Буцах

2021026 - Боловсролын салбарт дижитал шилжилтийн нөлөө

Нийгэм

Хураангуй 

0

Энэхүү өгүүллийн I бүлэгт сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон дижитал шилжилт гэх ойлголтын  талаар ном зүйн судалгаа хийж, II бүлэгт Монгол улсад дижитал шилжилтийн экосистем  бүрдэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологи, төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээний  хүртээмжийн өнөөгийн байдлыг тодорхойлон, III бүлэгт дижитал шилжилтийн нөлөөгөөр үйл  ажиллагааны бүх салбарт тэр дундаа боловсролын салбарт сүүлийн жилүүдэд гарч байгаа  өөрчлөлтүүдийг тоймлон, IV бүлэгт онлайн/ цахим сургалтад суралцагдаас асуулга судалгаа авч  судалгааны өгөгдлийн найдвартай байдлын статистикийг тооцон, дисперсийн болон регрессийн  шинжилгээ хийж үр дүнг тайлбарласан. Мөн ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаа авч үр  дүнг нэгтгэсэн. Өгүүлийн эхний 3 бүлэгт хоёрдогч мэдээлэл, IV бүлэгт тоон болон чанарын  судалгааны аргыг ашигласан. Боловсролын салбарт дижитал шилжилтийг амжилттай хийх арга  замуудыг тодорхойлохыг зорьсон.  

0

  Түлхүүр үг: Дижиталчлал, цахимжуулалт, онлайн/ цахим сургалт, Coursera, Tomyo, Melearn

0

Удиртгал  

0

Бизнесийн байгууллагуудын жишээн дээр  дижитал шилжилтийн талаар олон судалгаа  байдаг хэдий ч боловсролын салбарт дижитал  шилжилтийн нөлөөг судлах хэрэгцээ  шаардлага байсаар байна. Аж  үйлдвэржилтийн IV хувьсгал явагдаж буй энэ  үед дээд боловсролын салбарт дижитал  шилжилтийг хурдан хийснээр орчин үеийн их  сургууль нь үнэ цэнэтэй, тогтвортой үйл  ажиллагаа явуулах боломжтой. Цаашид  тодорхой бус ирээдүйтэй, орчин үеийн  динамик орчныг даван туулахын тулд их дээд  сургуулиуд ойрын болон урт хугацааны  туршид амжилтад хүрэх шинэ арга замыг  бодох хэрэгтэй. (Hilton, 2012). Дээд  боловсролын байгууллагуудын дижитал  шилжилт нь технологийн болон зохион  байгуулалтын өөрчлөлтийг голчлон  хэрэгжүүлэх явдал юм. (F. A. Menendez, A.  Maz Machado, C.Lopez-Esteba, 2016).1 

0

1. Ном зүйн судалгаа  

0

Дижитал шилжилтийн 3 үе шат  байдаг. Digitization (дижиталчлал) гэдэг  нь аналог форматад хадгалагдсан өгөгдөл  мэдээлэл (цаасан дээр, дуу, зураг г.м)-ийг  цахим хэлбэрт хувирган шилжүүлнэ гэсэн  үг юм. Ингэснээр компьютер эдгээр мэдээ  мэдээллийг хадгалах, ойлгох, цаашид  ашиглах боломжтой болно гэсэн үг.  Мэдээллийг тоон технологид хувиргах нь  цахим шилжилт хийх аяллын эхний  

0

  

0

1"Дижитал Эрин Нийгэм, эдийн засаг, бизнес"  http://www.kas.edu.mn/upload/photos/article/Econo mic%20Analytica%20-%20Дижитал%20Эрин%20 Нийгэм,%20эдийн%20засаг,%20бизнес.pdf.  Accessed 21 Mar. 2021. 

0

2"Цахим шинэчлэл хийх таны зам." https://s3.rsbp mn.org/library/msme-finance/ksep-lib-your-path-to digital-transformation.html. Accessed 21 Mar. 2021. 3"Дижитал шилжилт байгууллагыг тогтвортой  хөгжилд хөтлөх нь" 11 Aug. 2020,  

0

https://www.cita.gov.mn/55858.html. Accessed 23  Mar. 2021. 

0

бөгөөд хамгийн чухал алхам юм. Энэ нь  суралцагчдын цахим ул мөрийг улам  гүнзгийрүүлэх боломжийг олгодог.  Digitalization (цахимжуулалт) гэдэгт  дижитал технологийг ашиглан бизнесийн  үйл ажиллагаа илүү хурдан, хялбар  явуулахыг ойлгож болно. Digital  transformation (дижитал шилжилт) гэдэг  нь үйл ажиллагааны болон бүтцийн ур  хугацаан дахь хувьсан өөрчлөлт юм.  Энэхүү үзэгдэл нь бизнесийн системийг  бүхлээр нь шинэчлэн өөрчлөх болно.2 Дижитал шилжилт гэдэг нь бүтээмжээ  дээшлүүлэхийн тулд дижитал технологи,  шинэ бизнес загвар ашиглан байгууллагаа  өөрчлөхийг хэлнэ. (Т.Халтар, 2017).  Дижитал шилжилт гэдэг нь зөвхөн  технологийн тухай асуудал биш бөгөөд  сэтгэлгээ, соёлын шинэ давлагааг  хэвшүүлэх замаар технологийг  нэвтрүүлж, эргэн тойрондоо, нийгэмдээ  илүү эергээр нөлөөлөхийг хэлнэ. 3 

0

Дижитал шилжилтийн  тодорхойлолтууд4 

0

Европын комисс, ЭЗХАХБ зэрэг  олон улсын улс төр эдийн засгийн  томоохон байгууллагууд, судалгааны  хүрээлэнгүүд болон судлаачдын зүгээс  гаргасан дижитал шилжилтийн талаарх  тодорхойлолтуудыг доорх хүснэгтэд  нэгтгэн харуулав.5  

0

4"Digital Transformation: A Literature Review  and ... - ResearchGate." 23 Sep. 2017,  

0

https://www.researchgate.net/profile/Joao_Reis17/pu blication/323994364_Digital_Transformation_A_Lit erature_Review_and_Guidelines_for_Future_Researc 

0

h/links/5afea5b50f7e9b98e019961e/Digital Transformation-A-Literature-Review-and Guidelines-for-Future-Research.pdf. Accessed 22  Mar. 2021. 

0

5"DIGITAL TRANSFORMATION:  

0

CONCEPTUAL FRAMEWORK."  

0

http://cibmee.vgtu.lt/index.php/verslas/2019/paper/vi ewFile/191/197. Accessed 22 Mar. 2021.

0

Хүснэгт 1.1 Дижитал шилжилтийн тодорхойлолт

0

Зохиогч 

Тодорхойлолт

Fitzgerald et al. 

Шинэ бизнес загвар бий болгож, үйл ажиллагаагаа оновчтой болгон,  хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлж бизнесээ сайжруулах  зорилгоор сошиал медиа, гар утас болон аналитик хэрэгслүүд г.м  шинэ дижитал технологуудыг ашиглах

Solis et al. 

Хэрэглэгч бүртэй харилцах харилцаанд дижитал хэрэглэгчидтэй үр  ашигтай холбоо тогтоохын тулд технологи болон бизнесийн  загвараа шинэчлэх

Westermen et al. (2011,  2014) 

Karagiannaki et al (2017) Deloitte (2018)

Байгууллагын гүйцэтгэлийг эрс сайжруулахын тулд технологийг  ашиглах. Дижитал технологи нь процессыг сайжруулах, шилдэг  авьяастнуудыг татах, шинэ бизнес загвар бий болгох боломжийг  бүрдүүлдэг.

Stolterman and Fors 

Хүний амьдралын бүхий л хүрээнд дижитал технолоийн авчрах  өөрчлөлтүүд

Gruman 

Бизнес болон нийгмийн бүхий л хүрээнд бүрэн дүүрэн нөлөөлөхийн  тулд дижитал технологийг ашиглах 

Hess et al (2016) 

Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтэц зохион байгуулалт,  процессын автоматжуулалт зэргийг багтаасан бизнес загварт  дижитал технологийн авчрах өөрчлөлтүүдийг хэлнэ. 

Liere-Netheler et al (2018) 

Хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа оновчтой  болгох, шинэ бизнес загвар бий болгох зэргээр бизнесээ эрс  сайжруулахын тулд сошиал медиа, гар утас болон аналитик  хэрэгслүүд г.м шинэ дижитал технологуудыг ашиглах

Европын комисс (2019) 

Дэвшилтэт технологи болон дижитал системийг нэгтгэснээр  шинэлэг бизнесийн загвар, шинэ процесс, ухаалаг бүтээгдэхүүн  үйлчилгээг бий болгох 

ЭЗХАХБ (2018) 

Дижиталчлал болон цахимжуулалт эдийн засаг нийгмийн  нөлөөллийг хэлнэ. Дижиталчлал гэдэг нь аналог форматад  хадгалагдсан өгөгдлийг цахим хэлбэрт хувирган шилжүүлэх,  Цахимжуулалт гэдэг нь одоогийн үйл ажиллагааг шинэчлэн  өөрчлөхийн тулд дижитал технологи болон өгөгдлийг ашиглахыг  хэлнэ. 

IMD 

Дижитал технологиуд болон бизнесийн шинэ үагварт суурилан  байгууллагын ашигт ажиллагаа, үйл ажиллагааны өгөөж, үр ашгийг  нэмэгдүүлэх байгууллагын өөрчлөлт юм. 

Schewertner (2017) 

Байгууллагын ашиг орлого, өрсөлдөөний давуу тал, үр ашгийг  нэмэгдүүлэхүйц шинэ бизнес загвар, процесс, програм хангамж 

0


 

0

 

болон системийг бий болгохын тулд технологийг ашиглах

Bloomberg (2018) 

Дижитал шилжилт нь байгууллагыг өөрчлөлтөд илүү сайн дасан  зохицохыг шаарддаг бөгөөд байгууллага хэрэглэгч төвтэй болсноор  өөрчлөлтийг “цөм чадвар” болгон хувиргадаг.

Del Rowe 2017 

Ирээдүйд өсөлттэй байх бизнес эрхлэхийн тулд хүн болон  технологид оруулах хөрөнгө оруулалт 

0

Дижитал шилжилт нь (1)  технологийн хэрэглээнд тургуурладаг, (2)  бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг  шаарддаг, (3) нийгмийн амьдралд нөлөө  үзүүлж байдаг гэж дүгнэж болно.6 

0

Дижитал шилжилт гэдэг нь  аналогиос дижитал технологи руу хийж  буй энгийн нэгэн шилжилт биш бөгөөд  бизнесийн байгууллагын хувьд хүргэж  буй бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн  загвар, дотоод процесс гээд бүхий л  түвшиндээ уламжлалт арга барилаас салж,  шинэ арга барилыг эрэлхийлэх нь энэ  шилжилтийг хэрэгжүүлэх үндэс суурь  болно. Өнөөдөр технологи экпоненциал  хурдаар хөгжиж байна. Тодруулбал,  Муурын (Moore’s law) хуулиар  компьютерийн эд ангийн хурд болон  багтаамж 18-24 сар, Баттерын (Butter’s  Law) хуулиар холболт дамжуулалтын  хурд 9 сар, Крайдерын (Kryder’s Law)  хуулиар багтаамжийн хүчин чадал 13  сарын хугацаанд хоёр дахин нэмэгдэнэ  гэж үздэг. Тийм ч учраас энэхүү хурдыг  уламжлалт бизнесийн хөгжлөөр гүйцэх  боломжгүй.7 

0

  

0

6"A Systematic literature review of Digital  Transformation - IEOM."  

0

https://ieomsociety.org/toronto2019/papers/236.pdf.  Accessed 22 Mar. 2021. 

0

7"Дижитал хувьсал гэж юу вэ? +  

0

Байгууллагадаа ... - Unread Today."  

0

https://www.unread.today/c/2121. Accessed 24 Mar.  2021. 

0

2. Дижитал шилжилтийн экосистем 

0

Хүн ам, орон сууцны 2020 оны  тооллогоор 6 ба түүнээс дээш насны нийт  суурин хүн амын 87.8 хувь нь гар утас  хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт  хэрэглэгчид байна. 6 ба түүнээс дээш  насны гар утас, интернэт хэрэглэгчдийн  эзлэх хувь 2010 оноос харьцангуй өссөн  ба гар утас хэрэглэгчид 17.8 хувиар  интернэт хэрэглэгчид 34.1 хувиар тус тус  өсчээ. Дэлхий нийтээр даяаршиж  интернэтийн хэрэглээ маш хурдан өссөөр  байгаа ба Монгол Улсад ч бас 3G болон  4G сүлжээ орж ирснээр гар утас болон  байнга интернэт хэрэглэгчдийн тоо  ихэссэн.8 Үүрэн холбооны сүлжээ Монгол  Улсын нутаг дэвсгэрийн 95 хувийг  хамарч, бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо  5.56 саяд хүрсэн. Монгол Улсад интернэт  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66  байгууллага үйл ажиллагаа эрхэлж, нийт  хэрэглэгчдийн тоо 3.0 сая болов. Монгол  Улсын хэмжээнд 5G технологийг  нэвтрүүлэх талаар бодлогын баримт  бичгийг батлав. Манай улс 2023 оноос 5G  технологийг ашиглах боломжтой болно.9 Цар тахлын улмаас хатуу хөл хорио  

0

8"Интернэт хэрэглэгчид 34.1 хувиар өсчээ."  https://livetv.mn/p/166453. Accessed 23 Mar. 2021. 9"Монгол Улсын ХХМТСалбарын түүхэн  замнал" 30 Oct. 2020,  

0

https://www.cita.gov.mn/58024.html. Accessed 23  Mar. 2021.

0

тогтоосон XI, XII сард дата хэрэглээ 2019  оны мөн үеэс 80 гаруй хувиар өссөнийг  Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн газрын тайлангаас харж  болохоор байна. 2018 онд 1 хэрэглэгчийн  гар утасны сарын дундаж дата хэрэглээ  ойролцоогоор 4GB-тай тэнцэж байсан бол  2019 онд 7-8 GB, 2020 онд 12-13 GB-д  хүрч нэмэгдсэн. Дата хэрэглээ сүүлийн 3  жил 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.  Өдөр тутмын амьдралд хэрэгтэй ухаалаг  гар утасны төрөл бүрийн  аппликейшнуудаар зах зээл "үерлэж"  байна. (Тацуяа Хамада, Mobicom). Хатуу  хөл хорионы үед дата болон интернет  хэрэглээ 80%-аар нэмэгдсэн.  Интернетийн багтаамжийг нэмэгдүүлэх  тал дээр мэдээллийн технологийн дэд  бүтцийн хувьд Монгол улс харьцангуй  бэлэн байсан бол технологийн  шийдлүүдийг дотооддоо хийх, програм  хангамж үйлдвэрлэх чиглэлд хараахан  бэлэн биш байна. (Д.Энхбат, Unitel).  Дэлхийн Эдийн Засгийн Форумаас  гаргасан судалгаагаар Монгол Улс  дэлхийд хамгийн хямдхан интернет  ашигладаг 10 орны нэг юм. Энэ төрлийн  үйлчилгээ үзүүлэгч компаниуд олон  төрлийн интернет, дата хэрэглээний  нөхцлийг иргэдэд санал болгосноор  хэрэглээ ч тогтмол нэмэгдсээр байна.10 Монгол улсын интернет хэрэглэгчдийн  тоог гадаад эх үүсвэрүүдээс судалж үзэхэд  1.69 сая (ITU), 783.7 мянга (CIA world  Factbook), 2.23 сая (Internet World Stats),  1.69 сая (World bank) гэсэн зөрүүтэй  мэдээлэл байна. 15-аас дээш настай  хүмүүсийн 93% нь банкны данстай бөгөөд  

0

  

0

10 "Хөл хорио ба интернетийн хурд." 19 Dec.  2020, https://www.ugluu.mn/441458.html. Accessed  23 Mar. 2021. 

0

11 "Digital 2021: Mongolia - DataReportal." 12 Feb.  2021, https://datareportal.com/reports/digital-2021- mongolia. Accessed 23 Mar. 2021. 

0

17.1% нь онлайнаар худалдан авалт болон  төлбөр тооцоо хийдэг. 11 

0

Технологид суурилсан цахим төлбөр  тооцооны эрин үед бид Mobile bank,  MonPay, SocialPay, QPay, Lend.mn, Upoint  зэрэг платформуудыг ашиглаж байна.12 

0

Монгол улсын хувьд арилжааны банкууд  нийт үйлчилгээнийхээ 40-50 хувийг  дижитал хэлбэрээр хүргэж байна. Цаашид  дижитал шилжилтийг өргөжүүлэхэд  арилжааны банкуудад нэгдсэн “Биг дата”  (Big data) хангалтгүй байгаа юм. Өөрөөр  хэлбэл, тухайн харилцагчийг таних  боломжгүй байгаа нь томоохон сорилт  болж байна. Арилжааны банкууд дижитал  шилжилтийг шат дараатай хийж байгаа ч  гол цөм болох Big data дээр суурилж  өгөгдлийг олборлох (data mining), анализ  хийх (data analysis) болон хиймэл оюунд  суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг  нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн  банкууд дотоод үйл ажиллагааг бүрэн  автоматжуулах, мэдээллийн технологийн  дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухалд  тооцогдож байна. Ингэхдээ алхам алхмаар  автоматжуулж, дижитал шилжилтүүдийг  хийх нь тохиромжтой. Энэ хүрээнд IT дэд  бүтэц, боловсон хүчин сайжруулахаас  гадна зохицуулагч байгууллагууд буюу  Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн  зохицуулах хорооны дэмжлэг юу түрүүнд  чухал юм. Мөн хууль эрх зүйн орчинг  бүрдүүлэх зэрэг шийдэх шаардлагатай  олон ажил байна.13 Хөдөлгөөнт банкны  2020 оны хоёрдугаар улирлын тайлангийн  дүнгээр улсын хэмжээнд нийт 2.4 сая  интернэт банкны эрхтэй хэрэглэгч байгаа  нь өмнөх оныхтой харьцуулахад 2.7  мянган хэрэглэгчээр буюу 1.7 хувиар  

0

12 "Амьдралд эерэг өөрчлөлт авчрах шинэ  боломж." 25 Sep. 2020,  

0

https://www.inews.mn/a/16319. Accessed 23 Mar.  2021. 

0

13 "2020 оны тренд "Дижитал банк" - Төсөл,  судалгаа." 15 Sep. 2020, http://pronet.mn/2020-оны тренд-дижитал-банк/. Accessed 23 Mar. 2021.

0

өссөн байна. Интернет болон ухаалаг гар  утсаар 2020 оны хоёрдугаар улирлын  байдлаар нийт 61.6 сая ширхэг гүйлгээг  хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.9 сая  ширхэг гүйлгээгээр өссөн үзүүлэлттэй  гарсан байна. Мөн эдгээр гүйлгээний 89.1  хувийг ухаалаг гар утсаар хийсэн байгаа  нь нийт хэрэглэгчид гар утасны  аппликэйшн-ийг түлхүү ашигладаг  болохыг харуулна.14 

0

3. Дижитал шилжилтийн нөлөөгөөр  бүхий л салбаруудад гарч буй өөрчлөлт 

0

Сүүлийн жилүүдэд Монгол улсын  үүрэн холбоо, банк санхүү, төлбөр тооцоо  (Анд глобал ХХК-lend.mn, Ard app, Qpay,  Social Pay), жижиглэн худалдаа (Shoppy,  Одо экосистемс ХХК), хэвлэл мэдээлэл  (World Plus LLC), үл хөдлөх хөрөнгө (Их  гэр платформ), боловсрол (Чимэгэ  Системс ХХК, Томё Эдтэк ХХК,  econtent.mn) зэрэг олон салбарт дижитал  шилжилтийг бүрэн хэрэгжүүлэх зорилго  тавин ажиллаж байна. Гэвч цахим  шилжилтийг бодлого, стратегийн  түвшинд авч үзэж байгаа компаниуд их  цөөн байна. (Н.Баттулга, IT-zone)  

0

Олон гарааны компаниуд Монголын  зах зээл дээр технологио туршиж  цаашлаад дэлхийн зах зээлд гарахыг  зорин ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн  нэг нь Tomyo платформ юм. Гар утас  болон бусад төхөөрөмжөөр хичээл үзэж  байгаа хүүхдүүдийг тоглоом тоглох г.м  хэрэггүй зүйл хийж байна гэж хардах, мөн  онлайн сургалт үнэгүй, хямд байх ёстой  гэсэн эцэг эхчүүдийн хандлага нь онлайн  сургалтыг хөгжүүлэхэд саад бэрхшээл  болдог.15 Хүний хэл яриаг хиймэл  оюунаар боловсруулах технологийн суурь    

0

14 "Бэлэн мөнгө гүйлгээнээс шахагдаж, банкны  карт ашиглах нь цөөрчээ."  

0

https://news.mn/r/2359538/. Accessed 23 Mar. 2021. 15"Б.Энхжаргал: TomYo Казакстан, Шри Ланкийн зах зээл рүү гарна." 30 Dec. 2020,  

0

шийдлийг хөгжүүлж байгаа Чимэгэ  Системс гарааны компани нь  боловсролын салбарт багшийн ажлыг  хөнгөвчлөх, сургалтын  хэрэглэгдэхүүнийг цахимжуулах,  ярилцлагыг хурдан хөрвүүлэх, илтгэл  тайлан бэлдэх, видео анимэйшн, подкаст,  сонсдог ном уншуулах зэргээр хүний  ярьж хэлэлцэж, бичиж шивдэг бүх салбарт  инноваци хийх боломжийг олгож байна.  Тус компани мөн байгууллагын хурлын  менежментийн Майндтаск платформыг  хөгжүүлж байна.16 

0

ШУТИС нь онлайн сургалтдаа  Microsoft Office (MS) 365 программ  ашиглан, дижитал соёлд суралцаад жил  гарамын хугацаа өнгөрч байна. Microsoft  Office 365-д 14,000 оюутан 1,100 багш  бүртгэлтэй байна. Microsoft Teams апп  ашиглалт нэг өдөрт 6 сая орчим (аудио  цаг), 6-7 сая орчим (видео цаг) 400 мянга  гаруй дэлгэц хуваалцсан статистик тус тус  гарсан байна. Мөн 2019-2020 оны  хичээлийн жилийн хаврын улиралд  ШУТИС-ийн хэмжээнд салбар,  тэнхимийн хурал, бүрэлдэхүүн  сургуулиудын захирлын зөвлөлийн хурал,  захиргааны зөвлөлийн хурал, Ректорат,  УЗ-ийн хурал, диплом хамгаалалт,  төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа MS  Teams ашиглан явагдсан. Microsoft Office  365 нь зөвхөн Microsoft Teams  программаар хязгаарлагдахгүй бөгөөд  Word, Excel, PowerPoint, Form /санал  асуулга, шалгалт авах боломжтой/,  Onedrive 50GB багтаамжтай зэрэг апп-ууд  багтаж байгаа. Цаашдаа MS Office 365  ашиглалтын хүрээг тэлж “ШУТИС-2030”  стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрт багтсан  оюутан, багш нарын үйлдлийн систем,  

0

https://www.cita.gov.mn/58686.html. Accessed 22  Mar. 2021. 

0

16 ""Чимэгэ" технологийг албан ёсоор нээлээ."  https://www.montsame.mn/mn/read/237941.  Accessed 22 Mar. 2021.

0

оффисын программ хангамжуудын  лицензийн асуудлыг шийдэх чиглэлд  ажиллаж байна.17 Төрийн болон хувийн  хэвшлийн олон сургууль Microsoft Office  365-ийг ашиглаж байгаас City их сургууль  вэб сайт дээрээ бүх төрлийн гарын авлага,  зааврыг ойлгомжтойгоор байршуулжээ.18 

0

4. Асуулга судалгааны үр дүн 

0

Боловсролын салбар дахь  уламжлалт сургалт болон онлайн, цахим  сургалтын ялгаа, давуу ба сул тал,  суралцагчдын ойлголт, үнэлэмж, цаашид 

0

суралцах хүсэл эрмэлзлийг тодорхойлох  зорилгоор санамсаргүй түүврийн аргаар  асуулга судалгаа авч, өгөгдөл цуглуулан  SPSS-22 програм дээр шинжилгээ хийж  дүгнэсэн. (Судалгааны асуулгыг Хавсралт  1-ээс харна уу.) Түүврийн эх олонлогийг  УБ хотын харьяалалтай 15-34 настай  443629 мянган иргэдээр19, алдааны  хязгаарыг 6%, итгэх магадлалыг 95%  байхаар тооцоход түүврийн хэмжээ 267  гарсан.20 

0

Зураг 4.1 Түүврийн хэмжээг  

0

тодорхойлох 

0

0

  

0

17 "Microsoft Office 365-ын талаар." 30 Nov. 2020,  https://www.must.edu.mn/mn/news/9349. Accessed  24 Mar. 2021. 

0

18 "Microsoft office 365 гарын авлага | CITI  University." https://www.citi.edu.mn/gariin-avlaga 365/. Accessed 24 Mar. 2021. 

0

19 "Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит  тооллого - Untitled."  

0

Шаардлага хангасан 240 асуулгад  боловсруулалт хийсэн. Судалгаанд  оролцогчдын 86.3% нь 18-24 насны залуус  бөгөөд 52.5% нь Улаанбаатар хот, 47.5%  нь орон нутгаас цахимаар суралцаж байна.  Судалгаанд оролцогчдын 18% нь i3  процессортой, 45% нь i5 болон i7  процессортой компьютер, 1.1% нь  Macbook ашигладаг, 12% нь компьютер  байхгүй гэсэн хариулт өгчээ. 23.9% нь  компьютерийн үзүүлэлтээ мэдэхгүй  (дутуу бичсэн, хариулаагүй) гэсэн  хариулт өгсөн нь сонирхолтой. 48.3% нь  компьютероо хувьдаа ашигладаг бол  51.7% нь дундаа ашигладаг.  Компьютерийн хүрэлцээ хангамж  дутагдалтай байна. Сургалтад  хамрагдахад гардаг хүндрэл бэрхшээлийн  хувьд 49.4% нь интернетийн хурд бага,  33% нь хичээл хийх орчин нөхцөл дутмаг,  12% нь таблет нөтбүүкгүй, 5.6% нь  асуудал гардаггүй гэсэн хариулт өгсөн.  Судалгаанд оролцогчид онлайн, цахим  сургалтын давуу талыг олон хүнтэй  уулзаж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй,  олон удаа давтан үзэх боломжтой, эдийн  засагт хэмнэлттэй гэж тодорхойлсон бол  сул талыг амьд харилцаа дутмаг, багаар  харилцан ажиллах боломж  хязгаарлагдмал, бие даан суралцах чадвар,  хичээл чармайлт шаарддаг, цахим ном  сурах бичгийн хангамж хүрэлцээ дутмаг  гэж үнэлжээ. Судалгаанд оролцогчдын  55.4% нь өнөөгийн түвшинд онлайн,  цахим сургалтын чанар танхимын  сургалтыг хараахан гүйцэхгүй гэдэг дээр  санал нийлж байна.  

0

https://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Ce nsus2020-Main-report.pdf&ln=Mn. Accessed 25  Mar. 2021. 

0

20 "Sample Size Calculator."  

0

https://www.surveysystem.com/sscalc.htm. Accessed  25 Mar. 2021.

0

Суралцагчдын 32.3% нь багш нарын  аппликейшн, платформ, техник  технологийн талаарх мэдлэгийг  нэмэгдүүлэх, 25.4% нь багш нарын заах  арга, харилцааны тал дээр анхаарах, 42.3%  нь бие даалт, семинарын даалгаврын цаг  хугацаанд уян хатан хандах шаардлагатай  гэсэн саналыг гаргасан. 

0

Судалгааны өгөгдлийн найдвартай  байдлын статистикийг тооцож,  дисперсийн болон регрессийн шинжилгээ  хийж үр дүнг тайлбарласан. Cronbach  Alpha нь судалгааны асуулгын найдвартай  байдал, асуултуудын дотоод нийцтэй  байдлыг хэмжихэд зориулагдсан  асуултууд (items) хэр тогтвортой, өөрөөр  хэлбэл хэр найдвартай утга илэрхийлж  буйг шалгах зорилготой.  

0

Хүснэгт 4.1 Судалгааны өгөгдлийн  найдвартай байдлын статистик 

0

Cronbach's  

Alpha

N of Items

0.849 

14

0

Хүснэгт 4.1-ээс Cronbach alpha коэф  0.849 (>0.8) гарсан нь судалгааны  асуултууд нь хамааран хувьсагчийн утгыг  тогтвортой илэрхийлж, нийцтэй байгааг  илтгэж, судалгааны асуулга найдвартай  болохыг харуулж байна. 

0

Дисперсийн шинжилгээний үр дүн  статистикийн ач холбогдолдтой гарсан.  Судалгаанд оролцогчдын зөвхөн 25 % нь  цахим сургалтын систем болон microsoft  teams-ээр хичээлээ үзэхийн хажуугаар  Tomyo, Melearn, Coursera зэрэг өөр бусад  онлайн сургалтад хамрагдсан бөгөөд  эдгээр суралцагчид дээрх төрлийн  сургалтуудад хамрагдаагүй  суралцагчидтай харьцуулахад дижитал  шилжилтийн талаар мэдлэгийн түвшин  өндөр (M=3.25, SD=0.88), онлайн сургалт  

0

нь үр дүн сайтай (M=2.67, SD=1.22) гэж  үнэлсэн бөгөөд цаашид онлайнаар сурах  эрмэлзэл ихтэй (M=3.40, SD=1.08),  онлайнаар суралцахыг бусдад санал  болгохдоо итгэлтэй (M=3.23, SD=1.08)  байна. (Шинжилгээний үр дүнг хавсралт 2- оос харна уу.

0

Регрессийн шинжилгээний үр дүн  статистикийн ач холбогдолдтой гарсан  (F=33.071, p<0.001). Амьд харилцаа  холбоо, цаг төлөвлөлт сахилга бат, зардал  цаг хэмнэлт, судлах материал эх сурвалж  болон багаар ажиллах боломж нь онлайн  сургалтын үр дүнгийн өөрчлөлтийн  64.3%-д нөлөөлж байна. Онлайн, цахим  сургалтын хувьд амьд харилцаа дутмаг,  багаар ажиллах боломж бага байдаг нь  сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлж  байгаа хэдий ч цаг төлөвлөлт сахилга  батыг хэвшүүлэн, зардал цагаа хэмнэж,  онлайн эх сурвалжуудыг сайн  ашигласнаар илүү үр дүнтэй суралцаж  болно. (Шинжилгээний үр дүнг хавсралт 3- оос харна уу.

0

Ганцаарчилсан ярилцлагын  судалгааны үр дүн 

0

Тоон судалгааны үр дүн зарим  тохиодолд хангалтгүй байдаг. Тиймээс  ихэнх тохиолдолд тоон судалгаатай хамт  чанарын судалгаа хийдэг. Тоон  судалгааны үр дүнд судалгаанд  оролцогчдын 17% нь цахим сургалтын  систем болон microsoft teams-ээр хичээлээ  үзэхийн хажуугаар Tomyo, Melearn,  Coursera гэсэн платформуудыг ашиглаж  байсан туршлагатай байсан бөгөөд эдгээр  платформуудын онцлог, давуу сул тал,  хүндрэл бэрхшээлийн талаар илүү  дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд  ганцаарчилсан ярилцлагын аргаар  мэдээлэл цуглуулж нэгтгэн дүгнэсэн. 

0

Дэлхийд тэргүүлэгч MOOC  платформуудын нэг болох Coursera нь 

0

оюутнууд бие биеэ үнэлэх үнэлгээний  стратегийг хэрэгжүүлдэг.21 Даалгавруудыг үнэлэхдээ рубрик  үнэлгээний системийг ашиглан тухайн  хичээлийг сонгосон 3-аас дээш  суралцагчаар үнэлүүлдэг бөгөөд үнэлгээг  хувийг мэйл хаягаар нь явуулдаг. Мөн  тухайн суралцагч өөр бусад 3-аас дээш  хүний даалгаврыг үнэлж, санал зөвлөмж  өгдөг. Courseara дээр хичээл үзэж байсан  суралцагчдын туршлагаас харахад хичээл  үзэж эхлэхээсээ өмнө цагийн бүсээ  тааруулж болдог, хичээл үзэж дуусах  хугацаагаа сунгаж болдог, 8 хэл дээр  subtitle-аар харах боломжтой, видео болон унших материалуудыг татаж авч болдог,  тест өгсний дараа зөв болон буруу  хариултуудаа харах боломжтой, тестийг  хэдэн ч удаа өгч болдог, ямар нэг асуудал  гарвал зөвхөн аль нэг ажилтанд хандах  биш coursera help center дээр бичиж  ажилтнуудаас тусламж авч болдог,  сертификат гаргахдаа өөрийгөө мөн  гэдгийг баталгаажуулахын тулд иргэний  үнэмлэхний 2 талыг upload хийж оруулах  ба вэб камераараа нүүрний зургаа дарж  оруулдаг зэрэг олон сайн сургамжуудыг  авч болно. (Г.Цолмон, ШУТИС-ийн  БуХС-ийн багш).  

0

Coursera онлайн сургалт нь хүн  бүхэнд нээлттэй бөгөөд 4-6 долоо  хоногийн хугацаанд өөрийн сонирхсон  сэдвээрээ шинэ мэдлэг, чадварыг эзэмших  боломжтой. Төлбөрийн хувьд 29- 99$ доллар байдаг. Түүнчлэн тус  сургалтанд хамрагдаж дуусаад сертификат  авах боломжтой байдаг нь давуу талтай.  Мөн өөрийн хүссэн ажил, төсөл хөтөлбөрт  ороход өмнөх их сургуулийн боловсрол  таны орох гэж буй ажилтай холбоогүй  тохиолдолд энэхүү сертификатаар нөхөх  боломжтой байдаг нь таалагдсан.  

0

  

0

21 "Хямралын үеийн төгсөлтийн шалгалт,  үнэлгээг зохицуулах." http://unesco.mn/mn/wp- 

0

(Адьяaбилэг /Эрдэнэс Монгол ХХК  ажилтан/ ) 

0

Tomyo-д анх онлайнаар суралцана  гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан хэдий ч  тус сургалтад хамрагдсаны дараа олон  төрлийн хичээл, менторуудын зөвөлгөө,  гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг г.м  олон боломжуудыг нэг дороос авах  болсон. Тус сургалт нь Монголын хаанаас  ч суралцах боломжийг олгодог бөгөөд  онлайн дээр бүрэн суурилсан апп  болохоор хүндрэл тулгардаггүй. Unitel ийн хэрэглэгчид үнэгүй дата ашиглан  суралцах боломжтой нь давуу тал болдог.  (Tomyo апплекейшны суралцагч  А.Сансармаа /Дархан хот, 12 анги/).  

0

Би анх гарч ирсэн цагаас нь  ашигласан. Сар болгон апп нь  шинэчлэгдэн, улам боловсронгуй болж  байгаа учир хэрэглэхэд амар байдаг. Бусад  онлайн сургалтуудыг бодвол сул тал  харьцангуй багатай. Гол сул тал нь маш  олон хэрэглэгч ашигладаг болохоор  хүссэн ментортой ярилцахад цаг маш  бага, давчуу байдаг тул хичээл нь  заримдаа хурдан дуусдаг. (Tomyo  апплекейшны төгсөгч Х.Тэмүүлэн /Эрдэнэт хот/).  

0

Онлайн сургалтад сууснаар цагийн  менежментийг илүү сайн зохицуулж  чаддаг болсон. Tomyo нь яг хаанаас эхлэн  хийхээ мэдэхгүй байгаа анхлан суралцагч  хүүхдүүдэд зааж сургаж, олон төрлийн  хичээл дээр тулгуурлан чанартай мэдлэг  өгч байгаа нь маш их таалагдсан. (Tomyo  онлайн сургалтын суралцагч Т.Халиун).  

0

Олон орны хэл дээр суурилсан  болохоор хүссэн хэлээ сонгон авч өөрийн  түвшнээс эхлэн сурч болох давуу талтай.  Зарим онлайн сургалт зөвхөн нэг гадаад  

0

content/uploads/2020/12/4.3.pdf. Accessed 23 Mar.  2021.

0

хэлийг өндөр үнээр санал болгодог бол  tomyo апплекейшн ашиглан хямд  зардлаар олон гадаад хэл сурах  боломжтой нь надад маш их таалагдсан.  (Tomyo апплекейшны суралцагч Тодоо  /Дархан хотоос суралцагч/).  

0

Tomyo онлайн сургалт надад маш  том боломжийг нээж өгсөн, 10 ангиасаа  эхлэн өнөөг хүртэл тууштай суралцсаны  эцэст би өнөөдөр Drexel University-д  $224,000-ийн тэтгэлэгээр суралцаж байна.  (Tomyo онлайн сургалтын төгсөгч  Солонго /УБ хот 5-р сургууль/)  

0

Меlearn нь шинэлэг, Монгол  залуусын ур ухаан шингэсэн, мэдлэг  мэдээллээ солилцох апп юм. Тус  апплекейшны гол давуу тал нь сургалтын  чанараас хамааран дэлхийн хамгийн  эрэлттэй ур чадвар болох бизнес, график  дизайн, санхүү хөрөнгө оруулалт,  мэдээллийн технологи, маркетинг,  оффисын чиглэлийн, ур чадвар дээр  суурилсан цогц онлайн сургалт юм.  Богино хугацаанд, цэгцтэй, системтэй  мэдлэг, практик ур чадвар эзэмших  сургалтын агуулга, хөтөлбөртэй байдаг нь  надад давуу тал болж өгсөн. (Меlearn  онлайн сургалтын суралцагч Г.Хажидмаа МУИС-ХШУИС оюутан III-р курс).  

0

Melearn онлайн сургалтад, 3 сарын  эрхээр суралцсан. Тус онлайн сургалтын  давуу тал нь 99 мян төг төлөөд 3 сарын  хугацаанд 3 сая төг-ийн бүх сургалтуудаас  хүссэн хичээлээ сонгон үзэж болдог нь  маш их таалагдсан. Нэг сул тал  ажиглагдсан нь багаар хамтран ажиллах,  олуулаа нэг дор суралцахад дутмаг  санагдсан. (Melearn онлайн сургалтын  суралцагч У.Анударь ШУТИС-БуХС  оюутан IV-р курс).  

0

  

0

22 "“Covid19″-ийн үед сурч болох онлайн  сургалтууд." 28 Apr. 2020,  

0

Меlearn онлайн сургалт нь илүү уян  хатан бөгөөд та хүссэн үедээ, хаанаас ч  хичээлээ үзэх боломжтой. Гэвч тус  сургалтын сул тал нь багштай шууд  харилцах боломж хязгаарлагдмал явдал  юм. Ойлгохгүй зүйл гарахад багштай  харилцан ярилцах, үзэл бодлоо солилцох  тал дээр учир дутагдалтай бөгөөд  хичээлээ ахин дахин ухрааж, гүйлгэж  үзэхээс өөр аргагүй байдалд ордог.  (Melearn онлайн сургалтын суралцагч  С.Отгонсүрэн).  

0

Ажил, сургууль, нийгмийн  хариуцлага, гэр бүл дэх хариуцлага гэх  мэт зүйлүүдээс болж миний цагийн  хуваарь хэт их ачаалалтай болсон. Харин  энэ цаг үед надад маш том боломж  нээгдсэн. Ажлынхаа хажуугаар онлайн  сургалтад хамрагдаж, өөртөө болон гэр  бүлдээ зарцуулах цаг их гарч ирсэн.  (Melearn онлайн сургалтын суралцагч  Г.Үржээ). 

0

Melearn олон төрлийн мэргэжил  дээр тулгуурсан онлайн сургалт явуулдаг.  Тус онлайн сургалтад бүртгүүлээд 7  хонож байгаа бөгөөд маркетингийн  чиглэлээр суралцаж байна. Хамгийн гол  сул тал нь хичээлүүдийн чанар харилцан  адилгүй байдаг нь дутмаг санагдсан.  (Гэрэлт-Од /ШУТИС-БуХС оюутан III-р  курс/ )  

0

Дүгнэлт  

0

Боловсролын чиг хандлага зөвхөн багш заадаг  биш бие биенээсээ суралцах, урам зориг авах  хэлбэрлүү шилжиж байна. (А.Бямбажаргал,  FARO group). Нөхцөл байдлаас үл шалтгаалан  сурах боломж үргэлж байдаг.22 Онлайнаар  суралцагч багштайгаа илүү ойрхон байдаг  шалтгаан нь та өөрт байгаа бүх асуултаа санаа  зоволгүйгээр асуух боломжтой мөн таны  

0

https://business.mn/blog/2020/04/28/covid19-ийг боломж-болгох-нь/. Accessed 23 Mar. 2021.

0

хажууд, ард, урд, хойно сууж үймүүлдэг  хүмүүсгүй байх болно.23 Бага дунд  боловсролын салбарт дижитал шилжилтийг  амжилттай хэрэгжүүлэхийн хэрээр  суралцагчид өөрийн сурах арга барилаа олж,  гадны их сургуулиудын шалгуурыг  хангаснаар, гадагш сурах урсгал нэмэгдэх нь  дотоодын их дээд сургуулиудын элсэлтийн  чанарт нөлөөлнө. Мөн бүхий л салбарт гарч  буй дижитал шилжилтийн нөлөөгөөр ажил  олгогч байгууллагууд улам бүр дижитал ур  чадвар эзэмшсэн төгсөгчдийг эрэлхийлэх нь  лавтай. Байгууллагын хэмжээ томрох тусам  шат дамжлага нэмэгдэж, аливаа шийдвэр  гаргах үйл явц улам удааширдаг нь уламжлалт  байгууллагын хувьд гайхах зүйл биш. Хуучин  бизнес загвараараа дэлхийн хэмжээний их  сургуулиудтай өрсөлдөнө гэж байхгүй.  ШУТИС-ийн хувьд цахим шилжилтийг  бодлого, стратегийн түвшинд авч үзэн,  хэрэгжүүлснээр дээд боловсролын салбарт  байр сууриа хадгалж үлдэнэ.  

0

Судалгаанд хамрагдсан нийт суралцагчдын  55.4% нь өнөөгийн түвшинд онлайн, цахим  сургалтын чанар танхимын сургалтыг  хараахан гүйцэхгүй гэдэг дээр санал нийлсэн  хэдий ч дисперсийн шинжилгээний үр дүнд  Tomyo, Melearn, Coursera зэрэг өөр бусад  онлайн сургалтад хамрагдсан суралцагчид  дээрх төрлийн сургалтуудад хамрагдаагүй  суралцагчидтай харьцуулахад дижитал  шилжилтийн талаар мэдлэгийн түвшин  өндөр, онлайн сургалт нь үр дүн сайтай гэж  үнэлсэн бөгөөд цаашид онлайнаар сурах  эрмэлзэл ихтэй, онлайнаар суралцахыг бусдад  санал болгохдоо итгэлтэй байна. Цахим  сургалтын чанарыг сайжруулахын тулд  компьютер, цахим ном сурах бичгийн  хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, багш  суралцагчийн амьд харилцаа холбоог хангах,  

0

  

0

23 "Глобалчлагдсан сурах арга барил."  http://www.chadamjacademy.mn/n/28. Accessed 23  Mar. 2021. 

0

багаар ажиллах боломжийг бүрдүүлэн,  үнэлгээний системийг оновчтой болгох нь  чухал ач холбогдолтой бөгөөд Tomyo,  Coursera зэрэг платформуудын туршлагаас  суралцаж болно. 

0

Ном зүй 

0

1. Дижитал Эрин Нийгэм, эдийн засаг,  бизнес. СЭЗИС-ийн ЭШСудалгааны  сэтгүүл  

0

http://www.kas.edu.mn/upload/photos/ar ticle/Economic%20Analytica%20-%20 Дижитал%20Эрин%20Нийгэм,%20эд ийн%20засаг,%20бизнес.pdf 

0

2. ЕСБХБ-ны Монгол дахь жижиг дунд  бизнесийн бүс нутгийн хөтөлбөр.  Цахим шинэчлэл хийх таны зам. 2018. 

0

3. Дижитал шилжилт байгууллагыг  тогтвортой хөгжилд хөтлөх нь.  

0

2020.08.11  

0

https://www.cita.gov.mn/55858.html 

0

4. Joao Reis et al. Digital Transformation A  Literature Review and Guidelines for  Future Research. Springer International  Publishing. 2017 

0

5. Natalja Verina, Jelena Titko. Digital  Transformation conceptual framework.  VGTU press. 2019 

0

6. Mohamed Iliasse Mahraz et al. A  Systematic literature review of Digital  Transformation. IEOM society  international. 2019 

0

7. Дижитал хувьсгал гэж юу вэ?  Байгууллагадаа дижитал шилжилт  хийх 4 шалтгаан. 2019.09.03. https://www.unread.today/c/2121 

0

8. Интернэт хэрэглэгчид 34.1 хувиар  өсчээ. https://livetv.mn/p/166453 

0

9. Монгол Улсын Харилцаа холбоо,  Мэдээллийн технологи, Шуудангийн  салбарын түүхэн замнал. 2020.10.30.  https://www.cita.gov.mn/58024.html

0

10. Хөл хорио ба интернетийн хурд.  2020.12.19.  

0

https://www.ugluu.mn/441458.htm 11. Digital 2021: Mongolia. 2021.02.12.  https://datareportal.com/reports/digital 2021-mongolia 

0

12. Амьдралд эерэг өөрчлөлт авчрах  шинэ боломж 2020.09.25.  

0

https://www.inews.mn/a/16319 

0

13. 2020 оны тренд "Дижитал банк" - Төсөл, судалгаа. 2020.09.15  

0

http://pronet.mn/2020-оны-тренд дижитал-банк/ 

0

14. Бэлэн мөнгө гүйлгээнээс шахагдаж,  банкны карт ашиглах нь цөөрчээ.  2020.10.03 https://news.mn/r/2359538/

0

15. Б.Энхжаргал: TomYo Казакстан,  Шри-Ланкийн зах зээл рүү гарна.  2020.12.30.  

0

https://www.cita.gov.mn/58686.html 16. "Чимэгэ" технологийг албан ёсоор  нээлээ. 2020.09.29.  

0

https://www.montsame.mn/mn/read/237 941 

0

17. Microsoft Office 365-ын талаар.  2020.11.30. 

0

https://www.must.edu.mn/mn/news/934 9 

0

18. Microsoft office 365 гарын авлага.  CITI University.  

0

https://www.citi.edu.mn/gariin-avlaga 365/ 

0

19. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын  ээлжит тооллого.  

0

https://1212.mn/BookLibraryDownload. ashx?url=Census2020-Main 

0

report.pdf&ln=Mn 

0

20. Sample Size Calculator.  

0

https://www.surveysystem.com/sscalc.ht m 

0

21. Хямралын үеийн төгсөлтийн шалгалт,  үнэлгээг зохицуулах.  

0

http://unesco.mn/mn/wp 

0

content/uploads/2020/12/4.3.pdf 

0

1. “Covid19″-ийн үед сурч болох  онлайн сургалтууд.  

0

https://business.mn/blog/2020/04/28/cov id19-ийг-боломж-болгох-нь/ 

0

2. Глобалчлагдсан сурах арга барил.  2016.04.19.  

0

http://www.chadamjacademy.mn/n/28

0

Хавсралт 

0

Хавсралт 1. Судалгааны асуулга 

0

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ДИЖИТАЛ  ШИЛЖИЛТИЙН НӨЛӨӨ 

0

1. Хэдэн настай вэ? * 

0

o 18 хүртэлх 

0

o 18-24 

0

o 25-29 

0

o 30 дээш 

0

2. Хүйс? * 

0

o Эр 

0

o Эм 

0

3. Та өөрийгөө дижитал хуваагдал, дижитал  шилжилт (хувьсал) гэсэн ойлголтуудын талаар хэр  их мэдлэгтэй гэж боддог вэ? * 

0

o Хангалттай сайн 

0

o Сайн 

0

o Зохих хэмжээний 

0

o Бага 

0

o Хангалтгүй 

0

4. Та онлайн сургалтад хаанаас суралцаж  байгаа вэ? * 

0

o Улаанбаатар хот 

0

o Аймгийн төв 

0

o Сумын төв 

0

o Гадаад орноос 

0

5. Та компьютероо хувьдаа ашигладаг уу?  Эсвэл ойр дотны хүнтэйгээ дундаа ашигладаг юу?  * 

0

o Хувьдаа ашигладаг 

0

o Дундаа ашигладаг 

0

6. Одоо ашиглаж байгаа таны компьютерын  үзүүлэлт ямар вэ? ( Жишээ нь: i5- 6300u 4-CPUs ,  RAM- 8192 MB, Hard-250GB) 

0

...................................................................................... ......................................... 

0

7. Цахим сургалтын систем болон microsoft  teams-ээр хичээлээ үзэхийн хажуугаар өөр бусад  онлайн сургалтад хамрагдаж үзсэн үү? * 

0

o Тийм 

0

o Үгүй 

0

8. Тийм гэсэн хариултыг сонгосон бол ямар  сургалтад хамрагдаж байсан бэ? 

0

o Melearn 

0

o TomYo 

0

o Coursera 

0

o Other  

0

9. Сургалтад хамрагдахад гардаг хүндрэл  бэрхшээл юу вэ? * 

0

o Интернэтийн хурд удаан 

0

o Хичээл хийх орчин нөцөл тааруу 

0

o Таблет, нөтбүүкгүй 

0

o Асуудал гардаггүй 

0

Бүлэг 2  

0

2.1  

0

Онлайн сургалтад багшаас асуулт асууж харилцан  ярилцах боломж их байдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Орон зайнаас үл хамааран хаанаас ч суралцах  боломжтой 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Онлайн/цахим хичээлүүдийг өөрийн хүссэн цагтаа  үзэх боломжтой. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Нэг удаагийн хичээлтэй харьцуулахад олон удаа  давтаж үзэх боломжтой. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Олон хүнтэй уулзаж эрүүл мэндээ эрсдэлд  оруулахгүй.  

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

2.2 

0

o Олон өөр платформуудыг ашиглаж  сурдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Эдийн засагт хэмнэлттэй. Жишээ нь: Орон байрны  түрээс, хоол, унааны зардал гарахгүй, замын түгжрэлд цаг алдахгүй 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Онлайнаар суралцахад багаар хамтран ажиллах  боломж хязгаарлагдмал байдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Амьд харилцаа үүсгэхгүйгээс шалтгаалан багшийн  хувьд оюутныг ойлгох , түүнд нийцүүлэн сургахад  хүндрэл учирдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Лекцийн тэмдэглэл, үзүүлэн файлаас илүүтэй  оюутанд үлдэх, судлах материал, эх сурвалж олон  байдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Цахим ном сурах бичгийн хангамж, хүрэлцээ  дутмаг байдаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж  

0

байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

2.3  

0

Онлайн сургалт нь цаг төлөвлөх, сахилга баттай  байлгахыг шаарддаг. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж  

0

байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Аливаа зүйлийг олон давтаж байж сурдаг хүнд  давуу тал болдог. 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Хичээл чармайлт илүү шаарддаг 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж  

0

байна 

0

o Санал нийлж байна 

0

o Бүрэн санал нийлж байна 

0

Онлайн сургалт нь танхимын сургалтаас илүү үр  дүнтэй 

0

o Огт санал нийлэхгүй байна 

0

o Санал нийлэхгүй байна 

0

o Бага зэргийн санал нийлж  

0

байна 

0

o Санал нийлж байна

0

o Бүрэн санал нийлж байна 

0

2.4 Цаашид онлайнаар, цахим хэлбэрээр илүү их  зүйлийг сурна гэдэгтээ итгэлтэй байна. * 

0

o Бүрэн итгэлтэй 

0

o Ерөнхийдөө итгэлтэй 

0

o Эргэлзэж байна 

0

o Ерөнхийдөө итгэлгүй 

0

o Огт итгэлгүй 

0

2.5 Цаашид онлайнаар хэлбэрээр суралцахыг  бусдад санал болгоно гэдэгтээ итгэлтэй байна? * 

0

o Бүрэн итгэлтэй 

0

o Ерөнхийдөө итгэлтэй 

0

o Эргэлзэж байна 

0

o Ерөнхийдөө итгэлгүй 

0

o Огт итгэлгүй 

0

2.6 Онлайн сургалттай холбоотой сургуулийн  удирдлага, багш нарт хандаж гаргах санал байвал  бичнэ үү? 

0

……………………………………………………… …………………………. 

0

2.7 Асууж тодруулах зүйл гарсан тохиолдолд  холбоо барих утасны дугаар, e-mail хаягаа бичиж  үлдээнэ үү? 

0

……………………………………………………… ………………………….

0

Хавсралт 2 Дисперсийн шинжилгээний үр дүн (N=240) 

0

Хувьсагчид 

Өөр бусад онлайн  

сургалтад хамрагдсан

Өөр бусад онлайн  

сургалтад хамрагдаагүй

df 

P

SD 

SD

Дижитал  

шилжилтийн  

талаар мэдлэгийн  түвшин

60 

3.25 

0.88 

180 

2.94 

1.01 

238 

2.12 

0.035

Онлайн сургалт үр  дүн

60 

2.67 

1.22 

180 

2.27 

1.21 

238 

2.18 

0.030

Онлайнаар сурах  

эрмэлзэл

60 

3.40 

1.08 

180 

3.07 

1.17 

238 

1.95 

0.052

Онлайнаар  

суралцахыг бусдад  санал болгох

60 

3.23 

1.08 

180 

2.91 

1.16 

238 

1.90 

0.059

0

*p<0.05 **p<0.01 ***p<0.001

0

Хавсралт 3. Регрессийн шинжилгээний үр дүн 

0

Coefficientsa

Model 

Unstandardized Coefficients 

Standardized  

Coefficients

Sig.

Std. Error 

Beta

(Constant) 

1.784 

.300 

 

5.946 

.000

Зардал, цаг хэмнэлт 

.242 

.057 

.246 

4.263 

.000

Багаар ажиллах  боломж бага.

-.125 

.070 

-.123 

-1.771 

.078

Амьд харилцаа  дутмаг

-.334 

.071 

-.321 

-4.718 

.000

Судлах материал, эх  сурвалж олон.

.190 

.060 

.183 

3.177 

.002

Цаг төлөвлөлт  сахилга бат

.272 

.060 

.261 

4.566 

.000

Загварын найдвартай байдал R2=0.643; adj R2=.414 

 F=33.071 (p<0.001)

0


*p<0.05**p<0.01***p<0.001 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн