Буцах

2021007 - Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний процессын загвар гаргах (Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын жишээн дээр)

Нийгэм

Хураангуй 

0

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний процессын загвар гаргах сэдвийн хүрээнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар (цаашид НМТГ гэх)-т бизнесийн процессын загвар гаргах судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Уг судалгааны ажлын онол, аргазүйн хэсэгт бизнесийн процесс, бизнесийн процесст дүн шинжилгээ хийх, бизнесийн процессыг баримтжуулах арга техникүүд судалсан. Судалгааны хэсэгт тухайн ажлын байранд ажиллаж буй мэргэжилтнүүдээс ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж тус процессын загварыг тодорхойлсон. Тухайн процессын алхам бүрийг боловсруулахдаа ярилцлагын аргаас гадна холбогдох дүрэм, журам, хуулийг мөн судалж тусгасан. Төслийн хэсэгт төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ерөнхий процессын загвар гаргасан бөгөөд түүний 1-р алхам буюу 1.НИТХ(Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал), НЗД(Нийслэлийн Засаг Дарга)-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын судалгаа, 1.1 НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ(Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар)-т эрх шилжих процессын судалгаа гэсэн нэртэй 2 процессын загварчлалыг гаргасан. Мөн тухайн 2 процессуудад AS-IS шинжилгээ хийсэн. Энэ процессын загвар нь тухайн байгууллагын үйл ажиллагааг цаашид цахим хэлбэрт шилжих, мэдээллийн систем нэвтрүүлэхэд чухал бичиг баримт, заавар болох юм.

0

Түлхүүр үг: Бизнесийн процесс, бизнесийн процессын менежмент(БПМ), процессын загвар, процессын алхам, AS-IS шинжилгээ, 

0

Удиртгал

0

Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ихэнх нь цаасан хэлбэрээр ажил хэргээ явуулдаг. Мөн ажил нь хаана, хэзээ ямар шат дамжлагаар хийгдэх нь тодорхойгүй байдаг. Бидний сонгон судалж байгаа байгууллага ч мөн ялгаагүй дээрх жишгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бид тухайн байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах эхний алхам болох бизнесийн процессыг тодорхойлох, зөв оновчтой загварыг гаргах зорилгоор тус сэдвийг сонгож авлаа.

0

НМТГ-ын зарим үйл ажиллагаа нь системээр явагддаг бол зарим нь уламжлалт аргаар явагддаг. Тиймээс уламжлалт аргаар явагддаг процессуудыг цахимжуулах зорилгоор процессын загварчлал гаргаж байна. Байгууллага цаашид ажлаа цахимжуулахгүй бол ажлын бүтээмж буурах, цаг хугацаа алдах, баримт бичигтэй олон цаг зууралдах, үйлчлүүлэгчдийн гомдол санал их гарах гэх мэт олон асуудлууд нэмэгдэнэ.  

0

  1. Бизнесийн процессын онол аргазүй

0

Бизнес процесс гэдэг нь хэрэглэгчид тодорхой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд шаардлагатай хоорондоо хамаарал бүхий багц үйл явц юм. 

0

Бизнесийн процессын загвар нь процесс хоорондын уялдаа холбоо, түүний орцуудын эх үүсвэр, гарцуудын хүрэх түвшинг харуулах зорилготой. Ялангуяа, процесст шийдвэр гаргах, засаж залруулах, хянах, цаг хугацаа алдах зэрэг цэгүүдийг зааж өгснөөр, алдаа доголдол гарах эрсдэл хаана байгааг харуулдаг.

0

Процессын загварыг дараах зорилгоор ашиглах боломжтой. Үүнд:

0

  • Албан хаагч, удирдлага, хэрэглэгч болон бусад оролцогч талууд бизнес процесс хэрхэн явагдаж байгааг харилцан ойлголцоход ашиглана. 
  • Илүү үр дүнтэй үйлчилгээг хүргэх, үйлчилгээгээ хямд үнээр хүргэх эсвэл илүү хямд үнээр үр дүнтэй үйлчилгээг хүргэх зорилготой боломжоо олж мэдэхэд ашиглана. Үүнд:
    • Одоогийн түвшний процесст дүн шинжилгээ хийхэд суурь өгөгдөл болох мэдээлэл
    • Одоогоор юу болж байгаа, урьдчилан таамаглах, яагаад гэдгийг тогтоох,
    • Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд үр дүнтэй хариу үйлдэл үзүүлж буй түвшинг хэмжих,
    • Үр ашиггүй байдал, алдагдал хаана байдаг, түүний үйлчлүүлэгчдэд үзүүлэх үр нөлөөг ойлгохын тулд мэдээлэл цуглуулах.
  • Зорилтот процессыг тодорхойлох

0

1.2 Бизнес процесст дүн шинжилгээ хийх арга техникүүд 

0

Бизнес процесст шинжилгээ хийх олон арга хэрэгслүүд байдаг ба үндсэн хоёр хэсэгт хуваагдана. Үүнд:

0

  • Бизнес процессын шинжилгээ: Бизнес процессын одоогийн түвшинг үнэлэх, зорилтот түвшинг тогтоох үйл ажиллагаа. Энэ арга техник нь процессыг төрөл бүрийн үзүүлэлтээр хэмжин шинжилдэг. 
  • Бизнес процесс загварчлал: Дүн шинжилгээнд зориулан процессыг бүхэлд нь тогтсон үг хэллэг, аргачлал ашиглан дүрслэн харуулах арга бөгөөд нэгдсэн аргачлал, хэлийг ашиглана. Загварчлал нь боломжит хувилбарууд төлөвлөх, загварчлал (simulation) хийх боломжийг бүрдүүлдэг тул процессыг сайжруулах талаар илүү мэдээлэлтэй, зөв шийдвэр гаргах боломжийг олгодог. Бизнес процесс загварчлалаар бүх оролцогч талууд цогц, өөр чиг үүргүүд багтаасан процессуудыг энгийн бөгөөд хялбар байдлаар ойлгох, дүрслэн харах боломжтой тул энэ нь чухал үйл ажиллагаанд тооцогддог. Бизнес процессын загварчлалын хамгийн түгээмэл арга нь бизнес процессын загвар гаргах явдал юм. 

0

Энгийн хялбар буюу цөөн дамжлагатай, нарийн мэргэжлийн мэдлэг шаардахгүй, эсвэл олон чиг үүрэг оролцдоггүй процессуудын хувьд зөвхөн процесс шинжилгээ хийх нь хангалттай байж болно.

0

Эх сурвалж: (Мьюхаррем, 2007) 

0

  1. Бизнес процессыг баримтжуулах

0

Процессын загвар гаргахын тулд процессыг ойлгох, холбогдох мэдээллийг цуглуулах шаардлагатай. Цуглуулах мэдээллийн талаар тогтсон жагсаалт байдаггүй. Гэхдээ мэдээлэл цуглуулах аргууд байдаг. 

0

Хүснэгт 1.  Мэдээлэл цуглуулах аргууд

0

Ярилцлага

Процессод оролцогчид үйлчлүүлэгч болон бусад оролцогч талуудтай ярилцлага хийж, процессын үйл явц, саад бэрхшээл болон асуудлын шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. 

Байгууллагын баримт бичгүүд

  1. Байгууллагын бүтэц
  2. Хууль эрх зүйн тогтолцоо
  3. Процессын дамжлага
  4. Байгууллагын баримт бичгүүдийг шалгах нь процессын талаар чухал мэдээлэл өгнө.

0

Эх сурвалж: (Мьюхаррем, 2007) 

0

  1. Процесс баримтжуулах арга техникүүд

0

Процессын загвар, процессын гэрчилгээ зэрэг хамгийн өргөн хэрэглэгддэг арга техникийг ашиглан бизнес процессыг баримтжуулж болно.

0

 Хүснэгт 2. Процесс баримтжуулах арга техникүүд

0

Бичиг баримт

Тайлбар

Процесс загвар гаргах

Процесс загвар нь үйл явц, үйлдлийн дараалал болон логикийг диаграммын аргаар харуулсан дүрслэл юм.

Процессын гэрчилгээ

Процесс гэрчилгээ нь процессын тайлбар баримт бичиг юм. Энэ нь процессын нэр, дугаар, процессын түвшин, процесст оролцогч, процессын зорилго, баримт бичгийн хэрэглэгч, нэр томъёоны тайлбар, хамрах хүрээ, амжилтын түлхүүр хүчин зүйлс, процессын орц, гарц, зарцуулах хугацаа, дагалдах бичиг баримт, үүрэг, хариуцлагын матриц (RACI) болон процесс ашиглалт зэрэг мэдээллийг хамааруулан баримтжуулна. 

0

Үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг дэмжих процессуудыг баримтжуулах, шинжилгээ хийснээр дараах давуу талууд бий болно. Үүнд:

0

  • Сайжруулах арга замуудыг тодорхойлох  суурийг бий болгоно. Процесс сайжруулахын тул одоогийн болон зорилтот орчинг баримтжуулах шаардлагатай. 
  • Процесс сайжруулах ажилд оролцох ажилтан нь процессын ухагдахуунд суралцана. 
  • Одоогийн процесс дахь үнэ цэнийг нэмэгдүүлэх үйл явцууд болон зайлшгүй байх гарц, үр дүнг тодорхойлж өгснөөр дахин загварчлалын үеэр орхигдуулахгүй.
  • Байгууллага нь боломж, үр ашгийг олж харснаар процессыг өөрчлөх эрмэлзэлтэй болно.

0

Байгууллага нь үр дүнтэй, үр ашигтай, тогтсон стандарт арга барилын дагуу ажиллахын тулд эхлээд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа одоогийн тогтолцооныхоо талаар нэгдмэл ойлголттой болох шаардлагатай. Байгууллага нь харьцангуй энгийн үйл ажиллагаа эрхэлдэг цөөн ажилтантай тохиолдолд хүн бүр бусдынхаа юу хийж байгааг мэддэг нь энгийн зүйл мэт санагддаг. Гэхдээ бодит байдал дээр нэгдсэн ойлголтод хүрэхэд санал санаачлага шаарддаг. Тиймээс процессоо тодорхойлон ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь чухал бөгөөд процессын загвар ашиглан асуудлаа шийдвэрлэх болно. Аливаа байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа болоод өөр чиг үүргүүд нь хоорондоо хэрхэн нөлөөлдгийг ойлгомжтой байдлаар баримтжуулах нь чухал. Баримтжуулан үр дүнд гарсан мэдээллийг дараах зориулалтаар ашиглаж болно.Үүнд:

0

  • Хүмүүсийн ажиллах арга барилыг стандартчилан нэгтгэх үйл ажиллагааны журмыг бий болгоход ашиглах
  • Нэг байгууллагын эсвэл нэг системийн нэг процесст хамаарагдах мөртлөө байршил нь ялгаатай байж болох хуваагдмал хэсгүүд хоорондоо мэдээлэл солилцох
  • Процессын орц, гарцыг ойлгох
  • Процесс дахь гол шийдвэрлэх цэгүүдийг тогтоох
  • Процесс дахь гол дутагдал хаана байгааг тодорхойлох
  • Процессыг сайжруулах суурь өгөгдөл болгох
  • Зайнаас ажиллах (virtual office) нөхцөлийг бүрдүүлэхэд туслах

0

  1. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний процессын загварын судалгаа 

0

Судалгааны зорилго: НМТГ-ын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг цахимжуулах зорилгоор процессын загварчлал гаргахад оршино. 

0

Ганцаарчилсан ярилцлага: Бид процессын загвараа гаргахын тулд хүснэгт 1-д оруулсан мэдээлэл цуглуулах аргуудаас ярилцлагын аргыг сонгон судалгаагаа хийсэн. Процессын загварыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг гарган авахын тулд хүснэгт 3-т заасан асуултуудыг боловсруулан мэргэжилтнүүдээс ярилцлага авсан.

0

2.1 НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө

0

гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын судалгаа

0

Судалгаагаар ерөнхий процессын эхний алхам (НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухай хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих)-ын 2 процессыг загварыг гаргасан. Хамгийн эхний процесс буюу 1-р процессын 3 мөрийг жишээ болгон үзүүлж байна. Бусад процессуудын загварыг хавсралт 1-д оруулсан. 

0

Хүснэгт 3. Судалгааны асуулт болон холбогдох хууль

0

Д/д

Процессын нэр

Алхмуудын уялдаа холбоо

Холбогдох Хууль, дүрэм

Асуултууд болон ярилцлага авсан албан тушаалтан

1

Төслийн санал гаргах

НМТГ нь төслийн санал гаргаж 1-р процесс эхэлнэ. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих үйл явц нь хэрхэн, ямар дарааллаар явагддаг вэ?

Төслийн санал хэн гаргадаг вэ? Гэсэн асуултын хүрээнд  төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ц. Батнавч, Систем хөгжүүлэлтийн хэлтсийн даорга О. Ариунтуяа- аас хариулт авсан. 

2

НМТГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар танилцуулж санал авах

2-р процессын хувьд 1-р процесс явагдсаны дараа НМТГ-ын даргад танилцуулна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих үйл явц нь хэрхэн, ямар дарааллаар явагддаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

3

Төслийн санал авч, дэмжигдсэн эсэх

2-р процесс явагдсаны дараа тухан санал дэмжигдсэн эсэх нь 3-р процесс явагдаж байна.  

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Хэрвээ дэмжигдвэл хэн, ямар ажил хийж гүйцэтгэх вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилт , Систем хөгжүүлэлтийн хэлтсийн даорга О. Ариунтуяа-нээс хариулт авсан.

0

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын загварууд болон AS-IS шинжилгээ

0

0

Зураг 1. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ерөнхий процессын загвар

0

Онолын хэсэгт дурдсанчлан БПЗ-ыг гаргахдаа судалгааны хэсэгт оруулсан ярилцлага болон судалгааны асуулт асууж, тухайн байгууллагын хууль, дүрэм журмын дагуу байгууллагын ажлын үйл ажиллагаагааг тодорхойлсон. Ерөнхий процессын загвар нь 9 алхамтай, түүнээс 1-р алхмыг хийж гүйцэтгэлээ.
 

0

0

Зураг2. НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын загвар (1-р процесс)

0


Зураг3. НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын загвар (1.1-р процесс)

0

Одоогийн түвшин АS-IS шинжилгээ

  1. Ерөнхий мэдээлэл


 

Процессын нэр

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих



 

Процессын дугаар

 

#1

Зорилго

Төсөв батлуулах, Эрх шилжүүлэн захирамж гаргах зорилгтой.

Процессын хариуцагч 

Нийслэлийн мэдээлэл технологийн газар 

Мэдээллийн систем

Байхгүй

  1. Процессын үйл явцууд 

Оролцогч

Процессын  тайлбар 

ЗБ-01.01

НМТГ

Төслийн санал гаргах

ЗБ-01.02

НМТГ-ын дарга

НМТГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар танилцуулж санал авах

ЗБ-01.03

НМТГ

Төслийн санал авч, дэмжигдсэн эсэх

ЗБ-01.04

НМТГ

Дэмжигдээгүй протокол үйлдэх

ЗБ-01.05

НМТГ

НЗДТГ-ын нэгдсэн маягт бөглөх, (төслийн танилцуулга Ppt, word Хавсаргах)

ЗБ-01.06

НМТГ

НЗДТГ-ын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтэст албан бичгээр хүргүүлэх

ЗБ-01.07

НЗДТГ

НЗДТГ-ын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтэст албан бичгээр хүлээн авах  (төслийн танилцуулга Ppt, word Хавсаргах)

ЗБ-01.08

ХБТХ

Салбар салбараар төслийн санал нэгтгэж бэлэн болгох

ЗБ-01.09

ХБТХ

Төсөл бэлэн болсон эсэх

ЗБ-01.10

ХБТХ

НЗД-ын зөвлөлийн хурлаар танилцуулах

ЗБ-01.11

НЗД

Зөвлөлийн хурлаар танилцуулгыг хүлээн авах

ЗБ-01.12

НЗД

Төслийг дэмжсэн эсэх

ЗБ-01.13

НЗД

Байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авах

ЗБ-01.14

НЗД

НИХ-д хүргүүлэх

ЗБ-01.15

НИХ

Хурлаар  оруулах

ЗБ-01.16

6 Салбар хороод

Салбар хороодоор хэлэлцүүлэх

ЗБ-01.17

НИХ

Тогтоол гаргах

ЗБ-01.18

НЗД

НМТГ-т эрх шилжих, Захирамж гарах

ЗБ-01.19

НМТГ

Захирамж очиж авах

  1. Үйлчилгээний баримт бичгийн бүрдэл

Иргэн/

Байгууллага

Баримт бичгийн нэр

Олгогч байгууллага

1

НМТГ

Баримт бичгийн маягт

НЗДТГ

2

НМТГ

Төслийн танилцуулга (ppt), Тайлан (word)

НМТГ-ын ажлын хэсэг

3

НМТГ

Тогтоол

НИХ

4

НМТГ

Захирамж

НЗД

0

Одоогийн түвшин АS-IS шинжилгээ

  1. Ерөнхий мэдээлэл

Процессын нэр 

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих

Процессын дугаар

 

#1.1

Зорилго

Төсөв батлуулах, Эрх шилжүүлэн захирамж гаргах зорилгтой.

Процессын хариуцагч 

Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар

Мэдээллийн систем

Байхгүй

Оролцогч

Процессын тайлбар 

ЗБ-1.1.01

НМТГ

Төслийн санал авах

ЗБ-1.1.02

ННЗБ

Төслийн санал авах

ЗБ-1.1.03

НМТГ

Саналаа тусгаж Тухайн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нэрс өгөх

ЗБ-1.1.04

НЗДТГ-ын ХБТХ

Саналыг хүлээн авах

ЗБ-1.1.05

НЗДТГ-ын ХБТХ

Зөвлөлийн хурлаар оруулахад бэлдэх

ЗБ-1.1.06

НМТГ

Төслийн танилцуулга Ppt, word бэлдэх

ЗБ-1.1.07

НЗД

Зөвлөлийн хурлаар хуралдах

ЗБ-1.1.08

НЗД

Төслийг дэмжсэн эсэх

ЗБ-1.1.09

НЗД

Байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авах

ЗБ-1.1.10

НЗД

НИХ-д хүргүүлэх

ЗБ-1.1.11

НИХ

Хурлаар оруулах

ЗБ-1.1.12

6 салбар хороод

Салбар хороодоор хэлэлцүүлэх

ЗБ-1.1.13

НИХ

Тогтоол гаргах

ЗБ-1.1.14

НЗД

НМТГ-т эрх шилжих, Захирамж гарах

ЗБ-1.1.15

НМТГ

Захирамж очиж авах

Иргэн/

Байгууллага

Баримт бичгийн нэр

Олгогч байгууллага

1

НМТГ

Баримт бичгийн маягт

НЗДТГ

2

НМТГ

Төслийн танилцуулга (ppt), Тайлан (word)

НМТГ-ын ажлын хэсэг

3

НМТГ

Тогтоол

НИХ

4

НМТГ

Захирамж

НЗД

0

Дүгнэлт

0

Тухайн байгууллагын төслийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл,  хөтөлбөр арга хэмжээний ажил нь гүйцэтгэл тааруу, ажлаа хийж буй ажилчид нь хийх ажлаа сайн мэдэхгүй, их ачаалалтай, илүү цаг ажиллаж байна. Тиймээс тухайн ажлыг хурдан шуурхай, алдаа дутагдал бага гаргаж ажиллахын тулд тус процессыг загварчлах цаашлаад автоматжуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү судалгааг гүйцэтгэж мэдээлэл цуглуулахад ажилчид нь ажлын дарааллаа сайн мэдэхгүй, нэг нэгэндээ хийхгүй ажлыг нь даатгадаг, нэг албан хаагчдад их ачаалал ирдэг. Мөн тухайн гүйцэтгэж буй ажилтан нь ажлаа буруу хийж, дахин хийх, ажилчид хоорондын ажлын уялдаа холбоо бага зэрэг олон асуудлууд гарсан. Тиймээс байгууллага процессоо загварчлах шийдвэрт хүрсэн. Онол, аргазүйн хэсэгт бизнесийн процесс, бизнесийн процесст дүн шинжилгээ хийх, бизнесийн процессыг баримтжуулах арга техникүүд судалсан. Судалгааны хэсэгт тухайн ажлын байранд ажиллаж буй мэргэжилтнүүдээс ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж 1 процессын загвар гаргахад систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга О.Ариунтуяа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ц. Батнавч-аас нийт 17 асуулт асуун, ярилцаж  тус процессын загварыг тодорхойлсон. Тухайн процессын алхам бүрийг боловсруулахдаа ярилцлагын аргаас гадна холбогдох дүрэм, журам, хуулийг мөн судалж тусгасан. Судалгааны үр дүнд: 

0

1. НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих

0

1.1 НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих гэсэн 2 процессын загварыг амжилттай гүйцэтгэж дуусгасан. 

0

Энэхүү процессын загваруудыг боловсруулснаар цаашид тус байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, мэдээллийн систем нэвтрүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тухайн 2 процессын загварт AS-IS шинжилгээ хийсэн. Тухайн загварчлалыг гаргасны дараа байгууллагын ажлын бүтээмж ихэснэ, ажилчид өөрсдийн ажил үүрэг, даалгавраа сайн мэддэг болно, цаг хугацаа хэмнэх гэх зэрэг ач холбогдолтой. Тухайн байгууллага процессыг маш сайнаар хүлээж авсан.

0

Ном зүй:

0

  1. Монгол хэлээр хэвлэгдсэн бүтээл 

0

[1] Боловсруулсан Ольга Хардаева, Б.Энхжин, Б.Гэрэлцэцэг Бизнес процесс дахин загварчлал УБ: “ЭДМАРКЕТ” ХХК, 2019, хуудас: 33-44

0

[2]ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ https://www.legalinfo.mn/

0

   II.     Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл 

0

  1. Англи хэлээр хэвлэгдсэн бүтээл 

0

[3] “USE OF MODELLING FOR IMPROVEMENT OF A BUSINESS PROCESS” 2016       

0

[4] “Modeling and optimizing of business processes”2015 

0

[5] BECKER, J. – ROSEMANN, M. – KUGELER, M. – VILKOV, L. – TARATOUKHINE, V. Process Management. A Guide for the Design of Business Processes [in Russian]. Moscow: Springer, Eksmo Publisher, 2008. – 360 p. ISBN 5-699-19492-4. 

0

[6] BENNER, M.J. – TUSHMANN, M.I. Exploitation, exploration, and process management: The productivity dilemma revisited. Academy of Management Review, 2003, vol. 28, № 2, p. 238 – 256. 

0

[7] BLOKDIJK, Gerard. Business Process Management BPM 100 Success Secrets: 100 Most Asked Questions on BPM Implementation, Process, Software, Tools and Solutions. Emereo Publishing, 2008. 208 p. ISBN 0980485266. 

0

[8] BRIDGELAND, David – ZAHAVI, Ron. Business Modeling: A Practical Guide to Realizing Business Value. Burlington: Morgan Kaufmann Publishers, 2009. 378 p. ISBN 978- 0-12-374151-6. 

0

[9] Business process. In Business dictionary website [online]. 2016 [cit. 2015-04-15]. Available at WWW:  

0

[10] Business Process Model and Notation (BPMN). Version 2.0.2. In Object management group website [Online]. 2013-12-09 [cit. 2015-05-19]. Available at WW

0

Хавсралт 1

0

1.НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын судалгаа

0

Д/д

Процессын нэр

Алхмуудын уялдаа холбоо

Холбогдох Хууль, дүрэм

Асуултууд болон ярилцлага авсан албан тушаалтан

4

Дэмжигдээгүй протокол үйлдэх

3-р процесс дээр дэмжигдээгүй тохиодолд 4-р процесс нь протокол үйлдэж дуусгавар болно. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Тухайн санал дэмжигдэхгүй тохиолдолд хэн,  хэрхэн шийддэг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

5

НЗДТГ-ын нэгдсэн маягт бөглөх, (төслийн танилцуулга Ppt, word Хавсаргах)

5-р процесс нь 3-р процесс дээр дэмжигдсэн үед хийгдэж байгаа ажлууд байна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Хэрвээ дэмжигдвэл хэн, ямар ажил хийж гүйцэтгэх вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

6

НЗДТГ-ын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтэст албан бичгээр хүргүүлэх

5-р процесс явагдсаны дараа 6-р процесс нь НЗДТГ-т албан бичгээр баримт бичгүүдээ хүргүүлж байна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих үйл явц нь хэрхэн, ямар дарааллаар явагддаг вэ? Хэрвээ дэмжигдвэл хэн, ямар ажил хийж гүйцэтгэх вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

7

НЗДТГ-ын төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хэлтэст албан бичгээр хүлээн авах  (төслийн танилцуулга Ppt, word Хавсаргах)

6-р процесс дууссаны дараа 7-р процесс буюу албан бичгийг хүлээн авч байна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих үйл явц нь хэрхэн, ямар дарааллаар явагддаг вэ?

Хамтын ажиллагааны хэлтэс гэж ямар хэлтсийг хэлж байгаа вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

8

Салбар салбараар төслийн санал нэгтгэж бэлэн болгох

Албан бичиг хүлээн авсны дараа 8-р процесс буюу ХБТХ нь төслийн саналыг нэгтгэнэ.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Салбар салбараар төслийн санал нэгтгэж бэлэн болгоход төсөл бэлэн болоогүй үед хэн, хэрхэн шийддэг вэ? Дахин төслийн саналыг нэгтгэж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

9

Төсөл бэлэн болсон эсэх

8-р процесс дууссаны дараа 9-р процесс буюу төслийн бэлэн болсон эсэхийг шалгаж байна.  Бэлэн болоогүй тохиолдолд дахин төслийн санал нэгтгэж бэлэн болно. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийг дэмжээгүй тохиолдолд байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авж, дахин шийдвэр гаргаж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

10

НЗД-ын зөвлөлийн хурлаар танилцуулах

9-р процесс дууссаны дараа хэрвээ төслийн санал бэлэн болсон бол 10-р процесс буюу ХБТХ нь хурлаар танилцуулна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, ННЗБ-д эрх шилжих үйл явц нь хэрхэн, ямар дарааллаар явагддаг вэ? НЗД-ын зөвлөлийн хурлаар хэн төслийг танилцуудаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

11

Зөвлөлийн хурлаар танилцуулгыг хүлээн авах

10-р процесс дээр танилцууулахад 11-р процесс хурлын танилцуулга НЗД хүлээн авна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Зөвлөлийн хурлаар хэн танилцуулгыг хүлээн авдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.  

12

Төслийг дэмжсэн эсэх

11-р процесс дээр танилцсаны дараа 12-р процесс буюу НЗД тухайн төслийн дэмжсэх эсэх гэсэн процесс явагдана.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийг дэмжээгүй тохиолдолд байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авж, дахин шийдвэр гаргаж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

13

Байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авах

13-р процесс дээр хэрвээ дэмжигдээгүй тохиолдолд 7-р процесс руу НЗДТГ-руу буцна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийг дэмжээгүй тохиолдолд байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авж, дахин шийдвэр гаргаж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

14

НИХ-д хүргүүлэх

12-р процесс дээр төсөл дэмжигдвэл 14-р процесс буюу НИХ-д хүргүүлнэ.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжсэн тохиолдолд ямар шийдвэр гардаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

15

Хурлаар  оруулах

15-р процесс 14-р процессын дараа тухайн төслөө хурлаар оруулна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжээгүй үед хэн, хэрхэн шийдвэр гаргадаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

16

Салбар хороодоор хэлэлцүүлэх

15-р процесс буюу хурлаар хэлэлцсэний дараа 16-р процесс буюу салбар хороодоор хэлэлцүүлнэ. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Салбар хороод гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

17

Тогтоол гаргах

16-р процессын үр дүнгээс 17-р процесс буюу тогтоол гарна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжсэн тохиолдолд ямар шийдвэр гардаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

18

НМТГ-т эрх шилжих, Захирамж гарах

17-р процесс буюу тогтоол гарсны дараа 18-р процесс буюу НЗД захирамж гарна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Тогтоол гарсны дараа ямар үйл ажиллагаа явагддаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

19

Захирамж очиж авах

18-р процесс дээр захирамж гарсан тохиолдолд 19-р процесс буюу НМТГ захирамжийг очиж авна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Захирамжийг хаана хүргүүлдэг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.  

0

1.1 НИТХ, НЗД-аас төсөв батлах, НЗД-ын эрх шилжүүлэх тухайн хөрөнгө гаргах захирамж бүртгэх, НМТГ-т эрх шилжих процессын судалгаа

0

Д/д

Процессын нэр

Алхмуудын уялдаа холбоо

Хууль, дүрэм

Асуултууд болон ярилцлага авсан албан тушаалтан

1

Төслийн санал авах

1-р процесс нь НЗДТГ-ын ХБТХ нь НМТГ-аас төслийн санал авна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийн санал хэн хаанаас авдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан. 

2

Төслийн санал авах

Мөн 2-р процесс нь НЗДТГ-ын ХБТХ нь ННЗБ-аас төслийн санал авна. 1 болон 2-р процесс зэрэг явагдаж байна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийн санал хэн хаанаас авдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

3

Саналаа тусгаж Тухайн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний нэрс өгөх

1 болон 2 процесс явагдсаны дараа 3-р процесс буюу төсөл арга хэмжээний нэр НЗДТГ-ын ХБТХ-т өгнө. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Тухайн саналыг авснаар дараа нь НЗДТГ-ын ХБТХ шууд хүлээн авдаг уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

4

Саналыг хүлээн авах

3-р процесс явагдсаны дараа 4-р процесс буюу ХБТХ саналыг хүлээн авна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Тухайн саналыг авснаар дараа нь НЗДТГ-ын ХБТХ шууд хүлээн авдаг уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

5

Зөвлөлийн хурлаар оруулахад бэлдэх

4-р процесс дууссаны дараа 5-р процесс буюу ХБТХ нь хурлаар оруулахад бэдлэнэ.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Хэрвээ хүлээн авсан тохиолдолд  хэн ямар ажлыг зохион байгуулдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

6

Төслийн танилцуулга Ppt, word бэлдэх

Мөн 4-р процессын дараа 6-р процесс буюу НМТГ нь төслийн танилцуулга бэлдэнэ. 5 болон 6-р процесс зэрэг явагдана. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Хэрвээ хүлээн авсан тохиолдолд  хэн ямар ажлыг зохион байгуулдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

7

Зөвлөлийн хурлаар хуралдах

5 болон 6-р процесс явагдсаны дараа 7-р процесс буюу НЗД хуралдана. 


 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Зөвлөлийн хурлаар хэн танилцуулгыг хүлээн авдаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

8

Төслийг дэмжсэн эсэх

7-р процесс дээр хуралдсаны дараа 8-р процесс буюу НЗД тухайн төслийн дэмжсэх эсэх гэсэн процесс явагдана.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийг дэмжээгүй тохиолдолд байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авж, дахин шийдвэр гаргаж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

9

Байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авах

8-р процесс дээр хэрвээ дэмжигдээгүй тохиолдолд 6-р процесс руу НМТГ-руу буцна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төслийг дэмжээгүй тохиолдолд байгууллагаас дахин нэмэлтээр тайлбар авж, дахин шийдвэр гаргаж болдог уу? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

10

НИХ-д хүргүүлэх

9-р процесс дээр төсөл дэмжигдвэл 10-р процесс буюу НИХ-д хүргүүлнэ.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжсэн тохиолдолд ямар шийдвэр гардаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

11

Хурлаар оруулах

11-р процесс 10-р процессын дараа тухайн төслөө хурлаар оруулна. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжээгүй үед хэн, хэрхэн шийдвэр гаргадаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

12

Салбар хороодоор хэлэлцүүлэх

11-р процесс буюу хурлаар хэлэлцсэний дараа 12-р процесс буюу салбар хороодоор хэлэлцүүлнэ. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Салбар хороод гэж юу вэ? Хэрхэн ажилладаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.  

13

Тогтоол гаргах

12-р процессын үр дүнгээс 13-р процесс буюу тогтоол гарна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Төсөв батлахыг дэмжсэн тохиолдолд ямар шийдвэр гардаг вэ?  Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

14

НМТГ-т эрх шилжих, Захирамж гарах

13-р процесс буюу тогтоол гарсны дараа 14-р процесс буюу НЗД захирамж гарна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Тогтоол гарсны дараа ямар үйл ажиллагаа явагддаг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

15

Захирамж очиж авах

14-р процесс дээр захирамж гарсан тохиолдолд 15-р процесс буюу НМТГ захирамжийг очиж авна.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хууль

Захирамжийг хаана хүргүүлдэг вэ? Асуултын хүрээнд Ц.Батнавч мэргэжилтнээс хариулт авсан.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн