Буцах

2021018 - Вайрал маркетингаар хэрэглэгчдийн зан төлөвт  нөлөөлөх нь

Нийгэм

Хураангуй

0

Бидний өдөр тутмын амьдрал эрс өөрчлөгдөж буй  энэ үед бизнесийн талбарт хэрэглэгчдийн сэтгэл зүйд Вайрал маркетинг нь тахал мэт нөлөө үзүүлж байна. Энэ нь вирусийн нэгэн адил өөрийгөө түгээн дэлгэрүүлдэг аливаа агуулга бүхий сурталчилгаа бөгөөд ганц ялгаа нь дижитал медиа ашигладаг явдал юм. Одоогийн байдлаар уг арга хэрэгслийг хамгийн өргөн хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй салбар бол Солонгос улсын энтертайнментын салбар ба түүн дотроос дэлхий даяар дунджаар 136 сая үнэнч шүтэн бишрэгчидтэй BTS хамтлаг юм. Тэдний маркетингийн гол онцлог нь хэрэглэгчдийн сэтгэл зүйд нөлөөлдөг ба хүнээс хүнд дамжих загвараар үнэнч хэрэглэгчдийг бүтээдэг. Үүнийг батлан харуулах зорилгоор дэлхий даяар тархсан уг хамтлагийн шүтэн бишрэгчдийн зан төлөвийн судалгааг хийсэн болно. Харин Монгол улсад бизнесийн зах зээлд төдийлөн өргөн хүрээнд хэрэгждэггүй Вайрал маркетингийг нутагшуулах зорилгын хүрээнд хэрэгдэгчдийн зан төлөвийг судлан зах зээлээ тэлэх боломжийг уг судалгаагаар онцоллоо.

0

Түлхүүр үг: Вирус, сэтгэл хөдлөл, үнэнч хэрэглэгч, фандом

0

Удиртгал 

0

21-р зууны сошиал медиагийн өсөлт нь хүмүүсийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах, түгээх арга хэлбэрийг эрс өөрчилсөн.  Мэдээлэл солилцох нь орчин үеийн амьдралын нэг хэсэг болсон ба хүмүүс дүрс бичлэг, зураг болон мэдээ мэдээллийг үзэл бодлыг нь хүлээн авахыг хүссэн хүнтэй хуваалцах дуртай байдаг. Бид нийгмийг бүхэлд нь хамарсан дижитал хувьсгалд автаж, өдөр тутмын амьдралын хэв маягаа хүртэл өөрчилж байна. Бусадтай  харилцах харилцаа цахим хэлбэрээр явагдахад үүнийг цахим ам дамжсан үг гэж нэрлэдэг. Энэхүү Вайрал маркетингийг маш амжилттай хэрэгжүүлж буй Солонгос улсын урлагийн салбарын туршлагад үндэслэн Монгол хэрэглэгчдийн зан төлөвт эерэгээр нөлөөлснөөр зах зээлээ өргөжүүлэх боломжтой хэмээн таамаглаж байна. 

0

 Судалгааны арга зүй, аргачлал: 

0

Судалгааг хийхдээ анкетын болон Лайкерт шкалын  аргыг ашиглан түүвэрлэх, ангилах, асуулга асуух зэрэг үе шаттайгаар ажиллав. Санамсаргүй түүврийн аргаар 1136  хүнээс анкетын, 530 хүнээс Лайкерт шкалын судалгаа аван, математик статистикийн зарим тооцоололыг ашиглан үр дүнг боловсруулсан.  

0

Судалгааны таамаглал

0

Вайрал маркетингийн аргыг ашиглан хэрэглэгчдийн зан төлөвт эерэгээр нөлөөлснөөр зах зээлээ өргөжүүлэх боломжтой  гэж таамаглаж байна.

0

Судалгааны ажлын бүтэц

0

  1. Вайрал маркетингийг амжилттай хэрэгжүүлсэн талаарх судалгаа. /БНСУ-ын энтертайнмент бизнесийн салбар/ Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн талаарх хэрэглэгчийн судалгаа, туршлага.
  2. Монгол хэрэглэгчдийн зан төлөв, чиг хандлагa, үндэсний брэндэд хандах хандлагын судалгаа, зарим үр дүн. 
  3. Вайрал маркетингийг  хэрэгжүүлэх боломж,  шийдэл

0

Үндсэн хэсэг

0

Вайрал маркетингийн мэдээлэл тараах хүч:

0

Вайрал маркетингийн түлхүүр ойлголт нь таны илгээж буй мэдээллийг хүлээн авч буй хүн цааш нь дамжуулахдаа таны ашиг сонирхлын төлөө бус зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлын үүднээс өөр хэн нэгэнд тараадаг бөгөөд тэдэнд ингэж тараах нь маш сонирхолтой байдаг.

0

Вайрал маркетингийн ажилладаг зарчим нь юу вэ?

0

  • Ямар нэг сонирхолтой мэдээ, мэдээллийг хүмүүс өөрийнхөө санаа бодлоор баяжуулан цааш нь харилцдаг хүмүүстээ дамжуулах сонирхолтой байдаг.
  • Ямар нэг сонирхолтой видео ролик эсвэл хөгжөөнтэй зургуудыг зөвхөн түүнд зориулсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр илгээдэг.
  • Хорхой хүргэсэн рекламын эгзэгтэй хэсгээс эсвэл ямар нэг зугаатай тоглоом зэрэгт тэд цаг хугацаа харамгүй зарцуулдаг. Ингэхдээ тэд "Би чадна, мэднэ" гэсэн сэтгэлгээгээр ханддаг.

0

Хүний сэтгэлгээний эдгээр онцлог нь аливаа хүн өөрт сонирхолтой санагдсан зүйлийг өөр хэн нэгэнд дамжуулахыг хүсч байдаг. Хэдий чинээ илгээж буй хүндээ сонирхолтой сэтгэгдэл төрүүлэхүйц байна, хүлээн авч буй хүн цааш нь илүү сайн идэвхтэй дамжуулагч байна.

0

I. Вайрал маркетингийг /Viral/ амжилттай хэрэгжүүлсэн талаарх судалгаа /БНСУ-ын энтертайнмент бизнесийн салбар/

0

Аливаа бизнес хэрэглэгч байгаа учраас оршин тогтнодог шиг Энтертайнмент салбарт шүтэн бишрэгчид байснаар оршин тогтнодог. Тэгвэл Энтертайнмент салбар өөрөө маш том бизнесийн талбар төдийгүй өөрсдийн үнэнч хэрэглэгчдийг Вайрал маркетингийг ашиглан бүтээдэг. Фандом буюу шүтэн бишрэгчид нь соёлын салбарын томоохон хэрэглэгч болон хамтран ажиллагч юм. Ихэнхдээ алдартай соёлын салбарууд фандомыг ашиг олох зорилтот бүлэг гэж үздэг. Сүүлийн үед фандомын санамсаргүй идэвхтэй оролцоо нь агентлагуудад фандомыг хэрэглэгчийн үүргээс гадуур хамтран ажиллагч, менежер болсон гэдгийг ойлгуулж байна.

0

Судалгааны хэсэг

0

Дэлхий даяар хэдэн зуун сая хүнд хүчтэй нөлөөлж буй BTS хамтлаг нь дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг голчлон ашигладаг. Үүн дотроос Вайрал маркетинг шүтэн бишрэгчдэд хэрхэн нөлөөлсөн талаар гүнзгийрүүлэн тодруулахын тулд  дэлхий даяар тархсан 1136 хүнээс 7 асуулт бүхий анкетын судалгаа авч хамаарлын шинжилгээний дүнд дүн шинжилгээ хийж судалгааны үр дүнг боловсруулсан болно. 

0

Судалгааны үр дүн

0

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг улс орны хувьд харьцуулж үзвэл 59,7% нь Солонгос, 40,3% нь Америк, Тайван, Япон зэрэг  улсаас хамрагдсан.

0

0

Шүтэн бишрэгчид яагаад BTS хамтлагийг сонгодог талаарх асуулгад дийлэнх буюу 92,5% нь надтай төстэй санагддаг гэх хариултыг өгсөн ба энэ нь ‘Big Hit’ агентлагийн хамгийн анх хэрэгжүүлж эхэлсэн Вайрал маркетингтай холбоотой юм. Tухайлбал BTS хамтлаг нь өөрсдийн түүхийг бусадтай хуваалцдаг байсан ба үүнд сэтгэл гутрал, дарамт, сэтгэлийн түгшүүр, тэр ч байтугай амиа хорлох хандлага зэргийг дурдан “Зүгээр дээ” би ч бас тийм гэсэн мессежийг өгдөг. 

0

Үүний дараагаар хүмүүс “Аа би ганцаараа ийм биш юм байна” хэмээн мэдэрдэг. Тэдний дуунд гардаг ихэнх үг нь “Ялагдсан ч зүгээр дээ”, “2-р байр байсан ч зүгээр”, гэх зэрэг ойлголтыг агуулдаг бөгөөд цаашдын мөрөөдөлд тань бид хамтдаа гэх агуулгыг хүчтэй шингээж өгдөг учраас сонсогчдод бусдаас илүү ойр тусдаг.  Тэдний брэнд санаа нь  өөрийгөө хайрла. Тиймээс  шүтэн бишрэгчдийн дийлэнх хувьд өөртэй нь адил мэдрэгдэж цааш нь улам бүр түгээж өгдөг. Үүний дараагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 88% хувь нь бүгд сонсдог учраас, интернетэд алдартай гэх хариултыг сонгосон нь сүргийн сэтгэлзүй өндөртэйг харуулж байна.

0

0

BTS хамтлагыг бусдааc онцгой болгож байгаа зүйлс нь нийгэмд зөв мессеж өгдөг, шүтэн бишрэгчдэдээ гэр бүл шигээ ханддаг, интернетэд идэвхтэй, бүх платформ-д үйл ажиллагаа явуулдаг буюу Youtube, Instagram, Melon, Twitter зэргийг бүгдийг нь маш идэвхтэй ашигладаг гэж хариулсан байна. 

0

0

Хамтлагийн талаарх мэдээллийг шүтэн бишрэгчдийн 92.2% нь интернетээс авдаг бол телевиз болон радио нэвтрүүлгээс ердөө 0.4% – 0.9% нь  авдаг гэдэг нь дижитал хувьсгал бидний өдөр тутмын амьдралд ямар хэмжээгээр нөлөөлсөн гэдэг нь харагдаж байна. Харин 92.4% нь бусдаас буюу аман хэлбэрээр мэдээлэл авдаг нь Viral болон Buzz маркетингийн маш том жишээ юм.

0

Шүтэн бишрэгч буюу нэг утгаараа үнэнч хэрэглэгч болсноороо түлхүү хийгддэг үйлдэлд бүх платформ-д дэмжих, интернет дэх үзэлтийн тоог нэмэх, үзэн ядагчдаас хамгаалах, бусдад мэдээлэл өгөх болон шинэ хэрэглэгч бий болгох зэрэг нь 92%-96%-ийг эзэлж байна. Хэрэглэгч өөрийн хүслээр контент үүсгэн бусдад түгээх нь шинэлэг, хямд өртөгтэй төдийгүй борлуулалтад эерэгээр нөлөөлж байгаа нь тухайн байгууллагын маркетингийг өөрөө ч мэдэлгүй хийсэн гэсэн үг.  

0

0

Нэгэнт үнэнч хэрэглэгч болсон нөхцөлд тухайн брэндийг бусдын муу үгээс хамгаалах сэдэл төрж байна. Үүнд нийгмээс ирж буй сөрөг мэдээ мэдээлэлд хэрэглэгчид хариу үйлдэл үзүүлэх, бусдаас хамгаалах хандлага өндөр ажиглагдаж байна.

0

0

  - p value = .000 < .05 нь шүтэн бишрэгч болсноороо  түлхүү  хийдэг үйлдэл болон  дуртай хамтлагийг нь муулaхад  үзүүлэх хариу үйлдэл хоёрт  статистикийн хувьд ач холбогдол бүхий хамаарал байна. 

0

Crosstabulation

0

0

- харагдах үр дүн бол шүтэн бишрэгч болсноороо үзэн ядагчдаас хамгаалах, чадах чинээгээрээ буруу ойлголтыг засах үйлдэл нь 478 хүнд хоорондын хамааралтайгаар илэрч байна. Үүнээс үзэхэд Вайрал маркетинг нь зөвхөн хэрэглэгчдээр хэрэглэгч үүсгээд зогсохгүй сөрөг хандлагыг хэрэглэгчдээр даруулж, эерэг мэдээллийг түгээлгэж байгаа маш том маркетингийн арга хэрэгсэл юм.

0

Вайрал маркетингийн сөрөг хэлбэр:

0

Вайрал маркетинг нь өргөн цар хүрээг хамран, хурдацтай тархдаг учраас түүнд сөрөг тал ч мөн бий. Нийгэмд сөрөг мэдээ мэдээлэл илүү хурдан тархаж, хүнээс хүний ам дамжин асар их хор хохирол учруулах явдал цөөнгүй тохиодог. Муу мэдээ мэдээлэл хэдий худал цуурхал байсан ч мэдээлэл авсан хүмүүсийн 50 орчим хувь нь эргээд итгэх итгэлээ алддаг хэмээн Япон улсын нийгмийн сэтгэл зүйч Шинобу Китаяма дурдсан байдаг. 

0

Солонгос улсын урлагийн салбарт ч мөн энэ хэлбэрийн сөрөг маркетинг хүчтэй нөлөөлж, өргөн цар хүрээг хамардаг. 2021 он гарснаас хойш 20 орчим алдартан сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн цуурхалд өртөн нийгмээс асар их үзэн ядалт, доромжлол зэргийг амсан улмаар тоглож байсан кино, оролцож байсан. нэвтрүүлгүүд нь цуцлагдаж хамтлагийн дуучид хамтлагаа орхиход хүрсэн. Хэдийгээр хэсэг хугацааны дараа худал гэдэг нь нотлогдсон ч тэд дахин урлагийн салбарт хөл тавьж чадахааргүй үр дүнд хүрсэн юм. Энэ мэтээр нийгэмд тарсан сөрөг вайрал маркетинг бүрт цаг тухайд нь арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх болон эргүүлэн Buzz маркетинг гаргах зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай. 

0

Судалгааны дүгнэлт

0

БНСУ-ын Энтертайнмент бизнесийн салбарт түлхүү ажиглагдаж буй Вайрал маркетинг нь хэрэглэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх маягаар үнэнч  хэрэглэгчдийг бүтээж байна. Тухайлбал судалгаанд хамрагдсан хүмүүс бүгд өөр өөр улс орны, өөр зан араншинтай хүмүүс хэдий тэдний мэдээлэл авч буй байдал, хамтлагын нөлөөлсөн нөлөөлөл болон гаргаж буй хариу үйлдэл зэрэг нь ижил байсан. BigHit агентлагийн хувьд маш олон төрлийн платформуудыг ашигладаг бөгөөд энэ нь дэлхийн аль  ч улсын хүн тэдний мэдээ мэдээллийг байнга үзнэ гэсэн үг юм.  Мөн “Бид үргэлж таны дэргэд байх болно, бидэнд ч мөн хэцүү цаг үе байдаг” гэх мэт агуулгыг шүтэн бишрэгчдэд байнга хүргэдэг нь тэдний сэтгэл зүйд маш том нөлөө үзүүлдэг хэмээн судалгааны үр дүнд батлагдсан.

0

II Монгол хэрэглэгчдийн үндэсний брэндэд хандах хандлагын судалгаа, зарим үр дүн 

0

 Монгол хүмүүсийн нийтлэг зан төлөвийн онцлог нь хүнд хурдан итгэдэг бөгөөд бие биетэйгээ элэгсэг дотно, ах дүүсэг харьцдаг монгол зан чанар юм. Энэ нь зүгээр нэг тунхаглал, эсвэл хоосон магтаал биш, хүн ардын сэтгэл зүрхэнд шингэсэн амьдралын зөрчишгүй хууль байдгийн тод илрэл нь монголчуудыг дэлхийд алдаршуулсан зочломтгой чанар хэмээн Плано Карпи ‘Ystoria Mongalorum’ номондоо дурдсан байдаг. Энэхүү зан чанар нь одоог хүртэл бидний өв соёлд шингэн уламжлагдан ирсэн байдаг ба бие биедээ хурдан итгэдэг, цайлган чанар түлхүү ажиглагддаг.

0

 Үндэсний үйлдвэрлэгч Ehlel брэнд

0

Монгол улсад анх удаа ухаалаг утас үйлдвэрлэж буй  Ehlel брэндийн  “Hulan 21”  утсыг онцлон хэрэглэгчийн судалгаа хийсэн болно. “Hulan 21” гар утас нь хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем болох ‘Android-11’ –ийг ашиглах бөгөөд Монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан программуудыг суулгах юм. Түүхий эдийн хувьд 80% нь экспортынх, 20%-ийг нь дотооддоо бүтээж байгаа юм.

0

Монгол хэрэглэгчдийн зан төлөв, чиг хандлага болон Вайрал маркетингийг хүлээн авахад бэлэн эсэхийг тодруулахын тулд 16-35 насны 530 хүнээс анкет болон Лайкерт шкалын аргаар хандлага тодорхойлох судалгааг авсан. Шкал гэдэг нь чанарыг тоогоор илэрхийлэх зорилго бүхий, тухайн объект, субъект төлөв байдлын тоон хэмжигдэхүүн юм. Судалгаанд хамрагдаж буй хүмүүс Лайкерт шкалыг ашиглан олон нөхцөл байдал бүхий өгөгдөлтэй асуулгатай танилцан, тус бүрт нь сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байгаагаа дүгнэн бөглөдөг арга юм.

0

Судалгааны үр дүн

0

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн насны бүтцийг авч үзвэл  64.3% нь 16-25 насныхан, 35.7% нь 26-35 насны залуучууд байсан. Чанарыг тоогоор илэрхийлэх зорилго бүхий уг хэмжигдэхүүн нь “Бүрэн санал нийлж байна”-с “Огт санал нийлэхгүй байна” хүртэл 1-7-ийн  хооронд сонгон бөглөх юм.

0

0

3217/530 = 6.06 шкал 16-35 насны залуучууд интернетээс ихэнх мэдээллээ авдаг гэдэг нь харагдаж байна. Үүн дотроос 16-25 насны залуучууд бүрэн санал нийлж байгаа юм.

0

0

Залуучууд бүгд Facebook хэрэглэдэг гэсэн ойлголт хэдийн ард өнгөрсөн  гэдгийг уг судалгаагаар харж болно. Тэд дүрс бичлэг, дуу хөгжимд илүү нээлттэй ханддаг болсон. Тиймээс шинээр хэрэгжүүлэх сурталчилгаа болон кaмпанит ажлыг бичлэг хэлбэрээр бэлдэх нь илүү үр дүн өгөх магадлалтай. Харин 26-35 насны залуучууд Clubhouse болон Facebook–ийг түлхүү ашиглаж байна. 

0

0

2226/530  = 4.2 шкал буюу үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалт дээр залуучуудын оролцоо дундаас дээгүүр үзүүлэлттэй байна.  

0

0

1737/530  = 3.2  шкал буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх хувь нь “Hulan 21”  утсыг мэддэг ч түүний талаар нарийн мэдээлэлгүй байна. 

0

0

Hulan 21 утасны давуу тал юу вэ? гэх асуултад судалгаанд хамрагдсан залуучуудын  90 орчим хувь нь Монголдоо анхдагч гэх хариултыг өгсөн бол Сул тал нь юу вэ? гэх асуултад Чанаргүй, Үзүүлэлт муу, Сурталчилгаа цацдаггүй гэх хариултыг түлхүү өгсөн байна. Эхлэл брэндийн хувьд бүтээгдэхүүний мэдээллийг маш дэлгэрэнгүй өгдөг ч зөвхөн Facebook болон Ehlel store буюу өөрсдийн онлайн дэлгүүрт л мэдээлэл оруулж байгаа нь хүмүүст төдийлөн өргөн хүрээнд хүрч чадахгүй байна. 

0


Хэрэглэгчдийн худалдан авах хандлага нь ихэвчлэн бодит үр дүн дээр суурилсан, хэн нэгний нөлөөлөлд автсан, мөн бусдаас дутахгүй гэсэн хүсэл дээр түлхүү ажиглагдаж байгаа нь сүргийн сэтгэлзүй өндөртэй байгааг илтгэж байна. Тиймээс энэ төрлийн сегментэд Вайрал маркетинг арга хэрэгслүүд хамгийн сайн үйлчилнэ гэж таамаглаж байна.  

0

0

2912/530  = 5.49  шкал буюу өөрт таалагдсан мэдээллийг цааш нь түгээх хандлага маш өндөртэй байгаа тул хэрэглэгчээр хэрэглэгч бүтээх Вайрал маркетингийн нэг хэлбэр амжилттай хэрэгжих боломжтой гэж таамаглаж байна.

0

Судалгааны дүгнэлт

0

Судалгаанаас үзэхэд залуучууд өдөр тутмын мэдээ мэдээллийг интернетээс голчлон авч байгаа бөгөөд тэдний түлхүү ашигладаг платформ-д Youtube тэргүүлж байна. Ehlel брэндийн хувьд бүтээгдэхүүний мэдээлэл хэрэглэгчдийн хувьд хангалтгүй байгаа учраас Солонгос улсын жишээтэй адил бүх платформ-д түгээх шаардлагатай байна.  Залуучуудын хувьд үндэсний брэндэд хандах хандлага сул байгаа ч тэдний чиг хандлагад нийцсэн зар сурталчилгааг өргөн хүрээнд хийснээр уг оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн залуучуудын өөрт таалагдсан мэдээллийг хуваалцдаг байдал өндөр байгаа нь Вайрал маркетингийг амжилттай хэрэгжих боломжийг өгч байна.

0

Хэрэглэгчдийн үнэлсэн 1-7 хүртэлх оноогоор ‘Ehlel брэндийн шинэ бүтээгдэхүүн Hulan 21 утасны талаар авч байсан мэдээллийн хэмжээ’ болон ‘Өөрт таалагдсан мэдээллийг бусадтай хуваалцдаг байдал’ гэх 2 асуултын хамаарлыг уг хүснэгтэд үзүүлсэн бөгөөд статистикийн хувьд ач холбогдол бүхий хамаарал өндөр байна. 

0

III. Вайрал маркетингийг амжилттай хэрэгжүүлж зах зээлээ өргөжүүлэх боломж, шийдэл

0

1. Монгол хэрэглэгчдийн зан төлөвт Вайрал маркетингийг ашиглан нөлөөлөх боломж

0

Монгол хэрэглэгчдийн нийтлэг шинж чанарын хувьд нэгнээ даган дуурайх, хүнд амархан итгэх, өөрт таалагдсан болон таалагдаагүй зүйлсийг бусадтай түлхүү хуваалцдаг нь ажиглагдаж байна. Тиймээс энэхүү хэрэглэгчдэд Вайрал  маркетингийн түгээмэл хэлбэрүүд болох Стори тэллинг /бусадтай түүхээ хуваалцах/ болон хэрэглэгч үүсгэсэн контент зэргийг хэрэгжүүлэх нь өргөн цар хүрээг хамран амжилт өгөх боломжтой юм. Хэрэглэгчийн үүсгэсэн контентэд шингэсэн сэтгэл хөдлөл нь илгээгчийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бөгөөд хүлээн авагч ийм сэтгэлзүйн халдвар авч болзошгүй юм. Энэ нь Солонгосын урлагийн салбарт Вирус хэлбэрээр тархаж буй хэрэглэгч өөрөө хэрэглэгч үүсгэж байгаа хандлага юм. 

0

2. Ehlel брэндийн зах зээлийг өргөжүүлэх боломж, шийдэл

0

Тухайлбал Ehlel брэндийн хувьд цоо шинэ зах зээлд шинэ бүтээгдэхүүнээр нэвтрэхийг зорьж буй компани бөгөөд бүтээгдэхүүн одоогоор худалдаанд гараагүй үйлдвэрийн дамжлага дээр явагдаж байгаа. Зах зээлд бүтээгдэхүүнийг таниулах ажил эхлээд захиалга авч байгаа ч зар сурталчилгаа Facebook-т тавигдах постер зургаас хэтрэхгүй байна. Ингэснээр ирээдүйд бий болох боломжтой байсан хэдэн зуун хэрэглэгчийг алдаж байгаа юм.  Ehlel брэндийн хувьд Вайрал маркетингийг ашиглан зах зээлээ тэлэх хамгийн том боломж нээлттэй байгаа бөгөөд тэдний маш том давуу тал нь Монголдоо анхдагч ухаалаг утас. Тиймээс бүтээгдэхүүн үйлдвэрээс гарахын өмнө “Урт аялал эхний ганцхан алхмаас эхэлдэг” брэнд санаан дор Вайрал маркетингийг ашиглан кампанит ажил эхлүүлэх нь хамгийн үр дүнтэй байж болно. Солонгос улсын BigHit агентлаг нь хэрэглэгчдэдээ өөртэй нь адил гэсэн мэдрэмж төрүүлэх,  хэрэглэгчээр хэрэглэгч үүсгэх болон бүх платформ /тухайлбал Youtube, Instagram, Twitter, Tiktok, Stream/ -д үйл ажиллагаа явуулж байнга хүмүүсийн нүдэнд ил байсан. Энэхүү вирус маркетингийн аргыг Ehlel брэндэд хэрэгжүүлэн Монгол улсад нутагшуулахын тулд дээрх кампанит ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Харин тэрхүү кампанит ажилд шинэлэг санаа, сэтгэл хөдлөл болон “Үргэлж чамтай хамт” гэсэн агуулга гүн шингэсэн байх шаардлагатай. Монгол хэрэглэгчдийн хүнд амархан итгэдэг, таалагдсан зүйлээ бусадтай хуваалцдаг чиг хандлага нь сүргийн сэтгэлзүй өндөртэйг илтгэж байна. Тиймээс энэ хэрэглэгчдийн зан төлөвт сэтгэл хөдлөлийн тархалтын онолыг системтэйгээр хэрэгжүүлэн зах зээлээ өргөжүүлэх асар их боломж байна. Сэтгэл хөдлөлийн тархалтын онол нь сэтгэл хөдлөлийн байдлыг шилжүүлэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн хүнд өртөх нь ажиглагчийн сэтгэл санааны өөрчлөлтийг үүсгэдэг. Энэхүү халдвар нь сүүлийн үед цахим ертөнцөд  түлхүү хэрэглэгдэж байгаа нь харагдаж байна.

0

Ерөнхий дүгнэлт 

0

  • Вайрал маркетинг гэдэг нь ердөө л бусад хүмүүст таны маркетингийг өөрсдөө ч мэдэлгүйгээр хийх боломжийг олгох үйл явц юм. Үүнийг Солонгос улсын энтертайнмент бизнесийн салбар маш амжилттай хэрэгжүүлж байгаа нь хэрэглэгчээ бүрэн таньж мэдсэнтэй холбоотой юм. Харин Монгол улсад хэрэглэгчдийн зан төлөв хэдийн бэлэн болсон буюу Вайрал маркетингийг хүлээн авах байдал бүрэлдэж эхэлсэн ч зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд төдийлөн өргөн хүрээнд хэрэгжүүлж  чадахгүй байна. Тиймээс  Вайрал маркетингийг нутагшуулах зорилгын хүрээнд хэрэглэгчдийн зан төлөвийг судлан зах зээлээ тэлэх боломжийг уг судалгаагаар онцоллоо.
  • Вайрал маркетингийг хамгийн өргөн хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй БНСУ-ын BigHit агентлаг нь сэтгэл хөдлөлийн тархалтын онолыг голчлон хэрэгжүүлдэг ба хэрэглэгчдэд  “бидэнд  ч  бас хэцүү үе байдаг та хичээгээрэй” гэх агуулгыг бүх сурталчилгаандаа шингээж өгдөг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг нь судалгаагаар батлагдсан. 
  • Монгол хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлох судалгаагаар тэдний нэгнээ даган дуурайх, хүнд амархан итгэх, өөрт таалагдсан болон таалагдаагүй зүйлсийг бусадтай түлхүү хуваалцдаг нь ажиглагдсан бөгөөд үүн дээр үндэслэн Вайрал маркетингийн арга хэлбэрүүдийг хослуулан үйл ажиллагаа явуулах нь зах зээлээ өргөжүүлэх боломжийг нээж өгөх юм. 

0

Ном зүй: 

0

  1. ‘The Influences of K-pop Fandom on Increasing Cultural Contact’ by Wonho Jang, Jung Eun Song
  2. ‘Purchasing Behavior of K-pop Idol Goods Consumers in Korea’
    by Yu Jin Kim, Jieun Lee 
  3. ‘Fandom and Social Media Marketing’ by Elizabeth DeMeo 
  4. 국제마케팅 – 박기안저

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн