Буцах

2021025 - Кибер аюулгүй байдлыг сайжруулах арга зам

Нийгэм

Хураангуй 

0

Мэдээлэл, харилцаа холбооны технологи манай орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэвтэрч иргэд аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаа мэдээлэл, харилцаа холбооны технологитой салшгүй холбогдсон, цахим засаг боловсрол, цахим эрүүл мэнд зэрэг мэдээлжсэн нийгмийн бүрдэл хэсгүүд үүсэн хөгжиж байгаатай  уялдуулан мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас улс орон болон иргэдийн хувьд кибер гэмт хэргийн хохирогч болж байгаа нь олон сөрөг асуудлыг үүсгэж байна. Гадаадын улс орнуудтай кибер аюулгүй байдлын индекс дээр тулгуурлан харьцуулсан судалгаа хийхэд монгол улсын хувьд хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомж байдаг хэдий ч  хамгаалах эрх бүхий байгууллага байхгүй бөгөөд дунд болон ахлах ангийн сургалтын хөтөлбөрт мэдээллийн аюулгүй байдлын талаар тусгаж өгөөгүй байгаа нь иргэдийн мэдлэг дутмаг байдлаас болж үүсэж байгаа эрсдэлтэй ихээхэн холбоотой  байгаа юм. [1] Бас манай орны хувьд кибер аюулгүй байдлын талаарх үндсэн суурь хууль эрх зүйг зохицуулалт байхгүй байгаа нь энэ талаар мэргэшсэн мэдлэгтэй хүмүүс дутмаг байна үзэж байна. 

0

Зорилго 

0

Цахим орчинд гарч байгаа зөрчил болоод төрөл бүрийн кибер гэмт хэрэг, цахим  аюул заналаас  сэргийлэхийн тулд гадны улсын туршлага, дэвшилтэт техник технологи, мененжментийн асуудлыг судлан гаргаж ирэх зорилготой. 

0

ОРШИЛ

0

Дэлхий нийтээр интернет болоод мэдээллийн технологийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж байгаа ба үүнийг дагаад цахим зөрчил болон кибер гэмт хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь улс орнуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд интернетээр дамжин гадаадаас орж ирэх төрөл бүрийн халдлага, дотоод дахь зөрчил, гэмт хэргүүд маш ихээр нэмэгдэж байна. 

0

Энэ нь байгууллагын сүлжээг унагааж серверийг гэмтээснээр сүлжээнд нэвтрэн мэдээллийг хулгайлах, устгах, хуулах зэрэг үйлдэл хийгдэхийн зэрэгцээ цахим орчинг ашиглаг хувь хүний банкны картны мэдээлэл, цахим аккаутны нууц үг зэргийг хууран мэхлэх замаар олж авах гэсэн spam болон хуурамч холбоосууд олширч байна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах сайжруулах, цахим зөрчилийг бууруулах шаардлага гарч байгаа юм. [2]

0

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

0

Монгол улсад өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа интернет болон цахим орчны хэрэглээг дагаад кибер гэмт хэрэг болоод цахим зөрчилийн тоо улам нэмэгдэж байгаа бөгөөд энэ асуудал нь иргэдийн компьютерийн мэдлэг муу, хайхрамжгүй байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдлээс шалтгаалж улам ихсэж байна.

0

Зураг 1 Монгол улсын кибер аюулгүй байдлын чансаа

0

0

Эх сурвалж: National cyber security index

0

Дээрх зургаас харахад манай улсын хувьд дижитал хөгжлийн түвшин 55.51 хувьтай байгаа ч кибер аюулгүй байдлын индекс нь 18.18 хувьтай байгаа нь өнгөрсөн хугацаанд техник технологи харилцаа холбооны  хөгжил сайн байсан хэдий ч аюулгүй байдлаа орхигдуулсан  байна.  [1]

0

Дээрх графикаас харахад цагдаагийн байгууллагад бүргэгдсэн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо 2016-2019 оны хооронд тогтвортой буюу 40-60 хооронд байсан бол 2020 оны байдлаар 146 болж өссөн байна. Энэ нь Covid 19 тэй холбоотойгоор хувь хүн болоод албан байгууллагууд онлайн хэлбэрээр ажил төрлөө хийж байгаатай ба цахим орчны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой болно. [3]

0

 2013 – 2018 оны хоорондох нийт кибер гэмт хэргийн хохирогчдийн өргөдөл гомдлын тоон дээр дүгнэлт хийж үзвэл компьютер ашиглан залилах төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр хувийг эзэлж байгаа ба цахим орчноор айлган сүрдүүлэх, дарамтлах, зохиогчийн эрхийг зөрчих, доромжлох, гүтгэлэг, садар самуунд сурталчлах, захидал харилцааны нууцад халдах гэх зэрэг гэмт хэргүүд их байна. [3]

0

0

Доорх хүснэгтэнд кибер аюулгүй байдлыг үнэлэх нөлөөлдөг ерөнхий 3 үзүүлэлтийг авч үзэн монгол улстай ойролцоо хүн амтай 2 улс, кибер аюулгүй байдлын хувьд өндөр Япон улсыг авч үзэн харьцуулсан судалгаа хйисэн болно. Кибер аюулгүй байдлын индексжүүлэлтийн үзүүлэлт тухайн улсад байдаг бол +, байхгүй бол – тэмдэглэсэн болно. [1] 

0

Үзүүлэлт

Тайлбар

MGL

Uruguya

Jamacia

JPN

1

Кибер аюулгүй байдлын бодлогуудыг хөгжүүлсэн байдал

0

0

2

4

1.1

Кибер аюулгүй байдлын бодлогын хэлтэс 

Үндэсний кибер аюулгүй байдлын бодлоыг хөгжүүлэх зорилгоор засгийн газраас тусгайлан гаргасан албан ёсны нэгж

+

-

-

+

1.2

Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулах формат

Үндэсний хэмжээнд кибер гэмт хэргийг зохицуулах консул

-

-

-

+

1.3

Кибер аюулгүй байдлын стратеги

Засгийн газраас үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын стратегийг батлах

-

-

+

+

1.4

Кибер аюулгүй байдлын стратеги

Кибер аюулгүй байдал түүнтэй дүйцэхүйц баримт бичгийн боловсруулсан байдал

-

-

+

+

2

Кибер аюулгүй байдал дээр анализ хийж буй байдал

1

1

0

3

2.1

Кибер аюул заналд дүн шинжилгээ хийх нэгж 

Кибер аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх мэргэшсэн баг хэлтэс

-

-

-

+

2.2

Кибер аюул заналын талаар олон нийтэд жил бүр тайлагнах

Кибер Аюул заналд хийгддэг дүн шинжилгээг олон нийтэл тайлагнадаг байдал

-

-

-

+

2.3

Кибер хамгаалал болон аюулгүй байдлын вебсайт

КАБ болон халдлагын талаар веб сайтуудаар дамжуулан мэдээлэл өгдөг байдал

+

+

-

+

3

Иргэдийн мэргэжил, боловсролын хөгжил дээр анхаарч буй байдал 

2

2

2

3

3.1

Бага, дунд боловсрол дахь кибер хамгааллын мэдлэг

Кибер хамгаалал, кибер аюулгүй байдлын талаар бага дунд боловсролд олгогддог байдал

-

-

-

+

3.2

Бакалаврын түвшин дэх КАБ – ын боловсролын хөтөлбөр

Кибер аюулгүй байдалд чиглэсэн  сургалтын хөтөлбөр

+

-

+

-

3.3 

Магистрын түвшин дэх КАБ – ын боловсролын хөтөлбөр

Кибер аюулгүй байдалд чиглэсэн  сургалтын хөтөлбөр

+

+

+

+

3.4

Докторын түвшин дэх КАБ – ын боловсролын програм 

Кибер аюулгүй байдалд чиглэсэн  сургалтын хөтөлбөр

-

+

-

+

0

Кибер аюулгүй ерөнхий үзүүлэлтүүдээр нь дүгнэвэл:

0

  1. Энэхүү харьцуулсан судалгаагааны өгөдлөөс үзэхэд Япон улсын хувьд кибер аюулгүй байдлын индексээрээ 38 бичигдэж байгаа бөгөөд кибер аюулгүй байдлыг бодлогын хүрээнд хөгжүүлсэн байдал нь  ерөнхий үзүүлэлтүүдээс харахад кибер аюулгүй байдлын бодлогы хэлтэс, кибер аюулгүй байдлын бодлого зэрэг үзүүлэлтүүлдийг бүгдийг хангаж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд маш ажилж байгааг харуулж байна. Харин манай улсын хувьд кибер аюулгүй байдлыг бодлогын хүрээнд хөгжүүлсэн байдал маш муу байгаа  бөгөөд  кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг 2020 онд боловсруусан бөгөөд энэ оны эхний улирлын чуулганаар хэлэлцэхээр болсон. Мөн алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны  бодлогын хүрээнд кибер аюулгүй байдалтай холбоотой бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх зорилтуудыг тусгаж өгсөн байгаа нь кибер аюулгүй байдлыг хангахад том нөлөө үзүүлэх юм. [4]
  2. Кибер аюулгүй байдлын анализ хийж буй байдлын хувьд Япон болон Уругвай улс кибер аюулүгүй байдлын дүн шинжилгээ хийх мэргэшсэн багтай бөгөөд энэ эргээд веб сайтуудаараа дамжуулан кибер аюулгүй байдлын талаар тайлан мэдээллийг өгдөг нь хүн ам болоод байгууллагуудад мэдлэг болж очиж байна. Харин манай улсын хувьд кибер аюулгүй байдлын талаар дүн шинжилгээ хийсэн тайлан болон нэгтсэн дүгнэлтийг танилцуулдаггүй байна. Энэ нь мэргэжлийн кибер аюулгүй байлыг шинжлэх судлах баг  байхгүйтэй холбоотой гэж үзэж байна. 
  3. Кибер аюулгүй байдал дан ганц техник менежментийн асуудлаар шийдэгдэхгүй бөгөөд нэг чухал үзүүлэлт байгаа иргэдийн мэдлэгтэй холбоотой юм. Энэ 4 улсаас кибер аюулгүй байдлын индексээрэ хамгийн өндөрт байгаа буюу япон улс нь бага болон дунд ангийн хичээлийн хөтөлбөрт компьютерийн аюулгүй байдлын мэдлэг өгч байгаагаараа нөгөө 3 улсаас ялгаатай байна. Манай улсын хувьд бакалавр болон магистрын түвшний сургалтын хөтөлбөр байдаг хэдйи ч докторын түвшний мэдлэг олгох сургалтын хөтөлбөр алга байна. Харин докторын түвшний  мэдлэг олгох сургалтын хөтөлбөртэй улсууд болох Япон, Уругвай улсын хувьд монгол болон Ямайка улсаас кибер аюулгүй байдлын индексээрээ дээгүүр бичигдэж байна. Эндээс харахад боловсролын ялгаа гарч байгаа нь өмнөх үзүүлэлтүүд болох бодлогын зохицуулалт, мэргэшсэн баг зэрэг үзүүлэлтүүд байхгүй байгаад нөөлөөлж байна гэж үзэж байна.

0

Санал зөвлөмж:

0

  1. Монгол улсын хувьд кибер халдлагаас сэргийлэх хамгаалах баг нэгж байгуулан ажиллаж байгаа хэдий ч боловсролын түвшин, мөнгө санхүү техник технологи болоод бусад хүчин зүйлүүд дутмаг байгаа нь кибер халдлагыг таслан зогсоодог ч түүнийг илрүүлэх мөрдөх зэрэг тусгай нэгж байгууллага байхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иймд алсын хараа 2050 урт хугацааны бодлогын хүрээнд засгийн газраас дэмжиж ажиллахтай холбоотойгоор техник хангамж болоод ажилтны ур чадварыг дээшлүүлэх,  кибер хэрэгт анализ хийх тайлагнах багийг бүрдүүлэх хэрэгтэй.
  2. Аливаа зүйл суурь ойлголтоосоо эхэлдэг бөгөөд мэдээллийн аюулгүй тухай хууль одоо болтол байхгүй байгаа бөгөөд  бодлого зохицуулалт эрх зүйн хүрээнд мэдээлийн аюулгүй байдлын талаарх стандартыг л мөрдөн ажиллаж байна. Иймд Кибер аюулгүй байдлын тухай хууль болоод бусад суурь хуулиудыг боловсруулж батлан гаргах хэрэгтэй. 
  3. Ахлах анги болоод докторын түвшинд кибер аюулгүй талаарх сургалтын хөтөлбөр байхгүй байгаа нь Чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байна гэж үзэж байна. Үүнээс үүдээд кибер гэмт хэрэгт өртөх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд докторын түвшинд сургалтын хөтөлбөр байхгүй байгаа нь мэргэшсэн чадварлаг боловсон хүчин ховор болгож байна бөгөөд үүнээсс үүдээд одоо болтол  суурь эрх зүйн зохицуулалтаа гаргаж амжаагүй байгаа гэж үзэж байна. Иймд дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт компьютерийн аюулгүй байлын талаарх хичээлийг оруулж өгөх мөн докторын түвшинд мэдлэг олгох сургалтын хөтөлбөртэй болох хэрэгтэй. [5]

0

Ашигласан материал

0

[1] 

"Үндэсний кибе аюулүгүй байдлын индекс".

[2] 

М. а. б. газар, "Мэдээ".

[3] 

Ц. е. газар, "Гэмт хэргийн тайлан," 2020.

[4] 

"Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны бодлого".

[5] 

Х. х. М. т. газар, "Мэдээ".

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн