Буцах

2021006 - Ажилтнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг судлах нь

Нийгэм

Хураангуй

0

Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад өөрийгөө ойлгуулахад мөн ярилцаж буй хүнийг ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг тул “Сэтгэл хөдлөлөө удирдах” нь ур чадварын хэмжээнд яригдах болсон. Тиймээс Эрдэмтдийн судлан гаргасан “Сэтгэл хөдлөлөө удирдах” хэд хэдэн чадварууд байдгаас “Даниел Голмэн”-ий гаргасан 5-н Ур чадварын тестээс түүвэрлэн ашиглан үйлчилгээний байгууллагын нийт ажилтнуудын сэтгэл хөдлөлийг судлах тулгамдаж буй асуудлыг шйидвэрлэх байгууллага хүний нөөцөө бүрдүүлэхдээ тухайн хүний сэтгэл хөдлөл, ажлын ёс зүй, үнэнч шударга зан болон ур чадвар зэрэг нь тухайн ажилтан амжилтанд хүрэх гол хүчин зүйл болдог.

0

Түлхүүр үг: Таних, Ойлгох, Хандлага, Үзүүлэлт

0

УДИРТГАЛ 

0

Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагууд нь хүн буюу ажиллагч төвтэйгөөр хөгжиж, өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл байгуулагын үр бүтээмжийг сайжруулах, нэр хүндтэй тогтвортой ажиллахад байгууллагын нийт ажилтнуудын сэтгэл зүй маш чухал үүрэгтэй. Үүнээс улбаалан байгууллага бүрт хүнтэй холбоотой сэтгэл зүйн маш их асуудлууд үүсч байдаг. Тухайлбал ажиллах сонирхолгүй болох, хамт ажилладаг хүмүүстэйгээ зөрчилдөх хэн нэгэн эсвэл даргынхаа дургүйг хүргэх, шинэ албан тушаал өгөхөд тэнд ажиллах эсэхээ шийдэж ядах, ажилдаа эзэмшсэн чадвар, хүч хүрэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх ажлын бүтээмж буурах гэх мэт.

0

Сэвдийн зорилго

0

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Ажилтнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь өнөөгийн зах зээлд хэр хэмжээний байр суурийг эзэлж байна, хэрхэн сайжруулах, ямар түвшинд байх хэрэгтэй талаас авч судлах. Үүний тулд “CNT TELESTAR”ХХК-ий ажилтнуудын өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таних, удирдах чадварыг судлах юм.

0

Сэдвийн зорилт

0

  • Сэтгэл хөдлөлийн онол хандлага, загвар судлах аргуудын талаарх мэдээллийг шинжлэх
  • CNT TELESTAR компаний  ажилтнуудын сэтгэл хөдлөлөө удирдах чадварын судалгаа хийх үр дүнг боловсруулан дүгнэх

0

Судалгааны арга зүй 

0

Эрдэмтэн Данель Голмэний судлан гаргасан “Сэтгэл хөдлөлөө удирдах” 5-н чадваруудаас дараах   3-н чадварын тестээр “CNT TELESTAR” ХХК-ий ажилчдын сэтгэл хөдлөлийг судлах бөгөөд уг тестийн асуулга загварыг Марк дэвис: Өөрийнхөө оюуны EQ чадварыг шалгая номноос авч ашигласан болно.

0

ОНОЛЫН СУДАЛГАА

0

Сэтгэл хөдлөл

0

Сэтгэлийн хөдөлгөөн буюу “EQ” гэх ойлголтыг анх 1995 онд Питер Саловей, Жон Мейер гэдэг хоёр эрдэмтэн судлан гаргасан байдаг ч Харвардын их сургуулийн профессор Даниел Голмен энэхүү ойлголтыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлсэн гэдгээр олноо танигдсан. Орчин үеийн шинжлэх ухаанд олон эрдэмтэд сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг улам дэлгэрэнгүй, өргөн хүрээнд судлан таниулж өөрсдийн арга, загвараа боловсруулсаар байгаа. Энэхүү сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь  хэдий өргөн хүрээний чадварыг илтгэх үзүүлэлт болж хөгжиж байгаа ч үндсэн дөрвөн салбар дээр тулгуурласан байдаг. Үүнд өөрийгөө ойлгох, өөрийгөө илэрхийлэх, нийгмийн харилцаа, шийдвэр гаргалт гэсэн салбарууд ордог. Мөн “Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан” нь хөгжлийнхөө явцад ямар салбарт, ямар газар хэрэглэгдэхээсээ шалтгаалаад олон төрөл загвар болон өргөжсөөр байгаа юм.

0

Эрдэмтэн Даниел Голмэний тодорхойлсноор "Өөрийнхөө болон бусдын ашигтай үйл ажиллагааг бие махбодиор биш сэтгэлтэй нь харьцан зохицуулах, удирдах мөн хүмүүсийг идэвхжүүлдэг, тэднийг чин сэтгэлээсээ ойлгодог чадвар юм" гэж үзсэн байдаг. Мөн “Сэтгэл хөдлөлөө удирдах” гол 5-н чадвар байдаг гэж тодорхойлсон юм.

0

Сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд

0

Даниел Голмэний Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар

0












0

Зураг.1 Даниел Голмэн Сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд

0

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

0

CNT TELESTAR ХХК-ий ажилтнуудад хийсэн сэтгэл хөдлөлөө удирдах чадварын судалгаа

0

0

Зураг.2 Тус дуудлагын төвийн нийт дуудлагын ангилал

0

Дээрх графикт харагдаж буй үзүүлэлтийн 1%-ийн гомдол нь тухайн төвийн операторуудад хандаж ирсэн байдаг бөгөөд Үүнд:

0

  • Операторын таагүй харилцаа
  • Ойлгомжгүй байдал
  • Бүтээгдэхүүн болон газар байршлын мэдээллийг дутуу өгөх зэрэгээс үүсдэг юм.

0

Тус дуудлагын операторын төвийн нийт ажилтнуудаас 

0

1. Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг таних 

0

2. Өөрийн сэтгэл хөдлөлийг таних,  

0

3. Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдах гэсэн 3 төрлийн тестээр сэтгэл зүйг нь судаллаа. Энд нийт 34 операторын ажилтны 22 нь оролцсон бөгөөд уг судалгааны асуулгыг Марк дэвис: Өөрийнхөө оюуны EQ чадварыг шалгая номноос авч ашигласан болно. 

0

Тест.1 Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг таних

0

0

Хариулах хувилбарууд 

0

1. Энэ надад огт тохирохгүй байна.

0

2. Энэ надад хааяаа л тохирно.

0

3. Энэ надад үе үе тохирно. 

0

4. Энэ бол миний хувьд үнэн байх нь олонтаа.

0

5. Энэ бол миний хувьд дандаа үнэн байдаг. Гэсэн хариултын сонголттой тестээр уг судалгааг хийсэн болно.

0

Ингэхдээ ажилтнуудын өөрсдийн сонгосон хариултуудын дугаараар оноог үнэлэх ба тестийн 1,2,5,6,9 асуултын хариуг нэмнэ. Гарсан нийлбэрээс 3,4,7,8,10 гэх асуултуудын хариуны нийлбэрийг хассанаар энэхүү судалгааны үр дүн гарсан болно.

0

Үнэлэх хэлбэр нь:

0

Онцгой чадвартай: 15-с дээш нийлбэр оноотой ажилтан 

0

Сайн: 10-14 нийлбэр оноотой ажилтан

0

Дундаж: 1-9 нийлбэр оноотой ажилтан

0

Сайжруулах шаардлагатай: 0 болон түүнээс бага оноотой ажилтан орно гэж үзсэн болно.

0

0

Зураг.3 Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийш таних

0

Тиймээс энэ судалгааны үр дүнг дүгнэхэд ажилтнуудын дийлэнх буюу 81,8% нь бусдын сэтгэл хөдлөлийг таних дундаж чаввартай. 18,1% нь бусдын сэтгэл хөдөлийг таних сайн чадвартай гэсэн дүгнэлт гарсан байна.

0

Тест.2 Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдах чадвар

0

0

Хариулах хувилбарууд: 

0

  1. Ийм явдал миний хувьд хэзээ ч тохирохгүй
  2. Ийм явдал миний хувьд ховорхон л тохионо
  3. Заримдаа надад ийм явдал тохиолддог
  4. Ийм явдал надад байнга тохиолддог
  5. Надад ийм явдал байн байн тохиолддог
  6. Ийм явдал надад байнга тохиолддог

0

Ингэхдээ ажилтнуудын өөрсдийн сонгосон хариултуудын дугаараар оноог үнэлэх ба тестийн 1,2,4,6,10 гэх асуултуудын оноог хооронд нь нэмнэ. Дараа нь энэ нийлбэрээс 3,5,7,9-р хэсгийн хариуны нийлбэрийг хасхад -20 болон +20-н хооронд хариу гарна. Үүн дээр үндэслэж энэн судалгааны хариу гарсан болно.

0

Хариуг үнэлэх хэлбэр нь:

0

  1. Онцгой чадвартай: 15-с дээш нийлбэр оноотой ажилтан 
  2. Сайн: 10-14 нийлбэр оноотой ажилтан
  3. Дундаж: 1-9 нийлбэр оноотой ажилтан
  4. Сайжруулах шаардлагатай: 0 болон түүнээс бага оноотой ажилтан орно гэж үзсэн болно.

0

0

Зураг.4 Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдах тестийн үзүүлэлт

0

Тиймээс энэхүү судалгааны үр дүнг дүгнэхэд ажилтнуудын дийлэнх буюу 

0

• 45.4% нь бусдын сэтгэл хөдлөлийг удирдах чадвар:  Дундаж, 

0

• 27,2% нь бусдын сэтгэл хөдөлийг удирдах чадвар:  Сайн.

0

• 18,8% нь бусдын сэтгэл хөдөлийг удирдах чадвар:  Сайжруулах шаардлагатай  

0

• 9 % нь : Онцгой чадвартай гэсэн дүгнэлт гарсан байна.

0

 Тест.3 Өөрийн сэтгэл хөдлөлийн шалтгааныг ойлгох

0

Дараах тодорхой нөхцөлүүдэд нь ямар ч хүн хэдийд ч орж болзошгүй нөхцлүүд юм. нөхцөл бүрийн дараа дөрвөн сонголт буй бөгөөд та өөртөө хамгийн тохиромжтой нэгийг нь сонгон дугуйлаарай.

0

1. Танд үүрэг болгосон маш чухал нэг ажлыг дуусгах хугацаа ойртох тусам таны сэтгэл улам зовсоор байлаа. Таны бодлоор бол яавал сэтгэлийн зовиур тань нэлээд багасах вэ?

0

a) Биеийн тамирын дасгал хийвэл

0

b) Их ажлаар өөрийгөө дарвал

0

c) Бясалгал хийвэл

0

d) Ямар нэг таатай зүйл хийж анхаарлаа хөндийрүүлбэл

0

2. Танд гэр бүлийн нэгэн гишүүн тань таагүй зүйл хэлсэн учир та уурлаж байжээ. Яавал уур бухимдлыг үр дүнтэйгээр багасгаж болох вэ?

0

a) Уураа гаргахын тулд тэр хүн рүү хашгична.

0

b) Тэр хүнээс уучлал гуйна.

0

c) Яагаад ийм зүйл хэлснийг ойлгохыг чармайна.

0

d) Тэр хүний сайн чанаруудыг жагсаан бичнэ.

0

3. Та нэлээд хэд хоногийн турш гуниглаж байжээ. Таны бодлоор яавал гуниг тань хавигүй багасах вэ?

0

a) Эргэцүүлж бодохын тулд хэсэг хугацаанд ганцаараа байна.

0

b) Найз нартайгаа үдэшлэгт явна.

0

c) Нэг хоёр аяга пиво ууна.

0

d) Хамгийн сайн найздаа энэ тухай ярина.

0

4. Нэгэн өглөө та маш сайхан зантай сэржээ. Таны бодлоор яавал энэ сайхан байдлаа илүү удаан хадгалах вэ?

0

a) Ажил руугаа эртхэн явна.

0

b) Хэн нэгэн хүнд таатай зүйл хийнэ.

0

c) Өөрийгөө өдрийн сайхан хоолоор дайлна.

0

d) Цалингаа нэмүүлэх хүсэлтийг даргадаа тавина.

0

5. Та эхнэр/нөхийнөө төрсөн өдрийг мартаж өнгөрүүлсэн учир ичиж байлаа. Яавал ийм ичгэвтэр байдлыг засан зөөлрүүлж болох вэ?

0

a) Өөр зүйлийн тухай бодно.

0

b) Эвгүй байдлаа хэнд ч хэлэхгүй нууна.

0

c) Эхнэр/нөхрөөсөө уучлалт гуйна.

0

d) Дараа жил гайхамшигтай бэлэг Эхнэр/нөхөртөө авч өгнө гэж өөртөө амлана

0

6. Найз хүүхэн тань сая ажил дээрээ нэлээд сайн дэвшсэн боловч таныг дэвшүүлээгүй учир та жаахан атаархаж байв. Яавал таны атаархлыг багасгаж болох вэ?

0

a) Найз хүүүнийхээ тухай хов ярина.

0

b) Өөртөө байдаг сайн тал бүхнээ өөртөө дахин сануулна

0

c) Атаархлаа нуухыг хичээнэ.

0

d) Найз хүүхэндээ баяр хүргэнэ.

0

7. Таны хүүхэд ойр ойрхон уурлан хилэгнэж, таныг ихэд зовоож байв. Яавал таны зовлонг мэдэгдэхүйц багасгаж болох вэ?

0

a) Тайвшрахын тулд 10 хүртэл аажмаар тоолно.

0

b) Хүүхэд рүүгээ хашгирч уураа шадагшлуулна.

0

c) Тайвшир гэж хүүхэддээ хэлнэ

0

d) Тайвшрахын тулд тайван, сайхан өөр орчныг төсөөлөн бодно.

0

8. Та ажлын газрынхаа нэг хүнтэй хэд хоногийн турш зөрчилдөж байв. Үүнээс болоод та бухимдаж, зовиуртай байлаа.

0

a) Тэр хүн рүү дөхөж очоод зөрчлөө арилгах боломжийг хайна.

0

b) Зөрчлийг арилгахын тулд  тэр хүнд буулт хийнэ.

0

c) Нөгөө хүн буулт хийх хүртэл өөрийн байр суурин дээр зогсоно.

0

d) Санаа зовох хэрэггүй гэж үзээд тэр хүнтэй эвлэрнэ.

0

9. Та хамгийн сайн найзтайгаа үзэл бодлын зөрөлдөөнд хүрснээс болж харицаа нэлээд хүндэрсэн байлаа. Үүнээс болоод танд зовиуртай хэцүү байв. Таны бодлоор яавал төвөгтэй байдлыг зөөлрүүлж болох вэ?

0

a) Найзтайгаа уулзахаас зайлсхийнэ.

0

b) Эхнэр\нөхөртөө очиж, найзынхаа тухай гомдол мэдүүлнэ.

0

c) Найзынхаа үзэл бодлыг ойлгохыг чармайна.

0

d) Юу мэдэрч бодож буйгаа найздаа ярина.

0

10. Хариуцсан чухал ажлаа дуусгах хугацаа ойртсон ч хийх ажил өчнөөн байсан учир та маш их санаа зовж байлаа. Таны бодлоор яавал энэ байдлыг зөөлрүүлж болох вэ?

0

a) Дуусгах хугацааны тухай бодохгүй байхыг чармайна.

0

b) Ажлаа цагт нь дуусгахын тулд “алхам-алхмаар” төлөвлөгөө гаргана.

0

c) Хамт ажилллагсдаасаа тусламж гуйна.

0

d) Цагийг нь тулгаж байгаад, ажлаа дуусгахын тулд шөнөжин, өдөржин ажиллана.

0

Зөв хариулт: 1.a,b,c      2.a,d     3.b,d      4.b,c      5.a,b      6.a,b       7.b,d       8.d      9.a,d    10.a,b

0

Ийнхүү хариу нь таарж  байвал 5 оноо өгж, хэрвээ таарахгүй байвал 5 оноо хасах аргаар үр дүнг гаргана. 

0

0

Зураг.5 Өөрийн сэтгэл хөдлөлийг таних, ойлгох тестийн үзүүлэлт

0

Энэхүү судалгааны үр дүнгээс авч үзэхэд байгууллагын нийт судалгаанд оролцсон ажилчдын 100% буюу 22 ажилтан бүгд өөрийн сэтгэл хөдлөлийг таних чадвараа илүү хөгжүүлэн бий болгох нь зайлшгүй шаардлагатай гэж гарсан байна.

0

Дүгнэлт

0

 Энэхүү сэдвийн хүрээнд дараах судалгааг явуулахад:

0

1) Байгууллагын судалгаанд оролцсон ажилчдын дийлэнх буюу 81,8% нь бусдын “сэтгэл хөдлөлийг таних дундаж” чадвартай. Гэвч 18,1% нь бусдын сэтгэл хөдөлийг таних сайн” чадвартай.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн