Буцах

2021011 - Ажлын байран дээр Z үеийнхэнд нөлөөлдөг хүчин зүйлсийн судалгаа

Нийгэм

Хураангуй

0

 Ажлын байран дахь үеүүдийг удирдах тэр дундаа Z үеийнхний ажиллах арга барил болон ажлын байран дахь хүлээлт бусад үеийнхээс ялгаатай байна.Энэхүү судалгааны ажил нь үндсэн 3 бүлэгтэй. Онолын үндэслэл болох эхний бүлэгт Үеүүдийн онцлог шинж чанарын талаар авч үзсэн.Үүнд үе гэж юу вэ эрдэмтдийн үечлэд болон Z үеийнхний ажиллах арга барилын талаар тусгасан болно.Хоёрдугаар бүлэгт ШУТИС-БУХС-ын оюутнуудаас ажлын байран дээр нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар судалгаа хийсэн.

0

 Оршил

0

Аливаа байгууллага амжилттай ажиллах урт хугацаанд оршин тогтнох гол үндэс нь ажилчид.Хүн төрөлхтөн бид бүгд нэг цаг үед мэндлээгүй,өөр өөр цаг үед төрж өсөн хүмүүжсэн бөгөөд амьдралын хэв маяг, үнэт зүйлс, хандлага, ашиглаж буй технологи, харилцаж буй харилцаа хүмүүс нийгэм эдийн засгийн хэрэгцээ зэрэг нь бүгд өөр өөрийн  женейрашн буюу үед хамааралтай. Женейрашн буюу үеийг дэлхий нийтэд 6 үндсэн үед  хуваан үздэг. Хөдөлмөрийн зах зээл дээр 5 үе зэрэгцэн ажиллах нь давуу талтай ч эргээд тус тусын онцлог шинж чанартай эдгээр хүмүүсийг хэрхэн зөв удирдан чиглүүлэх вэ гэдэг асуулт гарж ирж байна.Эдгээр үеүдийн нийгэм эдийн засагт оролцож байгаа хандлага бүгд өөр  өөр байна.өнөөдрийн нийгэм дэхь залуучуудын оролцоо байр суурь мөн ажлын байран дээр шинээр түрэн гарч ирж буй Z үеийнхэнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг олж мэдэх нь чухал юм.Манай улсын хувьд иймэрхүү судалгаа шинжилгээ  ховор байдаг.Тиймээс уг сэдвийг сонгон авч судалгаа шинжилгээ хийсэн.

0

Түлхүүр үг:  Женейрэшн, карьер,онцлог шинж, идэвхжүүлэлт,хандлага 

0

Онолын хэсэг

0

Үеийн онол нь янз бүрийн үеийн төлөөлөгчдийн үнэт зүйл дээр суурилдаг байв. Үеийн үнэт зүйлийг төлөвшүүлэхэд улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн олон хүчин зүйл нөлөөлдөг.Үеийг нийгмийн шинжлэх ухаанд кохорттой ижил утгатай ашигладаг энэ томьёоллын дагуу "тодорхой хугацааны дотор ижил чухал үйл явдлуудыг амссан, тогтоогдсон популяцийн хүмүүс" гэсэн үг юм.

0

Тиймээс өнөөдөр үеийг биологийн гэхээсээ илүү социологийн хувьд тодорхойлж байна. Үе гэдэг нь ижил төстэй хугацаанд төрсөн, харьцуулж болохуйц нас, амьдралын үе шатыг хуваалцаж, тодорхой цаг хугацаанд (үйл явдал, чиг хандлага, хөгжил) бий болсон хүмүүсийн бүлэглэлийг хэлнэ. 

0

Эрдэмтдийн үзэл баримтлал

0

Үеийн онолын чухал төлөөлөгчид болох Карл Маннхайм болон Нил Хоу & Уильям Страуссын онолыг авч үзье.

0

Карл Маннхайм

Нил Хоу & Уильям Страуссын

  • Маннхаймын онол нь 19-р зууны хоёр том үзэл бодлыг шүүмжлэхэд үндэслэсэн бөгөөд нийгмийн шинж чанар, хандлагыг тайлбарлахыг чухалчилдаг. 
  • Маннхайм нь нийгмийн байр суурь, ангийн хүчин зүйлийг женерайшин буюу үеүдийн шинж чанарт нөлөөлөн давамгайлах хувьсагч гэж онцолдог. 
  • үе үеийн ялгаатай байдал, өөрчлөгдсөн хандлагын хөгжил нь нийгмийн өөрчлөлтөөс хамаарна гэж үздэг. Тиймээс шинэ үе бүр нийгэм, соёлын тасралтгүй байдал, өөрчлөгдөх боломжийг олгодог. Нийгэм-түүхэн үйл явдлууд ижил насны хүмүүсийн бүлэглэлийг нэг хүрээнд нэгтгэдэг.
  • Тэд үеийн онол гэж нэрлэгддэг үеийн өөрчлөлтийн тодорхой хэв шинжийг олж илрүүлжээ. Үеийн өөрчлөлт нь эргэлтийн мөчлөгийг жолоодож, түүний үечлэлийг тодорхойлдог. 
  • Үе үе бүр дараагийн амьдралын үе шатанд (мөн нийгмийн шинэ үүрэг гүйцэтгэх үед) хөгшрөх тусам нийгмийн сэтгэл санаа, зан байдал үндсэндээ өөрчлөгдөж, шинэ эргэлтийг бий болгодог. 
  • Үе үеийн зөрчилдөөн нь насны зөрүүнээс бус харин үнэт зүйлсийн зөрүүнээс үүдэлтэй болохыг тэд анзаарсан.Үнэт зүйлд анхаарлаа төвлөрүүлж,  үеийн онцлог шинж чанарууд нь амьдралын 2-4 жилийн хугацаанд бага наснаасаа бүрэлдэн тогтдог болохыг нээн илрүүлсэн.

0

Z үеийн онцлог 

0

1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийн Z үед хамааруулан авч үздэг. Z үе бол агуу даяаршил ба постмодернизмын үед гарч ирсэн хүмүүсийн тод жишээ юм. Тэдний онцлог шинж чанар нь тэд бага наснаасаа орчин үеийн бүхий л технологийг мэддэг болсон явдал юм. Үүнээс гадна, хүүхэд ярихаа  сураагүй байсан ч компьютерээ асааж, дуртай тоглоомоо хэрхэн нээхийг маш сайн мэддэг. Тиймээс Z бол интернет ба орчин үеийн технологийн хүүхдүүд юм. Тэд бол хүн төрөлхтөний бүх үеэс хамгийн сайн хүмүүжилтэй, хамгийн сайн боловсролтой бас хамгийн бүтээлч үе .

0

Z үе нь чөлөөтэй хөрвөдөг буюу маш задгай сэтгэлгээтэй, олон талын чадварыг агуулсан гол давуу талтай. Түүнчлэн нийгмийн сүлжээ техник технологийн хөгжлөөс үүдэлтэй хоёрдогч ертөнц /Digital Society/-ийн талаар өргөн мэдлэгтэй нь тэдэнд маш том давуу талыг олгодог. Техник технологийн хөгжлийн мэдрэмж, чиг хандлага түүний мөн чанарыг бүрэн төгс ойлгож мэдэрсэн дижитал хүмүүс юм. Мөн тэд аливаа зүйлд илүү бодитойгоор хандаж үнэлэлт дүгнэлт өгдөг. Өөрөөр хэлбэл хийсвэр, бодитын хоорондох зааг ялгааг тун сайн мэддэг хүмүүс юм. Энэ үеийнхэн капиталист нийгэмд шилжих шилжилт төгсөж  байх үеийн гэр бүлд төрсөн, 21-р зууны шинэ үзэгдлүүд болох дижитал, сошиал хэрэглээг өдөр тутамдаа ашиглан өсөж буй үе юм. Шинэ үеийнхэн бага наснаасаа эхлэн дижитал технологийг ашиглаж, глобалчлагдсан орчинд бойжиж байгаа учраас тэдний үзэл бодол, боловсрол, хэрэглээ зэрэг нь өмнөх үеийнхнээс их ялгаатай байна.

0

Z үеийн ерөнхий онцлог

0

Женейрэшн Z

Төвлөрөхдөө тааруу

Тасралтгүй шинэчлэгдэж өөрчлөгдөж буй техник технологийн үед амьдарч байгаа учраас тэдний анхаарал төвлөрүүлэх хугацаа нь өмнөх үеүдээс бага байдаг

Илүү энтрепренерлэг

Женейрашн Z-ийн төлөөлөл, маркетингийн стратегич Дийп Пател “Технологийн дэвшлүүд болон улам тэлж буй хүмүүсийн сүлжээ нь энтрепренерлэг сэтгэлгээтэй бүхэл бүтэн үеийг төрүүлсэн” хэмээн хэлж байна. Хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. 

Илүү даяаршсан

Сошиал медиагийн эрин үед өсөж буй тэдний 92 хувь нь аль нэг сошиал медиад бүртгэлтэй. Дэлхийн бүх л мэдээллийг авч буй учраас тэр хэрээр бодож сэтгэж, хийж үйлдэж байгаа нь илүү глобал шинжтэй байдаг.

Тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй

Технологийн дэвшлүүдтэй хамт өсөж торнисон учраас гар утас, компьютер зэрэг нь тэдний амьдралын салшгүй хэсэг байдаг

0

Ажлын байран дээрх Z үеийг идэвхжүүлэх онцлог

0

Насны хувьд залуу уг бүлэгт хамаарах хүмүүст мөнгөн урамшуулал хүртэхээс илүү нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал байдаг. Түүний зэрэгцээ, хариуцлага хүлээнэ гэдэг нь тэдэнд урам өгөх нь бий. Абил-Ланерын хэлж буйгаар Z үеийнхэн алсдаа байгууллагадаа хэрхэн нөлөөлж голлох үүрэгтэй байхыг мэдэхийг хүсдэг аж. Цаашлаад тэд өөрсдөд нь урам зориг өгч, сэдэлжүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллахыг хүсдэг ба бусад ямар ч үеийнхнээс илүү Z үеийн залуус шинэлэг, орчин үеийн, сорилтот шийдэл бүхий бизнесийн санааг гаргах болно хэмээн онцлон хэлсэн байна.Тэд ажлын байрны уян хатан нөхцөл, олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн байх нь ажиллахад тааламжтай орчинг бүрдүүлнэ гэж үздэг.

0

Ажил мэргэжлийн өсөлт

0

  • Бие даан сурдаг бөгөөд карьераа эртнээс дээшлүүлэхийг хичээдэг.
  • Ажил мэргэжлийн хөгжил нь тэдний амьдралын чухал хэсэг бөгөөд тэд мөнгөний төлөө бус албан тушаал ахихын төлөө илүү их ажиллахад бэлэн байдаг.

0

Z үеийн ажилдаа хандах хандлага

0

Женейрашн Z-ийн гишүүд ажлын хүлээлт болон амжилтанд хүрэхдээ санаа зовдог. Тэдний 34 хувь нь сэтгэлийн түгшүүртэй байдаг ба энэ байдал нь  ажлын амжилтанд хүрэхэд саад болдог гэж үздэг байна. Итгэл даах чадвартай, хүлээцтэй, мөнгөний сэдэл багатай байдаг. Тэд ил тод, бие даасан, уян хатан байдал, хувийн эрх чөлөө нь  Z-ийн ажлын ёс зүйн салшгүй хэсэг. Үүнийг үл тоомсорлох нь z үеийхэний тэнгийнхний бухимдал, бүтээмж, ёс суртахууны байдалд хүргэж болзошгүй юм. Тэд менежерүүдийг тэдний санаа бодлыг сонсож, тэдний мэдрэмжийг эрхэмлэхийг хүсдэг.Тэд боловсрол нь бодит амьдралын асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай ур чадвараар хангадаггүй гэж үздэг тул тэдэнд зөвлөгөө өгөх, сурах, мэргэжил дээшлүүлэх боломжийг дэмжих ажлын орчинг илүүд үздэг. Тэдний бизнес эрхлэх ур чадварыг урамшуулдаг ажлын байр, харилцаа холбоог дэмжих ажлын орчин, уян хатан цагт элсэх нь Z-ийн ажил хайж буй шинж чанарууд юм. Тэд удирдагчийн төлөө шударгаар, зохистой ажиллахыг илүүд үздэг.

0

Харилцаа холбооны хэв маяг

0

HR компанийн хийсэн судалгаагаар Z үеийн ажилчидтай харилцах хамгийн сайн арга бол биечлэн уулзах явдал юм.

0

Сургалт хөгжил

0

Технологи хурдацтай хөгжиж, буй эринд төрсөн энэ шинэ үе ур чадвараа дээшлүүлэх, байгууллагуудад өөрсдийгөө батлахыг эрмэлздэг. Z  үе нь ажлын байран дээр суралцах өндөр хүлээлттэй байгаа бөгөөд Deloitte-ийн саяхны судалгаагаар ажлын байран дахь сургалт нь сургуульд сурч мэдсэнээс илүү үнэ цэнэтэй байх болно гэж мэдээлжээ. карьерын замналаар удирдан чиглүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөртэй байх нь шинэ ажилчдад, ялангуяа Z үеийнхэнд  сонирхолтой байдаг.

0

Судалгааны хэсэг

0

Энэхүү судалгааг ШУТИС-БУХС-ын төгсөх курсын оюутнуудаас авсан.Судалгаанд нийт 28 оюутан оролцсон бөгөөд энэхүү судалгаа нь Zүеийнхний ажлын байран дээр нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой.

0

Судалгаанд хамрагсдын 95% нь Z үеийнхэн байна

0

                

0

Судалгаанд хамрагдсан оюутнуудын  хүйсийн харьцаа

0

       

0

       

0

Судалгаанд хамрагсдын 85% нь 4 ба түүнээс дээш курсынхан байна.

0

       

0

Судалгаанд хамрагсдын суралцаж буй мэргэжлийн харьцаа
2-р хэсэг: Хувь хүний шинж агуулсан асуултууд

0

 

 

Асуултууд

1

Мөнгө надад    чухал

2

Би өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх талаар боддог

3

Би хэдий их ажилтай байсан ч өөрийн цахим орчны 

хэрэгцээгээ хангаж чаддаг

4

Миний хувийн эрх чөлөө надад юу юунаас илүү чухал

5

Зорилгодоо хүрэхийн тулд өөртөө хатуу шаардлага тавьдаг

0

0

Энэхүү хэсэгт судалгаанд хамрагсдын хувийн шинж чанарыг тодорхойлсон ба 1-5оноогоор үнэлж харьцуулсан.Эндээс харахад Асуулт 5 болон 4 –р асуултанд хамгийн өндөр үнэлгээг өгсөн байна.Z үеийнхэн аливаад тууштай зорисон зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй гэж үнэлж байна.

0

0

Судалгаанд хамрагсдын ажиллахад тохиромжтой байгууллагыг энэхүү графикт харуулсан.Нийт оюутан залуусын 68% нь том байгууллагад  ажиллах хүсэлтэй байдаг бол 19% нь дунд түвшний байгууллага 13% нь гарааны бизнес эрхлэх хүсэлтэй хэмээн хариулжээ.

0

0

Нийт судалгаанд хамрагдсан оюутан залуусын 64% нь ажилд орход өрсөлдөх чадвартай цалин чухал хэмээн үзжээ.

0

0

Судалгаанд хамрагсдын 98% нь технологийн дэвшилтэт байдал ажилд ороход нөлөөлнө хэмээн үзжээ. Z үеийнхэн дижиталын эрэн үед төрж өссөн учраас технологи бол тэдний салшгүй нэг хэсэг хэмээн үзэж болно.

0

0

Судалгаанд хамрагсдын 95 хувь нь байгууллагын нийгэмд эзлэх байр суурь чухал хэмээн үзжээ.

0

10.Ажлын байрны бүтээмж

1

Мэргэжлийн орчинд амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадвартай гэж итгэдэг

2

Хамгийн сайн цалин авахын тулд шөнийн болон амралтын өдрүүдэд ажиллах шаардалагатай.

3

Мэргэжлийн амьдралдаа сэтгэл хангалуун, сэтгэл хангалуун байхын тулд өмнөх үеийн хүмүүсээс илүү шаргуу ажиллах хэрэгтэй 

4

Технологи нь  илүү бүтээмжтэй байх боломжийг олгодог 

5

Илүү сайн ажлын байрны төлөө нүүхэд бэлэн

6

Өөрийн гэсэн ажлын талбартай байхыг илүүд үздэг

0

0

Судалгаанд хамрагсдыг дээрх 6 асуултын дагуу 1-5 оноогоор үнэлүүлсэн бөгөөд үүнээс 2,4,5-р асуултууд өндөр үнэлгээ авсан. Энэ нь судалгаанд хамрагдсан Z үеийнхэн шаргуу ажиллаж сайн цалин хөлс болон өөрийн байр суурьтай  сэтгэл хангалуун амьдралыг илүүд үздэг нь харагдаж байна.

0

11.Ажлын байран дахь өсөлт

1

Би ажил дээрээ байнга шинийг санаачлах хүсэл эрмэлзэлтэй байдаг.

2

Ажлын доод талаас нь эхлэхэд бэлэн байна.

3

Би шинэ зүйлд хурдан суралцдаг. 

4

Ажлын гол сэдэл нь  цалин хөлс

5

Би хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ажилладаг

6

Аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай

7

Тогтвортой ажил олох чухал байдаг

0

0

Энэхүү судалгаанас харахад Z үеийнхэн ажлын байрны тогтмол өсөлтийг илүүд үздэг нь харагдаж байна.Аливаа зүйлийг хурдан сурж тогтвортой ажлын байртай байх нь хамгийн өндөр үнэлгээг авсан байна.

0

 

12.Ажлын байрны сургалт

1

Нэг ажлын байранд олон үүрэг гүйцэтгэж болох нөхцөл байдлыг чухалчилдаг

2

Ганцаарчилсан сургалт авахыг нь илүү үр дүнтэй 

3

Ажлын байран дахь албан ёсны сургалтанд хамрагдах нь үр дүнтэй

0

0

Z үеийнхний ажлын байран дахь сургалт нь албан ёсны танхимын хэлбэрээр байх нь илүү үр дүнтэй гэж үзсэн.Мөн ажлын байран дээр олон ажлын зэрэг хийж болох нөхцөл байдлыг чухалчилдаг хэмээн үзэж өндөр үнэлгээ өгсөн байна

0

 

13.Харилцаа холбоо хамтын ажиллагаа

1

Даргатайгаа болон хамтран ажиллагсдтайгаа биечлэн  уулзаж ярилцахыг илүүд үздэг

2

Гар утас болон бусад техникээр дамжуулан харилцахыг илүүд үздэг

3

 

Бүтээлч харилцаа холбоо хамгийн чухал

 

4

 

Багаар хамтарч ажиллахаас илүүтэйгээр бие даан ажиллахыг илүүд үздэг

5

Ижил ажил хийдэг хүмүүстэй өрсөлдөх чадвартай

0

0

Нийт судалгаанд хамрагсдын дийлэнх хувь нь харилцаанд биечлэн оролцох хүсэлтэй байдаг ба бүтээлч харилцаа холбоог илүүд үздэг нь энэхүү графикаас харагдаж байна.

0

Дүгнэлт

0

Ажиллах хүчинд шинээр хүч түрэн орж ирж буй Z үеийнхэн бусад үеийнхнээс ихээхэн ялгаатай байна.Z үеийнхэн эрх чөлөө хариуцлагатай байдлыг эрхэмлэдэг бөгөөд аливаад нээлттэй өөрийгөө илэрхийлэх чадвартай нь энэхүү судалгаанаас харагдаж байна.Оюутан залуусаас авсан энэхүү судалгаа нь эдгээр үеийн хүмүүс ямар ажлын байрыг хүсдэг хэрхэн ажиллах арга барилтай мөн Z үеийнхэн бол тасралтгүй суралцаж нийгмийн байдал болон ажлын таатай орчин нөхцөлд ажиллах хүсэл эрмэлзэлтэйг энэхүү судалгаанаас харж болно.

0

Ашигласан материал

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн