KALASH, İ. J. S. (2020). Environmental Disclosure: Determinants and Effects on Financial Performance? An Empirical Evidence from Turkey. 28(46), 95-115. 

0

Khasanah, E. M., & Oswari, T. J. J. I. E. B. (2019). The Effect Of Environmental Performance On Company Value With Financial Performance As Intervening Variable At The Manufacturing Company Listed In Indonesia Stock Exchange. 23(2), 130-149. 

0

Kikuchi, T. (2005). Does green management pay? An empirical examination of the relationship between the environmental and financial performance of listed Japanese companies. 

0

Klassen, R. D., & McLaughlin, C. P. J. M. s. (1996). The impact of environmental management on firm performance. 42(8), 1199-1214. 

0

Malarvizhi, P., & Matta, R. J. T. B. A. R. (2016). “Link between Corporate Environmental Disclosure and Firm Performance”–Perception or Reality? , 36(1), 107-117. 

0

McGuire, J. B., Sundgren, A., & Schneeweis, T. J. A. o. m. J. (1988). Corporate social responsibility and firm financial performance. 31(4), 854-872. 

0

McWilliams, K. J. I. s. s. p. t. e. i. (2017). Productivity in accounting services. 118. 

0

Olaoye, O. F., Oluwadare, O. E. J. I. J. o. A. R. i. B., & Sciences, S. (2018). Corporate Social Responsibility and Stock Price Market of Selected Listed Companies in Nigeria. 8(7), 872-886. 

0

Porter, M. E., & Van der Linde, C. J. J. o. e. p. (1995). Toward a new conception of the environment-competitiveness relationship. 9(4), 97-118. 

0

Pribowo, E., & Rahmawati, E. THE EFFECT OF CORPORATE GOVERNANCE MECHANISMS TOWARDS ENVIRONMENTAL DISCLOSURES AND THE IMPACT ON FIRM VALUE. 

0

Qiu, Y., Shaukat, A., & Tharyan, R. J. T. B. A. R. (2016). Environmental and social disclosures: Link with corporate financial performance. 48(1), 102-116. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн