Буцах

2021037 - Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийн (KPIS) асуулгын хүчин төгөлдөр, найдвартай байдлын судалгаа

Нийгэм

Хураангуй

0

Өнөөгийн зах зээлд бүх байгууллага нь зорилго, стратеги төлөвлөлтийн биелэлтийг хэмжихийн тулд гүйцэтгэлээ хэмжих шаардлагатай болсон. Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын гүйцэтгэлийг бүхэлд нь хэмжих гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг тодорхойлох асуумжийг боловсруулж, түүний хүчин төгөлдөр байдал, найдвартай байдлыг үнэхэд чиглэгдэнэ. Эмперик судалгаанд олон улсад түгээмэл хэрэглэдэг асуулгыг ашигласан. Судалгаанд байгууллагуудын санхүү, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ажилчдын оролцоо, цаг хугацаа, сургалт хөгжүүлэлтийн гэсэн 5 дэд хэсэгт гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг тодорхойлсон. Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийг тооцох асуумжийн хүчин төгөлдөр байдлыг үнэлэхдээ агшингийн судалгааны загвараар агуулгын хүчин төгөлдөр байдлын индекс(ICV), харагдах байдлын индекс(FV)-д 7 мэргэжилтнүүд 1–4 оноогоор үнэлэн үр дүнгээ гаргасан.  Асуумжийн хүчин төгөлдөр байдлын урьдчилсан тест хийсний дараагаар гүйцэтгэлийн үзүүлэлтийн асуулгаа нийт 14 удирдлагуудаар үнэлүүлж зохиомжийн хүчин төгөлдөр байдал болон дотоод нийцтэй байдлын буюу найдвартай байдлын шинжилгээг IBM SPSS26 программ ашиглан хийж гүйцэтгэсэн.

0

Түлхүүр үг: Байгууллагын гүйцэтгэлийн үзүүлэлт, гүйцэтгэлийн хэмжүүр, фактор анализ, асуулгын хүчинтэй байдал, 

0

Удиртгал

0

Уламжлалт зардлын нягтлан бодох бүртгэлийн загварууд нь дангаараа үйлдвэрлэлийн процессуудыг тодорхойлж, бизнесийг хянахад ашигладаг байв. Дараа нь чанар, цаг хугацаа, өртөг, уян хатан байдал зэрэг гүйцэтгэлийн шинэ хэмжээсүүд ашиглагдаж эхэлсэн. Тиймээс хэд хэдэн эрдэмтэн, судлаачид уламжлалт нягтлан бодох бүртгэлийн хэмжилтийн системийг шинэ философи, хэмжүүрт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч үүнийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч ихэнх компаниудын нягтлан бодох бүртгэлийн систем нь удирдлагын тайландаа зөвхөн санхүүгийн мэдээллийг багтаасан байдаг. 80-аад оны сүүлч, 90-ээд оны үед олон эрдэмтэн судлаачид уламжлалт санхүүгийн арга хэмжээнүүдтэй холбоотой асуудлуудыг шүүмжилж байсан бөгөөд энэ нь дотоод болон түүхэн дээр суурилсан байдаг [3-8]. Тэр үеэс хойш гүйцэтгэлийг хэмжих хэд хэдэн хүрээ, загварууд хөгжиж ирсэн. Зорилго, зорилтоо хэрхэн биелүүлж байгаагаа баталгаажуулахын тулд байгууллагууд үйл ажиллагаагаа шалгаж, гүйцэтгэлээ үнэлж байх ёстой. (Ghalayini and Noble 1997). Гүйцэтгэлийг хэмжих, удирдах, харьцуулахын тулд байгууллагууд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн талаар мэддэг байх шаардлагатай. Эдгээр зорилгод хүрэхийн тулд байгууллагууд гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлж, гүйцэтгэлийн менежментийн системийг ашиглах нь зөв. 

0

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Дэлхийн түвшний үйлдвэрлэгчид байгууллагын зорилго, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлоход туслах хэмжүүрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг. Тэд үйлдвэрлэлийн системийн үр ашиг, харилцан уялдаатай олон бүрэлдэхүүн хэсгүүдийг хэмжихэд ашигладаг шалгуур үзүүлэлтийг тайлбарлахын тулд зохих хэмжүүрийг баталж эсвэл боловсруулдаг. (Parmenter, 2005)

0

Бизнесийн чухал асуултуудын нэг нь “Яагаад зарим байгууллагууд амжилтанд хүрч байхад нөгөө хэсэг нь бүтэлгүйтсэн бэ? гэдэг явдал юм. Байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд зохих алхамуудыг хийхэд нь ямар хүчин зүйл нөлөөлдөг болохыг менежерүүд мэдэх нь маш чухал тиймээс байгууллагын гүйцэтгэлийг тухайн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ гэж тодорхойлдог. Байгууллагын гүйцэтгэлд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж, гүйцэтгэлийг нэмэгдүүлж, бууруулдаг (Ramayah, 2011).

0

Хэрэв байгууллагууд мэдээллийн эрин зууны өрсөлдөөнд оршин тогтнох, цэцэглэн хөгжих шаардлагатай бол стратеги, чадавхиасаа үүдэлтэй гүйцэтгэлийн хэмжилтийн системийг ашиглах ёстой (Mushref & Ahmad, 2011). Байгууллагын гүйцэтгэлийг байгууллагын удирдагчид, ажилчид, үйлчлүүлэгчдээс бүрдэх гурван үндсэн оролцогч талуудын хүлээлтийг хангах чадвараар тодорхойлдог (Алуко, 2003). . 

0

Байгууллагын гүйцэтгэлийг үнэлэхдээ тухайн байгууллага өөрийн салбарын өрсөлдөгчтэйгөө хэрхэн харьцуулж байгааг тодорхойлох нь хамгийн чухал юм. Тиймээс олон салбараас түүвэрлэсэн байгууллагуудад гүйцэтгэлийн тогтвортой үнэлгээ хийхдээ салбарын харьцуулалтын аргыг ашиглах нь чухал юм (Allen & Helms, 2006).

0

  • Асуулгын хүчин төгөлдөр байдлын судалгаа нь асуумжит судалгааны найдвартай байдлыг ихэсгэх олон улсад түгээмэл хэрэглэгддэг арга зүй юм.
  • Өнөө үед байгууллагууд өдөр бүр байгалийн, эдийн засаг, технологийн асар их бэрхшээлтэй тулгарч, туйлын нарийн төвөгтэй, даяаршсан орчинд өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрч байна. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх нь тэдний бизнесийн гүйцэтгэлийн мэдэгдэхүйц удирдлагагүйгээр боломжгүй юм. Энэ гүйцэтгэлийг тодорхойлох, хэмжих, ойлгох, хянах нь хэмжээ, цар хүрээ, нөөцөөс үл хамааран бизнес бүрт зайлшгүй шаардлагатай байдаг [España, F.; Tsao, C.C.; Hauser,.

0

Байгууллагын зорилгыг тодорхойлох, үр ашиг, үр ашгийг хянах замаар сайжруулалтыг хянахын тулд хэмжилтийн систем шаардлагатай байдаг. Гүйцэтгэлийн удирдлага нь байгууллагад өрсөлдөхүйц давуу талыг олж авахад шаардлагатай чухал хүчин зүйл юм. Эдгээр хэмжилтийг хийх нийтлэг арга бол KPI-ийн хэмжүүрийг ашиглах явдал юм. KPI нь бизнесийн үйл ажиллагаа, төслийн амжилтыг хэмжих бодит шалгуур болдог бөгөөд бизнесийг урьдчилан таамаглах, хэмжих, төлөвлөх корпорацийн стратегийн гайхалтай чухал хэсэг юм Гэхдээ гүйцэтгэлийн хэмжүүр нь зорилго, тодорхойлолт, агуулгаараа харилцан адилгүй байдаг. Тиймээс бизнесийн KPI-ийг тодорхойлж, сонгохдоо өрсөлдөх орчин, стратегитай нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд өөр аргачлалыг ашигладаг. Iuga et al. 

0

Хэмжилтийн системийн хүчин төгөлдөр байдлыг үнэлж, нийцтэй байлгахын тулд оновчтой арга зүй шаардлагатай болно. Албан ёсны, тэнцвэртэй, нэгдсэн гүйцэтгэлийн хэмжүүрээр удирдуулж чадвал бизнесүүд илүү сайн үр дүнтэй байдаг нь орчин үед дэлхий нийтэд нэн түрүүнд зөвшөөрөгдсөн. Гэсэн хэдий ч, олон компаниуд албан ёсны болон нэгдсэн гүйцэтгэлийн хэмжүүрийг ашигладаггүй. Хэрэв энэ нь аливаа бизнест зохих ёсоор боловсруулагдаагүй, хэрэгжихгүй бол энэ нь ямар ч ашиггүй, заримдаа бизнесийн хувьд заналхийлэл болж болзошгүй юм.

0

Судалгааны зорилго: 

0

Гүйцэтгэлийн  хэмжигдэхүйц асуулгыг боловсруулж компанийн гүйцэтгэлийг бодитой хэмжихэд холбогдох мэдээллээр хангах

0

Судалгааны зорилт: 

0

  1. Асуумжийн харагдах байдлыг үнэлэх
  2. Асуумжийн хүчин төгөлдөр байдлыг үнэлэх
  3. Фактор шинжилгээ хийж зохиомжийн хүчинтэй байдлыг үнэлэх
  4. Найдвартай байдлыг үнэлэх

0

Судалгааны шинэлэг байдал, ач холбогдол

0

Улс орон бүрийн эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчин өөр учраас гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг шууд хуулан ашиглах нь компанийн гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэх боломжгүй. Монгол улсын төвшинд энэхүү чиглэлээр хийгдсэн, судлагдсан судалгааны өгүүлэл харьцангуй ховор байна. Тиймээс байгууллагын гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийн олон улсын цахим датасангуудад нийтлэгдсэн судалгаануудыг ашиглан асуулгыг боловсруулж, хүчин төгөлдөр байдлыг үнэлэх нь компани  гүйцэтгэлээ, хүрэх үр дүнгээ бодитой хэмжихэд холбогдох мэдээллээр хангах ач холбогдолтой. 

0

Судалгааны материал арга зүй

0

Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийг тооцох нийт 10 бүлэг 70 асуултаас бүрдэх асуумжийн хүчин төгөлдөр байдлыг үнэлэхдээ агшингийн судалгааны загвараар 2020.09 – 11 сарын хооронд агуулгын хүчин төгөлдөр байдлын индекс(ICV) болон харагдах байдлын индекс(FV)-д суурилан хийж гүйцэтгэв. Агуулгын хүчин төгөлдөр байдалд үндэслэн асуумжаа дахин хянаж, нийт 5 бүлэг 68 асуулт болгон боловсруулан асуумжийн хүчин төгөлдөр, найдвартай байдлыг үнэлэхдээ агшингийн судалгааны загвараар 2020.11 – 02 сарын хооронд зохиомжийн хүчин төгөлдөр байдлыг фактор анализ болон найдвартай байдлыг кронбахын альфа-д суурилан хийж гүйцэтгэв. 

 

0

0

Зураг 1 Урьдчилсан тест хийх үе шат

0



 

0

https://lh6.googleusercontent.com/BhTwWTXJJzf4YHGgR8TbR24u7ojSIqPOGD2mxmTtEqsO8poXFxOohcu8ZRsPiDsiEFsD8Ep83EpukmZiIeV8lgUi_NHwCYyf-XwJFr3YBHBlfm288PbCtN6gyrNm5vCwnkoupWIz

0

Зураг 2  Урьдчилсан тест хийх материал арга зүй

0

Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлт тооцох асуумж нь 10 бүлэг 70 асуулттай. Харагдах байдлын үнэлгээг судалгааны баг зөвлөхүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн, агуулгын хүчин төгөлдөр байдлын үнэлгээнд компаний удирдах түвшины экспертүүд болон тус чиглэлийн судлаачдыг хамруулсан.

0

Асуулгын урьдчилсан тестийн материал арга зүй

0

Судалгааны асуумжийн найдвартай хүчин төгөлдөр байдлыг шалгах зорилгоор түүврийн 10%-д урьдчилсан судалгаа (Pilot Test) авч цуглуулсан өгөгдөлд үнэлгээ өгнө. хүрээнд найдвартай байдал ба хүчин төгөлдөр, найдвартай байдал тодорхойлогдсон асуумжаар нийт датаг цуглуулж цэвэрлэж цэгцлэнэ. Тойм статистикийг нас, ажилласан жил зэрэг тоон хувьсагчдын хувьд төвийн ба хэлбэлзлийн үзүүлэлтээр илэрхийлнэ. Категори хувьсагчдыг тоо ба хувиар илэрхийлнэ. Нарийвчилсан шинжилгээнд соёлын түвшингийн дундаж ба хувийг тодорхойлж хувийн ба дундажийн ялгаа тодорхойлох тестүүдийг ашиглана. 

0

Асуумжийн харагдах байдлын үнэлгээ (Face validity): Асуумжийн уншигдахуйц байдал, асуумжийн бүтцийн загвар, ашиглагдахуйц байдал, үг сонголтыг үнэлгээг дараах стандарт үзүүлэлтийг баримтлан хийж гүйцэтгэв. Үүнд:

0

  • Асуултууд тодорхой, сэдэвтэй холбоотой байх ёстой
  • Асуулт богино байх
  • Асуумжийн бүтэц, үг хэллэг нь энгийн бөгөөд ойлгомжтой
  • Асуулт нь обьектив байх
  • Эхний асуултууд нь дизайны хувьд энгийн, найрсаг, хариулахад хялбар байх; судалгааны сэдвийг хариулагчид хүргэх
  • Асуумжийн дунд хэсэгт зорилтот асуултуудыг багтаах
  • Хувийн шинжтэй асуултууд, таамаглаж буй асуултууд, таамаглалын асуултуудаас зайлсхийх
  • Зохистой дараалал, бүтэцээр байрлуулах
  • Асуумжийн загвар нь нямбай хэвлэсэн, тодорхой зохион байгуулалттай байх
  • Судалгаанд оролцогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой бүх асуултууд (нэр, орлого, утас, хаяг гэх мэт) сонголттой эсвэл асуумжийн төгсгөлд байх
  • Нээлттэй асуултуудыг асуумжийн хуудасны сүүлчийн хэсэгт байрлуулах

0

Нүүрний хүчин төгөлдөр байдлыг шалгахын тулд дихотомын масштабыг "Тийм" ба "Үгүй" гэсэн категорийн хувилбаруудтай хамт ашиглаж болох бөгөөд энэ нь таатай, тааламжгүй зүйлийг тус тус илэрхийлнэ. Хэрэв таатай зүйл бол тухайн зүйл нь бодитой бүтэцлэгдсэн бөгөөд сэдэвчилсэн ангилалд эерэгээр ангилагдах боломжтой гэсэн үг юм. Дараа нь цуглуулсан өгөгдөл нь багажны нүүрний хүчин төгөлдөр байдлыг тодорхойлохдоо Cohen’s Kappa Index (CKI) -ийг ашиглаж байна. DM. нар. (1975) хамгийн багадаа хүлээн зөвшөөрөгдөхүйц 0.60 хэмжээтэй Каппа-г үнэлгээний хооронд тохиролцохыг санал болгосон.

0

Харагдах байдлын үнэлгээг >90% хангасан тохиолдолд асуумжийн харагдах байдлыг хүчин төгөлдөр гэж үнэлнэ.  Асуултын мэргэжилтнүүдээс авсан үнэлгээний хүчин төгөлдөр байдлын хувийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд: <60 хангалтгүй, 61 – 70 муу, 71 – 80 дунд, 81< хувь хангалттай.  Асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлыг бүлэг тус бүрээр үнэлэх бөгөөд  мэргэжлтнүүдийн нэгдсэн үнэлгээний хувь 80 хувиас дээш тохиолдолд тухайн бүлгийн асуултын агуулгын хүчин төгөлдөр байдлыг хангалттай гэж үзнэ.Дээрх стандарт үзүүлэлтүүдийг >90% хангасан тохиолдолд асуумжийн харагдах байдлыг хүчин төгөлдөр гэж үнэлнэ. Урьдчилсан судалгааны датаг шинжлэхдээ Koхены каппа коэфициентийг ашиглаж “Face Validity”-г үнэлэх ба 0.6< дээш тохиолдолд хангалттай гэж үзнэ.

0

Үзүүлэлт

Хүчин төгөлдөр байдал

<30

30 - 50

51 - 90

91<

Уншигдахуйц байдал

-

-

-

-

Бүтцийн загвар

-

-

-

-

Ашиглагдахуйц байдал

-

-

-

-

Үг сонголт, хэрэглээ

-

-

-

-

0

Хүснэгт 1 Асуумжийн харагдах байдлын үнэлгээ

0

Агуулгын хүчин төгөлдөр байдал(Content validity): Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийн асуулгын хүчин төгөлдөр байдлыг үнэлсэн. Судалгааны асуулгад үнэлэлт хийсэн экспертүүдийн хариултын агуулгын хүчин төгөлдөр байдлын индексийг үнэлж, харагдах байдлын үнэлгээг судалгааны баг зөвлөхүүдтэй хамтран хийн анализ хийсэн.Агуулгын хүчин төгөлдөр байдлын индексийн үнэлгээнд  3 – 10 мэргэжилтэнг хамруулна. Агуулгын хүчин төгөлдөр байдлын индекс үнэлгээний хувьд судалгааны асуулт тус бүрийг мэргэжилтнүүд 1-4 оноогоор үнэлдэг. Асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлыг бүлэг тус бүрээр үнэлэх бөгөөд  мэргэжлтнүүдийн нэгдсэн үнэлгээний хувь 80 хувиас дээш тохиолдолд тухайн бүлгийн асуултын агуулгын хүчин төгөлдөр байдлыг хангалттай гэж үзнэ. Асуулт тус бүрийн судалгааны агуулгад нийцэх буюу хүчин төгөлдөр байдлыг мэргэжлтнүүдийн онооны дундажаар асуулт бүрт тодорхойлно. Асуултын мэргэжилтнүүдээс авсан үнэлгээний хүчин төгөлдөр байдлын хувийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд: <60 хангалтгүй, 61 – 70 муу, 71 – 80 дунд, 81< хувь хангалттай..  

0

Асуулт

Мэргэжилтэн 1

Мэргэжилтэн 2

Мэргэжилтэн 3

Дундаж оноо

Дундаж хувь

1

1 - 4

1 - 4

1 - 4

1 - 4

0 - 100

2

1 - 4

1 - 4

1 - 4

1 - 4

0 - 100

3

1 - 4

1 - 4

1 - 4

1 - 4

0 - 100

n

1 - 4

1 - 4

1 - 4

1 - 4

0 - 100

Нийт

1 - 4

1 - 4

1 - 4

1 - 4

0 - 100

0

Хүснэгт 2 Агуулгын хүчин төгөлдөр байдлын үнэлгээ

0

Тус чиглэлийн судалгааны салбарын хараат бус мэргэжилтнүүдээр асуумжийн хүчин төгөлдөр байдлыг үнэлүүлнэ. Үнэлгээг олон улсын стандарт Контент Хүчин төгөлдөр байдлын Индексийг ашиглаж явуулна(CVI). Үнэлгээний дүнг асуулт тус бүрт тооцож Лавшийн (1975) аргачлалаар CVR (агуулгын хүчинтэй байдлын харьцаа) нь дараах томьёогоор тооцно. Үүнд: 

0

CVR= ne-N2N2

0

Энд: CVR- агуулгын хүчинтэй байдлын харьцаа;

0

 ne- "зайлшгүй шаардлагатай" гэсэн самбарын гишүүдийн тоо;

0

N- самбарын гишүүдийн нийт тоо юм.

0

Лавшегийн  дэвшүүлсэн дараахь байдлаар тооцсон "чухал" зүйлийг самбарын үнэлгээнд хэдэн "шинжээч" байх тухай пропорциональ түвшний шугаман өөрчлөлт юм. CVR дээр үндэслэн зүйлийг хадгалах эцсийн үнэлгээ нь самбарын тооноос хамаарна. Хүснэгт 1-д үнэлэгдсэн зүйлийн хадгалагдах CVR-ийн хүчин төгөлдөр утгын удирдамжийг харуулав.

0

Экспертүүдийн тоо

Хамгийн бага утга

5

0.99

6

0.99

7

0.99

8

0.75

9

0.78

10

0.62

11

0.59

0

Хүснэгт 3 Лавшегийн аргын үнэлгээ

0

Асуумжийн хүчин төгөлдөр, найдвартай байдал

0

Зохиомжийн хүчин төгөлдөр байдал(Construct validity): Судлагдаж буй ухагдахуун нь хэр үнэн зөв хэмжүүрээр хэмжигдэж буй түвшингээр илэрхийлэгдэнэ. Зохиомжийн хүчинтэй байдал нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй: конвергент ба ялгаварлан гадуурхах хүчин төгөлдөр байдал.

0

Хамаарлыг ашиглах арга 

0

Бүгд хүчинтэй байдал: Адил ухагдахууныг судалсан өөр судалгаатай хамаарлын түвшин өндөр эсэхийг 

0

Ялгаварт хүчинтэй байдал: Өөр ухагдахууныг судалсан өөр судалгаатай хамаарлын түвшин бага эсэхийг

0

Фактор шинжилгээ: Олон тооны нэгж хувьсагчуудыг харилцан хамааралтай байдлаар нь цөөн тооны факторт нэгтгэх замаар өгөгдлийг дахин тохируулдаг арга юм. Фактор шинжилгээний аргаар хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад фактор эргүүлэлт(rotation) болон факторын ачааллын утга(factor loading) гэсэн хоёр үзүүлэлтийг чухалчилдаг. 

0

Фактор хайх шинжилгээ (Explore Factor Analysis): Тухайн судалж буй ухагдахууны хувьд хангалттай судалгааны баримт байхгүй хэмжих хэмжүүр хангалтгүй тохиолдолд шинээр фактор олборлох үед ашиглана. 

0

Фактор батлах шинжилгээ(Confirmatory factor analysis): Урьд өмнө нь тухайн судалж буй ухагдахууны хувьд судалгааны баримт хангалттай бөгөөд бэлэн хэмжүүр ашиглаж буй тохиолдолд фактор батлах шинжилгээ хийнэ.

0

Факторын эргүүлэлт нь тухайн асуумжийн ачаалал өндөр байх тусам хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай болохыг харуулна. Фактор ачааллын хувьсагч нь 0.4-өөс их бол ач холбогдолтой, 0.5-аас дээш бол чухал ач холбогдолтой гэж үзнэ. Факторын ачааллын утгаар хувьсагчдын хамаарлыг хэмжихэд учир дутагдалтай учир факторын шинжилгээний төгсгөлд фактор эргүүлэлтээр факторын ачааллын утга их тохиолдолд илүү ихэсгэн нэгт ойртуулж, бага тохиолдолд тэгт ойртуулан хувьсагчдыг тодорхой ангилж өгдөг. Фактор эргүүлэлт нь хамаарлын коэффициентоор илэрхийлэгдэх факторын ачааллын утгаар хэмжээг байгасгадаг ба үүнийг тооцох хоёр арга байдаг: 

0

Найдвартай Байдал(Reliability)

0

Найдвартай байдал нь аливаа үзэгдлийг хэмжих нь нийцтэй болон тогтвортой бөгөөд нарийвчлалтай  үр дүнг өгдөг хэмжигдэхүүнтэй холбоотой юм (Карминес ба Зеллер, 1979). Найдвартай байдлыг шинжлэх үндсэн 3 арга байдаг. Үүнд:

0

Давтан шинжлэх арга: Нэг ижил хэмжүүр, нэг зорилтот бүлэг судалгааг хоёр өөр хугацаанд хоёр үр дүнгийн хамаарлаар найдвартай байдлыг хэмждэг. 

0

Төстэй хэмжүүр ашиглах арга: Хоёр төстэй хамжүүрийг ашиглан үр дүнгийн хамаарлаар найдвартай байдлыг хэмжинэ. 

0

Дотоод нийцтэй байдлыг шинжлэх арга: 

0

Хагаслах арга: Судалгааг авсны дараа хэмжүүрийг тэнцүү хоёр хуваана. Хоёр үр дүнг харьцуулан хамаарлаар найдвартай байдлыг хэмжинэ. 

0

Кронбахын альфа : Статистикийн програм ашиглан нэгж хувьсагчууд хэр нийцтэй байна? Нэг ухагдахууныг илэрхийлж чадаж байна уу гэдгээр нь найдвартай байдлыг хэмжинэ. 

0

Cronbach’s alpha

Нэгж хувьсагчуудын нийцтэй байдал

α ≥ 0.9

Маш их нийцтэй

0.9 > α ≥ 0.8

Сайн нийцтэй

0.8 > α ≥ 0.7

Боломжийн

0.7 > α ≥ 0.6

Эргэлзээтэй

0.6 > α ≥ 0.5

Нийцгүй

α < 0.5

Хүлээж авах боломжгүй

0

Хүснэгт 4 Кронбахийн альфа

0

Найдвартай байдал нь давтагдах чадвартай холбоотой юм. Жишээлбэл, масштаб эсвэл тестийг тогтмол нөхцөлд хийсэн дахин хэмжилт нь ижил үр дүнд хүргэх тохиолдолд найдвартай гэж хэлдэг (Мозер ба Калтон, 1989). Найдвартай эсэхийг шалгах нь хэмжих хэрэгслийн хэсгүүдийн тогтвортой байдлыг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой (Huck, 2007). Жинлүүрийн хэсгүүд “хоорондоо дүүжилж”, ижил бүтцийг хэмжвэл жин нь дотоод тогтвортой байдлын өндөр найдвартай байдаг гэж хэлдэг (Хак, 2007, Робинсон, 2009). Дотоод тууштай байдлын хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол Кронбах Альфа коэффициент юм. Лайкертын хэмжээсийг ашиглахад хамгийн тохиромжтой найдвартай хэмжүүр гэж үздэг (Уитли, 2002, Робинсон, 2009). Дотоод нийцлийн хувьд үнэмлэхүй дүрмүүд байдаггүй. Гэхдээ ихэнх нь дотоод тогтвортой байдлын хамгийн бага коэффициентийг 0.70 гэж зөвшөөрдөг. Хүчин зүйлийн анализын судалгаанд найдвартай байдал нь 0.60-аас их буюу түүнээс дээш байх ёстой гэж зөвлөдөг (Straub et al., 2004). 

0

Асуумжийн бүтэц

0

 Байгууллагын гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн асуумж нь 5 бүлэг, 67 асуултаас бүрдэнэ. Үүнд: 

0

  1. Байгууллагын санхүүтэй холбоотой 21 асуумж 

0

Байгууллагын гүйцэтгэлийг харуулж чадахуйц хамгийн чухал тоон үзүүлнлтүүд бол санхүүгийн гүйцэтгэл юм.

0

  1. Хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбоотой 13 асуумж   

0

Байгууллагын ашиг олох, үйл ажиллагаа явуулах гол шалтгаан бол хэрэглэгч юм.

0

  1. Байгууллагын ажилчдын оролцоотой холбоотой 12 асуумж

0

Компани оршин тогтнох гол тулгуур бол ажилчид буюу тэдний гүйцэтгэл оролцоо юм.

0

  1. Байгууллагын цаг хугацааны үзүүлэлттэй  холбоотой 12 асуумж

0

Дэлхий дээрх бүх зүйлс цаг хугацааны дагуу явагддаг байгууллагын чухал нэг шалгуур бол цаг хугацаатай хэрхэн уралдаж, ажиллаж байгаа юм.

0

  1. Байгууллагын сургалт-хөгжүүлэлттэй холбоотой 12 асуумж 

0

Компанийн гол зорилго ашиг олох боловч нийгэмд чиглэсэн тодорхой үр дүнг харуулж байж бусад зүйлс нь тэтгэгдэнэ.

0

Үр дүн

0

Асуумжийн харагдах байдлын үнэлгээнд  2 мэргэшсэн судлаач, агуулгын хүчин төгөлдөр байдлын индексийн үнэлгээнд байгууллагын удирдах түвшний 7 судлаач, мэргэжилтэнг хамруулсан. Судалгаанд хамргадсан мэргэжлтнүүдийн 33.3 хувь нь дээд түвшин, 66.6 хувь нь дунд түвшний удирдлага, 50.0 хувь нь тус чиглэлээр 20< жил ажилласан туршалагатай байв. 

0

Асуумжийн харагдах байдлын үнэлгээ (Face validity): Асуумжийн харагдах байдлын хүчин төгөлдөр байдал судлаачийн үнэлгээгээр 90.0 ± 7.1 хувь буюу хүчин төгөлдөр байв. Тухайлбал асуумжийн уншигдахуйц байдал 92.0 ± 1.5 хувь, бүтцийн загвар 93.0 ± 3.4 хувь, ашиглагдахуйц байдал 95.0 ± 4.4 хувьтай үнэлэгдсэн байна. Асуумжийн үг сонголт болон хэрэглээний байдал бусад үзүүлэлтээс харьцангуй бага буюу 80.0 ± 5.6 хувь байна. 

0

Үзүүлэлт

Хүчин төгөлдөр байдал

Дундаж 

хувь

СХ

95 % ИИ

Доод

Дээд

Уншигдахуйц байдал

92.0

1.5

90.1

95.0

Бүтцийн загвар

93.0

3.4

90.2

94.0

Ашиглагдахуйц байдал

95.0

9.4

94.1

96.1

Үг сонголт, хэрэглээ

80.0

5.6

75.6

83.1

Нийт

90.0

7.1

86.2

92.4

0

СХ – Стандарт хазайлт, ИИ – Итгэх интервал

0

Хүснэгт 5 Асуумжийн харагдах байдлын үнэлгээ (Face validity)

0

Агуулгын хүчин төгөлдөр байдлын үнэлгээ (Content validity): Нийт агуулгын хүчин төгөлдөр байдал 87.1 хувь буюу хангалттай хэмжээнд үнэлэгдсэн. Асуумжийн бүлгийн хүчин төгөлдөр байдал ач холбогдол бүхий ялгаатай байв. Тухайлбал, Санхүүгийн үзүүлэлтийг үнэлэх асуулга 84.5 хувь, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлэх асуулга 91.7 хувь, байгууллагын зардлыг үнэлэх асуулга 95.4 хувь, сургалт хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуулга 84.7 хувь, нийгмийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуулга 96.4 хувь буюу хүчин төгөлдөр байдал харьцангуй өндөр буюу сайн байна. Мөн агуулгын хүчин төгөлдөр байдлын индексийг Лавшегийн аргаар тооцоолоход CVR=100% үнэлэгдсэн. 

0

Асуумжийн бүлэг

N

Дундаж

95 % ИИ

Доод

Дээд

Санхүүгийн үзүүлэлтийг үнэлэх асуулга

6

84.5

59.7

100.0

Хэрэглэгчийн сэтгэл ханамж үнэлэх асуулга

8

91.7

62.0

100.0

Байгууллагын ажилчдын сэтгэл ханамжийг үнэлэх асуулга

10

72.7

52.5

92.9

Цаг хугацааны үзүүлэлтийг үнэлэх асуулга

5

76.2

51.5

100.0

Байгууллагын чанарыг үнэлэх асуулга

9

73.0

52.4

93.5

Байгууллагын өртөг үнэлэх асуулга

5

95.4

85.8

99.9

Байгууллагын уян хатан байдлыг үнэлэх асуулга

6

72.3

47.9

96.8

Аюулгүй байдал

7

68.5

47.7

89.2

Сургалт хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуулга

9

84.7

72.4

97.0

Нийгмийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуулга

10

96.4

92.0

100.0

Нийт агуулга

 

87.1

90.2

95.2

0

N – Бүлгийн асуултын тоо, ИИ – Итгэх Интервал

0

Хүснэгт 6 Асуумжийн агуулгын хүчин төгөлдөр байдлын индексийн үнэлгээ

0

Нийт асуултын 87,1 орчим хувь нь асуумжийн агуулгад нийцэлтэй буюу хүчин төгөлдөр байдалд хангалттай байна. 

0

Туршилтыг тодорхойлох, хэмжих, хянах зорилгоор туранхай аргыг судалж үзсэн. Арга зүй нь үйл явцын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад чиглэгддэг бөгөөд бодит баримт, тоо баримт, тооцооллын аргаар цуглуулсан мэдээллийн дүн шинжилгээ, мэдээлэл, бодит нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг олгодог. Туранхай үзэл баримтлал нь хэрэглэгчийн үнэ цэнэ, хог хаягдлыг багасгахад анхаарч, байгууллагын үр ашиг, үр нөлөөг удирдах замаар тодорхойлогддог.

0

Зураг 2. Асуултын үнэлгээний дундаж хувь

0

Нийт гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийн асуулгын дундаж үнэлэгдсэн байдлыг асуулт тус бүрт авч үзвэл нийт асуулгын 50-аас дээш хувь нь 80%> үнэлэгдсэн байна.  Ерөнхий гүйцэтгэлийн үзүүлэлтийн хувьд авч үзвэл нийгэм, байгаль орчны үзүүлэлтийн дундаж нь 93.5 хувь буюу хангалттай хэмжээнд үнэлэгдсэн. 

0

Судалгаанд оролцогчдын тойм статистик 

0

Нийт судалгаанд хамрагдсан түүврийн 50 хувь нь дээд түвшний удирдах ажилтан, 50 хувь нь доод түвшний удирдах ажилтан байсан. Нийт түүврийн 71.4% нь 15-аас дээш ажилласан туршлагатай хүмүүс байсан.  

0

Хувьсагчид

N

%

Удирдлагын түвшин

Дээд

7

50

Дунд

7

50

Доод

0

0

Ажлын туршлага

0-5 жил

1

7.2

5-15 жил

3

21.4

15-аас дээш жил

10

71.4

Ажилладаг салбар чиглэл

Боловсролын

5

35.7

Хөдөө аж ахуйн

2

14.3

Худалдаа, үйлчилгээний

2

14.3

Банк, санхүүгийн

3

21.4

Бусад

2

14.3

0

Хүснэгт 7 Судалгаанд оролцогчдын тойм статистик

0

Зохиомжийн хүчин төгөлдөр байдлын үнэлгээ(Construct validity):  Хүчин зүйлийн шинжилгээг хийхдээ тодорхой биш боловч нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилд ихээр ашиглагддаг аргаар хийж гүйцэтгэсэн. Хүчин зүйлийн шинжилгээг хийхдээ байгууллагын гүйцэтгэлийг хэмжих асуумжаар удирдлагын түвшний 14 хүнээс байгууллагын гүйцэтгэлийг үнэлүүлсэн асуумжийн хариултыг кодлон оруулсан. Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих асуумжийг олон улсын судалгааны өгүүлэлд үндэслэсэн асуумжид харагдах байдлын болон агуулгын хүчин төгөлдөр байдлын шинжилгээний үр дүнд дахин боловсруулалт хийж датагаа цуглуулсан. Бидний судалгааны гол зорилго нь байгууллагын гүйцэтгэлийг хэмжих учраас 5 бүлэг 67 нэгж хувьсагчуудыг харилцан хамааралтай байдлаар нь цөөн тооны факторт нэгтгэх замаар фактор шинжилгээг SPSS 26 программаар хийж гүйцэтгэсэн.  Фактор шинжилгээ явуулахад өгөгдөл нийцтэй буюу тохирох эсэхийг нь Кайзер-Мейер-Олкин тест(KMO)-ийг бүлэг хувьсагч бүрийн хувьд корреляциудыг нь тооцох замаар тодорхойлсон ба шалгуур нь  0-1 хооронд нийцтэй гэж үздэг. Харин Бартлетс Сперисити тест нь хувьсагчдын хоорондох хамаарлыг хэмждэг бөгөөд хэрвээ p утга> 0.05 буюу хувьсагч хооронд хамааралгүй бол хүчин зүйлийн шинжилгээ хийх шаардлагагүй юм. Хүчин зүйлийн шинжилгээг Их вариацаас бага вариац руу эрэмбэлэх(Principal components) аргаар тестэлж, 1 ба түүнээс их хувийн утгатай факторыг авч үлдэх ба энэ нь тухайн фактор нийт хувьсагчийн вариацаас хэр зэрэг байр эзэлж байгааг илэрхийлэх ба хувийн утга их байх нь тухайн фактор хувьсагчдын вариацыг сайн тайлбарлаж чадаж байгааг харуулна. Факторын ачааллын утгаар хувьсагчдын хамаарлыг хэмжихэд учир дутагдалтай учир хүчин зүйлийн шинжилгээний төгсгөлд фактор эргүүлэлтээр факторын ачааллын утга их тохиолдолд илүү ихэсгэн нэгт ойртуулж, бага тохиолдолд тэгт ойртуулан хувьсагчдыг тодорхой ангилж өгдөг. Хүчин зүйл бүрийг хамаарлын коэффициентоор илэрхийлэгдэх Варимакс тэгш өнцөгт эргүүлэлтийн(Varimax Orthogonal Rotation) аргаар  баганын дагуу 1:0 боломжит дээд хэмжээгээр эргүүлэн  факторын ачааллын утгаар хэмжинэ. Факторын эргүүлэлт нь тухайн асуумжийн ачаалал өндөр байх тусам хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай ба фактор ачааллын хувьсагч нь 0.4-өөс их бол ач холбогдолтой, 0.5-аас дээш бол чухал ач холбогдолтой гэж үзнэ. Мөн шинжилгээг хийхдээ хоосон утгыг хассан ба фактор ачааллын утгыг уруудах эрэмбээр байршуулж үр дүнгээ гаргасан. 

0

Санхүүгийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд

0

Фактор хайх шинжилгээ(EFA)-ний үр дүнгээс харахад Кайзер-Мейер-Олкин тест 0.512, (p <.000) буюу шалгуурыг хангаж байгаа учраас энэхүү бүлгийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ нь статистик ач холбогдолтой байна. (Хүснэгт 8)  Санхүүгийн үзүүлэлт тус бүрээр нийтлэг байдлыг нь тодорхойлоход санхүүгийн гүйцэтгэлийн 95%-ийг хөрөнгө оруулалтын өгөөж, 80%-ийг эргэлтийн харьцаа гэсэн хувьсагч тус тус тайлбарлаж байсан. График 1 нь нийт 12 үзүүлэлтийн хувийн утгыг ихээс нь бага руу эрэмбэлсэн харагдаж байгаа бөгөөд 1-ээс дээш хувийн утгатай факторыг авч үлдэнэ гэсэн сонголтын дагуу нийт шалгуурыг хангасан 3 бүлэг фактор луу олборлогдсон. Эргүүлэлтийн дараах хувийн утгыг харвал фактор 1 нь 31.8%-ийг, фактор 2 нь 25.3%-ийг, фактор 3 нь 26.2%-ийг, нийт 81.3% буюу санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлтийг энэхүү фактор нь маш сайн тайлбарлаж байна. Асуумжийн фактор ачааллын утга нь 0.631-0.932-ийн хооронд хэлбэлзэж байсан нь фактор нь хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай байна.
 

0

Finance KPIs

Rotated Component Matrixa

Factor 1

Factor 2

Factor 3

1

[Хөрөнгө оруулалтын өгөөжийн түвшин]

.932

.287

 

2

[Борлуулалтын өсөлт]

.922

.113

.128

3

[Өрийн хөрөнгийн харьцаа]

.914

.228

.221

4

[Авлагын эргэц]

.636

.292

.582

5

[Хөрөнгийн өгөөж]

.166

.864

 

6

[Нийт ашгийн түвшин]

.348

.772

.356

7

[Эргэлтийн харьцаа]

.478

.748

 

8

[Ажлын капиталын оролцоо]

 

.631

.543

9

[Төсвийн зөрүү]

.249

 

.903

10

[Түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа*]

 

.140

.713

11

[Өр төлбөрийн эргэц]

.310

.479

.711

 

Total

3.494

2.784

2.668

 

% of Variance

31.767

25.311

24.256

 

Cumulative %

31.767

57.078

81.334

KMO=.512 Bartlett’s Test of Sphericity=122.515(p=.000)

0

Хүснэгт 8 Санхүүгийн үзүүлэлтийн хүчин зүйлийн шинжилгээ
 

0

0

График 1 Санхүүгийн үзүүлэлтийн хувийн утгын  дүрслэл

0

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд

0

Фактор хайх шинжилгээ(EFA)-ний үр дүнгээс харахад Кайзер-Мейер-Олкин тест 0.332, (p <.000) буюу шалгуурыг хангаж байгаа учраас энэхүү бүлгийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ нь статистик ач холбогдолтой байна.(Хүснэгт 9)  Үзүүлэлт тус бүрээр нийтлэг байдлыг нь тодорхойлоход хэрэглэгчийн сэтгэл ханамжийг зах зээлд эзлэх хувь 96%, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс 86% тус тус тайлбарлаж байсан. График 2 нь нийт 9 үзүүлэлтийн хувийн утгыг ихээс нь бага руу эрэмбэлсэн харагдаж байгаа бөгөөд 1-ээс дээш хувийн утгатай нийт 3 бүлэг фактор луу олборлогдсон. Эргүүлэлтийн дараах хувийн утгыг харвал фактор 1 нь 34%-ийг, фактор 2 нь 28%-ийг, фактор 3 нь 23.2%-ийг, нийт 85.2% буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийг энэхүү фактор нь маш сайн тайлбарлаж байна. Асуумжийн фактор ачааллын утга нь 0.724-0.970-ийн хооронд хэлбэлзэж байсан нь фактор нь хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай байна.

0

Customer satisfaction KPIs

Эргүүлсний дараах фактор ачааллын утга

Factor 1

Factor 2

Factor 3

1

[Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс]

.907

.182

.050

2

[Контентийн нөлөөллийн индекс]

.851

.160

.320

3

[Бренд хүлээн зөвшөөрөлтийн түвшин]

.813

.301

.018

4

[Дэмжигч харилцагчдын оноо]

.724

.301

.076

5

[Үйлчлүүлэгч хадгалалтын түвшин]

.322

.877

.258

6

[Хэрэглэгчийн хүчин чармайлтын оноо]

.161

.860

.328

7

[Дахин хуалдан авалтын түвшин]

.416

.825

-.074

8

[Хэрэглэгчийн тоо]

.100

.063

.970

9

[Зах зээлд эзлэх хувь]

.133

.288

.928

 

Total

3.062

2.517

2.092

 

% of Variance

34.021

27.967

23.249

 

Cumulative %

34.021

61.988

85.237

KMO=.332 Bartlett's Test of Sphericity=95.464(.000)

0

Хүснэгт 9 Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуумжийн  хүчин зүйлийн шинжилгээ

0

0

График 2 Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийн хувийн утгын  дүрслэл

0

Ажилчдын оролцооны гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд

0

Фактор хайх шинжилгээ(EFA)-ний үр дүнгээс харахад Кайзер-Мейер-Олкин тест 0.414, (p <.000) буюу шалгуурыг хангаж байгаа учраас энэхүү бүлгийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ нь статистик ач холбогдолтой байна(Хүснэгт 10). Үзүүлэлт тус бүрээр нийтлэг байдлыг нь тодорхойлоход байгууллагын ажилчдын оролцоог ажилчдын ажлаас гаралтын түвшин 96%, дотоод урамшууллын түвшин 88% тус тус тайлбарлаж байсан. График 3 нь нийт 12 үзүүлэлтийн хувийн утгыг ихээс нь бага руу эрэмбэлсэн харагдаж байгаа бөгөөд 1-ээс дээш хувийн утгатай нийт 4 бүлэг фактор луу олборлогдсон. Эргүүлэлтийн дараах хувийн утгыг харвал фактор 1 нь 31.2%-ийг, фактор 2 нь 25.6%-ийг, фактор 3 нь 18.9%-ийг, фактор 4 нь 12.3%-ийг, нийт 88% буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийг энэхүү фактор нь маш сайн тайлбарлаж байна. Асуумжийн фактор ачааллын утга нь 0.673-0.948-ийн хооронд хэлбэлзэж байсан нь фактор нь хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай байна.

0

Employee engagement KPIs

Rotated Component Matrixa

1

2

3

4

1

[Ажилчдын санал хүсэлтийн хайрцгийн үр ашиг]

.948

.137

.187

-.003

2

[Сул зогсолтын өртөг]

.904

.158

.230

.124

3

[Хүмүн капиталын нэмэгдсэн өртөг]

.875

-.011

-.071

.230

4

[Ажил завсардалтын түвшин]

.736

.474

-.128

-.008

5

[Сургалтын дундаж зардал]

.216

.932

.105

-.192

6

[Дотоод урамшууллын түвшин]

-.098

.800

.173

.455

7

[Ажилчдын ажлаас гаралтын түвшин]

.571

.718

.230

-.265

8

[Ажилчдын сэтгэл ханамжийн индекс]

.252

.673

.273

.451

9

[Дэмжигч ажилчдын оноо]

-.203

.254

.846

.139

10

[Ажилчдын тоон харьцаа]

.431

-.076

.834

.123

11

[Ажилчдын тооны өсөлт]

.147

.503

.719

.219

12

[Дадлагын ажилтны ажилд орсон байдал]

.184

.015

.241

.901

 

Total

3.751

3.069

2.264

1.480

 

% of Variance

31.257

25.576

18.870

12.337

 

Cumulative %

31.257

56.833

75.703

88.040

 

KMO=.414 Bartlett's Test of Sphericity=136.123 (.000)

0

Хүснэгт 10 Ажилчдын сэтгэл ханамжийн асуумжийн хүчин зүйлийн шинжилгээ

0

0

График 3 Ажилчдын оролцооны  үзүүлэлтийн хувийн утгын  дүрслэл

0

Цаг хугацааны хэмжүүрийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд

0

Фактор хайх шинжилгээ(EFA)-ний үр дүнгээс харахад Кайзер-Мейер-Олкин тест 0.514, (p <.000) буюу шалгуурыг хангаж байгаа учраас энэхүү бүлгийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ нь статистик ач холбогдолтой байна(Хүснэгт 11). Үзүүлэлт тус бүрээр нийтлэг байдлыг нь тодорхойлоход цаг хугацааны хэмжүүрийг авлага цуглуулах дундаж хугацаа 95%, ажлын цагийн нөөц 91% тус тус тайлбарлаж байсанГрафик 4 нь нийт 12 үзүүлэлтийн хувийн утгыг ихээс нь бага руу эрэмбэлсэн харагдаж байгаа бөгөөд 1-ээс дээш хувийн утгатай нийт 3 бүлэг фактор луу олборлогдсон. Эргүүлэлтийн дараах хувийн утгыг харвал фактор 1 нь 34.4%-ийг, фактор 2 нь 29.4%-ийг, фактор 3 нь 21.8%-ийг, нийт 85.6% буюу цаг хугацааны хэмжүүрийн үзүүлэлтийг энэхүү фактор нь маш сайн тайлбарлаж байна. Асуумжийн фактор ачааллын утга нь 0.655-0.911-ийн хооронд хэлбэлзэж байсан нь фактор нь хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай байна.

0

Time KPIs

Rotated Component Matrixa

1

2

3

1

[Гадны капиталын нөхөн төлөгдөх хугацаа]

.911

.255

.180

2

[Үйлдвэрлэлийн мөчлөгийн хугацаа]

.842

.236

.247

3

[Өөрийн капиталын нөхөн төлөгдөх хугацаа]

.834

.216

.333

4

[Дотоод аудит хийх хугацаа]

.705

.464

-.020

5

[Санхүүгийн мөчлөгийн хугацаа]

.656

.313

.529

6

[Авлага цуглуулах дундаж хугацаа]

.227

.842

.440

7

[Ажлын цаг ашиглалтын түвшин]

.480

.753

-.197

8

[Сул зогсолтын түвшин]

.358

.749

.266

9

[Өр төлбөрийн үлдэгдлийг төлөх дундаж хугацаа]

.208

.737

.522

10

[Ажлын цагийн нөөц]

.641

.655

.272

11

[Бараа материал борлуулах дундаж хугацаа]

.274

.040

.911

12

[Эргэлтийн хөрөнгийг эргэлтэнд оруулах дундаж хугацаа]

.148

.488

.810

 

Total

4.122

3.529

2.618

 

% of Variance

34.354

29.411

21.820

 

Cumulative %

34.35

63.765

85.585

 

KMO=.514 Bartlett's Test of Sphericity=150.834 (.000)

0

Хүснэгт 11 Цаг хугацааны үзүүлэлтүүдийн хүчин зүйлийн шинжилгээ

0

0

График 4 Цаг хугацааны үзүүлэлтийн хувийн утгын  дүрслэл

0

Сургалт, хөгжүүлэлтийн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд

0

Фактор хайх шинжилгээ(EFA)-ний үр дүнгээс харахад Кайзер-Мейер-Олкин тест 0.583, (p <.000) буюу шалгуурыг хангаж байгаа учраас энэхүү бүлгийн хувьд хүчин зүйлийн шинжилгээ нь статистик ач холбогдолтой байна(Хүснэгт 12). Үзүүлэлт тус бүрээр нийтлэг байдлыг нь тодорхойлоход сургалт, хөгжүүлэлтийн үзүүлэлтийг  хүмүн капиталын өгөөж 94%, үйлдвэрлэлийн ослын түвшин 93% тус тус тайлбарлаж байсан. График 5 нь нийт 10 үзүүлэлтийн хувийн утгыг ихээс нь бага руу эрэмбэлсэн харагдаж байгаа бөгөөд 1-ээс дээш хувийн утгатай нийт 4 бүлэг фактор луу олборлогдсон. Эргүүлэлтийн дараах хувийн утгыг харвал фактор 1 нь 28.5%-ийг, фактор 2 нь 23.9%-ийг, фактор 3 нь 21%-ийг, фактор 4 нь 15.2%-ийг, нийт 88.6% буюу нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг энэхүү фактор нь маш сайн тайлбарлаж байна. Асуумжийн фактор ачааллын утга нь 0.658-0.968-ийн хооронд хэлбэлзэж байсан нь фактор нь хүчин зүйлийн хэмжээсдээ хүчтэй эерэг хамааралтай байна.
 

0

Learn and Growth KPIs

Rotated Component Matrixa

1

2

3

4

1

[Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын түвшин]

.968

-.004

-.026

-.031

2

[Хог хаягдлыг ангилан ялгалтын тоо]

.769

.461

.269

.061

3

[Хүмүүн капиталын өгөөж]

.715

.468

.437

.153

4

[Удирдах албан тушаалтны эмэгтэй ажилтны харьцаа]

.658

.570

.394

.066

5

[Бүтээгдэхүүний дахин боловсруулах түвшин]

.170

.909

-.040

-.031

6

[Үйлдвэрийн ослын түвшин]

.124

.799

.282

.440

7

[Нарийн мэргэжлийн ажилчдын түвшин]

.115

.022

.933

.047

8

[Олон нийтэд чиглэсэн, санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тоо]

.137

.140

.842

.125

9

[Ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалтын орлогод эзлэх хэмжээ]

.158

-.315

-.079

-.872

10

[Борлуулалтанд эзлэх судалгаа хөгжүүлэлтийн зардлын хувь хэмжээ]

.524

-.221

.130

.719

 

Total

2.848

2.389

2.102

1.523

 

% of Variance

28.476

23.894

21.024

15.232

 

Cumulative %

28.476

52.370

73.393

88.625

 

KMO=.583 Bartlett's Test of Sphericity=79.787 (.000)

0

Хүснэгт 12 Компанийн сургалт хөгжүүлэлтийн үзүүлэлтийн хүчин зүйлийн шинжилгээ

0

0

График 5 Сургалт хөгжүүлэлтийн үзүүлэлтийн хувийн утгын  дүрслэл

0

Найдвартай Байдал(Reliability): Судалгаанд ашигласан хувьсагч доторх дэд үзүүлэлтүүд хувьсагчаа хэрхэн илэрхийлж чадаж байгаа буюу дотоод нийцтэй байдлыг шинжилж үзэх нь судалгааны найдвартай байдлыг хэмжих шалгуур юм. Үүнийг Кронбах альфа коэффициент илэрхийлнэ. Судалгаанд ашиглагдсан хамаарах, үл хамаарах хувьсагч тус бүрийн дотоод нийцтэй байдлын буюу найдвартай байдлын шинжилгээг хийлээ. 

0

Шинжилгээгээр хувьсагч бүрийн Кронбах альфа коэффициент  0.826-0.977-ын хооронд гарсан нь тухайн хувьсагчийнг түүний доторх дэд үзүүлэлтүүд маш сайн илэрхийлж байгааг илтгэн харуулж байна.  Өөрөөр хэлбэл,  судалгааны найдвартай байдлын түвшин өндөр байна гэдгийг Кронфах альфа коэффициентийн утга илтгэж байна.

0


Cronbach’s Alpha reliability of constructs

0

Гүйцэтгэлийн асуумж

n

Relia

bility

Mean

SD

Min

Max

Санхүү

20

.920

3.25

.770

.909

.932

Хэрэглэгчийн сэтгэл ханамж

13

.911

3.25

.923

.893

.913

Ажилчдын оролцоо

12

.886

2.84

.812

.866

.890

Цаг хугацаа

12

.944

3,26

.851

.932

.946

Сургалт, хөгжүүлэлт

10

.833

3,22

.837

.764

.879

0

Хүснэгт 13 Кронбахын альфа коэффициентийн  шинжилгээ

0

Дүгнэлт

0

Энэхүү судалгааны ажилд Монгол улсын эдийн засгийн орчинд үйл ажиллагаа явуулж буй компаниудын гүйцэтгэлийг хэмжих асуумжийн хүчин 

0

төгөлдөр, найдвартай байдлыг нь үнэлсэн.

0

Асуумжинд урьдчилсан тест хийж үнэлэхэд компанийн аюулгүй байдал болон өртөг, зөрдлын үзүүлэлтүүдийг тусад нь үнэлэхэд компаниудын хувьд дата мэдээлэл дутмаг, мөн одоохондоо бүрэн хэмжих боломжгүй гэж үнэлэгдсэнв Эдгээр асуулгаас өндрөөр үнэлэгдсэн үзүүлэлтийг санхүү болон сургалт хөгжүүлэлт гэсэн бүлэгт үнэлэх тохиромжтой байсан.

0

Асуумжийн зохиомжийн хүчин төгөлдөр байдлыг үнэлэхэд бүлэг тус бүр нь ерөнхий утгыг илэрхийлэхүйц 3-4 факторт хуваагдсан.

0

Фактор анализийн үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүдийг гадны харилцагчтай холбоотой, хөрөнгийн үзүүлэлттэй холбоотой, гүйцэтгэлтэй холбоотой  гэсэн гурван хэсэгт үнэлж болно. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзүүлэлтийг чанар, эргэх холбоо, тоо хэмжээний гэсэн гурван гол хэсэгт үзүүлэлтүүдээ хувааж үзсэн. Ажилчдын оролцооны үзүүлэлтүүд нь ажилчдын бүтээмж, байгууллагын харилцаа, ажилчдын сэлгэлт гэсэн гурван хэсэгт баримтлан ажилчдын оролцооны гүйцэтгэлйг хэмжих боломжтой. Удирдлагаас  хамаарах, харилцагчаас хамаарах, эргэлтийн хөрөнгийн гэсэн 3 хэсэгт цаг хугацааны үзүүлэлтүүдийг хуваарилан үнэлж болно. нийгмийн хариуцлага, зайлшгүй хүлээх үүрэг, нийгмийн сайн үйлс гэсэн дэд бүлгүүдээр байгууллагын сургалт хөгжүүлэлтийн үзүүлэлтийг хэмжиж болно. 

0

Хувьсагч тус бүрийн дотоод нийцтэй байдлын буюу найдвартай байдлын шинжилгээг хийхэд хувьсагч бүрийн Кронбах альфа коэффициент  0.833-0.944-ын хооронд гарсан нь энэхүү үзүүлэлтүүд нь дэд үзүүлэлтүүдээ маш сайн илэрхийлж байгаа нь асуумж бүр зөв бүтэцлэгдэн ангилагдсан буюу компани тус тусын салбарын гүйцэтгэлээ хэмжих боломжтой байна. 

0

Ашигласан материал 

0

  1. Jain S, Dubey S, Jain S. Designing and validation of a questionnaire. Int Dent Med J Adv Res 2016;2:1-3. M. Ishaq Bhatti, H. M. Awan, and Z. Razaq (2013). " The key performance indicators (KPIs) and their impact on overall organizational performance" 
  2. White, G.P., (1996): “A survey and taxonomy of strategy-related performance measures for manufacturing.”
  3. De Toni, A. and Tonchia, S. (2001): Performance measurement systems-models, characteristics and measures. 
  4. Parmenter, D, (2009) : Key Performance Indicators: Developing, Implementing, and Using Winning KPIs. 
  5. Ghalayini, A.M., Noble, J.S. and Crowe, T.J. (1997) “An Integrated Dynamic Performance Measurement System for Improving Manufacturing Competitiveness.”
  6. Abbas Muzil Mushre. and Saari bin Ahmad., (2011) “The Relationship between Knowledge Management and Business Performance: An Empirical Study in Iraqi Industry” 
  7. Enas Almanasreh, Rebekah Moles and Timothy F. Chen., (2006), “Evaluation of methods used for estimating content validity”

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн