Буцах

2021012 - Дижитал шилжилт - Байгууллагын соёлын өөрчлөлт

Нийгэм

Хураангуй

0

Соёлоос хамаарч аливаа байгууллагын өсч дэвжих, ирээдүйн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдож байдаг. Дижитал хувьсал нь өнөөдөр сонголтгүй сонголт болоод байна. Байгууллага дах дижитал шилжилтийн хамгийн том асуудал нь байгууллагын соёл юм. Үүнээс улбаалан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль”-ийн ахлах, дун ангийн багш нараас судалгаа аван, байгууллагын соёлыг дижитал соёл руу шилжүүлэн, хэрхэн бэхжүүлэх талаар илтгэл бичлээ. Судалгааны үр дүнд багш ажилчдын хувьд соёл нь өөрчлөгдөх бүрэн боломжтой, өөрчлөлтийг хүлээж авч чадна гэдгийг харуулж байв. Дижитал төвтэй сэтгэлгээг хэвшүүлэх, Office 365-ийг ашиглан баримт бичгийг баталгаажуулж, батлах үйл явцыг цахим хэлбэр рүү шилжүүлж шинэчлэлт хийх, сошиал платформууд, лавлах утас, чатбот зэрэг суралцагчидтай холбогдож байгаа сувгуудыг нэгтгэж, тухайн суралцагчийн түүхийг үүсгэн  мэдээллийг нэг урсгал дээр цуглуулан, хичээлүүдтэй холбоотой бүх мэдээллийг цаг тухай бүрт нь нийтлэх. Манай Монгол улсын хувьд энэ тал дээр төдийлөн шинийг санаачилсан зүйл байхгүй, нэгэн хэвийн баригдмал учир компани, албан байгууллагууд ирээдүйн ололт амжилтынхаа төлөө шинэ санаа, сэдлийг туршиж үзэх нь зүйтэй. Боловсролын байгууллагуудын хувьд дижитал соёлтой болох бүрэн боломжтой. Дижитал хэлбэрт шилжсэнээрээ амьд харилцаа үгүй болох гэхээсээ илүүтэйгээр бүх платформуудыг өргөнөөр ашиглаж, багш нар олон ажлыг нэгэн зэрэг амжуулж /хурал, хичээл г.м/, сурагчид хичээлээ дахин тоглуулж давтан үзэж, биеэ дааж, эцэг эхчүүд мөн адил эдгээрийг хянах боломж бүрдэж байгаа юм. 

0

Түлхүүр үг: инноваци, платформ, судалгаа, багш 

0

Удиртгал 

0

Байгууллагын соёл нь байгууллагын үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, туршлага, бизнест баримтлах зарчим болон байгууллагын түүхэнд хуримтлагдсан зан заншил, ажилтнуудын зан төлөвийн нийлбэр цогц юм. Байгууллагын соёл нь хүн бүрт хуваарилагддаг, байгууллага бүрт ялгаатай байдаг бөгөөд өөр өөр боловсрол, мэдлэг туршлага бүхий ажилтнуудыг эрхэмлэх зорилгын дор нэгтгэх тухай ойлголт юм. 

0

Цар тахал гарсан нөхцөл байдал өнөөгийн бизнесийн орчинд албан байгууллагууд, боловсролын салбар ч мөн адил дижитал шилжилт хийхээс өөр аргагүй болсон. Нэгдмэл хамт олныг бүрдүүлэхийн тулд өөрсдийн гэсэн дахин давташгүй соёлыг бий болгох хэрэгтэй. Дэлхий даяар 300 гаруй байгууллагын менежер, удирдах албан тушаалтан дунд явуулсан санал асуулгын дүнд тэд байгууллагад дижитал шилжилт хийхэд тулгарч буй хамгийн том асуудал бол соёлын ялгаатай байдал байсан хэмээн хариулжээ. Үүнээс улбаалан илтгэлдээ “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль”-ийг сонгон авч судалсан юм.  

0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн тухай

0

 https://sites.google.com/a/school1.edu.mn/1school/_/rsrc/1551106955281/aboutus/surguulijn-belgedel-h-ndetgel/LOGOfirst.pngНийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль нь анхлан 1923 онд тулгын чулуугаа тавьсан бөгөөд Монгол улсын анхны дунд сургууль юм. Монгол улсын боловсрол дээрхи ихэнх өөрчлөлтүүдийг туршдаг байсан бөгөөд тэр утгаараа Лаборатори нэгдүгээр сургууль ч гэж нэрлэх нь бий. Тус сургууль нь 2000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай. 1 дүгээр сургуулийн одоо ашиглаж байгаа барилга нь Улаанбаатар хотын анхны 4 давхар барилга бөгөөд түүхэн чухал үйл явдлууд энд өрнөж байсан учир нийслэлийн түүхэн дурсгалт газрын нэг юм.

0

Эрхэм зорилго

0

  1. Ямагт анхдагч, ямагт тэргүүлэгч байх
  2. Үе үеийн төгсөгчдийн ирээдүйн замыг зөв зааж чиглүүлэх
  3. Хүмүүнлэг, оюунлаг, чадварлаг хүмүүн болох харгуйг тавьж өгөх

0

Байгууллагын соёл бол урт хугацаанд бүрэлдэн тогтдог зүйл. Олон төвөгтэй нөхцөлүүд, өөр өөр хүчин зүйлс, ялгаатай шинжүүдийн нийлбэрээр байгууллагын үйл ажиллагаа тодорхойлогдож, өдөр тутмын үйл явц, алхам бүрд нэвт шингэдэг. Байгууллагын соёл өөрөө тухайн компанийн онцлог, илэрхийлэл нь болдог. Тиймээс ч дижитал шилжилтийг хийх үед байгууллагын соёлыг ч дагаж өөрчлөх, дижитал хэлбэр лүү шилжүүлэх нь юунаас ч илүү чухал.

0

Дэлхийн алдартай зөвлөх компаниудын нэг Capgemini-ийн судалгааны тайлангийн үр дүн тун сонирхолтой. Дэлхий даяар 300 гаруй байгууллагын менежер, удирдах албан тушаалтан дунд явуулсан санал асуулгын дүнд тэд байгууллагад дижитал шилжилт хийхэд тулгарч буй хамгийн том асуудалуудын 62%-ийг соёлын асуудал, 48%-ийг технологийн хэрэглээ, 43%-ийг дижитал ур чадвар, 33%-ийг удирдлагын алсын хараа гэж тодорхойлжээ.  

0

Байгууллагадаа дижитал шилжилт хийх 3 шалтгаан

0

1. Сурагчдын хүлээлт ибрбиөрбисшлгбөисргбөислшбисрбөсишбөгсигөрисөшшбөисшрө
Технологи өндөр хөгжсөн өнөөгийн нөхцөлд боловсролын байгууллагууд хоцрогдсон арга барил, технологиор ажиллах нь сурагчидын сонирхолыг татахгүй. Тиймээс тэдний хүлээлтийг давахуйц хичээлийн арга барилтай, агууллагатай болно.

2. Байгууллагын үр бүтээмж гнхобиөгрибшсоибөхсршөбшрсиөтасшжагширшөисаисш
Дижитал шилжилт хийсэн байгууллагууд цагийн бүртгэл, хүний нөөцийн систем, цалингийн тооцоолол зэргээ хялбар автоматжуулж, өөрсдийн нөөцийг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

3. Мэдээллийн аюулгүй байдал өхишгөисшрбоисрбөшуриёөргөёрбётушртёөуөршөгириө
Технологийн хөгжлөөс улбаатай мэдээллийн аюулгүй байдал нь өнөөдөр иргэд, байгууллагуудын хувьд амин чухал зүйл болсон. Тэгвэл дижитал шилжилтийг хийсэн байгууллага дотоод мэдээлэл, өгөгдлөөс эхлээд мэдээллийг найдвартай хамгаалдаг болно.

0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн дунд ахлах ангийн 38 багш, ажилчдаас судалгаа авсан. Энэхүү судалгаа нь сургуулийн багш ажилчдын хандлага, удирдлагын арга барил, мөн ажилчидын хувьд байгууллагын соёл нь өөрчлөгдөх боломжтой эсэх, соёлын өөрчлөлтөд бэлэн байгаа эсэх  зэргийг тусгаж өгсөн. Судалгааны үр дүнд багш ажилчдын хандлага эерэг, удирдлагын арга барил сайн, удирдлага нь ажилчдаа материаллаг ба материаллаг бус урамшууллаар мотивацалдаг, мөн ажилчидын хувьд байгууллагын соёл өөрчлөгдөх боломжтой гэж үзэн тэд дижитал соёлд бэлэн байгаа нь харагдсан. Сургуулийн удирдлага, менежерүүд ажилчдынхаа сэтгэл хангалуун байдлыг хангаж, ямар аргаар хэдий хэмжээгээр сайн урамшуулна тэр хэмжээгээр бүтээмж сайжирч, сургалтын чанар, суралцагчдын тоо өсөх юм. 

0

Өнөөдөр манай улсын хүн ам 3.3 сая, тэдний 73 хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Нийгмийн сүлжээг 2.3 сая хэрэглэгч ашиглаж байгаа бол, гар утас эзэмшдэг 4 сая хэрэглэгчийн 2.8 сая нь үүрэн интернет ашиглаж байна. 

0

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр монголын хэрэглэгчид дөрвөн операторын (Mobicom, Unitel, Skytel, G-Mobile) 3G, 4G үйлчилгээгээр дамжуулан улс дотроо 2018 оны эхний хагас жилд нийт 27.3 терабит өгөгдөл (data) үүсгэсэн бөгөөд энэ тоо жилд дунджаар 25 хувиар өсөж иржээ. Facebook компаниас хоёр дахь жилдээ гаргаж буй Inclusive Internet Index (3i) буюу интернетийн хүртээмжийн индексээр Монгол улс 86 орноос 42-т оржээ. Дөрвөн үзүүлэлтээр тухайлбал: интернетийн олдцоор (availability) 50-д, үнэ өртгөөрөө (affordability) 10-д, хамаарлаараа (relevance) 38-д, бэлэн байдлаараа (readiness) 72-т жагссаны дундаж дүн нь 42. Бэлэн байдал гэдэгт цахим тайлагдал (59), итгэл ба аюулгүй байдал (86), төрийн бодлого (48) гэсэн гурван бүлэг үзүүлэлт ордог.

0

Дижитал соёл руу шилжих 

0

Ихэнх байгууллагууд шинэ зүйлийг эрсдэлтэйд тооцож, уламжлалт арга барилдаа "хэт үнэнч" байх хандлагатай байдаг. Гэвч технологийн хурд өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөөн ширүүссээр байгаа энэ үед сургуулийн удирдлага алсын хараа, зорилгыг зөв тодорхойлж, зөв чиглүүлэх нь юунаас ч илүү чухал болоод байна.

0

MIT-ийн тодорхойлсноор дижитал соёл нь дараах долоон элементээс бүрддэг байна. 

0

  • Инновац
  • Датанд суурилсан шийдвэр гаргалт
  • Хамтын ажиллагаа
  • Нээлттэй соёл
  • Дижитал төвтэй сэтгэлгээ
  • Хурдтай, уян хатан арга барил
  • Хэрэглэгч төвтэй бодлого

0

Хоорондоо хамааралтай, нэг нь нөгөөдөө нөлөөлөхүйц эдгээр шинжүүдэд анхааран төлөвлөлт хийснээр байгууллагыг дижитал шилжилтэд бэлтгэх үйл явц эхлэх юм.

0

1. Инновац

0

Эрсдэл дагуулсан шинэ санаа, санаачилгад нээлттэй байх. Инновацлаг байгууллагууд шинэ санааг хөхүүлэн дэмжиж, багш, ажилчид түүнийг туршиж, сургалтын арга барилаа улам боловсронгуй болгон, үнэ цэнээ нэмэхээс татгалздаггүй.

0

2. Датанд суурилсан шийдвэр гаргалт

0

Илүү үр дүнг эрхэмлэн удирдлагын шийдвэр гаргалтад тоон өгөгдөл, датаг ашиглах. Бүх зүйл холбогдсон, утга учиртай уялдаа үүссэн энэ үед тоон өгөгдлийг ашигладаг байх нь зохистой.

0

3. Хамтын ажиллагаа

0

Сургалтын алба, багш сурган хүмүүжүүлэгч болон эх эхчүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах нөхцөлийг бий болгох. Өөр мэдлэг, өөр чадвар, өөр өнгийг хослуулан, шинэ холбоос-шинэ хамтралыг бий болгох боломж олгох нь асуудлыг хайрцагны гаднаас харж, илүү цар хүрээтэй шийдэл боловсруулахад тусална.

0

4. Нээлттэй соёл

0

Гадаадын сургуулиудтай шууд хамтран ажиллах болон бусад байгууллагуудтай төрөл бүрийн түншлэлийг үүсгэхийг эрмэлзэх. Боловсролын байгууллага нь асар олон оролцогч талын хамтын ажиллагаа-харилцан ойлголцлын үр дүнд оршин тогтнодог. Тэдэнтэй илүү нээлттэй, шинэлэг байдлаар түншилж, аль аль талын өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал.

0

5. Дижитал төвтэй сэтгэлгээ

0

Аливаа шийдэл боловсруулахдаа дижитал хэрэгсэл, платформуудыг түлхүү ашиглах. Уламжлалт хэв маягаас шууд татгалзаж, зайлсхийх аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхлээд дижитал шийдлийг эрэлхийлж, гарц гаргалгааны хайгуул хийдэг байх нь сургалтын явцыг илүү хөгжүүлнэ.

0

6. Хурдтай, уян хатан арга барил

0

Нөхцөл байдалд хурдан дүн шинжилгээ хийж, хурдтай мэдээлэл солилцож, уян хатан шийдвэр гаргах, дасан зохицох нь дижитал байгууллагын гол илэрхийлэл мөн.

0

7. Суралцагч төвтэй бодлого

0

Суралцагчдад хүргэхдээ дижитал платформуудыг ашиглаж, тэднийг илүү ойлгож, сонсож, илүү утга учиртай, хүртээмжтэй байхаар сургалтын арга зүйгээ боловсруулах. 

0

Дижитал соёлыг бэхжүүлэх нь

0

Дижитал шилжилт бол зөвхөн технологийн тухай ойлголт биш. Энэ бол хүмүүсээ бэлтгэх, сэтгэлгээг өөрчлөх, ур чадварыг бэлдэх үйл явц.Өнөөдөр байгууллагуудын хамгийн эхэнд анхаарал хандуулж, голлон төвлөрч байгаа элемент бол технологи, дэд бүтцийн асуудал. Гэхдээ үүнийг байгууллагын соёлтой уялдуулан зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд батлан харуулав. Зайнаас ажиллах хэрэгслүүд, програм хангамж-аппликейшн, дэд бүтэц бол дижитал шилжилтийн зөвхөн нэг хэсэг юм. Хэчнээн шилдэг аппликейшн, технологи байгаад түүнийг ажиллуулах, хэрэглэх ажилтнууд бүрэн бэлтгэгдээгүй бол нөөц үргүй үрэгдэж, зардал эсрэгээрээ нэмэгдэнэ. Тиймээс байгууллагууд дижитал соёлыг хэвшүүлж бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах нь нэн чухал болжээ.

0

Хамгийн эхэнд тэд дижитал соёлыг бэхжүүлж, дижитал төвтэй сэтгэлгээг байгууллагадаа хэвшүүлж эхэлвэл ихээхэн үр дүнтэй байх болно. Үүнээс гадна Office 365-ийг ашиглан баримт бичгийг баталгаажуулж, батлах үйл явцыг цахим хэлбэр рүү шилжүүлж шинэчлэлт хийх хэрэгтэй. Одоо албан бичиг, гэрээ, акт зэрэг зайлшгүй шаардлагатай бичиг баримт ямар шат дээр яваа зэргийг шууд хянах боломжтой болсноос гадна холбогдох албан тушаалтнууд шууд засвараа хийх буюу санал сэтгэгдлээ хуваалцах боломжтой болох юм.

0

Дүгнэлт

0

Суралцагчдын зан төлөвийг нь илүү ойлгож, хүмүүнлэг, оюунлаг, чадварлаг хүмүүн бэлтгэх нь сургалтын гол зорилго. Тэгвэл сошиал платформууд, лавлах утас, чатбот зэрэг суралцагчидтай холбогдож байгаа сувгуудыг нэгтгэж, тухайн суралцагчийн түүхийг үүсгэн  мэдээллийг нэг урсгал дээр цуглуулан, хичээлүүдтэй холбоотой бүх мэдээллийг цаг тухай бүрт нь нийтлэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр суралцагчдад эмх цэгцтэй, ойлгомжтой, хүртээмжтэй байна. Эцэг эхчүүд ч мөн адил Google meet, чатботоор эцэг эхийн хурлын мэдээлэл авах болон онлайнаар оролцох боломжтой болох юм. Энэ бол цахим соёлыг сургуульдаа хэвшүүлж, үүнтэй зэрэгцэн технологийн дэд бүтцийг үүсгэн, үр дүнд нь дижитал шилжилтийг нэвтрүүлж байгаагийн илрэл юм.

0

Ном зүй 

0

Хавсралт

0

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн багш нараас google form ашиглан судалгаа авав.

0

Асуулт 1.

0

Нас

Сонгосон хүмүүсийн тоо

1

20-30

7

2

30-40

14

3

40-50

10

4

50-60

7

0

Асуулт 2.

0

Таны одоо ажиллаж байгаа хэлбэр?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Цахим

37

2

Оффис

1

0

Асуулт 3.

0

Танай байгууллагын соёлыг бүрдүүлж буй хамгийн чухал хүчин зүйлийг нэрлэнэ үү?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Хүмүүс хоорондын харилцаа, хандлага

6

2

Хамт олон, тэдний уур амьсгал

8

3

Орчин

7

4

Удирдлагын арга барил

5

5

Сургуулийн үнэт зүйл

6

6

Дотоод дүрэм журам

4

7

Чадвар, мэргэжил

2

0

Асуулт 4. 

0

Танай байгууллагын удирдлага ажилчдаа хэрхэн идэвхжүүлдэг вэ?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Цалин урамшуулал

18

2

Уян хатан байж багш ажилчдынхаа санаа бодлыг сонсож ойлгодог.

5

3

Сэтгэл санаагаар дэмжих

5

4

Олон нийтийн ажил зохион байгуулах

4

5

Идэвхжүүлж байгаа аргыг олж хараагүй.

2

6

Мэдэхгүй

4

0

Асуулт 5.

0

Танай байгууллагад ажлын гүйцэтгэл байгууллагын уур амьсгалд хэр их нөлөөлж байна вэ? 5-маш их, 4-их, 3-дунд, 2-бага, 1- огт нөлөөлдөггүй

Сонгосон хүмүүсийн тоо

1

5

2

2

4

18

3

3

10

4

2

5

5

1

3

0

Асуулт 6.

0

Та ажилдаа сэтгэл хангалуун байх нь байгууллагын соёлоос хамаардаг уу?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Тийм

32

2

Үгүй

0

3

Магадгүй

6

0

Асуулт 7. 

0

Танай байгууллагын соёл өөрчлөгдөх боломжтой юу? 

Сонгосон хүмүүсийн тоо

1

Боломжтой 

34

2

Боломжгүй

4

0

Асуулт 8.

0

Хэрвээ цаашдаа ажиллах хэлбэр дижитал буюу цахимруу шилжвэл байгууллагын соёл яаж өөрчлөгдөх вэ?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Цахим хэлбэрт шилжээд явж байгаа. Албан ажлаа цахим сүлжээгээр биш /Өөрөөр хэлбэл Fb групп дээр мэдээ мэдээлэл болон бүхий л зүйл яваад байгаа, тэрийг буруу гэж үзэж байна./, албаны email хаягаа ашиглах

2

2

Цахим дижитал ур чадвар хөгжиж байгууллага цахим соёлд шилжинэ.

4

3

Хамт олны харьцаа хандлага өөр болно

18

4

Кибер орон зайн хөгжил нөлөөлөх бх

2

5

Хүн төвтэйгөөс үр дүнд суурилсанруу шилжих байх

3

6

Багаар ажиллах чадвар сулрах

4

7

Амьд харилцаа байхгүй болно.

5

0


Асуулт 9. 

0

Хэрвээ хүмүүс хооронд зөрөлдөөн үүсвэл шалтгаан нь ?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Хувь хүний хандлага

19

2

Үнэлэмжийн ялгаатай байдал

13

3

Хувь хүний статус

3

4

Байгууллагын соёлын өөрчлөлт

2

5

Дадал туршлага, үл итгэлцэл

1

0

Асуулт 10. 

0

Зөрөлдөөн үүссэн тохиолдолд түүнийг аль аргаар шийдвэрлэвэл зохистой вэ?

Сонгосон хүмүүсийн тоо

1

Хамтрах

17

2

Зохицох

11

3

Буулт хийх

7

4

Эсэргүүцэх

1

5

Орхих

2

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн