Буцах

2021035 - Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөө, системт тойм анализ

Нийгэм

Хураангуй

0

21-р зуунд дэлхийн даяарчлал хурдацтай явагдаж бүхий л байгууллага, аж ахуй нэгжүүдэд шинэ сорилт тулгарч байгаагийн нэг нь аж үйлдвэрийн 4-р хувьсал юм. Энэхүү өөрчлөлт нь бизнесийн байгууллагад илүү их нөлөө үзүүлж буйг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Байгууллага бизнесийн үйл ажиллагаагаа удирдаж, тулгарч буй сорилтуудыг давахад нь санхүүгийн үзүүлэлт маш чухалд тооцогдож, үүнд компанийн санхүүгийн ажилтнуудын ур чадвар ямар байгаа нь шууд нөлөө үзүүлж байна. Тиймээс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд нягтлан бодогчдоос шаардах шинэ ур чадваруудыг системт тойм аргаар тодорхойлохыг зорилоо. Судалгааг 2020.12 – 2021.3 сарын хооронд системт тойм загвараар шинжлэх ухааны цахим датабааз (Google scholar, Jstor, ScienceDirect)-ыг  түшиглэн “PRISMA” стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Олон улсын шинжлэх ухааны цахим датабаазуудын хайлтын үр дүнд шинжлэх ухааны 3 цахим сангаас  нийт 443 судалгааны өгүүлэл тодорхойлогдож, системт тойм судалгааны хамруулах шалгуурыг хангасан 6 өгүүллийг судалгаанд оруулсан. Уг 6 үзүүлэлтэд библометрийн анализыг VOS Viever программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд хиймэл оюун ухааны ашиглах чадвар, том өгөгдөл (big data) дээр дүн шинжилгээ хийх чадвар хамгийн чухал ур чадварт тооцогдсон. Цаашлаад нягтлан бодогчдод энэ ур чадваруудыг эзэмшүүлэхэд илүү анхаарах шаардлагатай байна. 

0

Түлхүүр үг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, нягтлан бодогчдын ур чадвар, хиймэл оюун ухаан, блокчейн

0

Удиртгал

0

21-р  зуунд хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа нь цахим зуун буюу дижитал эрин, аж үйлдвэрийн 4-р хувьсал юм. “Мэдээллийн эрин үе 20-р зууны дунд үеэс эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалаар байгуулагдсан уламжлалт аж үйлдвэрээс эдийн засаг руу үсрэнгүй шилжсэн түүхэн үе юм”  (Stark, 2019). Технологийн асар хурдтай энэ цаг үед хүн машинтай холбоо тогтоох, цаашлаад машин хоорондоо холбогдох асар том давалгааг бий болгож байна. “Дижитал эрин гэдэг нь хэрэглэгчдэд мэдээллийг хялбар, хурдан дамжуулах чадварыг бий болгох персонал компьютер болон бусад технологийг нэвтрүүлсэн үеийг хэлнэ” (онол). Дижитал эринд том өгөгдөл, мобайл программ хангамжууд, сошиал медиа программууд, төрөл бүрийн платформууд, хиймэл оюун ухааны технологиуд хүчтэй нэвтрүүлж байгаа зэрэг нь  энэ эриний гол онцлогууд юм.

0

Дижитал эриний гол онцлог нь чанар сайтай өгөгдөлийг бий болгох явдал байдаг гэж Олон улсын вальютын сангаас тодорхойлсон. Энэ нь бизнесийн байгууллагын хувьд үнэн зөв, найдвартай, мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахуйц тайлангууд юм. “Өгөгдөл бол мэдлэгийн гол суурь юм” хэмээн ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан тодорхойлсон ба асар их өгөдлийг шинжилж сайн тайлан бэлтгэн гаргах нь бизнесээ амжилттай удирдах хамгийн том зөв шийдэл юм. Иймээс байгууллагын санхүүгийн чанар сайтай өгөгдөл буюу тайлангуудыг бэлтгэх, ангилах, хоорондын уялдааг тогтоох зэрэг нарийн ур чадварыг шаардсан ажлыг нягтлан бодогчид хийдэг. “Бизнесийн ялгарлаа бий болгох зэвсэг нь цэгцтэй тоон өгөгдлийг цуглуулах эко системийг бүрдүүлэн түүнээсээ бизнесийн үнэ цэнийг тасралтгүй бүтээж чаддаг байгууллагын соёлыг бий болгох явдал юм” (Инженерийн доктор Б.Цээсүрэн). Дижитал эринд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилийн шинээр шаардагдах ур чадвар нь бизнесийн байгууллагын хувьд тулгамдаж буй гол асуудал юм. 

0

Дижитал эринд хиймэл оюун ухаан нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд шинэ ур чадвар, шинэ сорилт, боловсрол ба сургалт, үүрэг даалгавар биелүүлэлт гэсэн 4 хүчин зүйлд нөлөөлдгийг тодорхойлсон (Eleonora P. Stancheva-Todorova 2018). Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд болох Bob prather, Logan Allec, Kyle Bryant нарын үзэж буйгаар  нягтлан бодогчдын  хамгийн чухал ур чадваруудыг тодорхойлох нь бизнесийн байгуулгын хувьд том давуу талыг бий болгоно гэж тодорхойлсон. Иймээс бид дээр дурдсан 4 хүчин зүйлээс ур чадвар нь илүү чухал гэж үзэж байна. Нягтлан бодогчдод шаардагдах ур чадварууд олон янз байдаг. Тухайлбал “Оюуны ур чадвар, харилцааны ур чадвар, хувийн ур чадвар, байгууллагын ур чадвар” (Luh Gede Kusuma Dewi1,* Nyoman Ayu Wulan Trisna Dewi2 Nyoman Trisna Herawati3 2020) зэргийг дурдаж болно.

0

Судалгааны зорилго: 

0

Хиймэл оюун ухаан нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж шаардагдах шинэ ур чадваруудыг системтэйгээр судлахад чиглэгдэнэ.

0

Судалгааны зорилт: 

0

  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн шинэ ур чадварыг  тодорхойлох
  • Нягтлан бодох бүртгэлд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөллийг тодорхойлох
  • Хиймэл оюун ухааны нягтлан бодох бүртгэлд үүсгэх шинэ ур чадваруудыг тодорхойлох

0

1. Судалгааны материал арга зүй

0

 Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөллийг системт тойм загвараар 2020 оны 12-р сараас 2021  оны 3-р сарын хооронд шинжлэх ухааны дата сангуудыг түшиглэн хийж гүйцэтгэв. Уг нөлөөллийг нягтлан бодох бүртгэл ба хиймэл оюун ухааны хооронд хийгдсэн олон улсын судалгаануудаас нягтлан бодогчдод шаардагдах шинэ ур чадварыг дэвшүүлсэн судалгаануудыг шүүн хамруулсан. Системт тоймд судалгаанд хамруулах шалгуурыг хангасан нийт 6 өгүүллийн  мэдээллийг системт тоймд ашигласан. 

0

Судалгаанд хамруулах шалгуур

0

Судалгааны өгүүллийг сонгохдоо дараах хамруулах шалгуурыг баримталсан. Үүнд:

0

1.      Үл хамаарах хувьсагчийг тодорхой тусгасан байх

0

2.      Тухайн нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон дэвшүүлсэн байх 

0

3.      НББ ийн мэргэжилд хиймэл оюун ухаантай холбоотой тулгамдаж буй асуудлыг хөндөн шаардлагатай ур чадварыг дэвшүүлсэн байх

0

Мөн илэрцээрх судалгаанаас бүтэн судалгааны өгүүлэл нь англи хэл дээр бичигдээгүй, төлбөртэй цахим датасангууд дээр нийтлэгдсэн эсвэл бүтэн хувилбараараа цахим хэлбэрт байршаагүй өгүүллүүдийг судалгаанд хамруулах шалгуурыг хангасан ч шаардлагатай мэдээллүүдийг шүүж авах боломжгүй тул түүврээс хассан.

0

Судалгааны түүвэр, түлхүүр үг

0

Судалгааны мэдээ, материалыг “Google scholar, Jstor, Science Direct” цахим датабаазуудаас “PRISMA” загварын дагуу цуглуулсан . Олон улсын шинжлэх ухааны цахим датабаазуудаас сэдвийг судлах явцад судалгааны өгүүллүүдэд хамгийн олон давтагдаж хэрэглэгдсэн, зорьсон утга санааг бүтэн илэрхийлэхүйц түлхүүр үгүүдийг дараах байдлаар хослуулан сонгож авч хайлт хийсэн.

0

Хүснэгт 1. Цахим датасангаас түлхүүр үг үүсгэж хайсан байдал

0

 

Түлхүүр үг

Google Scholar

Jstor

Science Direct

1

"Accounting profession" and "Artificial intelligence" and "new skills"

218

2

6

2

"Accounting profession" and "robotics" and "new skills"

87

5

4

3

"Accounting profession" and "machine learning" and "new skills"

116

0

5

0

Хүснэгт 1-т харуулснаар Accounting profession, Artificial intelligence, new skills, robotics, machine learning гэсэн таван түлхүүр үгээр гурван түлхүүр үгийн хослолыг үүсгэж өгүүллийг хайлтыг хийсэн. Хайлтын үр дүнд шинжлэх ухааны 3 цахим сангаас  нийт 443 судалгааны өгүүлэл тодорхойлогдсон ба Endnote программыг ашиглан давхардлыг арилгахад нийт 231 судалгааны өгүүлэл үлдсэн. 

0

Түүвэр

0

Системт тоймд хамруулах шалгуурыг хангасан 2018-2020 оны хооронд хийгдсэн нийт чанарын 6 судалгаа байна.  Уг 6 судалгаанууд нь олон улсын том 4 (Big-4) аудитын компаний (Deloitte, EY, PwC, KPMG) судалгаанууд болон Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны (ACCA) судалгаанууд дээр ихэвчлэн үндэслэн хийгдсэн байна. Шалгуур хангасан түүвэр ээрх судалгааны өгүүлэлд нийт 11 төрлийн ур чадваруудыг дэвшүүлэн тодорхойлсон  байна. 

0

Зураг 1. Судалгааны өгөгдөл цуглуулалтын тойм бүдүүвч

0

0

Статистик шинжилгээ

0

Системт тойм шинжилгээнд хамруулах шалгуурыг хангасан өгүүллүүдэд баримт бичгийн анализ (контент анализ)-ыг ашигласан ба VOSViewer программаар библометрийн анализыг хийж гүйцэтгэсэн.

0

2. Судалгааны үр дүн

0

Системт тоймд 2018-2020 оны 6 тооны судалгааг оруулсан бөгөөд аж үйлдвэрийн IV хувьсгалд нягтлан бодогчдоос зайлшгүй шаардах нийтлэг ур чадваруудыг “дижитал технологийн өрсөлдөх чадвар”, “том өгөгдөлд анализ хийх чадвар”, “хиймэл оюун ухааны ашиглагдах чадвар”, “татварын нөлөөллийн мэдлэг”, “хууль эрх зүйн зохицуулалтын шаардлага”, “оюун ухааны ур чадвар”, “харилцааны ур чадвар”, “хувийн ур чадвар”, “байгууллагын ур чадвар”, “блокчейн мэдлэг, түүний ашиглалт”, “үүлэн тооцооллын мэдлэг” гэсэн байдлаар тодорхойлсон байв. 

0

Зураг 2. Ирээдүйд нягтлан бодогчдод шаардлагатай ур чадваруудын давтагдсан байдал

0

0

Зураг 2-т ирээдүйд нягтлан бодогчдод хиймэл оюун ухааны ашиглах чадвар, том өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх 

0

чадвар хамгийн их буюу 6 н судалгааны 3 дээр нь дурджээ. 

0

Зураг 3.  Библометрийн анализ

0


0

0

Зураг 3-т харуулсанчлан VOSviewer программд давхардлыг арилгасан 231 өгүүллийн мэдээллийг оруулахад 9зүйл тодорхойлогдож, 4 кластерт хуваагдсан байна. Кластер бүрт багтсан түлхүүр үгийг салгаж харуулвал дараах байдалтай байна. 

0

  1. Нэгдүгээр кластер ( “нягтлан бодогч”, “робот үйл явцын автоматжуулалт”, “технологи”)
  2. Хоёрдугаар кластер  (“нягтлан бодох бүртгэлийн боловсрол”, “судалгааны санаачилга”)
  3. Гуравдугаар кластер (“хиймэл оюун ухаан”,”мэргэжил”)
  4. Дөрөвдүгээр кластер (“багш сурган хүмүүжүүлэгч”, “ирээдүй”)

0

Дээрхээс судалгаанаас харахад  “мэргэжил” түлхүүр үг шууд байдлаар бусад зургаан түлхүүр үгнүүдтэй холбогдож судалгаа хийгдэж байна.   Тиймээс бид дээрх  тэргүүлэх чиглэлийн дэд сэдвүүдийг хамруулан чанарын анализыг хийсэн.

0

  1. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нягтлан бодогчдийн мэдлэг ба ур чадварын танилцуулга (E. Stancheva-Todorova, 2019)

0

Энэхүү судалгаа нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний танилцуулгыг салбарын 4.0 хүрээнд компанийн өөрчлөлтөөс шаардагдах мэдлэг, ур чадварын талаар тоймлон судалсан байна.  Байгууллагын бизнесийн загвар, үнэ цэнэ, сүлжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлснээр олон үр дагавар гарч байна. 

0

Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын холбооны технологийн чиг хандлага нь дэлхийн нягтлан бодох бүртгэлд хэрхэн нөлөөлөх талаар хийгдсэн  2013 судалгаанд үндэслэн ирээдүйн нягтлан бодогчдоос шаардагдах дижитал технологийн чиг хандлагыг 5бүлэгт хуваан ирээдүйд бий болох үйлдлүүдийг тодорхойлон бичсэн. Үүнд:

0

  1. Хөдөлгөөнт байдал
  2. Үүлэн технологи
  3. Дижитал үйлчилгээ, хүргэлт
  4. Дэвшилтэт ба виртуал бодит байдал
  5. Төлбөрийн систем

0

Үр дүн: Нягтлан бодогчид дижитал технологи, тэдгээрийн бизнесийн өргөжүүлсэн хэрэглээтэй холбоотой зарим бэрхшээлийг даван туулах шаардлагатай болж байна. Судалгааны үр дүнд аж үйлдвэрийн 4-р хувьсгалд шинэ ур чадварын шаардлагад дасан зохицох, нягтлан бодох бүртгэлийн зохих боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулах явдал хамгийн чухал байна.

0

  1. Нягтлан бодох бүртгэлийн багш нар аж үйлдвэрийн  4-р хувьсгалийн сорилтыг хүлээн авахад бэлэн үү? (E. J. I. Stancheva-Todorova, 2019)

0

Уг судалгаанд шинээр нягтлан бодогчоор төгсөж буй оюутнуудад аж үйлдвэрийн 4-р хувьсгалд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагуудад ажиллахад нэн шаардлагатай байгаа шинэ ур чадваруудыг тодорхойлсон. Судалгааг нийт 17 судалгаан дээр үндэслэн нягтлан бодогчдод дараах ур чадвар ба мэдлэг шаардлагатай гэж дэвшүүлсэн байна.  Үүнд:

0

  • Дижитал технологийн чадамж, 
  • Том өгөгдөл ба мэдээллийн анализ, 
  • Робот техник ба хиймэл оюун ухаан 
  • Кибер аюулгүй байдал, 
  • Татварын үр дагавар, 
  • Хууль эрх зүйн зохицуулалтын шаардлага

0

Үр дүн: Нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг их дээд сургуулиуд нь сургалтын арга барил хөтөлбөрийг шаардлагатай бол өөрчилж технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн суралцагчдыг шаардлагатай технологийн дэд бүтцээр хангах хэрэгтэй байна. Мөн багш сургагчдыг чадавхижуулах, шаардлагатай боловсон хүчнийг авч ажиллуулах хэрэгтэй гэж үзжээ. 

0

  1. “Аж үйлдвэрийн 4-р хувьсалд залуу нягтлан бодогчдод шаардагдах ур чадвар:  та бэлэн үү эсвэл үгүй юу?” (Dewi, Dewi, & Herawati, 2020)

0

Энэхүү судалгааны гол санаа нь технологийн нөлөөлөл нягтлан бодох бүртгэлийн мэргэжилд заналхийлж буйг илэрхийлсэн. Гол зорилго нь аж үйлдвэрийн 4 хувьсгалд шаардагдах ур чадварыг тодорхойлоход оршсон. Энэ судалгаа нь дискриптив тоон аргыг ашигласан, мөн боломжит түүврийн нягтлан бодох бүртгэлийн бакалаврийн хөтөлбөрөөр  суралцаж буй 127 оюутнуудад баримт бичгийн болон ярилцлагын аргаар судалгаа авч дата  цуглуулсан. Цуглуулсан өгөгдөлд дискриптив анализ хийсэн. Үүний үр дүнд оюуны ур чадвар, харилцааны ур чадвар, хувийн ур чадвар, байгууллагын ур чадвар гэсэн үндсэн 4 ур чадварыг тодорхойлсон. Оюуны ур чадварыг 6 хүчин зүйлээр илэрхийлсэн. Судалгаанд оролцогчдын 77% нь компьютерийн программуудтай (Microsoft word, excel гэх мэт ) ажиллаж чаддаг байх нь чухал гэж үзсэн, 61% нь зөв хандлагатай байх, 44% нь дүн шинжилгээ хийх ур чадвар, 36% нь татварын талаарх ойлголт, 54% нь нягтлан бодох бүртгэлийн энгийн ойлголтуудыг мэддэг байх, 23% нь оюутны голч дүн 2.75 аас дээш байх зэрэг нь оюуны чадварын хувьд хамгийн чухал байна гэж үзсэн. Хувийн ур чадварыг тодорхойлоход 4 хүчин зүйлээр тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын 54% нь шинийг санаачлагч, 50% нь сахилга бат, хариуцлагатай байдал, 45% нь уян хатан байдал нь харилцааны ур чадварт чухал нөлөөтэй гэж үзжээ. Харилцааны ур чадварын хувьд 49% нь эерэг харилцаа, 34% нь илтгэл тавихдаа харилцааны техник ашиглах, 30% нь гадаад хэлний мэдлэг чухал гэж үзсэн. Байгууллагын ур чадвар нийт оролцогчдын 56% нь багаар ажиллах чадвар хамгийн их нөлөөтэй гэж тус тус үзсэн. Нягтлан бодогчдийн  шаардагдах ерөнхий 4 ур чадвар нь нийт 18 хүчин зүйлээс шалтгаална, ингэснээр дижитал эринтэй хөл нийлүүлэн алхах боломжтой хэмээн дүгнэсэн.

0

  1. “Нягтлан бодох бүртгэл болон санхүүд үзүүлж буй технологийн сорилтууд” (Crookes & Conway, 2018)

0

Энэхүү судалгаа нь чанарын судалгаа бөгөөд аж үйлдвэрийн IY хувьсгалын голлох ойлголтуудыг томъёолсон.  Судалгааны зорилго нь технологиудын хөгжлийг тайлбарлах, нягтлан бодох бүртгэлд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тодорхойлоход орсон. Үүнд:

0

  • Том өгөгдөл: ашиглахад том хэмжээний менежментийн чухал хэрэгсэл, энэ ойлголт нягтлан бодох бүртгэлийн хувьд өгөгдөл цуглуулах, шилжүүлэх процессийг хурдасгах, ашигтай мэдээллүүдийг нэгтгэдэг.
  • Үүлэн тооцоолол: тохируулан тооцох боломжтой нөөцийн дундын талбарыг хялбарчилж, эрэлт хэрэгцээтэй сүлжээнд нэвтрэх боломжийг олгодог загвар юм.
  • Блокчейн: олон талбарт тоглоомын дүрмийг өөрчлөх боломжтой. Энэ ойлголт нь хэн нэгэн улс, байгууллагын тусламжгүйгээр биет үйл ажиллагаа явуулахгүй харин цахим сүлжээнд үйл ажиллагаа явуулах гэж тодорхойлжээ. Нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээ, энгийн өгөгдөл оруулах зэргийг хялбарчилж өгдөг.
  • Хиймэл оюун ухаан: хүний оюун ухааныг дууриахыг хичээдэг тооцоолох систем гэж буруутгадаг ба хүнтэй төстэй оюун ухаан эзэмшсэн машин, комьютер зэргийг ойлгож болно, тэдгээр нь аливаа 1 асуудлыг шийдэж, шийдвэр гаргахад чиглэгдсэн.

0

Үр дүн: Технологи асар хурдтай өөрчлөгдөж, хөгжсөөр байна. Өндөр төвшний өгөгдөл дээр ажиллах, түүнд ач холбогдол өгөх, хадгалах, зэрэг нь чухал асуудал болсон ба нягтлан бодогчид төдийгүй өөр бусад олон мэргэжилд технологи нөлөөлөх болно. Тиймээс нягтлан бодогчид дүн шинжилгээ хийх чадвар, эрэл хайгуулын мөн чанар дээр тулгуурлан  технологийг бизнесийн ертөнцөд ухаалаг, ёс зүйтэйгээр ашиглах шаардлага байна.

0

  1. Дижитал нягтлан бодох бүртгэл ба хүний хүчин зүйл: Онол ба практик (Kruskopf et al., 2020)

0

Энэхүү судалгаа нь 5 бодит тохиолдолд нийтлэг байдалд нь үндэслэн ирээдүйд нягтлан бодогчдод хэрэгтэй ур чадваруудыг дараах байдлаар тодорхойлсон байна. Програм хангамжийн талаарх мэдлэг, Шинжилгээний ур чадвар, Мэдээллийн дүрслэл, Олон улсын стандартын талаарх мэдлэг, Салбарын тодорхой зохицуулалтын талаарх мэдлэг, Код, Финтек програм хангамжийн мэдлэг, Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн агуулахын менежмент, ERP (Байгууллагын нөөцийн төлөвлөлт) туршлага. Нягтлан бодох бүртгэл болон аудитын мэргэжлийн өөрчлөлтийн гол цөм нь робот техник,  хиймэл оюун ухаан тул хүмүүс үүнтэй холбоотой өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай. 

0

Үр дүн : Шаардлагатай ур чадварыг олж аваагүй шинэ төгсөгчдөд мэдлэг олгох. Энэ нь урт хугацааны  өөрчлөлт байж болох ч боловсролын систем, ялангуяа их дээд сургуулиуд хөтөлбөрөө илүү технологитой, хэтийн төлөвтэй болгож өөрчлөх хэрэгтэй. Их дээд сургуулиудаас гадна компаниуд технологи болон ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалт нь үнэтэй байж болох ч бизнесээ алдах, дампуурах эрсдэл нь илүү өндөр байх болно.

0

  1. Блокчейн технологи ба нягтлан бодох бүртгэл (Malinga)

0

Тус судалгаа нь Өмнөд Африк дахь хоёр компанийн төлөөлөл болох 21 нягтлан бодогчдоос ярилцлага авч хэрхэн нягтлан бодох бүртгэлийн гар аргыг блокчэйн технологиор автоматжуулж болохыг тодорхойлох зорилготой. Нягтлан бодогч blockchain технологи болон мэдлэгийн багц (BoK) ын талаар мэдлэгтэй байх ур чадваруудыг дэвшүүлсэн. 

0

Үр дүн : Нягтлан бодогчид сэтгүүл боловсруулах, нягтлан бодох бүртгэл, гарын авлага авах, гарын авлагын даалгавар хийхэд нэлээд их цаг зарцуулдаг. Харин блокчэйн технологийг ашиглаж эхлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэхүү технологи нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй бөгөөд эсэрэгээрээ ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. 

0

Дүгнэлт

0

Нийт системт тоймд хамрагдсан 6-н судалгаанд нийт нягтлан бодогчдод шаардлагатай 11 төрлийн ур чадваруудыг тодорхойлсон байна. Дээрх ур чадваруудаас хамгийн өргөн давтагдаж буй нь хиймэл оюун ухааны ашиглах чадвар, том өгөгдөл (big data) дээр дүн шинжилгээ хийх чадварууд  нь нягтлан бодогидод хамгийн өндөр хэрэгцээтэй гэж  тодорхойлсон. Дэлхийн эдийн засгийн форумоос 2025 онд хамгийн эрэлт хэрэгцээтэй байх 10 н ур чадвар нь бидний судалгааны үр дүнтэй ижил байна.

0

Судалгааны дүнгээр хиймэл оюун ухаан хөгжих тусам нягтлан бодогчдын данс тооцоо бүртгэл хөтлөлтийн үйл явц автоматжсаны үндсэн дээр нэмэлт шаардагдах ур чадварууд бий болж байгаа ба үүнийг нягтлан бодогчдод тэр дундаа суралцаж буй оюутнуудын сургалтын хөтөлбөрт нэмэх нь нэн чухал шаардлагатай байна гэж үзжээ.

0

Техник технологи хөгжиж буй шинэ эрин зуунд байгууллага үйл ажиллагаагаа явуулахад нэн шаардлагатай мэдээлэл бол үнэн зөв, чанартай санхүүгийн үзүүлэлт  бөгөөд нягтлан бодогчдыг бэлтгэх их дээд сургуулиуд дээрх ур чадваруудыг эзэмшүүлэхэд анхаарах нэн шаардлагатай байна. 

0

 Ном зүй

0

Crookes, L., & Conway, E. (2018). Technology challenges in accounting and finance. In Contemporary issues in accounting (pp. 61-83): Springer.

0

Dewi, L. G. K., Dewi, N. A. W. T., & Herawati, N. T. (2020). Young Accountant’s Skills on 4.0: Ready or Not? Paper presented at the 5th International Conference on Tourism, Economics, Accounting, Management and Social Science (TEAMS 2020).

0

Kruskopf, S., Lobbas, C., Meinander, H., Söderling, K., Martikainen, M., Lehner, O. J. A. J. o. F., & Perspectives, R. (2020). Digital accounting and the human factor: theory and practice. 

0

Malinga, S. Blockchain technology: an examination of use-cases in the accounting profession. 

0

Stancheva-Todorova, E. (2019). The Knowledge and Skills Profile of Accountant 4.0. Paper presented at the 11th International Conference “Digital Transformation of the Economy and Society: Shaping the Future”, Prilep, North Macedonia.

0

Stancheva-Todorova, E. J. I. (2019). are accounting educators ready to embrace the challenges of industry 4.0. 4(6), 309-312. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн